Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

З.Энхболд: Таван толгойн үлдсэн 80 хувийг ард түмэндээ үнэгүй хувьчилж өгснөөр “нүүрсний хулгай”-г зогсооно, өөр арга байхгүй

З.Энхболд: Таван толгойн үлдсэн 80 хувийг ард түмэндээ үнэгүй хувьчилж өгснөөр “нүүрсний хулгай”-г зогсооно, өөр арга байхгүй

 

УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.


-АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн нэр дунд таны нэрийг зарласан. Та "надаас мэдүүлэг аваагүй байж нэр зарлалаа” гэсэн утгатай пост цахим хуудаснаа бичжээ. Ер нь мэдүүлэг аваагүй хүнээ гэмт хэрэгт холбогдуулан нэрийг олон нийтэд ил зарлах эрх АТГ-т байдаг юм уу?

-АТГ-т тийм эрх мэдээж байхгүйгээс гадна өөрсдөө хууль зөрчиж байгаа. Энэ нүүрсний хулгай гэдэг хэрэгт сэжиглэгдсэн хүмүүс нэр төрөө сэргээлгэх байх. Хамгийн инээдтэй нь 17 нэрийг талбайн жагсагчид сонсоод "биш байна аа, жинхэнэ хулгайч нараа зарлаач” гэж шаардсан. Раднаасэд гишүүн АТГ дээр очоод "МАН-аас өгсөн нэр байна” гэж хэлсэн нь үнэн байх. Шүүхээр орж гэмт хэрэг нь тогтоогдох байтугай ганц ч удаа дуудаагүй байж хэрэгтэн мэтээр зарлуулахад цочирдсон. 1937 онд "Лхүмбийн хэрэг”-т холбогдсон гэж зарлаад л буудчихдаг байсан МАН (МАХН) тэр алдаанаасаа сургамж аваагүй л байна гэж дүгнэж байна.

-ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулсан нүүрстэй холбоотой есөн гэрээг ил болголоо. Энэхүү есөн гэрээ хийгдэх үед Монгол төрийг өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд удирдаж байсан. Энэ нууц гэрээнүүд та нарын хаагуур нь өнгөрсөн юм бэ гэсэн утгатай байр суурийг та нийгмийн сүлжээнд илэрхийлсэн байна. Үүнийгээ та дэлгэрүүлж ярьж өгөхгүй юү?

-Ес биш дөрвийг ил болгосон. УИХ-ын дарга Г.Занданшатар ҮАБЗ зөвлөмж гаргаж гэрээ нууцлаагүй гэж хэлсэн. ҮАБЗ зөвлөмж гаргаад л аж ахуйн гэрээнүүдийг нууцлаад байдаггүй. Барилгын цэргийн ангиудыг төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулах асуудлаар зөвлөмж гарч болно, бусдаар бол үгүй. ЭТТ ХК-ийн 2018 оноос өнөөдрийг хүртэл байгуулж хэрэгжүүлж байгаа 10 гаруй оффтейк гэрээг Засгийн газрын шийдвэрээр нууцалсан нь буруу, ямар үнэ нөхцөлөөр гэрээ байгуулсныг Эрдэнэс Таван толгойн хувьцаа эзэмшигч Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Компанийн эздээс нь нууцалдаг гэрээ байж болохгүй. МАН-ын Засгийн газар 44 их наядын нүүрсний хулгай гарсан гэж үзэж байгаа бол эдгээр 10 гаруй нууц гэрээнээс "нүүрсний хулгайч” нараа хайх хэрэгтэй. Гэрээ хийсэн он сар, гарын үсэг зурсан албан тушаалтнуудын нэрсийг анзаараарай, ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийг томилсон дарга сайд нар нь одоо ч гэсэн төрийн ордон дотор ажлаа хийсээр байгаа.

-Нүүрсний хулгайтай холбоотой шуугиан гарснаас хойш таны нэрийг холбосон "Страто” гэж компанийн нэр их яригдах боллоо. Энэ ямар учиртай компани гараад ирэв ээ, тус компанийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?

-Сүүлийн хэдэн жил л энэ компанийг минийх гэж гүтгэсэн. Стратогийн үүсгэн байгуулагч нь гадаадад олон жил амьдраад 2012 онд АН сонгуулиар олуулаа болоход Монголдоо ажиллаж амьдрах уриалгын дагуу олон боловсролтой залуус буцаж ирэхэд ирсэн залуусын нэг байдаг. МАН эрх барьсан жилүүдэд тэдгээр залуусын ихэнх нь буцаж байна даа. Бүх л дарга сайд нар нь "Монголдоо үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингээе” гээд уриалаад байхаар итгээд Чойрт нүүрс угаах үйлдвэр байгуулсан. Миний нэг дүүгийн найз байсан учраас Стратог минийх гэж гүтгэж эхэлсэн. Уг нь "хамаарал бүхий этгээд” гэж хуулийн нэр томьёо, жишээ нь дүүгийн найз ордоггүй, дүү өөрөө Стратогийн үүсгэн байгуулагч биш учраас хамааралгүй. 2015 онд Таван толгойг үнэгүй 100 жилээр авахаар оролдоод бүтэлгүйтсэн Монголын хамгийн том нүүрсний бүлэглэл MCS намайг 2020 оны сонгуулиар гаргахгүйн тулд Стратог минийх гэдэг гүтгэлгийг бүх сувгаар олон давталттайгаар явуулсан. 2020 оны эхнээс явуулсан гүтгэлгийн товч утга нь болохоор "Страто" Энхболдынх, Энхболд ЭТТ-н захирал руу утасдаж хямд нүүрс авдаг”. Тийм учраас шалгаж өгнө үү гэдэг хүсэлтийг Монголын бүх ТВ, сонин, вэб сайтыг цуглуулж байгаад байн байн мэдэгдэл хийдэг байлаа. 2020 оны сонгуулийн өмнө АТГ болон УБЕГ-аас тодорхойлолт авч Стратод хамааралгүйгээ нотолж байсан. Тэгээд ч дарга сайд нарыг ярихаар л хямд нүүрс өгдөг юм бол ЭТТ-н захирал нь тэр дороо шоронд орно биз дээ. Тухайн үед нь би Стратогийн захирлаас "танайх надаар яриулаад хямд нүүрс авсан юм уу гээд” асууж байсан. Юу гэж дээ, ЭТТ зарласан үнээр гэрээ хийдэг, харин ч Монголдоо угаана гэхээр Хятад компаниас 10 хувиар илүү үнээр НӨАТ-тай үнээр авдаг, ганц манайх өндөр үнээр авдаг, бусад бүх компани угаалгүй экспортолдог тул 10 хувиар хямд авдаг гэсэн. Чойрт нүүрс угаах үйлдвэр байгуулсан чинь түүхий эд нь 10 хувиар үнэтэй, дээр нь МАН-ын УИХ 2018 онд Монголын өөрийн уурхайгүй ашигт малтмал боловсруулдаг үйлдвэрүүдээс АМНАТ давхардуулан авдаг хуулийг баталж бүх үйлдвэр хаагдсан. Хятадад нүүрс угаах үйлдвэр байгуулбал ашигтай болгосон доо. Стратогийн захирал тэр залуу шантарсан явна билээ. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хараарай, Монголд ажлын байр олон зуун мянгаар үүсгэнэ гэж бичсэн байгаа, яг үнэндээ эсрэгээр хийсэн ажил нь 2018 онд байсан ашигт малтмал боловсруулж экспортолдог компаниудын 50000 ажлын байрыг устгасан.

-Нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүнээр өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг АТГ-аас зарласан. Та тус Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар их идэвхтэй ажилласан хүн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу нүүрсний хулгай, жагсаал цуглаан чиглэж байгаа нь ямар учиртай гэж харж байна?

-МАН 3 дахь удаагаа дахин Үндсэн хууль өөрчилж ирэх хавар УИХ-ын ээлжит бус сонгууль хийхээр зорьж байгаа. Ирэх сонгуульд Баттулга даргатай АН ялах нь тодорхой болсон тул түүнийг шоронд хийх зорилготойгоор 17-гийн жагсаалтад оруулсан. Нүүрсний хулгайг МАН доторх нүүрсний бүлэглэл хийсэн нь сүүлийн үеийн ил гарч байгаа мэдээллээс улам тодорхой болсоор байна. Зах зээлийн үнээр нүүрс авдаг, тээвэрлэдэг бизнесээс хулгай илрэхгүй, учир нь бүх бизнес нь ил тод байгаа. Харин нууцалсан 10 гаруй гэрээнээс нүүрсний хулгайг хайвал хурдан олдоно доо.

-44 их наяд төгрөг гэсэн тоо гарч ирлээ. Нүүрснээс ийм хэмжээний мөнгө хулгайлах боломжтой эсэх асуудал мөн л маргаан дагуулж байна. Энэ хэр багцаатай тоо бол?

-МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын зарим гишүүд зарласан, тэд мэдэж байгаа байх аа.

-Нийгэмд хоёр том нам хоёулаа л нүүрсний хулгайд оролцсон гэж ярих боллоо. Эрх баригч намын нүүрсний хулгайчид АН-ынхныг хөлдөө чирэх гэсэн хань хайсан гүтгэлэг үү?

-Нүүрсний нууц гэрээнүүд хийгдсэн 2018 оноос өнөөдрийг хүртэл зөвхөн МАН л энэ улсыг удирдаж байгаа. Хэнтэй ч хуваалцахгүй дангаараа хариуцлага хүлээх нь МАН. АН 2016 онд ялагдаад сөрөг хүчин байгаа. АН өөрийн доторх байгалийн баялгийн хулгайч нараасаа салах гээд завгүй байгаа, юун нүүрс хулгайлах. Их наядаар тоологдох мега хулгайг зөвхөн эрх баригч нам л хийнэ. Сүүлийн долоон жил төрийн эрх бариагүй АН нүүрсний хулгай хийнэ гэхээр ард түмэн итгэхгүй л дээ.

-Та одоогийн УИХ, Засгийн газрын хэдэн хувь нь нүүрсний хулгайтай холбоотой гэж харж байна вэ?

-МАН-аас гарцаагүй. МАН-ын хоёр бүлэглэл зодолдоод ЭТТ-н захирлыг халахын тулд "нүүрсний хулгай”-г илрүүлэв. МАН дотроо зодолдоогүй бол энэ хэргээ нууцалсан хэвээр л байна. Одоо хэн нь дийлэхийг хараад байж байя. Нүүрсний хулгайн бүлэглэл дийлэх нь үү, эрүүл саруул хэсэг нь дийлэх нь үү?

-Шинээр байгуулагдсан Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги төмөр замуудын эдийн засгийн үр нөлөөг та хэрхэн харж байна?

-Таван толгой дэлхийн хэмжээний орд боловч нэг л сул талтай байсан, тэр нь бүтээгдхүүнээ зах зээл рүү гаргах төмөр замгүй байсан. Харин Баттулга ерөнхийлөгч болоод анхны хөндлөн Таван толгой-Зүүнбаян төмөр замыг ЭТТ-н Засгийн газрын 80 хувьд ногдох ноогдол ашгаар бариуллаа. 1072 хувьцаатай иргэд 20 хувь хувьцааны ногдол ашгаа авцгаасан. Таван толгойн нүүрс Хятадын худалдан авагч нартаа хүрэх замдаа Монголын нутгаар олон зуун км явах уу Хятадын нутгаар явах уу гэдэг л бизнес. Хэний нутгаар илүү км явна, тээврийн ашиг нь тэр улсынх болно. Ийм мэдээжийн тооцоог эсэргүүцэж олон жил гацаасан Хятадын компаний төлөөлөл Монголын төрд байсаар байгаа.

-УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар таны эсрэг сөрөг байр суурийг ил тодорхой илэрхийлэх юм. Энэ ямар эрх ашигтай вэ?

Ерөнхийлөгч Баттулга хэдэн жилийн өмнө Хүрэлбаатарыг сайд болох гэхээр нь "Увсын нутагт байдаг Хотгор шанага уурхайг ах дүүсээрээ нийлээд 10 сая ам.доллараар зарсан учраас сайд болгохгүй” гэснээс хойш байнга өширхөж явдаг хүн. Тэр уурхайг Хүрэлбаатар нээгээгүй, 1990 оноос өмнө улсын төсвөөр хайгуул хийж нээгээд ажиллаж байсан уурхайг лиценз гэдэг А4 цаасаар үнэгүй авчихаад 10 сая ам.доллар буюу өнөөдрийн үнээр 35 тэрбум төгрөгийг Хүрэлбаатарын төрсөн ах дүү туслахууд нь хувааж авсан. 10 сая ам.доллараар Хотгор шанага уурхайг худалдаж авсан Солонгосын төрийн өмчит компанийн захирал нь шоронд орсон. Монголд болохоор сайд хийгээд л мандаад байна. Үндсэн хуульд заасан ард түмний өмч байгалийн баялгийг дарга сайд нар үнэгүй аваад тэрбум тэрбум төгрөг хувьдаа завшдагийн сонгодог жишээ. Энэ 35 тэрбум төгрөг Монголын ард түмэнд, Увсын ард түмэнд очих боломжтой л байсан, гэтэл дундуур нь тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга сайд байсан Хүрэлбаатар хувьдаа авчихсан. Энийг л нүүрсний хулгай гэхгүй бол өөр юуг нүүрсний хулгай гэх вэ? УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн "МАН-д нүүрсний хулгайч байхгүй” гэсэн. Нүүрсний ордын хулгайч бол байдаг юм байна.

-Засгийн газар, МАН нүүрсний хулгайчдаа зарлаж чадах болов уу?

-МАН өөрийгөө зарлах уу, чи бод доо. Ерөнхий сайд Оюун-эрдэнэ Увсын хотгор шанага нүүрсний уурхайг ах дүүсээрээ нийлж хулгайлсан Хүрэлбаатарыг эдийн засгийн сайдаараа тавьчихаад нүүрсний хулгайтай тэмцэж чадах уу?

ЭТТ ХК 2018 оноос өнөөдрийг хүртэл 10 гаруй нууц оффтейк гэрээ хийсэн. Нүүрсний хулгай гээд нэрлээд байгаа гэмт хэрэг зөвхөн энэ хүрээнд үйлдэгдсэн гэж хардаж байна. ЭТТ-н хувьцаа эзэмшигч Монголын ард түмэн эдгээр нууц гэрээнүүдийг мэдэх эрхтэй. Нийт дүн нь хэдэн их наядаар үнэлэгдэх эдгээр нууц гэрээний үнэ болон нөхцөлүүд нь хулгай хийх суурь хөрс нь. Өнөөдрийг хүртэл нууц гэрээнүүдээ нууцалсаар байгаа МАН нүүрсний хулгайг илрүүллээ юү?

-Засгийн эрх барьж байгаа нам нь хулгай хийгээд байдаг юм бол цаашид иймэрхүү хулгайг гаргахгүй байх ямар арга байна?

-Нам гэхээсээ өмнө аль ч нам доторх Үндсэн хуульд заасан ард түмний өмч байгалийн баялгийг хулгайлчих санаатай бүлэглэлийн л үйлдэл. 2015 онд АН-аас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар болсон зарим дарга нар Таван толгойн ордыг бүтнээр нь (6.4 тэрбум тонн нөөцтэй) MCS болон Шинхуа компанид үнэгүй 100 жилээр өгөхөө шахсан. Би УИХ-ын дарга, АН-ын дарга байхдаа АН доторх ард түмнийхээ төлөө байдаг гишүүд болон МАН МАХН-ын зөв бодолтой гишүүдтэй хамтран зогсоосон. АН Таван толгойн ордыг бүтнээр алдагдахаас аварсан гэсэн үг. Таван толгойг 100 жилээр гадаад дотоодын олигархиудад бэлэглэх гэсэн АН доторхи бүлэглэл 2016 оны сонгуулиар эсрэг ажиллаж үр дүнд нь АН ялагдсан ч Таван толгой ард түмэндээ үлдсэн. Хэрвээ АН өнөөдөр УИХ-д 65 суудалтай, Ерөнхийлөгчтэй, Засгийн газраа байгуулсан байсан бол ЭТТ-н төрийн мэдлийн үлдсэн 80 хувийг бүгдийг нь ард түмэндээ үнэгүй тарааж өгнө. 1072 хувьцааг үнэ төлбөргүй ард түмэндээ өгсөн шигээ тараана. 1990 онд бүх малаа малчдад үнэгүй хувьчилсан, 1996-2000 онд бүх байраа сууж байсан иргэддээ үнэгүй хувьчилсан шиг гэсэн үг. Зөвхөн АН л өмч хувьчлалаар ард иргэдээ өмч хөрөнгөтэй болгож байсан түүх байна. ЭТТ ХК-ийн нийт хувьцааны 20 хувь нь 2.5 сая иргэдийн мэдэлд 1072 хувьцаагаар байгаа. Хэрвээ ЭТТ ХК-ийг 100 хувь ард түмэндээ өгвөл жил бүр иргэн бүрт 2 сая төгрөгийн ногдол ашиг өгөх боломжтой компани болно. Үндсэн хуулийн "байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг заалт бодитой хэрэгжинэ. 2015 онд лицензнээс өөр хөрөнгөгүй компани байсан ЭТТ нь өнөөдрийн байдлаар жилдээ 30 сая тонн нүүрс олборлох чадавхтай, зүүн болон урагшаа Төмөр замаар холбогдсон болно. ЭТТ 7 жилийн дотор томоохон бүтээн байгуулалтын ард гарч одоо бол асаагаад урагшаа давхихад бэлэн машин болжээ. 2015 онд нүүрсний бүлэглэлийн шахалтад орж MCS+Шинхуад бэлэглэсэн бол өнөөдрийн Таван толгой, төмөр зам гээд энэ олон их наяд төгрөгийн баялаг Монголын ард түмэнд хамаагүй болох байлаа.

Нэгэнт ЭТТ ХК ард түмний мэдэлд 100 хувь очвол эрх баригч аливаа нам доторх нүүрсний хулгайн бүлэглэл дахин нүүрс хулгайлах боломжгүй болно.

-Төрийн мэдлийн 80 хувийг ард түмэндээ үнэгүй тараалаа гэж бодъё, үнэгүй авсан Тавантолгой хувьцаагаа 90 оны ягаан цэнхэр тасалбар шиг шил архинаас өгөөд ялгаагүй л гадаад дотоодын мөнгөтэй компанийн мэдэлд очоод үр ашиггүй болох юм биш үү. Цаашид нүүрсний хулгайг гаргахгүй байх ямар арга чарга байна?

Ягаан цэнхэр тасалбарын сургамж байгаа учраас ЭТТ хувьцаанд зориулж хуулийн өөрчлөлт хийнэ. Зарахгүй, барьцаалахгүй, зөвхөн өвлөгддөг "баялгийн эзэн” нэртэй хувьцааны тухай нэмэлтийг хуульчилсны дараа хувьчлалаа явуулна. 100 хувь ард түмний мэдэлд очсон ЭТТ ХК хувьцаат компанийн хуулийн дагуу ажиллана. ТУЗ-өө сонгоод ТУЗ нь гүйцэтгэх удирдлагаа томилоод явна. "Баялгийн эзэн хувьцаа” бол эзэндээ ногдол ашиг авах, компанийн удирдлагыг томилж чөлөөлөх, хариуцлага тооцох зэрэг эрх үүргийг эдлүүлнэ. Өнөөдөр ЭТТ-н ТУЗ нь 11 гишүүнтэй гэхээр 310000 орчим хувьцаа эзэмшигч 1 ТУЗ-ийн гишүүнийг томилно. ЭТТ 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 60 хувь нь коксжих гээд жилдээ 30 сая тонныг олборлож экспортолбол 120 жил ажиллах нөөцтэй. Өнөөдрийн үнээр 1 тонн нүүрсийг 30 ам.доллараар олборлож уурхай дээрээ 100 ам.доллараар зарж байгаа. Тонн тутамдаа 70 ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байгаа. ЭТТ жилийн цэвэр ашгийг өнөөдрийн ханш 3400 төгрөгөөр үржүүлээд нийт 3.4 сая хувьцаа эзэмшигчиддээ хуваахаар иргэн бүрд жил бүр 2 сая төгрөгийн ногдол ашгийг 120 жил хуваарилж чадна.

120 жилийн турш жил бүр (үнэ мэдээж өөрчлөгдөнө, өнөөдрийн үнээр тооцоход)

30 сая тонн коксжих нүүрс х 70$=2.1$ тэрбум

2.1$ тэрбум х 3400=7.14 их наяд төгрөг

7.14 их наяд төгрөгийг 3.4 сая иргэддээ хуваавал = 2.1 сая төгрөг

Жилийн борлуулалт нь 3 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь 2.1 тэрбум ам.доллар болохоор л Таван толгойг хулгайлчих сэдэл үе үеийн эрх баригч нам, дарга сайд нараас гарч ирдэг. ЭТТ руу хийсэн дайралт 2015 оноос хойш тасралтгүй явагдсаар л байгаа. 2016 оны 12 дугаар сард УИХ-аар ЭТТ-г хувьчлах гэж үзээд МАН доторх шударга гишүүд авч үлдсэн байдаг.

2020 онд уул уурхайн сайд Сумъяабазар IPO хийнэ гэж бас нэг дайрч үзсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга зогсоож байсан.

2022 онд буюу өнөөдөр "ЭТТ ашиггүй ажиллаж байна, хувьчилж үр ашгийг сайжруулъя, 1072 хувьцаагаа ирэх жилээс зарж болно” гэх мэт эрх баригч МАН-ын дарга сайд нарын яриануудаар дүгнэвэл шинэ дайралт эхэлж байна гэсэн үг.

Ирээдүйд гарах энэ мэтийн дайралтуудаас сэргийлэхийн тулд ЭТТ ХК-ийн үлдсэн Засгийн газрын мэдлийн 80 хувь-ард түмэндээ нэн даруй үнэгүй хувьчилж өгөх хэрэгтэй. 1990 онд бүх малаа, 1996 онд бүх байраа ард түмэндээ үнэгүй хувьчилсан шигээ хувьчлах хэрэгтэй. Цаашид гарах "нүүрсний хулгай”-г ч зогсооно, үүнээс өөр арга байхгүй. "Баялгийн эзэн Монгол” уриатай сонгуульд ялсан ерөнхийлөгч У.Хүрэлсүх миний дээрх саналыг анхаарч ажил хэрэг болгох байх аа гэж найдаж байна.

Р.Хишигжаргал

З.Энхболд: Таван толгойн үлдсэн 80 хувийг ард түмэндээ үнэгүй хувьчилж өгснөөр “нүүрсний хулгай”-г зогсооно, өөр арга байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани