- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний хулгайд холбогдсон "ЭТТ"-н экс захирлууд Т.Аюурсайхантай нэг фракци
Нүүрсний хулгайн хэрэг гэх асуудал нийгмийн амьдралын хамгийн халуун сэдэв болж, өрнөж буй эсэргүүцлийн жагсаал, цуглааны шалтгаан ч юм уу? шалтаг ч юм уу? болж байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн Даваа гарагт Монгол Улсын Засгийн Газраас нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж буй этгээдүүдийг зарласан билээ.
Тодруулбал Монгол Улсын Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар: "Та бүхний хүсэлтэнд хариулт өгөхийн тулд АТГ болон холбогдох хууль хяналтын байгууллагуудаас тодорхой мэдээллийг аваад хүргэж байна.
Нүүрсний хулгайтай холбоотой, Нэгдүгээрт гэрээтэй холбоотой, Хоёрдугаарт, тээвэртэй холбоотой, гуравдугаарт, төмөр замтай холбоотой асуудлууд байдаг. Ийм 3 асуудалтай холбоотойгоор нийтдээ 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа юм байна. Ингээд бидний хүсэлтийн дагуу ирсэн мэдээллээр ЭТТ компанийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, мөн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, тус байгууллагын ажилтнууд болох н.Отгонжаргал, н.Нурлат гэсэн хүмүүс, мөн төмөр замтай холбоотойгоор ТТТЗ-ын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал, тус компанийн холбогдох албан тушаалтнууд, дээр нь тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан гэх гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, ХХЕГ-ын Гашуунсухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр, гаалийн хилийн хамгаалалтын газрын н.Дэлгэрдалай нарын хүмүүс дээр эрүүгийн хэрэг үүсгээд, шалгагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн" гэсэн юм.
Тэр бүү хэл эдгээр этгээдүүд жагсаал, цуглааныг үймээн болгох зорилгоор турхирч буй тухай баримтыг ч Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ дэлгээд буй. Тэгвэл эдгээр этгээдүүд чухам ямар угшилтай, хэний хүмүүс юм бэ?
Ийн асуухын учир нь асар их мөнгө эргэлддэг энэ төрийн өмчит компаний захирал, удирдлагад хаа хамаагүй, ямар нэгэн улс төрчийн дэмжлэг, татаасгүй хүн томилогдох ямар ч боломжгүй юм. Үнэхээр ч "ЭрдэнэсТавантолгой" ХК-ий Захирал Б.Ганхуяг, "Тавантолгой төмөр зам" компаний захирал Н.Удаанжаргал нар нь огт мэргэжлийн бус бөгөөд Монголын Оюутны Холбоо гэх байгууллагаас анх ажлын гараагаа эхэлж, улмаар УИХ-ын гишүүний туслах, зөвлөх, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын туслах, зөвлөх буюу олны нэрлэж заншсанаар бол "цүнх баригч" хийж байсан л туршлагатай этгээдүүд юм. Тэд "Эрдэнэс Тавантолгой" компаний газар, хэлтсийн дарга нараар ч ихэвчлэн Монголын Оюутны Холбоонд байсан нөхдүүдийг томилсон байдаг.
Улс төрийн хувьд тэд УИХ-ын гишүүн, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Сайд Т.Аюурсайхантай нэг баг юм.
Тодруулбал тэд МАН-ын 27 дугаар Их хурлын үеэр байгуулагдсан МАН-ын Шинэчлэлийн Хороо гэх фракцийнхан. МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга буюу фракцийн удирдагч нь Т.Аюурсайхан. Мөн тэд УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө "Монголоо аваръя” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, АН-ын эсрэг жагсаал, цуглаан хийж байжээ.
Ерөөс 2018 оны тавдугаар сараас хойш "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Ганхуягийг томилсон явдал Т.Аюурсайханы хүсэл байсан гэдэг. Өөрөөр хэлбэл "Шударга тав" бялуугаа хуваах үед Т.Аюурсайхан албан тушаалгүй хоцорсон ч өөрийн фракцийн Б.Ганхуягаар дамжуулж, авах ёстойгоо авсан гэсэн үг.
Өнөөдөр үүрээр Б.Ганхуягийг цагдан хорьсон мэдээлэл гарлаа. Түүний өгөх мэдүүлгээс улбаалж, зарим улс төрчдийн асуудал сөхөгдөж магадгүй юм.
Э.Мягмар
https://www.sonin.mn/news/peconomy/134460
Нүүрсний хулгайд холбогдсон "ЭТТ"-н экс захирлууд Т.Аюурсайхантай нэг фракци
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани