- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шинэ зууны сүүлчийн Монгол малчин
Монгол хүн Монголоороо үлдэхүйн үндэс нь малчин удам мину!
Хэдхэн сарын ѳмнѳ юмдаа түвдийн малчдын тухай нэгэн нийтлэл уншсан юм. Хятадын засгийн газар түвдийн тэгш сайхан ѳндѳрлѳгийн байгалийн үзэсгэлэнд гэнэт санаа зовнисон юм байх. Дэлхийн тоонот нутагт нэг л ѳдѳр бэлчээрийн даац нь хэтэрсэн гэнэ дээ. Олон мянган жил тэр л газраа, тийм л янзаараа амьдарсаар ирсэн түвд малчдын удамбэлчээр талхлаад хаяж л дээ.Тэгээд яах юу байхав, хѳѳрхий хэдэн малчдыг мал, нутаг хоёроос нь салган, арай л ѳлсѳѳд үхчихээргүй хэд гурван цаасны тэтгэлэг сардааѳгѳѳд уулын бэлд хаа ч юм нэгэн хятад тосгонд шилжүүлэн суулгажээ гэж уншсан юм.Нүүдлийн соёлоосоо хагацсанжирийн түвд малчин хэн ч бишболоо биз.Тэр тусмаа хятад сууринд.Хүний олноор шилжин ирж үндэстний цѳѳнхийг нутаг дээр нь уусгах нэгэн арга байхад соёл иргэншлээс нь холдуулж нутаг уснаас нь салган уусгах бас нэгэн арга байдаг ажээ.Одоо яая гэхэв дээ, түвд ч ямар манай Монгол шиг тусгаар тогтносон улс биш.Тэгээд ч бусдын зовлон маньд ямар хамаатай гээд тэгсгээд хоосон санаа алдсан болоод л мартаж орхисон юмсан.Гэтэл түвдийн тэр л гай зовлон бидэнд ч бас хамаатай болох юм гэж хэн мэдлээ.Тодруулбал, газрын тухай хуульд нэмэлт ѳѳрчлѳлт оруулах тѳсѳл гэгчийгУИХ-аар ѳнѳѳ маргаашгүй хэлэлцүүлэхээр зүтгүүлж байгаа юм байна.Миний бие физикч болохоос намч, тѳрч, сэтгүүлч, судлаач биш.Гэхдэээнэхүү тѳсѳл Монголчууд бидэнд ямар гай зовлон авчирч болохыг иргэн хүнийхээ хувьд санаа зовнин тунгаан бодсоноо дор чадан ядан эвлүүлэхийг хичээв.
Миний мунхаглахад, ѳнѳѳдѳр дэлхийн улс орнуудыг нүүдлийн ба суурин соёлтой гэж хоёр ангилж болно.Магадгүй Монгол орноос ѳѳр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж одоо хир нь нүүдэллэн аж тѳрдѳг ард түмэн энэ дэлхий дээр бараг байхгүй л болов уу даа.Урд хѳршѳѳ айлган урт хэрэм бариулж тѳр улс дѳнгѳж үүсэх үед ч, Ази Европыг дамнасан Иx Монгол гүрэн мандан бадрах цагт ч, алба гувчуур тѳлж манжийн дарлалд нухлагдан бууран доройтох үед ч, ардын хувьсгал ялжхоршоо нэгдэл үүсч хувийн ѳмч устахaд ч, ардчилсан хувьсгал ялснаар нийгмийн болгон хувьчлагдаж он удаан жилийн "шилжилтийн үе”-д шигдэж гацсан ч ѳнѳѳдрийг хүртэл Монгол хүний амьдралын энэ л ѳвѳрмѳц хэв маяг ийм л янзаараа үеэс үед дамжин мянга мянган жилийн турш хадгалагдаж ирсэн билээ. Тиймээс Монголын нүүдлийн соёл иргэншил бол бусдаас ялгарах онцлог,бидний зүй ёсны бахархал юм.
Ингэж бичсэнээрээ миний бие суурин соёлыг ор тас үгүйсгэх гэсэнгүй.Дэлхийн орнууд суурин амьдраад техник технологи, шинжлэх ухааны ололт амжилтандаа дулдуйдан хѳгжин цэцэглэж байгааг үгүйсгэж болохгүй нь лавтай.Монголоос ялгаатай нь тэд суурин соёлтой.Тэгвэл "нүүдлийн соёлоо гээж суурин соёлд аль болох хурдтай нэвтэрвэл улс орон хѳгжиж, ард түмний амь амьжиргаа дээшилнэ”гэж номлогчид манайд захаас аваад л бий.Чухам энэ балай нүүдлийн соёл нь л Монголчуудыг "эрт балрын мүзейн үзмэр” болгож байгаа гэж дотор санаатай зарим нэг "ухаантнууд” тохуурхдаг.Тэд бол ѳѳрийн гэсэн бахархал, үнэт зүйлгүй хоосон хонгионууд гэж би хувьдаа боддог.Цагаа хүрвэл тэд Адам Смит ч бай, ардчилал ч бай, хүний эрх ч бай хамаагүй хууг нь түй гээд нулимахдаа даан ч сийхгүй сайхан хонгионууддаа.Нэгэнт үнэт зүйл бахархал гээч юмгүй тул улсаа хѳгжүүлэх дээр тулахад бусдыг хуулах л үлдэнэ.Хэн нэгний яваад ѳнгѳрсѳн, туулаад үзсэн зовлон жаргалыг маниусд албаар тулгаж барууныхны хууль, түүхийг маниус дээр туршина.Үр дүн нь гэвэл гаталж бардаггүй "шилжилтийн үе”-дээгацаастай хэвээр.Энэ дундаас хамгийн ноцтой нь манай хоосон хонгионууд уламжлалт соёл иргэншлийг маань дэс дараалан устгаж байгаа явдал.Энэ талаар жижиг сажиг үй түмэн жишээ авч энд дэмий нуршихыг хүссэнгүй.
Улс орны хѳгжлийн бодлого гэж юм уг нь баймаар ч би л олж дуулсангүй.Минийхээр Монгол орны ѳѳрийн онцлогт тохирсон чухамдаа нүүдлийн соёлоо хадгалан үлдэж суурин соёлтой сүлэлдүүлэн хѳгжүүлнэ гэж бодлогоо тодорхойлон хуульчлахад болохгүй зүйл үгүй мэт.Гэтэл одоогийн эрх баригчдын хийж байгаа бүхнийг харахад нүүдлийн соёл иргэншлийг үндсээр нь халж барууны суурин соёлыг шууд хуулах бодлого явуулж байна.Сонгодог жишээ нь газрын хуульд оруулах нэмэлт ѳѳрчлѳлт гэгч энэхүү тѳсѳл юм.Эхнээсээ аваад эцсээ хүртэл Монгол улсын оршин тогтнох эх үндсийг ганхуулах зорилготой нэн аюултай заалтуудaapдүүрэнгазрын хуулийн төсөл өнөөдрийн хэлбэрээрээ батлагдвалнүүдлийн соёл иргэншлийг нэн удахгүй булшлах нь дамжиггүй.Яагаад гэдгийг хэдхэн жишээгээр тодруулахыг хичээе.
Эхний жишээ.Газрыг ѳрхүүдэд хувааж ѳмчлүүлнэ гэнэ дээ.Ѳмчѳѳ хүн чинь хамгаалдаг юм байгаа юм биз дээ. Хашаа барина. Хѳл хорино. Өмчгүй хүн бол яг л гэмт хэрэгтэн шиг гишгэх ч газар олдохгүй болно.Монгол хүн xашаанд тѳрж, хашаанд амьдарч, хашаанд булшлагдах юм гэж үү?Хүний газарт хонио оруулж ѳвс зулгаалгавал хулгайчаараа дуудуулах энүүхэндболно.Тэгэхээр ядаж л хулгайн гэмт хэргийн цоо шинэ зүйл анги хэрэгтэй болох нь.Ѳмнѳ нь нийтийн эзэмшилд байсан газрын тухай маргаж, чиний минийх дээрээ тулнa.Түүх сѳхѳѳд үзээрэй. Дунд сургуулийн түүхийн хичээлээр үздэг, дундад зууны Европын түүхэнд "хашаалалтийн үе" (enclosure) гэж байсан. Шалтгаан нь ойлгомжтой.Хүн амын хэт нягтрал, хонины ноосны эрэлтийн хязгааргүй ѳсѳлтийн улмаас яалт ч үгүй газраа ѳмчилж хашаалахаас аргагүйд хүргэсэн. Чухам хашаалснаас болоод хамжлагат тариачин, хамжлагат ард, ажилчин анги, шинэ тѳрлийн хулгайч нар гээд олон сөрөг үр дагавар үүссэн гэдэг. Hэгэнт болоод ѳнгѳрсѳн түүх учраас уншигч та ѳѳрѳѳ дэлгэрүүлж уншина биз.Харин миний энд хэлэх гэсэн гол санаа бол Монгол улсад ямар шалтгаан үүсээд газраа хашаалах болчихов гэдгийг бодоод бодоод олохгүй юм.Хүн ам дэндүү сийрэг.Тэртэй тэргүй хѳдѳѳнѳѳс хот руу ганцхан чиглэлтэй урсгалаар хүн амыг шилжүүлэн нүүлгэх кампаанит балиар ажлыг тѳрийн эрхмүүд л санаатай хийсэн шүү дээ.Үр дүнд нь гурван сая ѳлсгѳлѳн амны бүтэн сая нь шавар сууриндшавааралдан амьдарч байна.Одоо тэгээд нүүдлийн иргэншлийн ѳртѳѳлѳгч удам дамжсан үлдсэн цѳѳхѳн Монгол малчдаа хашааны малчид болгох уу.Хашаалнаа гэдэг нь ѳѳрѳѳ нүүдлийн соёлыг мѳхѳѳж байгаа хэрэг.Энэ хууль батлагдсанаар сүүлчийн Монгол малчин "хашааны фермер” болох нь байна шүү гэдгийг лсэрэмжлүүлж байгаа минь энэ.
Удаах жишээ.Энэ балагтай газрын хуулийн тѳслѳѳр бол газар нутгийг зохицуулах бүрэн эрхийг засгийн газар эдлэх гэнэ. Уг нь Монголын газар ард түмний эзэмшилд байдаг.Одоо xарин Алтанхуягийн засгийн газар ард түмний эзэмшлийг ичгүүргүйгээр дээрэмдэж аваад зарж борлуулах хэмжээлшгүй эрх эдлэхээр зэхэж байна.Тухайлбал, ашигт малтмалын болон стратегийн ордууд, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй болоoд ирээдүйд явуулах газар нутаг бүгд засгийн газрын мэдэлд очих гэнэ.Засгийн газар өдийг хүртэл дээрэмдэж авсан газраа зарж наймаалахыг нь наймаалж, сүйтгэхийг нь сүйтгэж, хордуулахыг нь хордуулж дууссан.Тэгээд байтлаа бүр ард иргэдийн амьдарч байгаа газар нутаг руу шунахай савраа явуулж байна.Ингэж дураараа дургихыг тэдэнд хэн зѳвшѳѳрсѳн юм бэ?Хууль ёсны эзэн Монголын ард түмнээс асуусан юм уу?
Нутгийн уугуул иргэдэдийг нѳхѳн тѳлбѳр ѳгч хуураад нутаг уснаас нь хөөж, албадан чѳлѳѳлѳх юм гэнээ.Эрх чѳлѳѳт туурга тусгаар Монгол оронд ийм юм болох гэж үү?Төрсөн эх оронд минь түвдийн хар түүх давтагдах нь энэ үү.Малчдын амыг болсон болоогүй нөхөн олговроор таглаад, ѳсч тѳрсѳн нутаг бэлчээрээс нь салгаx башир аргыг урд газраас импортлон нэвтрүүлэх нь.Малчдыг нүүмэгц халуун буурин дээр нь харийн компаниуд дураараа дургиж дунд чѳмгѳѳрѳѳ жиргэх юм байх.Жишээлбэл, Улаанбадрах сумын Аргалант багийн хэдэн малчдыг малтай юутай хээтэй нь зайлуулчихвал Францын Арева компанид ураан олборлож шар нунтаг боловсруулж экспортлоход саад тотгор үгүй болох аж.Үр дүнд нь Говийн Данзанравжаагийн нутаг цацрагийн хоронд нэвчсэн ч "угийн хүн амьтан амьдардаггүйзэлүүд нутаг” гэж ам таглахаap зэхэж буй ажээ.Монголын ард түмэн, манай "Голомт”-Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхөн үүнийг хэрхэвч зѳвшѳѳрѳхгүй, өөрсдийн боломжтой бүхий л аргаараа эсэргүүцэн тэмцэх болно.Хүний олон цѳѳнѳѳ барьж иддэг гэж эрх баригчид болоод ѳнѳѳгийн хууль тогтоогчдын олонх андуураад байгаа бололтой. Хѳгжиж дэвжихэд хэд гурван малчид, ганц нэг газар нутгийг хордуулж золиослоход гэмгүй гэж бодоод байх шиг байна. Цѳѳхөн малчдаа сѳѳм газартай нь нүүдлийн соёлтой нь ад үзэх юм бол цаашид яаж Монгол Монголоороо оршин тогтнох юм бэ?
Миний аав химийн инженер хүн байсан.Би ѳѳрѳѳ физикч.Гээд би ч, миний талийгч аав ч Монгол хүн.Би ѳѳрийгѳѳ тэнгэрээс заяатай эсвэл эзэн богд Чингис хааны хамаатан садан үр удам гэхгүй.Мѳн бол сайн л биз.Модун хааны угсааны хүн гэж бүр ч хэлэхгүй.Үүнтэй адил би Намбарын ч юм уу Норов эсвэл Цахиагийн хамаатан биш.Тэр нэг их чухал биш. Харин би Монгол малчны удам! Энэ л надад хангалттай бас бахархууштай.Түрүүн дээр дурдсан, тѳр улс мандсан ч доройтсон ч Монгол малчин л Монголыг Монгол чигээр нь ѳртѳѳлѳн авчирч бидэнтэй золгуулсан гавъяатай.Тэгээд яагаад энэ хэдхэн малчдаа бид хайрладаггүй юм?Яагаад юм л бол малыг нь нийгэмчлээд эсвэл хувьчлаад, одоо бүр цагаандаа гараад газар нутгийг нь булааж хашаалахаар санаархаад байгаа юм.Ѳнѳѳдѳр малчдын эрх ашгийг хамгаалдаг эвлэл хоршоо энэ тэр байна уу.Урд газрын хуурамч гял цал юухан хээхэнээр хуурч, малынх нь мах, сүү, арьс ширийг нь улайм цайм дээрэмдэхээ юман чинээ боддоггүй мѳртлѳѳ гажигтай тѳлд жил дараалан дарагдаж, одоо мал нь тѳллѳхѳѳс зүрх нь үхдэг болсон Дорноговийн малчдыг хэн ѳмѳѳрч дуугарав?Тун чиг цѳѳхѳн дѳѳ, "Голомт” тэргүүтэй иргэний хѳдѳлгѳѳнийхѳн жил дамнан хичнээн хашгиравч тусыг эс олов.Харин ч малчдыг хар тариа шахаж малаа санаатайгаар үхүүлсэн хэмээн гүтгэж, тагнуулынхнаар хүртэл шалгуулж дарамталсан эрх мэдэлтнүүд ѳѳрсдѳѳ хэний удам болоод хэний хүчинд ѳдий зэрэгтэй яваагаа эрх мэдэлтнүүд ганц удаа ч гэсэн эргэж санадаг болов уу?
Гадаад эзэнтэй Хаан банк орон нутгаар нэг цацсан будаа шиг байгуулагдлаа гэсэн.Гэтэл үнэндээ хѳѳрхий малчдыг ѳр тавиулж ѳтѳнд шавуулснаас ѳѳр гавьтай юм тэд ер нь хийсэн юм уу.Хотоос хѳдѳѳ рүү шилжин нүүдэллэх урсгалыг бий болгох гэж үнэндээ хэн ч чармайн зүтгэсэнгүй.Ядаж байхад зуд ган гачигт хотоо харлуулсан малчдыг нэг нүдээрээ ч тоож харах хүн олдохгүй.Тэдний зарим нь нударган баяны хамжлага боол болж, зарим нь зайлуул хий дэмий хот бараадан ирж хог түүж амиа зогоож байгааг шинэ цагийн суурин соёлт бид харсан ч хараагүй юм шиг мэдсэн ч мэдээгүй юм шиг.Өнѳѳдѳр би цатгалан бол боллоо гэсэн шиг амьдарч байгаадаа ичмээр л юмсан даа уг нь.
Дараагийн жишээ.Газрын хуулийн шинэчилсэн тѳсѳлд гадны хѳрѳнгѳ оруулагч, гадаадын харъяат нар газрын харилцаанд оролцох эрхтэй гэж заажээ.Газрыг олон жилээр эзэмшүүлэх эргэлтэнд оруулах юм байна.Энэ бол Монгол улсын тусгаар тогнолтой холбоотой асуудал бѳгѳѳд үүний эсрэг үе үеийн эх орончид тэмцсээр ирсний нэг нь яруу найрагч Очирбатын Дашбалбар агсан билээ.Түүний тэртээ 1997 онд бичсэн гал цогтой цуврал нийтлэлүүдийг Монголчууд дахин дахин заавал унших хэрэгтэй.Харамсалтай нь эрх дархтангууд газраа аль хэдийнээ гадныханд зараад эхэлчихсэн юм биш үү.Халх голын сав 330 мянган га газрыг 99 жилээр тавиад туусан мөртлөө хэн ч ямар ч хариуцлага хүлээгээгүй.Өнөөдөр Дашбалбар агсан шиг эрэлхэг хөвгүүдээр Монгол улс минь дутаж байна.Эх орончдыг эзгүйчлэн арчаагүй зэрэмдэг эрх баригч хулгайч луйварчид газар нутгийг минь харийнханд худалдаж үгүй хийхээр шамдаастай.
Өнөөдөр манай гариг дээр газар нутаг, эрх мэдэл нөлөөллийн төлөө тэмцэл ил далд явагдаж байна.Хятад хүн байдаггүй цорын ганц тив Африкт хүртэл хѳрѳнгѳ оруулж хѳгжүүлэх нэр дор Хятад улс шинэ цагийн колончилолийн бодлогоо ид хэрэгжүүлж эхэлсэн.Дэлхийн хүн амын хүнс, усны хангамж хамгийн хурц тулгамдсан асуудал болоход ердѳѳ 40 гаруйхан жил үлдсэн тооцоо бий. Гэтэл энэ торгон агшинд Монголын хууль тогтоогч эрх мэдэлтнүүд мѳнгѳгүй ядарсан малчдаа ягаан тасалбараар хууран газар нутгийг нь мѳнгѳтэй гадны компаниудад зарж, цаадуул нь харь улсын хүнсний хѳтѳлбѳрийг нь хэрэгжүүлж, дэлхийн хүн амыг хүнсний хомсдолоос гаргах ариун неолиберал үүргээ Монголын үржил шимтэй газар нутгаар сор залан байж биелүүлэх төлөвтэй.
Ягаан цэнхэр ѳнгѳнѳѳс цаашгүй далбагар цаасыг ардчилагч нар өмнө нь бас нэг удаа ард түмэндээ тарааж ѳгсѳн юм.Гарын таван хуруунд багтах цѳѳхѳн тооны зальт этгээдүүдэд нѳгѳѳ цаас бѳѳгнѳрч, аж үйлдвэрүүд цавчсан тѳмѳр түүхий эд болоод урагш ачигдсан.Харин ард түмэн гар дээрээ ганц ганц цагаан архины мѳнгѳтэй л үлдэж хоцорсон.Хориодхон жилийн тэртээх гашуун түүхийг ард түмэн минь мартчихлаа гэж үү. Одоо малчид маань нэг нэг хонины үнэтэй ягаан тасалбараар нүүдлийн соёлоо газар нутагтайгаа гадаадын шинэ цагийн колончлогчдод худалдчихвал хаана ямар газар шороон дээр амьдрах нь байтугай алхаж гишгэж, багтаж шингэж болж байнаа? .
Бэлчээрийн мал аж ахуй олон мянган жил хѳгжѳѳгүй биш хѳгжиж бүр хѳгжлийнхѳѳ дээд түвшинд хүрсэн гэж би боддог.Суурин газрын соёлт иргэд эрчимжүүлсэн мал аж ахуйгаас аль болох татгалзаж, байгаль экологийн цэвэр органик хүнсийг тансаг хэрэглээнд залан шүтэж байгаа энэ үед Монгол малын ашиг шимийг энэ хорвоогоос ѳѳр хаанаас ч олдохгүйдээд зэрэглэлийн хүнс тэжээл болгоход засаг тѳрийн зѳв бодлого, бяцхан дэмжлэг хэрэгтэй байна.Монголын малчид маань үнэхээр баатарлаг хүмүүс шүү дээ.тэдний өдийг хүртэл хадгалж ирсэн нүүдлийн соёлд орчин үетэй зохилдохгүй хоцрогдсон зүйл мэр сэр бий юу гэвэл бий. Малчид минь харин ч тэвчээртэй, яс сайтайдаа учирсан саад бэрхшээлийг ажиг ч үгүй даван туулсаар өдий хүрсэн. Алийн болгон малчин хүн гадаа даарч гандан эрүүл мэндээ золиосолж ядарч зовох ёстой юм.Одоо боллоо шүү дээ. Газар нутагт нь шунаж газрыг нь булаандээрэмдэх хууль хэрэгжүүлнэ гэж савсаганахынхаа оронд малчин тѳвт цогц тѳсѳл орон даяар хэрэгжүүлж ус салхи, нарны эрчим хүчээр ѳрх бүрийг хангах, эрүүл мэнд нийгмийн анхаарал халамжинд хамруулж, үе удам дамжсан шинэ залуу малчин үеийг бий болгоход анхаарах ёстой биш гэж үү. Хѳдѳѳ аж ахуйн ѳндѳр хѳгжилтэй, хѳдѳѳ аж ахуйд түшиглэсэн дэлхийн шинжлэх ухааны нэгэн тѳв болж хѳгжихѳд Монгол орон Монголоороо хѳгжих боломж бололцоо бий. Аялал жуулчлал ч бидний хѳгжлийн давхар боломж гэдгийг бид бодолцох л ёстой.Хашаа харах гэсэндээ гадны жуулчид Монголд ирдэггүй, харин хашаанаасаа холдож хашаагүй дэлхийн булан Монголын тал нутгийг үзэх гэж л ирдэг юм шүү дээ.Япон улс хичнээн хѳгжлѳѳ ч самурайн ёс соёлоо хадгалж үлдсэн л юм даа.Тэгвэл Монголчууд бид нүүдэлчин соёлоо авч үлдэхэд болохгүй юy билээ.
Дүгнэж хэлбэл, "газрын хууль бол хоёр дахь Үндсэн Хууль” гэж О. Дашбалбар агсны мѳнхийн сургаалыг эш болгож газрын хуулийн шинэчлэлийг буцаахыг Монгол улсын иргэн бүрийн ѳмнѳѳс "Голомт”Xѳдѳлгѳѳн шаардаж байна.Газраа зарж үрэн таран хийлгүйгээр Монгол улс Монголоороо хѳгжих боломж бий.Монгол улс минь мандан бадраг.
Г.О. Ариунболд
Физикийн шинжлэх ухааны доктор
"Голомт”- Цөмийн Эсрэг Хөдөлгөөний тэргүүн
http://golomt.org
2014 оны 6 сарын 16
Шинэ зууны сүүлчийн Монгол малчин
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани