- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ардын намынхны арай гэж олсон нүүрсний хулгайч Х.Баттулгатай ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамааралтай гэв үү
-Х.БАТТУЛГЫГ ХУЛГАЙЧ ГЭЖ ЗАРЛАЖ БАЙГАА НЬ ЕРӨНХИЙ САЙДААС ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ӨГСӨН НЭГ САНУУЛГА ГЭЖ ХАРЖ БОЛОХООР БАЙНА-
Нүүрсний хулгайн гол эзэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гээд Ардын намынхан албан ёсоор удаа дараа мэдэгдэл хийчихлээ. Түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, цагдан хорих талаар ч яриад эхэлсэн. Ингэж шалгах болсон гол үндэслэл нь "Эрдэнэс тавантолгой ХК”-ийн есөн оффтейк гэрээг нууцын зэрэглэлээс гаргасантай холбоотой гэх. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг ахалж байхдаа энэ гэрээнүүдийг нууцын зэрэглэлд оруулж, бусдад давуу байдал бий болгосон. Цаашлаад Тавантолгойн төмөр замыг барихтай холбоотой асуудалд салбарын сайд байхаасаа эхлээд, Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа ч холбогдсон шалтгаанаар нүүрсний хулгайн хэрэгт гарцаагүй холбоотой болж таарчээ.
Олон ч жил энэ хулгайн эзнийг МАН-ынхан хайсан даа. Аль 2013 онд л нүүрсний хулгайн асуудлыг сөхөж, түүнд хамааралтай гэх хэд хэдэн гишүүний нэр яригдаж байлаа. Энэ дунд одоо УИХ-д суугаа гишүүд ч хамааралтай гэдэг. Гэхдээ эрх баригч намынхан, хууль хяналтын байгууллагаас өнөөдрийг хүртэл нүүрсний хулгайч "Энэ шүү” гээд зарлаад гаргаад улстөрч лав байхгүй л байна. Өөрөөр хэлбэл, эл болсон баримтууд байсаар атал улаан нүүрээрээ хамгаалаад гаргаж ирэхгүй, хав дарчихсан суугаа гэж хэлж болно. Ганцхан албан ёсоор нэрлэсэн улстөрч нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга болж таарсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллага шалгаагүй байгаа нь учиртай. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Х.Баттулгатай хамтарч ажилласан нь МАН-ынхан өөрсдөө болчихоод байгаа.
2016 оноос хойш УИХ-д МАН олонх болж, АН-ын Ерөнхийлөгчтэй "гар нийлж” ажилласан. Х.Баттулгыг шалгаад эхэлбэл одоогийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хамт шалгагдах нь тодорхой гэсэн үг.
Гол агуулгаараа хууль хүн бүрд үйлчилнэ. Нүүрсний хулгайн хэргийг яг ном журмаар нь илчилчихвэл УИХ, Засгийн газарт үлдэх байхгүй болж таарах нь. Иймд энэ хэргийг цаашид ямар гаргалгаагаар шалгах вэ, гэдэг нь МАН-ын дараагийн "шүдний өвчин” болсон гэж харж болохоор байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өчигдөр мэдээлэл хийх үеэр "Үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмж нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний аюулгүй байдлыг тэргүүлж байх үед гарч байсан юм билээ. Олон баримт бий. 2008 онд хувийн сектор төмөр зам барих гэж байхад нь ажлыг нь зогсоосон хүн Х.Баттулга. Улмаар бондын мөнгө буюу 280 сая ам.доллараар төмөр зам ажлыг гардан зохион байгуулсан хүн нь Х.Баттулга. Тэр мөнгөөрөө төмөр зам хийлгүй далангийн ажил хийсэн байдаг. Энэ зам дээр "Бодь интернэшнл"-ийг оруулж ирсэн нь Х.Баттулга. Тэгэхээр энэ хүнийг шалгуулах ёстой гэж би бодож байна.
Нүүрсний хулгайн хэрэгт хамгийн түрүүнд шалгуулах ёстой нь тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлыг тэргүүлж байсан хүн. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Эрүүгийн хэрэг үүсээгүй байхад таслан сэргийлэх элдэв арга хэмжээ авахыг хуулиар хориглодог. Тиймээс хилийн хориг тавих боломжгүй" гэх мэдээлэл өгсөн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг Төрийн гурван өндөрлөг гурвуул нийлж, хэлэлцээд, гарын үсэг зурснаар эцсийн шийдээ гаргадаг хуультай. Тэгэхээр дан ганц Х.Баттулгын шийдвэр биш учраас өнөөдөр нүүрсний хэрэг гацаанд орсон гэж харж болохоор байна. Нөгөө талаараа Х.Баттулга нүүрсний хулгайн гол хэрэгтэн гэж Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө шүгэл үлээсэн. Тэгэхээр Х.Баттулгыг хулгайч гэж зарлаж байна гэдэг нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгсөн нэг сануулга гэж харж болохоор байна.
Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр түнжин хагарсан нь үнэн болж, тэд нэгнээ шахаанд оруулж байгаа гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн жагсаал анх гарахад Засгийн газраа, огцруулж, УИХ-ыг тараах сануулга өгч байсан. Харин эсрэгээрээ Ерөнхийлөгчид барьсан Ерөнхий сайдын хариу нь дан ганц Ковидын тендерийг задлахаас гадна өөрийнх нь "гар дүрсэн” нүүрсний хулгайн хэрэг байж мэдэх. Засгийн газраас анх нүүрсний хулгайн хэргийг илчлэх талаар мэдээлэл гаргасан нь ч Ерөнхийлөгчийг "буланд шахах” нэг төлөвлөгөө байсан гэж хардаж болохоор нөхцөл байдал үүсчихлээ.
Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байв.
Эндээс Х.Баттулгыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулах ганцхан шалтгаан үлдээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг Эрдэнэс тавантолгойн оффтейк гэрээг ил болгох даалгавар өгсөн хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө учраас юу юугүй ачигдах дээрээ тулсан экс Ерөнхийлөгчийг өнөөдрийг хүртэл хорьж чадаагүй сууна. Үнэхээр түүнийг нүүрсний хулгайн хэрэгт буруутгаж, шалгах шаардлагатай бол төмөр замын хэргээр нь үргэлжлүүлэн шалгаж мэдэхээр байна. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлсэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, гацаасан нь мөн тэр гэдэг. Гэхдээ энэ хэргийг олон жил ярьж, Баянгол зочид буудлаас нь баривчлах гэж байгаад бөхчүүдээр хамгаалуулсаар Х.Баттулга хэргээс мултарч чадсан. Одоо харин түүнийг гэм буруутайд тооцож, ачихад хүрвэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хамт явах гарцаагүй байдал үүсчихсэн бололтой.
Төв талбайд иргэд жагсаал зохион байгуулж, олон өдөр суулт зарлаж байгаа гол шалтгаан нь нүүрсний хулгайг илчилж, хариуцлага тооцохыг шаардаж байна. Гэхдээ төрийн томчууд тэр чигтэй холбогдсон энэ хэргийг нэг мөр шийдэж чадах уу, гэдэг нь тун эргэлзээтэй.
https://ergelt.mn/news/35/single/28393URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||