- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
АТГ-аар “зарлуулсан” УИХ-ын гишүүдийн БАЙР СУУРЬ
1. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Б.Баттөмөр "Надад нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Хэрэв тийм асуудал байдаг бол би УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хариуцлага хүлээхэд бэлэн байна. Миний хувь эзэмшдэг "Тэс петролиум” шатахууны компани маань ч төрд 1 литр ч шатахуун нийлүүлж үзээгүй. Өмнөговьд байдаг хувийн уурхайнууд манай ШТС-аас шатахуун авдаг болохоор ингэж холбож байгаа юм болов уу гэж ч гайхаж байна. АТГ-аас намайг дуудсан, мэдүүлэг авсан ямар ч асуудал байхгүй” гэв.
2. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Сэргэлэн "Надад нүүрстэй холбоотой ямар ч бизнес байхгүй. Нэг ширхэг тээврийн машин ч байхгүй. ХХЕГ-ын даргаар ажиллаж байхад маань УИХ-ын гишүүн, Өмнөговь аймгаас сонгогдсон Энхболд гишүүн нүүрсний асуудал хөндөж, тухайн үед хил нэвтэрсэн нүүрс тээврийн машинуудын мэдээллийг гаргуулж авч байсан. Түүнтэй холбоотой юм болов уу гэж ч гайхаж байна. ХХЕГ нидэр дээрээ нүүрсний экспорттой ямар ч холбоогүй байдаг юм шүү дээ. АТГ-аас надтай нэг удаа ч холбогдоогүй. Ямар учир шалтгаанаар, ямар баримтаар миний нэрийг зарлаж байгаагаа ард түмэнд нээлттэй тайлагна гэдгийг шаардахаар явж байна. Үнэн мөн нь ил болох байх гэж итгэж байна. Өчнөөн хулгай, хуулийн зөрчлийг хэлээд, мэдэгдээд байхад шалгадаггүй хэр нь намайг ийм асуудалд холбож, нэр зарлаж байгааг гайхаж байна” гэлээ.
3. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ш.Раднаасэд "Гэнэт нэг өдөр өөрөө ч мэдэлгүй нүүрсний хэрэг хийсэн гэж нэр зарлагдах юм. Өөр юм олдоогүй юм байх даа. Үнэн худлыг цаг хугацаа дэнслэх биз дээ” гэв.
4. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Н.Наранбаатар "Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргаж байгаа” гэв.
5. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүнээ түдгэлзүүлээд байгаа Ц.Анандбазар нийгмийн сүлжээнд "Сод монгол групп ХХК-ийг 25 жилийн тэртээ үүсгэж байгуулж өдгөө 17 охин компанийн 2500 гаруй ажилтан албан хаагчидтай Монгол Улсын Топ-20 групп компанийн нэг болон өргөжиж МҮХАҮТ-ийн "Топ-100” аж ахуйн нэгжээр жил бүр тогтмол шалгарч ирсэн. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш "Сод Монгол гурпп” ХХК-ны бизнесийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцохгүй болсон бөгөөд бизнес эрхэлж байх хугацаандаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаагүй, ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй, нүүрсний болон бусад уул уурхайн тээвэрт машин явуулдаггүй цаашид уул уурхайн салбарт аливаа бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид нэр хүндэд хандсан худал гүтгэлэг, буруу ташаа мэдээлэл санаатайгаар тараавал хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх болно” гэжээ.
5. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухайд одоогоор Улаанбаатарт байхгүй бөгөөд түүнийг АТГ-аас дуудсан, мэдүүлэг авсан зүйл байхгүйг ойрын эх сурвалж мэдээллээ.
6. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд цахим хуудаснаа "Нүүрсний хулгайчаар зарлагдлаа. Дуудахаа болиод ингээд яллачихдаг болсон юм байх даа? Яг юунд буруутгаж байгаа юм бол? хэмээжээ.
7. УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "Миний бие өнөөдөр төдийгүй өнгөрсөн хугацаанд ямар нэг асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" хэмээн цахим сүлжээнд мэдээлэл нийтэлжээ.
8. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир "Заа нүүрсчин болоод орхилоо. Өнөөдөр өрнөж байгаа энэ улстөрийн тэмцэлд нь миний нэр их хэрэг болоод байгаа юм байлгүй дээ.
Миний бие Олимпын хорооны урилгаар Катар улсад болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал уригдан ирсэн. Уг урилгыг талархан хүлээн авч очсон хэдий ч улс оронд үүссэн асуудлаас үүдэн хуваарьт ажил, зарим арга хэмжээг цуцлахаас өөр аргагүй байдалд орж байна.
Монгол орны эдийн засагт өгөөжөө өгч, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад зарцуулагдах учиртай баялаг цөөн хэдэн хүмүүсийн гараар орж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэнд бусдын адил сэтгэл зовниж, энэ хэрэгт оролцоотой хүмүүс нийтэд ил болж, зохих ёсны шийтгэл хүлээх ёстой гэсэн иргэдийн шаардлагатай 100 хувь санал нийлж байна. Энэ хэргийг нээлттэй, ил тод, иргэдийн хатуу хяналт дор шалган шийдвэрлэх ёстой.
Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье ээ. Намайг ажиллаж байсан өнгөрсөн хугацаанд бүх зүйлийн өмнө ганцаардаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын даргаар 1 жил 3 сар ажиллахдаа гадаад байтугай дотооддоо явахад УОК-оос зөвшөөрөл авдаг, ордны зүүн жигүүрийн гурван давхрын коридор битүү "хяналттай” байсан үе шүү...
Гагцхүү энэ нүүрсний гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоог ханган, мөрдөн шалгах ажиллагааг нээлттэй явуулах нь нүүрсний гэх хэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх тул бүх шатандаа ил тод байхыг уриалж байна.
Нүүрсний гэх хэрэг удахгүй эцэслэн шийдэгдэж, үүнтэй зэрэгцэн дахин хулгай нүүрлэдэггүй, хулгайлах боломж ч олгодоггүй тогтолцоо болон системийн өөрчлөлт, хяналт бүрэлдэн тогтоно гэдэгт итгэлтэй байна. Бас юунд яаж холбогдож байгаагаа ч бас мэдмээр байна.
Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй ээ" гэжээ.
9.
АТГ-аас эдгээр 17 хүний нэр, албан тушаалыг зарлахдаа "нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон гэдгийг баримтад үндэслэн ийнхүү нэрсийг нь зарлаж байна. Эдгээр хүмүүсийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Шалгалтын ажиллагаа заавал мэдүүлэг авснаар эхлэх албагүй бөгөөд дансанд, бичиг баримтанд үзлэг хийж, баримт олж тогтоон, хөдөлшгүй тохиолдолд ийнхүү нэрсийг нь зарлаж байгаа. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн, эсэх эцсийн шийдвэрийг шүүх шийднэ” гэсэн юм. Өнөөдрийн байдлаар АТГ-аас нүүрсний хулгайн холбогдолтой 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 объектод нэгжлэг хийсэн гэлээ. Мөн 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хориод байгаагаа мэдэгдэв.
https://tsahiur.mn/n/s/12339URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||