- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Боршоо боомтоор нэвтэрч байгаа машин бүрээс хувийн компани 160 мянган төгрөг хурааж байна
Монгол Улсын 2023 оны төсвийг бүрдүүлэхэд хил орчмын бүс нутаг, боомтуудын орлого томоохон байр суурь эзлэхээр төсвийн төслөө баталсан. Гэтэл боомтууд дээр хувийн даатгалын компаниудыг ажиллуулж, МУ-д нэвтэрч буй гадаадын иргэд, автомашинаас өндөр татвар авч байгаа нь манай улсыг зорин ирэх гадаад иргэдийн тоог эрс бууруулж байна.
Тодруулбал, Увс аймаг дахь Боршоо боомтоор нэвтрэн ирэх Тува улсын автомашин бүрээс “Нэйшнл эженси” ХХК 60-160 мянган төгрөгийг “албан журмын даатгал” хэмээн хурааж байгаа аж. Үүнээс өмнө тус боомтоор Тува талаас хоногт 50-аас олон тооны машин нэвтэрдэг байсан бол ийнхүү 160 мянган төгрөгийн татвар татдаг болсноос хойш хоногт 4 болтлоо буурсан гэх мэдээллийг ирүүлж байна.
Тува иргэд ирэх тоо ийнхүү буурах нь тухайлбал, Увс аймгаас худалдан авалт хийдэг орлого эрс буурах шалтгаан болж, худалдаа, үйлчилгээний чиглэлээр амьжиргаагаа залгуулдаг иргэдийг хоосон хоноход хүргэж байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна.
Даатгалын хувийн компанийг сонгон шалгаруулалт хийж, ажиллуулах гэрээ байгуулсан Санхүүгийн зохицуулах хороо, Боомтын захиргаа зэрэг нь Эдийн засаг хөгжлийн яамны харьяа байгууллага. Тиймээс боомт дээр хувийн даатгалын компани ажиллуулж, иргэдийн орлогыг хумьсан албан тушаалтан нь ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг хэмээн увсчууд хардаж, Засгийн газрын 11-11 төвд гомдол гаргацгаажээ.
Уг асуудлаар бид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад, “тухайн асуудлыг судалж, шийднэ” гэсэн хариултыг өгөөд, тав хоног өнгөрч байна.
Албан журмын даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа “Нэйшнл эженси” ХХК-ийн захирал Г.Ариунбаяртай утсаар холбогдон уг асуудлыг тодруулахад, "Хил хамгаалах ерөнхий газраас зарласан тендерт бид оролцож, уг ажлыг хариуцан авсан. Манай компани Алтанбулаг, Цагаан нуур Боршоо боомтуудад албан журмын даатгал хийж байгаа. Ийм даатгал аль ч улсад байдаг. Даатгалын гол зорилго нь гадаад улсын иргэд автоммашинтайгаа манай улсад орж ирээд МУ-ын иргэдийг хохироох зэрэг эрсдэл үүссэн тохиолдол бид хохирлыг барагдуулна. Улсынхаа иргэдийг л хамгаалсан үйл ажиллагаа. Машины марк, МУ-д байх хугацаанаас хамаарч, даатгалын үнэ 60-160 мянган төгрөгийн хооронд байгаа. ОХУ бол үүнээс 2-3 дахин өндөр татвар авдаг. Гэтэл яагаад өөрсдийн үйл ажиллагааг ойлгохгүй багйаага гайхаж байна. Улстөржилт их байгаагаас ийм асуудал үүсэж байгаа гэж ойлгож байна" гэсэн. юм. Тухайн компани тендерээр уг ажлыг авч, гүйцэтгэж байгаагийнхаа төлөө улсын төсөвт ямар ч хөрөнгө төвлөрүүлэх үүргийг гэрээгээр хүлээгээгүй гэдгийг онцлон тэмдэглье.
Тэгвэл энэ асуудлаар Увс аймаг дахь Монгол ардын намын хорооноос "Боршоо боомт дээр Тува иргэдэд даатгал хийж, мөнгө хурааж байсан даатгалын компанийн талаар иргэдээс ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарт гомдол ирсний дагуу Хил хамгаалах ерөнхий газарт чиглэл өгч, өчигдөр татан буулгажээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос тус даатгалын компанийн үйл ажиллагааг цуцалж байгаа юм байна" хэмээн мэдэгдэл хийсэн байна.
Гэтэл “Нэйшнл эженси” ХХК-ийн захирал Г.Ариунбаяр "Манай компанийн үйл ажиллагааг татан буулгасан, зогсоосон асуудал байхгүй. Ажил хэвийн явагдаж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм. Бид энэ асуудлаар ЗГХЭГ-ын даргаас дахин тодруулж мэдээлнэ.
Зургийн тайлбар: Албан журмын даатгал хийхээр байгуулсан 3 талт гэрээ:
https://tsahiur.mn/n/s/12437
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||