Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний хулгай “жонхуу” болох уу?!

Нүүрсний хулгай “жонхуу” болох уу?!

 

Нүүрсний хулгай ил далд яригддаг л байв. Олон ч жил болсон. Энэ нь Тавантолгойн нүүрсийг худалдах "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрөл бүрийн гэрээ, цаашлаад тээвэрлэлттэй холбоотой асуудал л даа. Өнгөрсөн хугацаанд энэ бүлэг хэрэгт хамаарах Мөргөцгийн хэрэг, төмөр замын хэрэг, С зөвшөөрлийн хэрэг мэт байсгээд л хууль шүүхийн байгууллага дээр очиж байсан. Нэлээд нь мөрдөх байгууллага, прокурорын шатанд гацаж, нэг хэсэг нь шүүхээр шийдэгдсэн. Иймэрхүү л байдалтай явж ирсэн. 
 
Гэхдээ нүүрсний хэргийг яг ингэж багцлаад, ажил хэрэг болгоод барьж авсан субьект, тэр дотроо ямар ч Засгийн газар байгаагүй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд "...Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэж мэдэгдсэн. Ингэхдээ их ноцтой үг хэлсэн байдаг.  Тэрбээр "...Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлнэ. Ажлын хэсэг байгуулсан.
 
Энэ цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ” гэсэн. Энэ нь тэр үед ихээхэн шуугиан тарьсан. Гэхдээ олон нийтэд "...Нүүрсний хулгай илрээсэй, байхгүй болоосой” гэсэн хүсэл байсан ч Л.Оюун-Эрдэнийн энэ үгийг "...Популизм хийж байна” л гэж ойлгосон. Тэгсгээд намжсан. Тэгтэл Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаас "Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон. За ер нь, нүүрсний хулгай ингээд л олны өмнө гарч ирсэн дээ. "Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний хулгайч нар ч тал талд уулзалдах зэргээр хөдөлгөөнд орж эхэлсэн. 
 
Одоогоос 20-иод хоногийн өмнө, 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний ням гаригт нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал эхэлсэн. Тэд нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахыг шаардсан. Энэ зөв. Угаасаа тэгж байж хулгай зогсож, хулгайч төрөөс явах ёстой юм. Гэсэн ч жагсаалын хоёр дахь өдрөөс "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагууд, ЕТГ-ын дарга байсан хүмүүстэй нийлж оюутнуудыг, "партизан”-уудыг олноор нь нийлүүлсэн байдаг. Тэр жагсагчид "...Засгийн газар огцор” хэмээж байсан юм. Ийм жагсаал хоёр хоног үргэлжилж, улмаар зохион байгуулсан этгээдүүд нь баригдсан. Оюутнууд ч сургууль руугаа явсан.  Жагсаалын дөрөв дэх өдөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирж уулзсан.  Тэрбээр "...Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Өнөөдөр олон хулгайчийн асуудлыг гаргаж ирсэн. Тиймээс бид иргэдтэйгээ нэг тал байх ёстой” гэсэн. 
 
Түүнчлэн нүүрсний хулгай тойрсон бужигнаан эхлэх үед энэ хэргийг шалгах АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тэд 2022 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүний, 9-нд "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг, 18-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболд нарыг саатуулсан.
 
Мөн энэ сарын 12-нд АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой гэх 17 хүний нэрийг зарласан. Тэнд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Ө.Шижир, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, "Эрхэт Монгол” группын захирал Х.Мандахбаяр нар багтсан. Тэднээс гадна Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, УИХ-ын нэр бүхий гишүүдээс мэдүүлэг тайлбар авахаар болсон гэх мэдээлэл бий.
 
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын үеэр эрх баригчид эрх зүйн нэг том өөрчлөлтийг хийсэн. Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хууль, бусад хуульд өөрчлөлт оруулах замаар авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах төслийг УИХ 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд баталсан.
 
Ингэснээр өмнө нь хялбаршуулсан журам, хөөн хэлэлцэх хугацаа, хөнгөн ялаар "өршөөгдөж” ирсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгсэд хатуухан шийтгүүлдэг болно гэсэн үг. Гэхдээ ийм хэрэгт холбогдсон хүмүүст уг хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж албажих хүртэл өмнөх хуулиар шийтгүүлэх хэдхэн хоногийн боломж бий. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлууд ингэж шийдүүлэхээр мэдүүлгээ өгч байгаа аж.  Бас эрх баригчид нүүрсний хулгайгаар Ерөнхий хяналтын сонсголыг хийхээр товлосон. Тэр нь уржигдар болсон. Гэвч Төрийн ордонд уг үйл ажиллагаа эхлэх үед нам, нутаг нь тодорхой нөхдүүд үймээн дэгдээж, гадаа жагсагчдын дунд үл таних хүмүүс орж нүцгэлэв. Энэ нь Ерөнхий хяналтын сонсголоос бодитой мэдээллийг сонсохоор хүлээж байсан олны бухимдлыг ч төрүүлээд авсан. Тэгвэл үүнд "Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй холбогдож болзошгүй болсон. Уг үйл явдлын талаарх хууль хяналтынхны мэдээллээр түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах оролдлого хийсэн гэж үзэх нөхцөл үүссэн байна. Үүнээс гадна Сүхбаатарын талбай дээр нүцгэн хүмүүс суулгах ажлыг зохион байгуулсан гэх Э гэдэг эмэгтэйн тухай нэлээд яригдаж байна. Тэрбээр өмнө нь АТГ, ТЕГ, Татварын ерөнхий газарт, одоо "АПУ” ХК-д ажилладаг. Баригдах үедээ бүх нотлох баримтаа устгасан ч хууль хяналтынхан гар утасных нь мэдээллийг сэргээх зэргээр маш ноцтой баримтуудыг олж авсан байна. Мөн түүнийг ТЕГ-ын дарга асан эрхэмтэй холбоотой гэх мэдээлэл байгаа юм. 
 
Нэгэнт ингэж хүчээ авсан нүүрсний хулгайгаас улс төрийн намууд "зай”-гаа авч байна. "...Нүүрсний хулгайчийг хамгаалахгүй, харин эсэргүүцнэ” хэмээж буй юм.  МАН-ын дарга нь "...Яваад шалгуулаад ир. Нам хамгаалахгүй” гэсэн бол АН-ын С.Эрдэнэ "...Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалүтнуудыг нам харгалзахгүй шалгаж, гэм бурууг нь тогтоон хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв. Харин Х.Баттулгын АН өөр байр суурьтай байгаа юм. Түүнийг нь нийтээрээ харж байна. АН-ынхан нь "..Хайран туг, сүлд минь” хэмээн халаглаж л харагдана лээ.
 
Ингээд нүүрсний хулгайн асуудалд холбогдсон хүмүүст олон нийтийн ч, улс төрийн ч дэмжлэг байхгүй болж байгаа юм. Гэвч жагсаал цуглааныг өөр тийш эргүүлэх, олон нийтийн арга хэмжээг бужигнуулах зэргээр зогсолтгүй ажиллаж байна. Учир мэдэх хүмүүс "...Үхэхдээ үхэр буугаа тавьж байна” гэх аж. Нөгөөтэйгүүр, энэ хэрэг улс төрийн жүжиг үү, эрх баригчид, тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн үнэхээрийн зорилго уу гэдэг асуулт нийгэмд тавигдаж байна. Ямартай ч эх сурвалжууд Л.Оюун-Эрдэнийн сүүлд УИХ-д хэлсэн үгийг "...Үнэнээ хэлжээ” хэмээж байна. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд "...Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ” гэсэн юм. Харин нөгөө талд нүүрсний хулгайг бүрдүүлж буй зарим томоохон хэрэг "жонхуурах” тал руугаа орчих шиг боллоо. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухай” чиглэлийн төмөр замыг барихдаа "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг алдагдалд оруулсан гэх асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, "Бодь”-ийн Д.Баясгалан нарыг буруутгаж байгаа юм. Тэгтэл өнгөрснө долоо хоногийн пүрэв гаригт АТГ-т очиж тайлбар өгсөн Х.Баттулга ням гаригийн өглөөгүүр Солонгос руу нисээд явчихсан. Тэрбээр АТГ-ынхан тайлбар авчихаад яллагдагчаар татах тогтоол танилцуулахад "...2-3 асуудалд хариулах боломжгүй байна. Асууж, сэргээж санаж байгаад эргэж ирье. Тэгээд хариулъя. Тэгэхдээ энэ тогтоолд гарын үсэг зурна” гээд гарсан гэдэг. Маргааш нь, 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд "Бодь”-ийн Д.Баясгалан хэвлэлийнхэнд хандсан. Тэр үеэрээ "...Манайхыг "Тавантолгой төмөр зам”-ын ТУЗ-ийн шийдвэрээр л сонгосон. Энэ төслийг,  төмөр замыг нууцад авч, яаралтай барих шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар шийдсэн асуудал. Нууцад авах том шалтгаан бол шууд гэрээ байгуулах л байсан юм билээ” гэчихэв. Ингэж  Д.Баясгалан
 
"...Уг асуудлын эзэн” гээд тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар руу заачихав. Бас гүйцэтгэлийг "..."Тавантолгой төмөр зам” ХХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай л ярь” гэчихэж байгаа юм. Гэтэл тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн, "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал хоёр гадаад руу явчихсан байдаг. Нэг л "жонхуурах” тал руугаа орчихсон. Бас Мөргөцгийн хэрэг гэж олон жил болсон ужиг хэрэг бий. АН-ын ч, МАН-ын ч гишүүнчлэлтэй нөхдүүд холбогдоно.
 
Энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад бараг нотлогдсон гэх мэдээлэл байна. За тэгээд, одоо шалгагдаж байгаа хэргүүд олон бий. Удахгүй шинээр тээвэрлэлт, хөрс хуулалттай холбоотой нүүрсний хулгай дэлбэрнэ. АТҮТ-ийн Б.Гүрсоронзонгийн С зөвшөөрлийн асуудал гээд хөвөрнө. Ийм байдлаар нүүрсний хулгай лав л ирэх хаваржин үргэлжилнэ. Хууль хяналтынхан бол энэ нүүрсний хулгайн ард гарах итгэл үнэмшилтэй л ажиллаж байгаа харагдана. Харин олон нийт шахалт шаардлагаа зогсоож, Л.Оюун-Эрдэнэ нарын улстөрчид байр сууриасаа ухарчихвал нүүрсний хулгай "жонхуу” болоод л дуусна. 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Нүүрсний хулгай “жонхуу” болох уу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өнөөдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани