Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Наранхүү: Тавантолгойн IPO зогссон бүх ажлын ард улстөржилт байсан

Х.Наранхүү: Тавантолгойн IPO зогссон бүх ажлын ард улстөржилт байсан

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани "Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн гүйцэтгэх захирал асан Х.Наранхүүтэй ярилцлаа. 
 
-Та "Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийг удирдаж байсан. Тухайн үед олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахаар зорьсон "Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г удирдаж байсан хүний хувьд өнөөдрийн нөхцөлд байдалд юу хэлэх вэ? 
 
-"Эрдэнэс Тавантолгой” ХК болон түүний охин компанийг хоёуланг  нь нээлттэй хувьцаат компани болгож, компанийн засаглалыг хэрэгжүүлж, ялангуяа гадаадын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдийн оролцоог бий болгосон бол компанийн ил тод, нээлттэй байдал, тайлагналын стандарт дээшлэх нь дамжиггүй. Түүнээс гадна худалдан авагчдын итгэл нэмэгдэж, урт хугацаанд компанийн санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, зах зээлийн хүнд үеийг хөнгөхөн давах л байсан.
 
Цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, хилийн боомтын терминал ложистик, хилийн боомтыг холбосон төмөр зам, автозамын төслүүд хэрэгжиж, дотоодын эдийн засагт түлхэц болж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж олон улсын санхүүгийн захаас хөрөнгө татах гэж л зүтгэсэн.
 
Гэвч бидний зүтгэл талаар болсон. Үүний сөрөг нөлөөлөл өнөөдөр үүсэж, бөөн л оффтейк гэрээ байгуулагдаж, бөөн төслүүдийг эхлүүлж, тэр нь дутуу дулмаг болжээ. Өнөөдөр эдийн засгийн эргэлт суларч, инфляц нэмэгдэж, иргэдийн орлого буурч, худалдан авах чадвар өдрөөс өдөрт унасаар байгаа л дүр зураг харагддаг боллоо.
 
-"Эрдэнэс Тавантолгой майнинг” компани байгуулагдаад таван сар болоод татан буугдсан. Ийм богино хугацаанд IPO хийх бэлтгэлийг хэр хангасан байсан бэ? 
 
-"Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг байгуулах шийдвэр 2019 оны наймдугаар сард гарсан. Толгой компаниас шилжин ирэх тусгай зөвшөөрлийн процесс нилээд удсаны улмаас 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд бид улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж, уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан байдаг.  
 
Бид компаниа бүр тэгээс байгуулсан. Маш сайн боловсон хүчин, сайн баг бүрдүүлж чадсан. Бидний гол ажил IPO-гийн бэлтгэлийг хангахад төвлөрсөн. Ийм л үүрэгтэй. Бэлтгэл дор хаяж нэг жил үргэлжилдэг процесс. Гэхдээ бид таван сарын хугацаанд "Эрдэнэс Тавантолгой майнинг” компани  гадны хөрөнгийн бирж дээр гарахад шаардагдах бичиг цаас, баримт материалтай холбоотой ажлаа ерөнхийдөө хийчихсэн байсан.
 
Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой майнинг” компани байгуулагдаад жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа Хонконгийн олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах бэлтгэл ажлын 90 хувийг бүрэн хангаад байсан. IPO гэхээр цаасан дээр баахан юм бичээд, зохиол шиг гоё болгодог гэвэл эндүүрэл. Хаанаас нь ч харсан компани шиг компани үүнийг хийх ёстой. Уул уурхайн үйл ажиллагаанд нь уурхайн төлөвлөлт, нөөц, тооцоолол бүх юм багтах учиртай. Түүнчлэн компанийн санхүү, тайлан балансыг олон улсын аудитаар оруулах, хууль эрхзүйн орчин, засаглалыг сайжруулах, эдийн засгийн байдал, хэтийн хөгжлийн төлөвлөөг боловсруулж батлуулах, гадаадын томоохон хөрөнгө оруулагч компаниудын сонирхлыг төрүүлэхүйц танилцуулах материалыг бэлтгэх, холбогдох хурал, уулзалтуудыг зохион байгуулах болон бүх материалаа англи хэл дээр тогтмол орчуулж, Хонконгийн бирж рүү явуулж хянуулах гэх зэрэг нилээд нүсэр ажил хийгдсэн. Олон сайн, залуу боловсон хүчинтэй байсны ачаар ард нь гарч, толгой компани дээр ч, охин компани дээр ч IPO хийх бэлтгэл ажил урьдчилсан байдлаар хангагдсан байсан.
 
-Тухайн үед IPO хийж ямар асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байсан юм бэ. Үндсэндээ ач холбогдол ямар байв?
 
-Манай орны гол хөдлөх хүч бол байгалийн баялаг хэдий ч хөрөнгө мөнгө, хуримтлалгүй учраас улсын ч бай, хувийн ч бай манай бүх компани түүнийгээ эзэмшихийн тулд наад зах нь гаднаас машин, техник, эд материал, мөнгө санхүү эрж хайхаас өөр аргагүй байдаг. Гэтэл зээл авах, машин, техник түрээслэх гэхээр баталгаа, барьцаа дээр бас гацах бэрхшээл бий.  Мөн гадаадын хөрөнгө оруулагчидтай түншилж хамтрах нэг зам бий ч хаанаас эрж хайж, яаж сонирхлыг нь татах уу гэдэг бол эхнэр авахаас илүү ярвигтай тусдаа том асуудал. Буруу хүнтэй түншлэх буюу өөрөө найдвартай түнш болж чадахгүй бол төсөл хэрэгжүүлэх биш тэр түншээсээ салах гэж олон жил шүүх, арбитраар явж, эцсийн дүнд өрөнд унах явдал бишгүй тохиолддог. Тэгвэл барууны уул уурхайн практикт шалгарсан өөр нэг арга бол хувьцаа гаргаж, хөрөнгийн бирж дээр зарж хөрөнгө босгоод түүгээрээ уурхай, үйлдвэр, эрчим хүч болон дэд бүтцийн бусад төслүүдээ санхүүжүүлэх явдал юм. Олон улсын хөрөнгийн биржүүд туршлагатай, шалгарсан хөрөнгө оруулагчидтай, ил тод ажиллаж, хөндлөнгийн хяналтыг давхар хийдэг тул харьцангүй эрсдэл багатай. Харин нөгөө талдаа бэлтгэл ажлыг өндөр түвшинд хийх, олон улсын стандартын шаардлагыг хангах ёстой учраас манайд тэр давааг давж чадсан компани маш цөөхөн. Үүний тулд сайн боловсон хүчин, бас багагүй хөрөнгө мөнгөтэй байх ёстой.
 
-Хэд хэдэн мөнгөний тоо яригдсанаас нэг тэрбум ам.долларын  IPO хийх боломжтой гэсэн баримжааг хэлж байсан?  
 
-Гадны хөрөнгө оруулагчдын мөнгөөр зүгээр нэг нүүрс ухаад, уурхайн аман дээр нь шууд зарчихдаг уурхай биш. Харин олон улсын стандартыг хангасан, техник сайтай ил уурхай, зам харгуй, эрчим хүчний эх үүсвэр, хил хүртэлх төмөр зам, ачиж, буулгах станцын аж ахуй, усан хангамж гээд олон том бүтээн байгуулалтуудыг цогцоор нь байгуулах зорилготой байсан. Мөн түүхийгээр нь зараад суугаад байвал технологи, зах зээл талаасаа Тавантолгой орд 20 жилээс илүү наслахгүй. Насжилтыг нь уртасгая гэвэл олборлож байгаа нүүрсээ бүгдийг нь угааж баяжуулах хэрэгтэй. Энэ бол дэлхий нийтийн шаардлага бөгөөд технологийн асуудал. Тиймээс хоёр дахь шатанд баяжуулах үйлдвэр байгуулж, нүүрсээ илүү өндөр үнээр борлуулах төлөвлөгөөтэй байсан. Ирээдүйд ийм иж бүрэн, өндөр ашигтай төсөл болохыг харуулж, итгүүлж байж хүнээс мөнгө аваад эргээд олон жил ногдол ашгаараа хөрөнгө оруулалтаа эргүүлж төлнө гэсэн үг. Энэ бүх хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоо нэг тэрбум орчим доллар гарч байсан.
 
-Монголд төрийн өмчийн компани амжилттай IPO хийсэн туршлага байхгүй. Тиймдээ ч олон улсын бирж дээр гарах мөрөөдөл бүхэн унаж ирлээ. Хэсэгхэн хугацаанд ч болов удирдлагын багт багтаж зовлон, жаргалыг нь мэдэрсэн хүний хувьд зарим нэг шалтгааныг олж харсан байх?
 
-Ер нь IPO гаргахыг аль ч Засгийн газар үгүйсгэж байгаагүй. 2011 онд "Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын бирж дээр хувьцаагаа гаргана гээд яриа хэлцэл хийж, гадны байгууллагуудын үйлчилгээ аваад явж л байсан. Дээрх ярианаас энэ бол амаргүй ажил гэдэг нь ойлгогдож байгаа байх. Манайд боловсон хүчнээс эхлээд хөрөнгө мөнгө гээд бэлэн юм тун ховор, мөн туршлага байхгүй. Дээр нь олон нийтийн болон албаны хүмүүсийн ч ойлголт муухан байсан учраас сонгууль дөхөөд ирэхэд нөгөө "улстөржилт” эхэлж ажлыг зогсооход хүргэсэн. IPO зогссон бүх ажлын ард улстөржилт байдаг. 
 
-Хэрэв IPO 2018 онд эхэлсэн бол 2020 онд дуусчих байсан гэдэг. Хоёр жил орчим зүтгүүлсэн ч сонгуулийн өмнөхөн унасан шүү дээ. Тухайн үед шалтгаан, үндэслэлийг нарийн зарлаагүй. Та бүхэнд ямар мэдээлэл өгч байв? 
 
-Олон нийтэд IPO-г "гадаадынханд Таван толгойн ордыг худалдах гэж байна” гэсэн ташаа, буруу мэдээллийг түгээж, улмаар уурхай дээр суулт, жагсаал цуглаан хийж эхэлсэн нь Засгийн газраас төслийг зогсооход хүргэсэн. Уг нь ордыг биш хувьцааны тодорхой хэсэг буюу 30 хүртэлх хувийг нь олон нийтэд нээлттэй борлуулж, хөрөнгө оруулалт татах хэрэг юм. Үүний ачаар манай иргэдийн гар дээр байгаа 1072 хувьцаа ч олон улсын хэмжээнд баталгаажиж, үнэ ханш нь олон улсын үнэлгээтэй болох ёстой байсан.
 
-Тавантолгойн ордын IPO зогссон ч нэг тогтоолоор дэмжигдээд явж байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам үргэлжилсэн байдаг? 
 
-Төмөр замын ажил тусдаа явагдаж байсан тул миний хувьд мэдээлэл алга. Гэхдээ нүүрсээ экспортлоно гэж байгаа бол "саваа бэлд” гэдэг шиг төмөр замаа барьж байх нь хэрэгтэй л дээ. 
 
-2008 оноос "Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш улстөржилтөө даалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Хөгжлийн зөв шатандаа гарч чадаагүй. Энэ орд Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсөвт эзлэх байр суурь зэргээр эдийн засгийн өсөлтийн гол цэг нь болсоор ирсэн гэдгийг тухайн үеийн салбарын сайд хэлж байсан. Үүнтэй санал нийлэх үү? 
 
-1990 оноос хойш шилжилтийн үед "Эрдэнэт” үйлдвэр манай улсын төсвийн 30 хүртэлх хувийг хангаж байсан. Тэрнээс хойш уул уурхайн салбараас, тэр дотроо Оюу Толгой, Таван толгойн ордоос өөр "Эрдэнэт”-тэй дүйцэхүйц том төсөл хэрэгжээгүй болохоор энэ хоёр үйлдвэр өнөөдөр улсын төсвийн цөмийг бүрдүүлж байгаа нь ойлгомжтой.  
 
-Өнөөдөр нүүрсний асуудал хурцаар яригдаж байна. Хэрэв IPO хийсэн бол өнөөгийн энэ асуудал эрт илрэх юм уу, засагдах боломж байсан болов уу? 
 
-IPO-г мэргэжлийн хүмүүс илүү сайн тайлбарладаг. Харамсалтай нь үүнийг зарим хүмүүс олон нийтэд буруу зөрүү, улстөржсөн хандлагаар ойлгуулж байсан, мөн ойлгуулдаг. Ялангуяа, IPO-г өмч хувьчлал гэж их ярилаа. Угтаа бол хувьчлалаас огт өөр, эсрэг үйл ажиллагаа бол IPO. Барууны орнуудын зах зээлийн сонгодог утгаар авч үзвэл, өмч хувьчлал гэдэг нь "privatization” гэсэн нэр томьёотой. Харин олон нийтэд санал болгож арилжаалдаг IPO гэдэг нь "Initial Public Offering” гэсэн үг. Хувийн компанийг нийтийн болгох үйл ажиллагаа ч гэж хэлдэг. Олон улсын IPO гэдэг бол шалгарсан сайн арга зам. Гэхдээ огт сөрөг талгүй, өөгүй юм гэж хорвоод байхгүй. IPO хийнэ гэдэг бол ирээдүйн ашгаа нэг хэсэгтээ өөрсдөө авч чадахгүй хөрөнгө оруулагчдад төлнө гэсэн үг. Гэсэн хэдий ч давхар гадаад, дотоодын бусад хувьцаа эзэмшигчдийн хяналтад байх тул алдаа, дутагдлыг цаг тухайд нь илрүүлж, засч залруулах боломж илүүтэй буюу давуу талтай юм.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
 
сонин mn
Х.Наранхүү: Тавантолгойн IPO зогссон бүх ажлын ард улстөржилт байсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани