- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Т.Баярхүү: "Оюутолгой"-н гэрээг зурсан хүн 1 жил хоригдсон болчихоод л архидаад сууж байна...
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү өчигдөр нийслэлийн төв талбайд болж буй жагсаал, цуглааныг зохион байгуулагчдын гэрт очин, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлснээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг IPО хийх гэж буйтай холбоотой хэсгийг сийрүүлэн хүргэж байна.
Тодруулбал тэрээр: "Ард түмэн одоо бужигнаад хулгай зэлгий, авилгачидтайгаа тэмцэж байх хооронд урвагч, хулгайч нар дагуулж, тонгороод "Оюутолгой"-н гэрээ зураад, уг орд манай улсад хамаагүй болсон шиг үлдсэн байгаа баялгуудыг ч гэсэн гадныханд буюу Америкчуудад, Хятадуудад өгөх замыг нээх гээд байна. Тэгээд би сандарч ирээд, үүнийг та бүхэндээ тайлбарлая гэлээ. Монголын ард түмэн өнгөрсөн 30 жил ниргүүлсэн хойноо хашгирч ирсэн. Дандаа сүүлд нь зальдуулснаа мэддэг. Гэвч өөдөөс нь дарга нар нэгэнт Оюутолгойн гэрээг зурчихсан юм чинь яах юм, Дубайн гэрээг зурчихсан юм чинь яах юм гээд сууж байдаг. Гэрээг зурсан хүмүүс нь 4 жил гарангийн ял аваад, яг 1 жил гаран суучихаад одоо twitter-ээр өөрийгөө сурталчилаад архиа уугаад л , эх орноо зарсан мөнгөөрөө сайхан амьдраад л явж байна. Ц.Элбэгдорж нь шоронд ороо ч үгүй. С.Баярцогт нь ялнаасаа мултарчихаад шинэ МАНАН-гаа үүсгэнэ гээд явж байна.
Өөрөөр хэлбэл урвагчид одоо бидний тэмцлийг дагуулаад, "Ард түмэн та нар харж байна уу? Төрийн мэдэлд байхаараа ингээд хулгай хийгээд байдаг юм, одоо хөрөнгийн бирж дээр гаргаад хувьцаа гаргаад өгчихье гэж байна.
Та нар сайн бодоорой, "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гаргаад, гадныхан авчихсаны дараа ард түмэн ингэж тэмцэж чадахаа ч болино. Хөрөнгийн биржээр дамжуулаад, Америкчууд, Хятадууд авчихсаны дараа бид нар яаж ч жагсаад ямар ч нэмэргүй болно. Өнөөдөртөө төрийн өмч байгаа учраас бид нар тэмцэх боломжтой байна. "Эрдэнэс Тавантолгой” 100 хувь ард түмний өмч байх ёстой...
IPO гэж гоё Англи үг хэлээд байгаа юм. "Initial public offering” гэсэн үг. Маш зальтай утгатай үг. Энэ нийт хүмүүс надаас хүсээд намайг хувьцаа гаргачихаач гэнэ, би авья гэдэг утгатай. Өөрөөр хэлбэл мөнгөтэй хүмүүс танай ордыг чинь авья гээд байна шдээ, та нар хувьцаа гаргаад өгчих л дөө гэх юм уу даа. 1990 онд Монголын ард түмэн сайн мэдэхгүй байж байгаад далан жил бүтээн байгуулсан бүх баялгуудаа цэнхэр, ягаан тасалбар дээр зальдуулаад алдчихсан шүү дээ. Нэг шил архи, хүүхдийн чихэр, жимсээр солиод үлдсэн.
Одоо өнөөдөр хүн болгонд 5 сая, 10 саяыг ч юм уу? худлаа өгсөн болоод үндсэн Тавантолгойн бизнесийг хянадаг хэсгийг нь гадныхан буюу Америкчууд, Хятадууд авна. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Ийм юм хийх гэж яваа хүмүүс бол дараагийн С.Баяр, С.Баярцогт болно. Эзэн эрх нь үргэлж ард түмний мэдэлд байдаг, менежментийг нь төр, хөрөнгөтнүүд нь хийдэг л загвар байх ёстой. Цаашдаа Монголд Засгийн өмч, төрийн өмч гэж байх ёсгүй. Зөвхөн ард түмний өмч байх ёстой. Харин өмчийн эзэн болсон ард түмнээс Засгийн Газар асууж байгаад алтны салбарт бид ингэж ажиллах гэсэн юм, 33 хувийг нь төсөвтөө авчихаад, орлогоор нь нялх хүүхдүүд, өндөр настан, оюутнуудын тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг өгч байя аа гэдэг ч юм уу? ажилладаг загвартай болох ёстой. Өнөөдөр Дэлхийн банкны үнэлгээгээр Монгол Улсын нийт байгалийн баялаг хамгийн багадаа 3 их наяд ам.доллар байхгүй юу. Өнөөдөр яригдаад байгаа хэдэн тэрбум ам.доллар чинь юу ч биш. Гэтэл эрх баригчид хууль гаргаад энэ 3 их наяд ам.долларыг бүрмөсөн алдах гээд байна шүү дээ. Үүний эсрэг бид маш хатуу байх ёстой.
Хэрвээ энэ хуулийг хэн нэгэн хүн зүтгүүлээд эхэлбэл нэрийг нь зарлаад тэмцэх хэрэгтэй. Хэрвээ ард түмний эсэргүүцлийг үл тоон хийчих юм бол тэр хүмүүс юун дараагийн Ц.Элбэгдорж, С.Баяр болно шүү. Бид нар авилгачид, хулгайчдыг барьж авсан. Гэхдээ бид Үндсэн хуулиа өөрчилж, байгалийн баялагтаа эзэн суучих юм бол дахиж авилгач, хулгайч гарах замыг хаана." гэв.
Ч.Явуу
https://www.sonin.mn/news/peconomy/134688
Т.Баярхүү: "Оюутолгой"-н гэрээг зурсан хүн 1 жил хоригдсон болчихоод л архидаад сууж байна...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани