Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Жижиг "Тавантолгой” нь “Эрдэнэс Тавантолгой" ХК-аас 340 мянган тонн нүүрс хулгайлсан байж болзошгүй

Жижиг "Тавантолгой” нь “Эрдэнэс Тавантолгой" ХК-аас 340 мянган тонн нүүрс хулгайлсан байж болзошгүй

 

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргажээ.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, орон нутгийн  "Тавантолгой”-н бүрэн эрхэт төлөөлөгч П.Сайнзориг нар мэдээлэл хийлээ. Тэдний мэдээллийг болон өчигдөр нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 
 
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН НҮҮРСНИЙ 30 ХУВИЙГ БИРЖЭЭР ЗАРНА 
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: 
 
-Засгийн газрын хуралдаанаар нээлттэй цахим харилцааны журмыг баталлаа. УИХ дээр Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Энэ хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.  Хууль хэрэгжсэнээр биржээр нүүрс, зэс, төмөр зэрэг гол металлуудаа гаргана.  Харин сая батлагдсан журмаар долдугаар сар хүртэл зөвхөн нүүрсийг биржээр зарахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр нүүрсний ам үнэ, гэрээний үнэ, уурхайн үнэ гэх мэт олон үнээр бус худалдагч, худалдан авагч гээд олон тал оролцож, нүүрсээ зарах юм. Хамгийн гол нь нүүрсний үнэ тодорхой болсноор нэг худалдан авагчид 180 мянган тонноос дээш худалдахгүй. Эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний 30 хувийг биржээр зарна. Цаашдаа төрийн бүх өмчит компаниуд ашигт малтмалуудаа зарж, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. 
 
Орон нутгийн  "Тавантолгой”-н Бүрэн эрхэт төлөөлөгч П.Сайнзориг: 
 
-Засгийн газраас жижиг "Тавантолгой" компанийн хувьцааг аль нэг төрийн байгууллагад шилжүүлэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.Тавантолгойн бүлэг ордтой холбоотой хоёр асуудлыг ойлгох хэрэгтэй. Мөргөцгийг бүртгэлгүйгээр хил давуулсан байж болзошгүй.  Үүнийг тодорхой болгоно. Хилээр бүртгэлгүй гаргасан уу, эсвэл шатсан уу гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтооно. Орон нутгийн өмчит "Тавантолгой" компани нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн талбайгаас хууль бусаар 340 мянган тонн нүүрс олборлосон гэх хэргийг мөн шалгаж байгаа. Хоёр компанийн ашиглалтын талбай хил залгаа учраас асуудал гарсан гэдгийг албаныхан хэлж байгаа. Энэ асуудалд хөндлөнгийн аудитын баг гаргаж шалгуулна.Ингэснээр хууль бусаар олборлож, хил давуулсан нүүрсний орлого жижиг "Тавантолгой" компанийн дансанд орсон эсэхийг тогтоох боломжтой. 
 
"ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭС ТҮДГЭЛЗЭН, ШАЛГУУЛАХАД БЭЛЭН”
 
Түүнчлэн өчигдөр нүүрсний хэрэгт холбогдсон гэх таван гишүүн байр сууриа илэрхийллээ. 
 
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 
 
-Жинхэнэ хулгайч нар хаалганы гадна үлдэж байна. Харин дарга нарыг дагаж гүйдэггүй, өрөө тасалгаагаар нь орж явдаггүй хүмүүсийг номхон тэмээг ноолоход амар гэгчээр зарлалаа.  Миний хамаарал бүхий хүмүүс дунд уул уурхайн бизнес эрхэлдэг хүн байхгүй. 40 их наядын хулгайг гудамжнаас хийж чадахгүй. Ордон дотор хийнэ. Ордон дотроос хулгайчийг хайх хэрэгтэй. 
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
 
-Надад хийсэн гэрээ байхгүй, би машин явуулдаггүй. Яагаад би үүнд холбогдчихсоныг мэдэхгүй байна.Хүний нэр төрд ингэж халдаж болохгүй. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэмдэглэсэн компанийн эзэмшилд Өмнөговийн Цогтцэцийд 2-3 шатахуун түгээх станц байдаг. Тухайн станцаас тэнд төмөр зам тавьдаг компаниас эхлээд хүмүүс автомашинууддаа гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлээд шатахуун авдаг. Энэ бол зүгээр л өдөр тутамд байдаг бизнесийн харилцаа. Өөр надад юу ч байхгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэж, шалгуулахад бэлэн байна. 
 
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
 
-2012 онд УИХ-ын сонгуулийн үеэр байгуулагдсан Засгийн газар Төрийн тусгай албадын дарга нарыг өөрчлөхөд би ажлаа өгсөн. 2016 оны наймдугаар сар хүртэл ажилгүй байсан. Үүний дараа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, "Импайргаз Монголиа” ХХК-д ажилласан юм. Тус компанийн хувьд байгалийн хий, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Нүүрстэй ямар ч холбоогүй. 
 
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 
 
-Өмнөговь аймагт Тавантолгойн уурхай үйл ажиллагаагаа явуулдаг, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт байдаг болохоор намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Би эдгээртэй ямар ч холбоо байхгүй. Хулгайч нарыг далдлахын тулд өмнө нь бид нарыг гаргаж хаяж байгаа юм уу учрыг нь сайн олохгүй байна. Үндэслэлийг нь мэдэх юм алга. 
 
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:  
 
-Би өөрөө бурхны шашинтай. Хулгай гэдэг зүйлийг үнэхээр үзэн яддаг. Тиймээс ард түмэнтэйгээ нийлээд нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Алдсан боломжийг ард түмэндээ авчрахын төлөө тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ гэлээ. 
 
БНХАУ-ААС МЭДЭЭЛЭЛ АВАХАД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТЫГ ХУУЛЬ ЗҮЙН САЙДАД ХҮРГҮҮЛЖЭЭ
 
Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор БНХАУ-ын талтай хамтран ажиллаж байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Ахлах прокурор Д.Дашмаа:
 
"Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт, бусад үйл ажиллагаатай холбоотойгоор АТГ болон ЭЦА-д шалгагдаж байсан хоёр хэрэгт БНХАУ-аас шаардлагатай мэдээ, мэдээллийг авахаар 2019, 2021 онд хоёр хүсэлт хүргүүлснээс нэг хүсэлтийг хилийн бүртгэлийн системд өөрчлөлт оруулсан учраас биелүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн, нэг хүсэлтийн хариу одоогоор ирээгүй байгаа. БНХАУ-аас эрх зүйн туслалцаа ирүүлэх боломжгүй гэсэн учраас тус прокурорын газраас "нүүрсний” гэх тодотголтой хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ХХЕГ, ГЕГ-аар дамжуулан БНХАУ-ын хил хамгаалах болон гаалийн байгууллагаас мэдээлэл авах боломжтой эсэх, энэ асуудалд дэмжлэг үзүүлэх талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, Дотоод хэргийн сайдад албан бичиг, шаардлагатай мэдээллийг хүргүүлсэн" гэлээ. 
 
"НӨЛӨӨГҮЙ НӨХДӨӨ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧААР ЗАРЛАЛАА”
 
Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын АН-аас мэдээлэл хийв. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Миний гарт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүх бичиг баримт байна. Тус компаниас үүдэлтэй томоохон хулгайн хэргийг зохион байгуулалттай хийсэн байж болзошгүй байна. Энэ бүхэн ГЕГ, МХЕГ, АТҮТ, "Эрдэнэс Тавантолгой" ХК гэх дөрвөн байгууллага дээр төвлөрч байгаа. Тэгвэл эдгээр байгууллагын удирдлага болон ТУЗ-ийг хэн томилдог юм бэ гэвэл,  Нэгдүгээрт, ГЕГ-ын даргыг МАН, Сангийн яам томилдог. Хоёрдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлыг Засгийн газраас санал болгосноор тухайн компанийн ТУЗ бүрдэж, улмаар гүйцэтгэх захирлаа томилж байгаа. Гуравдугаарт, МХЕГ-ын удирдлагуудыг МАН-аас томилдог.  Дөрөвдүгээрт, АТҮТ-ийн даргыг Засгийн газар болон Зам тээврийн хөгжлийн сайд томилдог. Гэтэл тэдний үйлдсэн хулгайг 2016 оноос хойш ажилгүй явж байгаа АН-ын гишүүд хийсэн мэтээр нийгэмд сурталчилж байгаа. Эсвэл өөрсдийн намдаа нөлөөгүй хэдэн нөхдөөр туг тахиж үзэж байна” гэлээ. 
 
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Жижиг "Тавантолгой” нь “Эрдэнэс Тавантолгой" ХК-аас 340 мянган тонн нүүрс хулгайлсан байж болзошгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани