- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Олигархиудаас газраа, баялгаа төр хамгаалах хэрэгтэй
Энэ долоо хоногт УИХ-аар Газрын тосны тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэнэ. Уг хуулийн төсөл дээр УИХ дахь бие даагчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
6
Аж ахуйн нэгжид газрыг өмчилж болохгүй
-Газар бол аливаа улс орны тусгаар тогтнол, оршин тогтнох үндэс. Тийм ч учраас газраас үүдэж, дайн дажин ч дэгдэж байсан түүхтэй. Газрын тухай хуулийг ард нийтээс санал асуулга авч, олон талаас нь нухацтай хэлэлцэх ёстой. 1206 онд төрт улс байгуулагдсанаас хойш олон зуун жилийн турш газрыг дундаа аишгалж ирсэн. Хаад ноёдын өмчлөлийн газар гэж түүхэнд байгаагүй. Харин 2002 онд Газрын тухай хууль гарсан. Иргэн бүрт газар өмчлүүлэх энэ хуулийн хэрэгжилт 10 гаруйхан хувьтай байгаа. Дахиж газар өмчлүүлэхгүй шүү, амжиж газраа аваарай гэсээр байхад ийм бага хувьтай байгаа нь Газар өмчлөлийн хууль Монголын хөрсөн дээр хэр бууж байгааг харуулж байгаа юм. Монгол Улс бол 156 сая га газар нутагтай, нэг хүнд ногдох талбайгаараа дэлхийд тэргүүлдэг. Хилийнхээ тойрог бүслүүрээр 8200 км өргөн уудам нутагтай. Шинэчлэлийн Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуульд хэд хэдэн тусгүй заалт байгаа. Тухайлбал, Аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлж болно гэсэн. Нийслэл, аймгийн төвүүдэд эрх мэдэлд ойр хүмүүсийн авсан томоохон хэмжээтэй газрууд хувьчлагдана гэсэн үг. Ингэж болохгүй. Үеийн үед олон нийтээрээ эзэмшиж ирсэн газрыг тэгш бус хуваарилах үндэс болно. Иргэдийн 80 гаруй хувь нь 0,07 га газраа авч чадахгүй байна.
6
Түүнээс гадна Газрын бирж гэж байгуулагдана. Төр болон хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж болно гэсэн. Иргэдийн 0,07 га газрыг гэрээний үндсэн дээр дуудлага худалдаагаар борлуулна. Мөн төрийн өмчийн газрыг ашиглуулах, эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулна. Төрийн өмчийн газрын хувьцааг худалдана. Бид 1991 онд Хөрөнгийн бирж байгуулсан. Өнөөдөр Хөрөнгийн бирж үйл аижллагаагаа явуулж чадахгүй байна. Тиймээс Газрын бирж өнөөдөр монголд шаардлагагүй. Буруу, зөв аргаар баяжсан олигархиуд Газрын биржээр дамжуулан бүх газрыг авахыг санаархана. Энэ цаг үед газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрийдлээр газрыг тэгш бус хуваарилах нь зохисгүй. Эзэмшлээр ч гэсэн дээрх үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалаад банк зээл олгож байгаа. Заавал өмчилсний хойно үнэ цэнэтэй болно гэсэн асуудал байхгүй. Монгол бол газар өмчлөлийн асуудлаар үнэхээр онцлогтой улс. Иймд бие даагчид Газрын тухай хууль, түүний дотор дуудлагаар худалдахын эсрэг байр суурьтай байгаа.
6
Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай зэрэг чухал хуулиудын шинэчилсэн найруулга орж ирнэ. Эдгээр нь өмнөхөөсөө дордуулсан байдалтай байна. Уул уурхайн салбарт төрийн эзэмшлийг үгүй хийнэ гэж байна. Энэ нь гадныхан манай баялагт эзэн суух нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ер нь хөгжиж буй орны байгалийн баялагтай холбоотой хуульд гадныхны нөлөө дэндүү их байдаг. Үүнийг Латин америкийн ихэнх орон, африкын зарим орнууд баялгаа цөлмүүлсэн жишээнүүд баталж байна. Гадны хөрөнгө оруулагчдыг үргээж болохгүй гэх мэт шалтгаанаар баялагтай холбоотой хуулиудыг сул гаргах гэж байна.
6
Хайгуулын лицензийг нээхийг дэмжихгүй
7
Төсвийн хорооны дарга Ц.Даваасүрэн:
- Энэ долоо хоногт Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуулиудаас гадна үнэ цэнтэй ААН-үүдийн хувьчлалын асуудал анхаарал татаж байна.
6
Ашигт малтмалын тухай хууль дээр бид хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Стратегийн орд төрийн мэдэлд байж, ашигт малтмал ард түмний мэдэлд гэсэн үндсэн хуулийн заалт хангагдана. Хувь хүнд очих тохиолдолд энэ нь боломжгүй болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд хийсэн үнэ цэнэтэй ААН-үүдийн хувьчлалыг харахад, хувьчлагдсаны дараа улсад төлж байгаа татвар нь өмнө төлж байснаасаа буурсан байдаг. Үнэ цэнэтэй ААН-үүд хувь хүнд очсоноор, нэгдүгээрт, шейхүүд бий болно, яг л арабын Эмират шиг. Улс орно таваас дээш жил тэжээх баялаг бүхий ордыг ганцхан гэр бүл авах тухай ярьж байна. Хоёрдугаарт, гадныханд худалдчихна. Өнөөдөр "Эрдэнэт” үйлдвэр төрийн мэдэлд байгаа тулдаа харийнхны мэдэлд очихгүй байгаа юм. Гэтэл Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого болон Ашигт малтмалын тухай хуульд төр уул уурхайн салбарын үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн заалт оруулж ирж байна. Айлаар бол аавыгаа мөнгөний эрх мэдэлгүй, хувцасгүй болгож байгаатай адил. Бидний эдийн засагт нөлөөлөх том ордуудыг хувь хүнд өгөх, хувь хүнээр дамжуулан гадныханд алдах ийм л нөхцөлийг бүрдүүлж байна. Стратегийн орд бол манайх шиг цөөн хүн амтай улсад зайлшгүй байх ёстой. 2.9 сая хүн ам гэдэг бол нэг тосгоны хүн ам гэсэн үг. Хэрвээ бид үр ашигтай гэрээ хийж чадах юм бол хэдхэн ордоороо хангалттай тэжээчихнэ. Чили, Норвеги, Ботсвани сайн жишээг бид харах ёстой. Ботсванид хүртэл алмазын том ордын 50 хувь нь төрийн мэдэлд байдаг. Тэд баялгаа үнэлдэг. Бидний баялаг 50 хувь, та нар үйлдвэрээ байгуул, 50 хувь гэдэг. Гэтэл бид баялгаа гаргасан хэрнээ үйлдвэрийнх нь хувиас зээлээр худалдаж авдаг. Ийм тэнэг алхам хийдэг төр дэлхийд маш цөөхөн байгаа. Тэгэхээр өнөөдөр оруулж ирж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордыг байхгүй болгох гэж байна. Ард түмэн баялгаас хувь хүртдэг тогтолцоог байхгүй болгох гэж байна. Хоёрдугаарт, хайгуулыг нээх гэж байна. Гуя дагуулж хүзүү гэдэг шиг хямралыг далимдуулж хайгуулыг нээх гэж байна. Энэ бол байж болохгүй зүйл. Өнөөдөр байгаа хайгуулын лиценз бидэнд хэдэн зуун жил хүрэхээр хангалттай. Юугаар дутсан гэсэндээ газраа сэглээд, харийнханд лицензээ алдаад байгаа юм бэ. Жишээлбэл, Хөвсгөлийн Монгойн голын нүүрсний уурхайн лиценз "Хурхтай орд” хэмээх Монголын компанид байсан. Гэтэл энэ компаниа Австралийн компанид зарчихсан байгаа юм. Өнөөдөр австраличууд энэ компанийг 100 хувь эзэмшдэг гэж олон улсад зарлаж байна. Тэгэхээр бусад лицензүүд хэний гарт байна вэ гэдэг нь эргэлзээтэй асуудал болж байгаа юм. Тиймээс бид хайгуулын лицензийг нээнэ гэдгийг дэмжихгүй байгаа юм. Тэд олон улсын санхүүгийн зах зээл дээр бидний баялгийг барьцаалан мөнгө босгож байхад бид тэднээс юу ч олж хүртэхгүй. Энэ бол гутамшиг.
5
Газрын тухай хуулиар газрыг хувьчилна л гэнэ. Сүүлийн хорин жилийн хугацаанд бид нэг хэсгийгээ мөнгөтэй болгоод, тэдэнд төрөө алдчихсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд татвараа нуун дарагдуулсан байдлыг нэг удаа өршөөх тухай оруулж байгаа. Үүнийг эсэргүүцэж байна. УИХ-аар хэлэлцэхээр энэ асуудалд бие даагчид байр сууриа илэрхийлэх болно.
5
Н.Энх
http://www.shuud.mn/?p=366000
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||