- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ч.Ганхуяг: Эрдэнэт үйлдвэрээс эхлээд хувьчлах хэрэгтэй
Олон жил Монголын санхүүгийн салбарт хүчин зүтгэж буй, "Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай цөөн хором ярилцлаа. Өдгөө түүний удирдаж буй "Ард санхүүгийн нэгдэл” ХК нь компанийн засаглалараа хоёрт, Монголын санхүүгийн шилдэг нэгдэл компаниар нэрлэгдэж байгаа юм.
-Юуны өмнө цаг үеийн асуудлаар яриагаа эхэлье. Өнөөдрийн улс эх оронд үүсээд буй асуудал нь төрийн өмчит компаниудын ил тод бус байдал, засаглал тойрсон хуйвалдаанаас болж ийм нөхцөлд хүрээд байна?
-Би 1991 онд Монголын хөрөнгийн биржид ажиллаж байсан. Тухайн үед улсын өмчит 440 компанийг хувьчилсан. Тус үйл явдал нь дэлхийг шуугиулсан хувьчилал байв. Бүх иргэддээ цэнхэр болон ягаан тасалбараар хувьчлалд оролцох эрхийг өгсөн юм. Хүмүүс үүний үнэ цэн, ач холбогдлыг ойлгохгүйгээр ханш унасны дараа цэнхэр тасалбараа бусдад худалдчихсан.Түүнийг нь хэдхэн хүн аваад цаана нь ханшинд "идэгддэггүй” төрийн өмчийн компаниудыг худалдаад авчихсан. Үүнээс болж төр өмчөө хувьчилж, ард иргэддээ өгөх гэхээр энэ жишгээр луйвардуулна гэж боддог.
2012 онд 1072 ширхэг хувьцааг бүх иргэдэд буюу 2.5 сая хүмүүст Батболдын засгийн газрын үед тараасан. 1072 ширхэг хувьцаа бол 1991 оноос хойш явагдсан хамгийн том хувьчлалын нэг жишээ. Гэхдээ арван жилийн дараа энэ хувьцаа нь бидэнд одоо болтол бидэнд ирээгүй байна. Миний шаардлага бол энэ. Жагсагчид өнөөдөр шаардлага тавьж болно үүний үгүйсгэхгүй. Шахаж байгаад улс төрчдийг шударга ажилладаг болгох, улс төрчдий моодноос гаргах. Юу гэхээр баяжих гэж улс төрд ордог, прокурор, цагдаа, шүүгч болдог, нам элсдэг байдлаасаа салах хэрэгтэй. Баяжия гэвэл хувийн хэвшилд ажилла. Манай нийгэм өөрөө тогтолцоо нь гажуудсан байна. Мөнгөтэй болъё гэвэл намд элс, нийтээрээ авлигыг хүлээн зөвшөөрсөн. Түүний ил тод жишээ нь 1072 хувьцаа.
Өнөөдөр жагсагчид дутуу бодоод байх шиг байна. Өнөөдөр хариуцлага тооцно гэвэл "Эрдэнэс Монгол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг нээлттэй гарган ирч, огцруулахыг шаардах ёстой. Учир нь тэр хүмүүсийн хараа хяналт дор тэр гүйцэтгэх захирлууд нь улс төрчдөд хулгай хийх боломжийг олгосон. Монгол Улсын хуульд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хувиараа буюу хувийн өмч хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ хэмээн заасан байдаг. ТУЗ-тай хариуцлага тооцох буюу байгаа онож бууд гэж жагсагч залуучуудад уриалмаар байна.
Төрийн өмчид 150 компани бий. Энэ жагсаал үр дүнд хүрье гэвэл төрийн өмчийн тогтолцоог өөрчилж, баялгийн санд орж тэтгэврийн санд орох хэрэгтэй. Бидний ирээдүй шүү дээ. Тэтгэврийн сан бол баялгийн сан юм. Энэ их тэтгэврийг төсвөөс тавьдаг асуудлаа өөрчлөөд энэ компаниудаасаа тэтгэврээ авмаар байна. Төсөв рүү биш тухайн санд нь мөнгөө хийх хэрэгтэй. Нийгмийн даатгалаа энэ сандаа хуримтлуулах хэрэгтэй.
Олон охин компаниуд байгуулагдах ёсгүй байсан. Учир нь хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах ёстой. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Компанийн тухай хуулиар өмч хөрөнгийнхөө эрхийг хэрэгжүүлж хувьцаа эзэмшигчдийн хурлаар ордог асуудлууд байдаг. Охин компани байгуулах асуудал, төмөр зам барих эсэх асуудал дээр биднээс санал авах ёстой байв. Үүнийг хэн нэгэн хуульч засгийг шүүхэд өгөх хэрэгтэй. Засаг дангаараа шийдвэр гаргаж, жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг нулимаж байна. Хууль бус хулгай хийх гэж байгуулсан. Хоёрдугаарт, өнгөрсөн арван жилийн хугацаанд ногдол ашгийг засаг дангаараа авч тэр мөнгийг дангаараа өөр төслүүд болон төрийн амлалт зэрэг сонгуульдаа ашигласан. Сүүлийн арван жилийн хугацаанд тооцсон ногдол ашгаа бүгдийг нь оногдох арван таван хувьдаа авах ёстой.
2008 оны долдугаар сарын 01 шиг үйл явдал болох ёсгүй. Өнөөдөр олон улсын байдал амаргүй байна. Хятад үймэнтэй, Орос дайнтай. Аль аль нь шалтаг хайж байгаа. Цөмөөрөө хүний хоол болж болохгүй. Бид дотор байгаа асуудлаа шийдэх гэж байгаад нухаа авах гэж байгаад нүдээ соголох хэмжээний эрсдэлд аваачиж болохгүй. Хариуцлага тооцъё. Эхний ээлжид энэ компаниудынхаа засаглалыг нь өөрчилье. Олон улсын аудитыг хийлгэе. Үүнээсээ өндөр мэдлэг чадвартай хүмүүсийг ТУЗ дээр нь тавих.
"Эрдэнэт үйлдвэр”-ийн сонгуулиар амлахдаа ард иргэдэд өгнө гэж амласан. Эрдэнэтийн төлөөлөн удирдах зөвлөлд дан нам дагасан нөхдүүд байна. Өнөөдөр төрийн өмчийн хувьчилна гэхээр хамгийн муу, ашиг хэзээ ч хийхгүй компаниудаа урдаа тавьдаг. Тогооны өрмийг нь өөртөө хадгалаад байж болохгүй. Өнөөдөр ард түмэн хамгийн сайнаас нь хүртэх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрээс хувьчилалаа эхлэх хэрэгтэй. Яагаад зэсийн үйлдвэр намчдын мэдэлд байдаг юм. "Эрдэнэс таван толгой”-г тоноод дууссан. Их хэмжээний өрийг төлөх гэж хичээх байх. Гэвч яг одооноос хулгайг нь зогсоож, борлуулалтын ашгийг нь авах хэрэгтэй. Удирдах зөвлөлийг олон нийтээс тавиулж, тэд нар нь сар болгон мэдээлэл өгдөг. Хэдэн машин нүүрс зарсан мэдээлэл, энэ дансанд хийлээ. Ард иргэд жилдээ нэг удаа блокчейн технологиор дамжуулж, саналаа өгдөг болъё.
Гудамжинд хүний анхаарлыг сарниулж сүүлдээ хоорондоо муудалцаж, жагсаал тэмцлийн үр дүнг сарниулж болохгүй. Өнөөдөр засагтай хэлэлцээрийн ширээний ард сууж, гурван зүйл дээр тохирох хэрэгтэй. Үүнд, хариуцлага тооц, долоо хоног бүр явцыг нь мэдээл. Төлөвлөгөөгөө ил тод танилцуул. Хоёрдугаарт, 1072 ширхэг хувьцаагаа энэ ондоо багтааж бирж дээр бүртгэлжүүлэх. Цагаан сараас өмнө ээлж дараатайгаар өнгөрсөн арван жилийн ногдол ашгийг тодорхойлж, олгож эхэл.
Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, өр ширийг нь төлүүлэх. Таны хувьд юу гэж харж байна
Төрийн өмчит компаниудаа хувьчилъя гээд оруулж ирэхээр, энэхүү жагсаалтад зам засварын хэдэн компани, хөрөнгийн биржээ эс тооцвол их мөнгө эргэлддэг хэдэн компаниудаа хайрлаж, хамгаалаад олон жил болж байна.
Одоо дарга байгаа нь өмнөхтэйгээ холбоотой учраас аль нэгийг нь гаргавал хөврөөд бүгдээрээ асуудалд орчихоод байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||