Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НҮҮРСНИЙ САЛБАРЫН НҮҮРИЙГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ТАХАЛЖ МАГАДГҮЙ


 "Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн агуулахаас өдөрт 100 тоннын даацтай 300-400 машин нүүрс тээдэг гэнэ. "Тавантолгой” ганц компанид нүүрсээ борлуулж байгаа бол "Энержи ресурс”-ийн борлуулалт ч багасчээ. Тиймдээ ч авто зам, гаалийн хяналт шалгалт, нэвтрүүлэх ачаалал буурсан байна. Зэргэлдээх уурхайнуудынх нь үйл ажиллагаа хумигдсан нь "Эрдэнэс Тавантолгой”-д өрөө хурдан дарах, борлуулалтаа нэмэгдүүлэх боломж олгож буйг уурхайн ерөнхий захирал Н.Нямгэрэл ярьсан юм. Хятадын "Чалко”-гоос 2012 онд зээлсэн 350 сая ам.долларын өрийг "Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрсээрээ дарж байгаа. Одоо 90 гаруй сая ам.долларын нүүрс нийлүүлснээр өрөө барагдуулж дуусах аж. Тэгвэл Цанхийн баруун уурхайгаас дөрвөн сая гаруй тонн нүүрс Хятадын 10 орчим компанид борлуулах гэрээ байгуулжээ. Уурхайн амнаас тонн нүүрсийг 34-36 ам.доллараар борлуулдаг гэсэн мэдээ бий. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрснээс 3-5 ам.долларын ашиг олж байна гэсэн тооцоо гаргаж болно.

 

 

Монгол Улс энэ жил 31 сая тонн нүүрс олборлоно гэж төлөвлөсөн. Үүний 11 сая тонныг "Эрдэнэс Тавантолгой” компани дангаараа гүйцэтгэх төлөвлөгөөтэй. Тус компани одоогоор 2.7 сая тонн нүүрс экспортолсон бол агуулахдаа төдий дайны "хар алт” овоолоод байгаа гэнэ. Түүнчлэн хөрсийг нь хуулж, олборлоход бэлэн болгосон 1.5 сая тонн нүүрс бий аж. "Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалт хоёрдугаар улиралд огцом сайжирч, олон компанитай гэрээ хийсэн билээ. Хятадын нүүрсний зах зээл тогтвортой, борлуулалт энэ хэвээр байвал 11 сая шоо метр хөрс хуулж, 10-11 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэнэ. Мэдээж тус компанийн энэ жилийн хамгийн том зорилт "Чалко”-гийн өрийг төлж дуусгах юм. Наймдугаар сар гэхэд төлж дуусгах төсөөллөө "Эрдэнэс Тавантолгой”-нхон танилцуулж байсан. Энэ өдрүүдэд Хятадын "Шинхуа” компанийн төлөөлөл Улаанбаатарт хүрэлцэн ирж, "Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудтай нүүрс худалдан авах хэлэлцээ хийж байна. Хэлэлцээ удахгүй эцэслэх бололтой.

 

 

Уурхайн ерөнхий захирал Н.Нямгэрэл "Шинхуа” компани тун удахгүй манайхаас нүүрс ачиж эхлэх байх” гэж хэлсэн юм. "Чалко”- той дүйцэхүйц энэ том компанид нэлээд их хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах болов уу гэж шинжээчид таамаглаж байгаа. Нүүрсний боруулалт муудаж, зах зээл нь хумигдсан өнөө жил "Эрдэнэс Тавантолгой” компани энэ салбарын нүүрийг тахалж магадгүй нь. Дэлхийд нэр хүндтэй, Австралийн "Макмохан” компани таван жилийн гэрээ байгуулан "Эрдэнэс Тавантолгой”-н Цанхийн зүүн уурхайн олборлогчоор ажиллаж байгаа. Тус компанийн техникийн бэлэн байдал 64 хувьтай гэнэ. Уг нь техникийн бэлэн байдлыг 85 хувиас доошгүй байлгаж байж уурхайн олборлолт илүү үр ашигтай болдог байна. "Макмохан”-ы техникийн бэлэн байдал анхнаасаа шаардлага хангаагүй гэдэг.

 

Олон оролцогчоос шалгаран өндөр хөлс, урт хугацаатай гэрээ хийж, морилон ирсэн "Макмохан” үндэсний том компанийн маань үйл ажиллагааг хойш чангааж буй нь тоогүй. Харин "Хишиг арвин индустриал”, "Мира”, "Уул уурхайн үндэсний олборлогч” компанийн "Монгол уурхайчид” түншлэл сайн ажиллаж буйг "Эрдэнэс Тавантолгой”-нхон дуулгав. Ерөөсөө эднийх "Макмохан”- аас илүү ажиллаж байгаа нь харахад л андашгүй. Цанхийн зүүн аманд ганц экскаватор байсан бол "Монгол уурхайчид”-ын олборлолт явуулж буй баруун уурхайд дөрвөн "экска” ажиллаж байлаа. "Монгол уурхайчид”- ын техникийн бэлэн байдал 85 хувиас давж, шаардлага хангаж буй аж. Өдөрт 60 мянган шоо метр уулын цул олборлож буй уг нэгдлийн хүчин чадлыг цаашид нэмэгд үүлэх боломжтой гэж "Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн ерөнхий захирал ярилаа.

"Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс ачихаар хүнд даацын автомашинууд дараалжээ

Тус компанийн техникийн нөөцөд дөрвөн экскаватор, хүнд даацын 10 машин бэлэн байгаа гэнэ лээ. "Эрдэнэс Тавантолгой” компани "Монгол уурхайчид”-тай нэг шоо метр уулын цулыг 8000 төгрөгөөр олборлуулах гэрээ хийснийг сонгон шалгаруулалтын дараа мэдээлж байсан. Тэгвэл хангалтгүй ажиллаж буй "Макмохан” компани нэг шоо метр уулын цул олборлосныхоо хөлсөнд хэдэн төгрөг авдаг бол. Энэ талаар Н.Нямгэрэл захирлаас тодруулахад тодорхой зүйл хэлсэнгүй. Нэгэн эх сурвалжийн хэлснээр "Макмохан” нь "Монгол уурхайчид”-аас хоёр дахин их хөлс авдаг аж. Тавантолгойн ордын Цанхийн хэсгээс нүүрс олборлож буй гурван ам нийлэх нь ээ. "Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс олборлодог Цанхийн зүүн, баруун ам нийлэхэд гучин метрийн "хана” үлдсэн харагдав. Бидний "жижиг” хэмээн нэрийддэг "Тавантолгой” компанийн дөрөвдүгээр ам Цанхийн зүүн амтай нийлэхэд бас төдий хэмжээний зай байгаа аж. Хоёр компани уурхайн ам нийлэх хэсгийн нүүрсийг хэрхэн хувааж олборлох талаар гэрээ хийж буй гэнэ. Тохиролцоонд хүрсний дараа хоёр амыг тусгаарласан хамрын хөрсийг хуулж, олборлолт хийх юм байна.

 

 

Өдгөөгөөс гурван жилийн өмнө Цанхийн хэсэгт "Тавантолгой” компанийн уурхай хоёр амтай байлаа. Харин 2011 оноос "Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаа эхлүүлснээр энэ хөндийн нөөцийг томоохон нуурын дайтай хотгор үүстэл олборложээ. 6.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг "Эрдэнэс Тавантолгой” компани дор хаяж 100 жил ашиглана гэж төлөвлөж байгаа. Төдий хугацаанд нөөцийг нь олборлож, борлуулсны дараа энэ хөндийд хэдэн мянган жил хадгалагдсан үүц шавхагдана. Тэр үед Монгол Улс хэрхэн хөгжсөн байх бол гэж хүн бүр дотроо бодож суугаа. Улс орноо хөгжүүлэх, иргэддээ сайхан амьдрах орчин бүрдүүлэх хөрөнгө бий болгох зорилгоор монголчууд ашигт малтмалын нөөцөө олборлон худалдаж буй билээ. Уурхайтай нь танилцах үеэр "Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн ордын зэргэлдээ орших Цогтцэций суманд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Тус компани орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, тэдний хүсэлтээр сум дундын хүн эмнэлэгт нь түргэн тусламжийн тусгай тоноглолтой машин, баг бүрт нь бага оврын трактор бэлэглэсэн юм.

 

 

Хүн ам олноор суурьшиж, уул уурхай дагасан үйлчилгээний бизнес хөгжин, өргөжин тэлж буй Цогтцэций сумын хүн эмнэлгийнх нь түргэн тусламжийн автомашин нь хуучирч эвдэрдэг болжээ. Тус сумын Засаг дарга Н.Амгалан "Манай сумын хүн эмнэлгийн автомашин эвдэрч, малчдадаа түргэн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байсан” хэмээгээд эмнэлгийн тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн шинэ автомашин бэлэглэсэн "Эрдэнэс Тавантолгой” компанийнханд талархлаа илэрхийлсэн юм. Түүнчлэн тэднийх сумын төв гудамжинд гэрэлтүүлэг тавих, гурван га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажилд нийт 500 гаруй сая төгрөг зарцуулах юм байна.


 Т.ЭНХБАТ

"Өнөөдөр"

НҮҮРСНИЙ САЛБАРЫН НҮҮРИЙГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ТАХАЛЖ МАГАДГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани