Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ройтерс агентлаг: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компани болгоно гэв

Ройтерс агентлаг: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компани болгоно гэв

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эсэргүүцлийн жагсаал үүсэх шалтгаан болоод буй авлигын хэрэгтэй холбогдуулан тус улсын төрийн өмчит уул уурхайн компанийг нээлттэй компани болгож, тийнхүү өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх замаар тус авлигын асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх талаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ройтерс агентлагт мэдээлэв.  
 
Монгол Улсын БНХАУ-ын хилтэй ойролцоо орших, 6 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц бүхий томоохон нүүрсний ордын дийлэнх хэсгийг эзэмшдэг төрийн өмчит компани болох "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлого нь тус улсын уул уурхайн салбараас хамааралтай, жижиг эдийн засгийн цөм хэсгийг бүрдүүлдэг. 
Гэвч Таван толгой уурхайг ашиглахтай холбоотой асуудал нь тээвэрлэлт хийх замын холболтын асуудлаас гадна Монгол Улсын стратегийн өмчийг хэрхэн санхүүжүүлж, өмчлөхтэй холбоотой маргаанаас үүдэн саатаад байв. Мөн дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн хэлбэлзэл, хөрөнгө оруулагчдын хандлага нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг дэлхийн зах зээлд борлуулах оролдлогод хүндрэл учруулж байв.  
 
Сүүлийн өдрүүдэд авлигын эсрэг олон мянган жагсагчдын эсэргүүцэлтэй холбогдуулан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Ерөнхий сайдын зүгээс ("Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн) засаглалын хэлбэрийг өөрчилж, яаралтай нээлттэй компани болгох ажлыг санаачлан хэрэгжүүлж байна” гэж мэдэгдэв. Ингэснээр уул уурхайн салбар ил тод болж, төрийн албан хаагчдын авлигын асуудал эцэс болох талаар мөн дурдав. 
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэвлэлийн төлөөлөгч одоогоор тайлбар өгөх боломжгүй байна.  
Таван толгой уурхайн "нүүрсний хулгай" гэгдэх асуудалтай холбоотойгоор олон тооны иргэд нэгдэн, хариуцлага нэхэн жагссанаар өнгөрсөн долоо хоногт тус улсын нийслэл Улаанбаатар хотод жагсагчид болон цагдаагийн албан хаагчдын хооронд мөргөлдөөн үүссэн юм. 
Мягмар гарагт төв талбайд хэдэн зуун жагсагчид нэгдсэн хэвээр байсан бөгөөд тус улсад агаарын хэм цельсийн -30 хэм хүрч хүйтэрсэн тул зарим жагсагчид Монгол уламжлалт сууц болох "гэр” барин төв талбайд хонож, жагсаалаа үргэлжлүүлсээр байна.  
Монгол Улсын экспортын орлогын 50 орчим хувийг нүүрсний экспорт бүрдүүлдэг бөгөөд түүний ихэнх хэсгийг "Эрдэнэс Таван Толгой” ХК-аас олборлодог. Гэвч сүүлийн жилүүдэд тус компанийн олборлосон 400 орчим мянган тонн нүүрс бүртгэгдээгүй тухай 10 дугаар сард Засгийн газраас мэдэгдэж байсан. Мөн 2011 оноос 2017 оны хугацаанд 1 сая орчим тонн нүүрс экспортолсон боловч бүртгэгдээгүй гэх асуудал гарч байв. 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байгуулсан бүх гэрээг нийтэд нээлттэй болгосон гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг тээвэрлэхэд оролцдог 25,000 ачааны машины эзэмшигчдийн мэдээллийг мөн нээлттэй болгосон байна.  
 
БНХАУ-ын хилээр 2013 оноос 2017 оны хугацаанд нүүрс тээвэрлэсэн боловч буцахдаа хоосон ирсэн гэх 7,373 ачааны машинд холбогдуулан эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн олон улсын нэр хүнд бүхий аудитын компанийг томилж, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүд шалгалт оруулахаар төлөвлөж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. 
 
Түүнчлэн, тэрээр Засгийн газрын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны улмаас төслийн экспортод сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангах, мөрдөн шалгалтын ажиллагааг борлуулалтын 85 орчим хувийг бүрдүүлж буй БНХАУ-ын нүүрс худалдан авагчдын шалгалтаас хамааралгүйгээр явуулах нөхцөлийг хангах зорилгоор ихээхэн хүчин чармайлт гаргаж буй талаар мэдээлэв. 
Мөн тэрээр "Бид эрсдэлийг боломжит хамгийн бага түвшинд байлгахаар ажиллаж байна” гэв. Тэрээр энэ долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзалт хийж, худалдаанд аливаа нөлөө үзүүлэхгүй тухайгаа мэдэгдсэн байна.   
Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал сул байгаа нь Монгол Улсад удаан хугацааны туршид үргэлжилж буй асуудал бөгөөд тэдгээр компаниуд хэдэн тэрбум доллараар хэмжигдэх хэмжээний өр төлбөртэй байна. Гэвч ковид цар тахлын улмаас 2020 оноос 2021 оны хугацаанд тогтоосон хатуу хөл хорио ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлж, Украин Улс дахь дайны улмаас эрчим хүчний үнэ өссөн нь тус улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлээд байна.  
 
Үстэй дээл өмсөж, төв талбайд тав дахь өдрөө хонож буй 42 настай иргэн Т.Гантулга "Бид хүүхдүүддээ яаж энэ муухай, өрөнд баригдсан нийгмийг үлдээх вэ” гэв. Мөн тэрээр "Бид (төрийн өмчит компаниудын) хувьцаа гаргаж, Монгол Улсыг хөгжүүлэх ёстой. Хэрэв аль хэдийнэ хийчихсэн бол бидний амьдрал өөр байх байсан. Хариуцлага хүлээлгэмээр байна” гэв. 
 
Гэхдээ зарим иргэд Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ хангалттай эсэхэд эргэлзэж байна.  
Эдийн засагч, төрийн албан хаагч асан Ч.Отгочулуу "Үнэ хэт их хэмжээгээр өсч, ядуурлын түвшин улам ихээр нэмэгдэж байгаа нь иргэдийн бухимдаж буй шалтгаан” гэв. Мөн тэрээр "Богино хугацаандаа төрийн өмчит компаниудын засаглалд шинэчлэл хийх шаардлагатай. Урт хугацаандаа бизнесийн үйл ажиллагаа нь тогтвортой ажлын байр бий болгоход зорьж ажиллах ёстой” гэв. 
 
 
Эх сурвалж:
 
 
 
Улаанбаатар хот, 12 дугаар сарын 13-ны өдөр (Ройтерс агентлаг) 
Ройтерс агентлаг: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компани болгоно гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани