- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Рио Тинтогийн Туркойз Хилл Ресурсын хувьцааг худалдаж авах үйл явц дууслаа
Рио Тинто ХХК баасан гарагт Туркойз Хилл Ресурсын үлдэгдэл 49 хувийг худалдан авч, Англи-Австралийн уг компани дэлхийн хамгийн том зэс, алтны орд болох Монголын Оюутолгойн 66 хувийг эзэмших болсноо мэдээлжээ.
Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн долоо хоногт Рио Тинтогийн тавьсан 3.3 тэрбум ам.долларын саналын талаар хэлэлцэж, санал хураалт явуулсан. Цөөн хувьцаа эзэмшигч үнэлгээтэй холбоотой хэлэлцээрийг эсэргүүцэж байгаа ч олонхын саналаар хувьцаагаа Рио Тинтод худалдахаар болсон юм. Дэлхий дахин ногоон эдийн засаг руу шилжих шилжилт хурдсаж байгаа энэ үед Рио Тинто Оюутолгойн 66 хувийг эзэмшсэнээр батерейны гол металлын үйлдвэрлэлээр BHP групптэй өрсөлдөхүйц болно.
Рио Тинто энэ сарын 9-нд 10 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойн дийлэнх хувийг эзэмшигч Туркойз Хилл Ресурс 49 хувийг худалдаж авахад шаардлагатай хувьцаа эзэмшигчдийн саналыг авсан билээ. Энэ бол Стаушолм болон Риогийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд нарын хувьд маш том ялалт гэдгийг Ройтерс агентлаг онцолжээ.
Хэрвээ санал хураалтад 50-иас дээш хувийн санал аваагүй байсан бол хөрөнгө оруулагчид будлиантай үйл явцад тэднийг буруутгах байсан гэдгийг шинжээчид өмнө нь анхааруулж байсан юм. Рио Тинто эцсийн саналдаа Туркойс Хилл Ресурс компанийн нэгж хувьцааг 43 канад доллароор буюу компанийн 49 хувийг нийт 3.3 тэрбум ам.доллароор үнэлсэн.
Рио Тинто Туркойс Хилл Ресурс компанийг худалдаж авах эсэх нь Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжид нөлөөлөхгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм "Оюутолгой нь Монгол Улс болон Рио Тинтогийн хувьд урт хугацаанд үнэ цэнээ өгөх онцгой төсөл. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинтотой хамтарч Оюутолгойг дэлхийн хэмжээний уурхай болгоход хамтран зүтгэсэн Туркойс Хилл Ресурсын багт баярлалаа. Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж Оюутолгой төслийг урагшлуулахад онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ хэлцэл нь гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд буй чухал цаг үед компанийн засаглалыг тодорхой болгож цаашид хийгдэх ажлуудыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн Оюутолгой төслийн санхүүжилт, урт хугацааны амжилтыг бататгахад чухал алхам болж байна” гэжээ.
Түүнчлэн Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд "Бид далд уурхайн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа энэ үед манай түнш Монгол Улсын Засгийн газартай илүү энгийн бөгөөд үр ашигтай өмч, засаглалын бүтэцтэй боллоо. Мөн Рио Тинто хувь эзэмшигчийн хувиар Эрдэнэс Оюутолгой компани, Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж бүх талуудад урт хугацааны үр өгөөж бий болгох боломж бүрдэнэ.” гэдгийг мөн тодотгосон билээ.
Гэсэн хэдий ч жижиг хувьцаа эзэмшигчид нэг талаар Монголын Засгийн газраас илүүтэй хяналт болдог учраас Рио Тинто Туркойс Хилл Ресурсын жижиг хувьцаа эзэмшигчдээс салчихвал хяналтыг сулруулах сул талтай. Түүнээс гадна олон улсын бирж дээрээс Туркойз Хиллтэй хамт Оюутолгой ч алга болно. Ямартай ч ирэх өдрүүдэд Оюутолгой орд цаашид хэдэн хөрөнгө оруулагчтай бүтээн байгуулалтын ажлууд нь явагдах вэ гэдэг нь тодорхой болно.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||