- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ: Нүүрсний үнэ ба үнэн
Монголчууд нэгэн жаран илүү хүлээсэн, горьдсон, гуйж түүсэн зорилго үр дүндээ хүрэхэд маш ойрхон байна. Энэ бол хар алт болсон нүүрсээ дэлхийн зах зээлд санаснаараа гаргах боломж.
"Санаснаараа” гэдэг үгийг анзаарна уу
Бид одоо ч нүүрсээ гаргаж л байгаа л даа. Цорын ганц худалдан авагч нь БНХАУ, үлэмж том, баян орон юм даа. Тэд нүүрс асуудалгүй авна. Харин бид олигтойхон зарж борлуулах л ёстой. Дотоодын өртгөө чадах хэмжээгээр бууруулж, хангалттай хэмжээгээр тээвэрлэн хүргэх. Гэхдээ бид нэг л дороо олон жил таваргасан улс. Хөрөнгийн үрэн таран, байгаль орчны сүйдэл, хүний амь нас, амьдрал, гэмт хэргийн гаралт гээд асар олон талын хохиролтойгоор нүүрсээ худалдан авагчид арай хийн хүргэдэг. Маш өндөр өртөг шүү. Үүний цорын ганц шийдэл нь төмөр замын тээвэр юм. Өөрөөр хэлбэл төмөр зам барих ажил.
2022 онд Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт хүртэлх төмөр зам ашиглалтад орсон. Одоогоор та бидний мэдэж байгаагаар Хятадын талтай хийх богино замын холболт дутуу. Үндсэн төмөр замаа барьчихсан байхад энэ ч амархан хэрэг. Дараа нь бид нүүрс экспортын диваажинд алхан орох болно. Тээвэрлэлтийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, тээврийн өртөг 5 дахин буурч, шаланз тээврээс үүдэх хохирлууд үгүй болно. Та төсөөлөөд үз.
Үндэсний бүтээн байгуулагч: Нүүрсээр хийсэн "бартер” загвар
Төслийн гэрээний нийт үнэ 1,005.6 тэрбум доллар. Үүнийг хийх гэж гаднынхныг, тухайлбал БНХАУ-ын Шинхуа группийг бид гуйж байсан. Азаар гэх үү, тухайн үеийн улстөрчдийн үл ойлголцлоос болж энэ ажил яваагүй. Хэрэв явсан бол мөн л сайхан төмөр замтай болох хэдий ч багадаа 20 жил, цаашаа хязгааргүй үргэлжлэх байдлаар "айлд” өмчлүүлэх байв. Харин өнөөдөр монголчууд 100 хувь өөрийн хүчээр төмөр замтай болчихлоо.
Бид төмөр замаа барих хүсэлтэй ч улс мөнгөгүй үнэнтэйгээ эвлэрнэ. Хувийн компаниар бариулах оролдлого юу руу хөтлөөд байсныг өмнөх гарчигт дурдсан. Эрдэнэс Таван толгой олон улсад IPO гаргаж хөрөнгө босгохоор оролдсон нь мөн л саяхны явдал. Бонд босгох гэтэл улсын өрийн тааз хязгаартаа шүргэсэн байв. Эрдэнэс Таван толгой компани яаж ийгээд мөнгө босголоо гэхэд өндөр хүүнд сөхрөх байдалтай.
Ийм нөхцөл байдлын дунд 2019 онд эхлүүлсэн Бодь интернэшнлийн төмөр замын төслийн санхүүжилтийн загвар үнэхээр уян хатан, бас эх оронч харагдаж байна. Монголдоо хүн шиг нэг төмөр замтай болчихъё гэсэн эрмэлзэл, бас өмнөх түүхийг харвал нэлээд эрсдэл, эр зориг гарган орж иржээ. Урьдчилгаанд 10 орчим хувийг л бэлнээр авна. Ер нь ийм хэмжээний том бүтээн байгуулалтын урьдчилгаа төлбөр нэлээд өндөр байдаг. Тэгээд зогсохгүй, төмөр замыг өөрсдөө хөрөнгө босгон барьж дуусгах, дараа нь төлбөрийг нүүрсээр авах. Загвар нь ердөө л энэ. Үр дүнд нь улс ажлаа хийлгэж дуусгаад, төлбөрийг нь таван жилийн турш бүтээгдэхүүнээр цувуулан өгнө. Бизнес хийдэг хүн бүрийн мэддэг, бас хамгийн дуртай бартерын л гэрээ.
Ажил эхлээд удалгүй ковид ч гарсан, дундаасаа өнгөрч байхад дайн ч гарав. Олон улсын тээврүүд доголдож, юмны үнэ ч хадаад явчихсан даа. Гэвч Бодь интернэшнл санхүүгийн болон төслийнхөө менежментийг маш сайн удирдаж дотоод, гадаадын 700 гаруй хамтран ажиллагч компаниудынхаа хамтаар, гүйцэтгэлээ цаг хугацаанд нь, бүрэн дүүрэн дуусгасан билээ.
Ханш яаж тогтдог хийгээд Бодь интернэшнл нүүрсээ хэрхэн тооцож авсан тухай
Дээр хэлснээр Монголын нүүрсний цорын ганц худалдан авагч бол БНХАУ. Аварга том зах зээлтэй, нүүрсний хэрэглээ үлэмж их. Өөрсдөө ч маш их хэмжээгээр нүүрс олборлодог. Аз болж хэрэглээ нь тэрнээс их тул импортлох шаардлагатай бөгөөд бидэнтэй наймаа хийсээр байгаа.
Яригдаж буй гэрээ байгуулагдах үед нүүрсний үнэ уурхайн аман дээрээ 58-64 долларын хооронд байж, Бодь интернэшнл компани бусад худалдан авагч Хятадын компаниудтай яг адил үнээр гэрээгээ байгуулсан байна. Энэ үнэ нь цаашдаа зах зээлийн үнийг даган хэлбэлзэж байв. Тухайлбал, ЭТТ-н зарласан үнэ ба Хятадын хамгийн том Чалко компанийн худалдан авсан, мөн Бодь интернэшнл компаниудын хүлээн авсан нүүрсний ханшийн түүхийг дараах хүснэгтээс харцгаая.
Хил хаалттай үед манай талд нүүрс овоорч, цааш гарч чадахгүйгээс болж үүссэн эрэлтээс хамаарч зах зээлийн зарчмаараа үнийн хөөсрөлт үүссэн. Өмнө нь өдөр бүр нэвтэрч байсан 1000 орчим тээврийн хэрэгсэл гэнэтхэн 30 хүртлээ буурчихаар юу эс болох вэ. Цагаан хад чиглэлд 2021 оны 5-р сараас эхлэн бүтэн жил гаруй уурхайн ачилт зогссон.
Үндсэндээ Монголын нүүрсний борлуулалт ингээд гацчихаж байгаа юм. Дараа төлбөрт хэлбэрээр нүүрсээ авч байсан Бодь интернэшнл ч хүнд цохилтод орж байжээ.
Ер нь Бодь интернэшнл нүүрсээ уурхайн амнаас аваад шууд тэнд нь л худалдан авагчдадаа шилжүүлэн өгдөг. Өөрөөр хэлбэл тээвэр, шилжүүлэх ачилт гэх мэт өртөг нэмэгдэх өөр шат дамжлага, ажил хийдэггүйг хэлэх нь зүйтэй байх. Энэ бүхэн юу хэлж байна вэ. Бид мэдээлэлд ул суурьтай хандаж, зөвхөн нэг талын мэдээллээр л асуудлыг дүгнэж болохгүйг хэлж байна. Хэрсүү байцгаая. Өдөр ирэх бүр бидэнд улам л хэрсүү, хашир байх шаардлага тулгарч байна.
Нийтлэл бичсэн: Сэтгүүлч Л.Баяржаргал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||