- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Цагаан суварга”-ын ордын асуудлаар завсарлага авлаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслөөр "бөхийн далай аварга” цолыг хасах саналыг тусгасан байсан. Хууль санаачлагч Р.Гончигдорж "Харцага, гарьд цолыг зургаа, наймын даваанд өгөөд, Ерөнхийлөгч зарлигаар олгодог болсон. Тэр дунд "далай аварга” цол бий болгосон. Өнөөдөр үндэсний бөхийн өрсөлдөөн чанга болсон. Тав дараалан түрүүлнэ гэдэг бол чанга заалт. 1991 оноос хойш "дархан аварга” төрөөгүй байна.” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Энэ танхимд бөх мэддэг хүн цөөхөн.
Тэд сонирхлын зөрчилтэй гээд хуралдаанд оролцсонгүй. Гэхдээ анхны хэлэлцүүлгээр батлах нь зөв үү. Хэрвээ анхны хэлэлцүүлгээр нь баталчихвал хэдхэн хүний эрх ашигт нийцсэн хууль болчих вий” гэсэн саналыг хэлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд "Баяр наадам дөхөж байна. Энэ удаад Үндэсний баяр наадмын хуулийг өөрчлөхөд цаг хугацаа бага байна. Цаашдаа бөх, сур, морины цолыг хороодод нь хариуцуулах хэрэгтэй” гэв. Ингээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал хураалт явуулахад 87 хувийн саналаар дэмжигдэв. Ийнхүү Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж, "далай аварга” цол хасагдлаа. Түүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хөтөлбөр батлагдсанаар олон улсын хөтөлбөрийн хүрээнд байгалиа хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх, салбар бүрт ногоон хөгжлийг хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслөөр санал хураахад гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэнээр батлагдсан юм. Мөн Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах санал хураалтыг гишүүдийн олонхи дэмжин баталлаа. Мөн Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. "МАК” ХХК нь 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж гүйцэтгэжээ. Ашигт малтмалын тухай хуулиар "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж зааснаар тус төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1031.2 сая ам.долларын 34 хувь болох 350.6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр 34 хувийн хувьцааг эзэмших УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Мөн тогтоолын төсөлд тус ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны хоёрдугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгажээ. Мөн төрийн эзэмшлийн хувьцааг "Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж, Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани байгуулах талаар тусгажээ. Ажлын хэсэг уг хуулийн төслийг судалж үзээд төр 34 хувийг эзэмших шаардлагагүй гэж үзсэнийг байнгын хороо дэмжсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Та нар стратегийн орд газарт хамаарагдах нөхцөл бололцоог хангаагүй ордыг гаргах гээд байна. "Оюутолгой”-г сайжруулна гэж хэлээд төрийн оролцооны 34 хувь, Эрдэнэтийн 51 хувийг байхгүй болгохоор хэлэлцэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн төслийг эдийн засгийн хямрал нэрээр үндэсний эрх ашгаа бодохгүй батлах гээд байгаа. Ашигт малтмалын хууль батлагдахгүй байгаа учир оруулж ирлээ гэж байна. Эхлээд Ашигт малтмалын тухай хуулиа батлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Энэ хуулийнхаа дагуу явж байгаа юм. "МАК”-ийн ажил өнөө маргаашгүй эхлэх болсон. Гэтэл хуулийн хүрээнд асуудал нь шийдэгдэхгүй байгаа. Хэрвээ бид Цагаан суваргад хөрөнгө оруулбал 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байж 34 хувийг эзэмших болоод байна. Тийм болохоор асуудлыг яаралтай оруулж, шийдвэрлүүлэх болоод байна. Д.Ганхуяг сайд ажлаа хуулийн дагуу хийж байгаа.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: -Цагаан суваргын зэсийн ордын бүтээн байгуулалтын ажил нэлээд идэвхжсэн. Тус компани төслийн санхүүжилтийн зээл авах гэж байгаа учир төр хувь эзэмших, эсэхийг яаралтай шийдэж өгөхийг Засгийн газраас хүссэн. Төр хувь эзэмшинэ гэдэг хамтарсан компани байгуулах ёстой болно.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -Зарим уурхай нь стратегийн орд газарт орох гээд, эсвэл нэг хэсэг нь болих гээд хөөцөлдөөд эхэллээ. Уул уурхайн яам яагаад ийм эсрэг, тэсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ. Эрдэнэс Тавантолгой 850 тэрбум төгрөгийн өртэй байна. Одоо Цагаан суваргад 350 сая доллар хэрэгтэй гэнэ. Ийм хөрөнгө оруулалт хийх мөнгө байгаа юу. Улсад юмаа зарах гэсэн сонирхол нэлээд байна. Ийм үнээр хувь эзэмшлээ гэхэд улсад ямар ашигтай вэ. Төр ингээд авчихвал гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Улстай өрсөлддөг хувийн компани гэж байхгүй шүү дээ гэсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Цагаан суваргын орд газарт төр хувь эзэмших шаардлагагүй гэж Эдийн засгийн байнгын хорооны хурлаар шийдсэн. Учир нь хөрөнгө оруулалт хийлээ гэхэд ойрын арван жилдээ хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй тооцоо гарч байгаа”-г сануулав. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Төрийн өмчийн оролцоотой компаниудыг асар их байгуулж байна. Энэ бол буруу. Татвар төлөгчдийн мөнгийг төр эрсдэлд оруулж болохгүй. Уул уурхай гэдэг эрсдэлтэй салбар” гэв. Ийнхүү гишүүд асуулт тавьж дуусахад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Манай бүлэг Цагаан суваргын ордод төрийн оролцоог дэмжихгүй байгаа. Тиймээс энэ асуудлаар завсарлага авч байна” гэлээ. Ийнхүү Цагаан суваргын ордын асуудлаар "Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон ч дараагийн долоо хоног хүртэл хойшлууллаа.
Монгол хэлний тухай хуулийн төслийг энэ өдрийн чуулганы сүүлд хэлэлцэв. Хууль санаачлагчийн болон байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн дийлэнх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт "Энэ хуулийг яг одоо хэлэлцэхэд эрт байна. Хуулийг хэлэлцэх эсэхийг шийдээд дараагийн шатны хэлэлцүүлэг хийхийг хүлээж, Улсын Их Хурлын гишүүд, иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулж байж энэ хууль бүтэн болно.
Одоо хуулийн төслийг баталбал иргэдийн дунд кирилл бичигтэй дээр нь үндэсний монгол бичгийг давхар хэрэглэнэ гээд шинээр сурах болон дахин сурах хүмүүст ойрын хэдэн жилд үүсэх хүндрэлүүд харагдаж байна. Дээрээс нь латин үсгийг галиглаад хэрэглэх ёстой. Амьдрал дээр бүх хүн латин үсгийг хэрэглэн сошиал ертөнцтэй харьцаж байна. Иймээс бид босоо бичиг рүү шилжих үү үгүй юу гэдгээ хэлэлцүүлэг өрнүүлж, нухацтай ярилцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй. гэсэн бол Л.Энх-Амгалан гишүүн "Монгол бичгийн талаар сүүлийн хорь гаруй жил ярилаа. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг гаргасан. Төр өөрөө санаачилга гаргаад монгол бичгээ хэрэглээ болгох хугацаа болсон уу гэвэл болсон. Тэгэхдээ бусад гишүүдтэй санал нэг байна. Энэ асуудлыг хэлэлцэхэд үндэсний зөвшилцөл зайлшгүй байх шаардлагатай” гэсэн санал хэлэв. Ийнхүү гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсний дараа гишүүдийн олонхи дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөв.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||