Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гаалийнханд гав зүүлгэх 1,9 сая тонн нүүрсний хулгайн хэргийн мөрөөр

Гаалийнхан "Нүүрсчдийн бүлэглэл”-ийн гол хамтрагч, гар, хөл нь болж, 600 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 1.9 сая тонн нүүрс хулгайгаар хил гаргасан нь хууль хяналтынханд баригджээ. Өөрөөр бол, гаалийнхан "Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэх ганган урианыхаа яг эсрэг ажиллаж, улсынхаа нүүрс гэх хамаг буяныг хууль бусаар хил гаргаж, хагартлаа баяжицгааж байсан нь баримтаар илчлэгдсэн байна. 

Тэгвэл гаалийнханд гав зүүлгэх, асар олон хүнийг "аавынд” аваачиж болзошгүй 1.9 сая тонн нүүрсний хулгайн хэргийн ноцтой баримтыг дэлгэж байна. 


ГААЛИЙНХАН "НҮҮРСЧДИЙН БҮЛЭГЛЭЛ”-ИЙН ГАР, ХӨЛ БОЛЖ, ГАШУУНСУХАЙТ БООМТООР 1.9 САЯ ТОНН БУЮУ 600 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НҮҮРС ХУУЛЬ БУСААР ГАРГАСАН НОЦТОЙ БАРИМТ

      ГЕГ-ын дотоод шалгалтаар "Нүүрсчдийн бүлэглэл” болон гаалийнхан хамтарч, Гашуунсухайт боомтоор 2022 оны дөрөвдүгээр сар 30-ныг хүртэлх хугацаанд 22.600 ачааны автомашинаар 1.9 сая тонн коксжих нүүрс гаалийн бүрдүүлэлт хийлгүй хууль бусаар хил давуулсан ноцтой хэрэг ил болжээ. Яг одоо энэ хэргийг мөрөөр АТГ, цагдаа, тагнуулынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, давхар УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооныхон шалгалт хийж байна. Хууль бусаар хил давуулсан дээрх 1.9 сая тонн нүүрс нь зах зээлийн ханшаар 181.8 сая ам.доллар буюу 618.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа бөгөөд улсад асар их хохирол учруулсан маш ноцтой гэмт хэрэг болж хувираад байна. 
     
     Зөвхөн төсөвт төвлөрүүлэх ёстой байсан орлого буюу экспортын нүүрсний хураамжийг тонн тутамд 1500 төгрөгөөр тооцвол 1.9 сая тонн нүүрсний хураамж нь 3.0 тэрбум төгрөг болно. Гэтэл гаалийнхан болон "Нүүрсний бүлэглэл” энэ их мөнгийг замаас нь "залгиж”, хувьдаа завшчихсан гэсэн үг юм. Цаашилбал, 1.9 сая тонн буюу 181.8 сая ам.долларын нүүрсний цаана их хэмжээний АМНАТ, нүүрс тээврийн компаниудын орлогын албан татвараас зайлсхийж, зугтсан хэрэг ч нэмэгдэж байгаа аж.  

ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ГААЛИЙНХАН 1.9 САЯ ТОНН НҮҮРС ХУЛГАЙГААР ГАРГАХДАА МАНИФЕСТ ҮҮСГЭХ БОЛОН ХООСОН ГЭЖ БҮРТГЭХ ХОЁР АРГА АШИГЛАДАГ БАЙЖЭЭ 

        Энэ хэрэг яаж илэрсэн гэхээр, Улсын хилээр нүүрс тээвэрлэдэг автомашинуудын улсын дугаарыг Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллийн сан, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийн сангаас харьцуулж шүүж үзэхэд 22664 автомашины бүртгэл зөрүүтэй гарсан байгаа юм. Жишээ нь, 1234... улсын дугаартай ачааны автомашин хилээр гарсан нь Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байхад ГЕГ-ын Гаалийн бүрдүүлэлтийн санд хэдий хэмжээний нүүрс ачиж гарсан мэдээлэл нь байхгүй байсан гэсэн үг. Энэ сэжүүрээс "Нүүрсчдийн бүлэглэл” болон Гашуунсухайтын гаалийнхны луйврын гол аргыг илрүүлсэн байна. Тодруулбал, тэд экспортын гаалийн мэдүүлэг бичилгүйгээр зөвхөн Хятадын талын хилээр оруулах үед заавал шаарддаг манифестыг үүсгэдэг байсан аж. Улмаар улсын хилээр гарах үед нь хуйвалдсан гаалийн байцаагч нар нь тухайн манифестэд нь үндэслэн ёс төдий шалгасан болоод нүүрс ачсан автомашинуудыг хэдэн мянгаар нь хилээр гаргадаг байжээ. Товчхондоо, "Нүүрсчдийн бүлэглэл”-ийнхэн Хятадын гаальд шалгуулах бичгээ Монголын гаальд үзүүлээд гарчихдаг байсан гэсэн үг.  
Яг энэ аргаар буюу гаалийн мэдүүлэг бичилгүйгээр манифест ашиглан зөвхөн 2017-2018 онд л гэхэд 2211 удаагийн үйлдлээр 40.8 тэрбум төгрөгийн 186.0 мянган тонн нүүрсийг хууль бусаар хил давуулсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 
 
       Түүнчлэн, гаалийнхан дүүрэн нүүрс ачсан автомашиныг "хоосон” гэж бүртгэх, чиргүүлтэй ачааны автомашиныг "чиргүүлгүй” гэж бүртгэх гэх мэт аргыг ч ашигладаг байжээ. 

ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, ГБГ-ЫН ДАРГА Б.ЗОРИГОО, ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ДАРГА Л.ГАНБАЯР НАРЫН АЛБАН ТУШААЛТНУУД 1.9 САЯ ТОНН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН "ХАМТРАГЧ” УУ

       Хууль хяналтынхан дээрх 1.9 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хууль бусаар хил давуулсан хэргийг шалгах явцад төрийн түшээд, эрх баригч намын нэр бүхий хүмүүс, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нэр бүхий албан тушаалтнууд, татвар хураамжаас зугтах гэсэн төрд эзэнтэй нүүрс тээврийн компаниуд, ГЕГ болон Гашуунсухайт дахь гаалийн газрынхан гээд асар олон хүн оролцсон, маш нарийн зохион байгуулалттай "сүлжээний” гэмт хэрэг болох нь батлагдаж байгаа аж. 

Хамгийн ноцтой нь, Гаалийн ерөнхий газар болон Гашуунсухайт дахь гаалийн газрынхан удирдлагаасаа эхлээд байцаагч хүртлээ бүгд 1.9 сая тонн нүүрсний "хулгай”-н хэрэгт оролцсон байж болзошгүй гэнэ. Учир юу гэвэл, улсын хилээр 1.9 сая тонн нүүрс хууль бусаар гаргах ажиллагааг жирийн нэг гаалийн байцаагч удирдлагуудаасаа нууцаар зохион байгуулах боломжгүй. Тэгэхээр, ГЕГ-т "дархлагдсан”, "Сү.Батболдын” гэх тодоос тод, томоос том хаягтай явж ирсэн Б.Асралт, ГЕГ-ын Гаалийн бүрдүүлэлтийн дарга Д.Зоригоо болон Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга Л.Ганбаяр тэргүүтэй Гаалийн удирдлагууд 1.9 сая тонн нүүрсний хулгайн хэрэгт "Нүүрсчдийн бүлэглэл”-тэй хамтарсан байж болзошгүй аж.

     Өөрөөр бол, тэд "Нүүрсчдийн бүлэглэл” таван жилийн хугацаанд улсын хилээр 1.9 сая тонн нүүрс хулгайгаар гаргаж байхад тэд огт мэдээгүй, эсвэл зүгээр хараад сууж байсан байж огт таарахгүй юм. Тийм ч учраас жараахайнуудаар нь дамжуулан акулуудыг нь илрүүлэхийн тулд дээрх 1.9 сая тонн нүүрсийг хууль бусаар хил давуулсан 2017-2022 оны хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд байрлах нүүрс хадгалах, тээвэрлэх, ачих, буулгах үйл ажиллагаа явуулдаг 28 гаалийн хяналтын бүс, экспортоор гаргах нүүрсний бичиг баримтын бүрдүүлэлтийг хийдэг "Энержи ресурс” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд байрших "Гаалийн нэг цэгийн үйлчилгээний төв”-д томилогдож ажилласан гаалийн байцаагч нарыг нэг нэгээр нь шалгаж буй ажээ. 

ТӨРД ЭЗЭНТЭЙ НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИУД 1.9 САЯ ТОНН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ОРОЛЦСОН УУ 

     Улсын хилээр 1.9 сая тонн нүүрс хулгайгаар гаргасан хэргийг гардан зохион байгуулагчид нь төрд эзэнтэй нүүрс тээврийн компаниуд байж болзошгүй гэх мэдээлэл байна. Тэдгээр компаниуд төрд хамгаалах эзэнтэй учраас "Эрдэнэс тавантолгой” ХК-д дураараа дургиж, нүүрс хулгайгаар хил давуулах гэмт хэргийг таван жил "баригдалгүйгээр” үйлдэж, тэр байтугай гаалийнхныг гар хөлөө болгож ашигласан гэж хардаж буй ажээ. 
 
     "Эрдэнэс тавантолгой” ХК-тай жил тутам гэрээ байгуулж, нүүрс тээвэрлэдэг компаниудтай холбоо, хамааралтай төрийн түшээд олон бий. Жишээ нь, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн ХОМ-тээ дурддаг, хувийн хэд хэдэн компанийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг, хамаарал бүхий Б.Эрдэнжаргалын "Глобал гүүр транс "ХХК нь "Эрдэнэс тавантолгой” ХК-аас 50 ачааны автомашинаар БНХАУ руу нүүрс зөөдөг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуурай дүү, алдарт "Андлалын хөшөө”-ний луйврын хамтрагч Л.Батсүрэнгийн "Эсдэ” ХХК нь мөн л жил бүр "Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ хийдэг. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн Хятадуудтай хамтрагч эзэшдэг байсан "Дайлингийн хишиг тээвэр” ХХК, "Хишиг сайхан ундрах” ХХК, "Ивээл сар транс” ХХК, "Азын хишиг дэлгэрэх” ХХК-иууд энэ онд "Эрдэнэс тавантолгой” ХК-тай 504 автомашинаар нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн бизнесийн "алтан” хамтрагч С.Жаргалсайханы "Харгуйн тал транс "ХХК, зөвлөх Н.Биндэръяагийнх нь бизнесийн хамтрагч Э.Оюутцэцэнгийнх нь хамаарал бүхий "Голден фрейт” ХХК-иуд нүүрс тээврийн гэрээ байгуулдаг. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээд Ч.Батжаргалын "Шанх транс” ХХК л гэхэд "Эрдэнэс тавантолгой” ХК-иас 111 автомашинаар нүүрс тээвэрлэхээр гэрээ байгуулсан байдаг. 
     
      Өмнө нь, 2013 онд 380 гаруй мянган тонн нүүрс хулгайд алдагдсан хэрэг дэгдэж байлаа. Харамсалтай нь, энэ хэрэг хууль хяналтын байгууллагад очоод хэрэгсэхгүй болж мартагдсан. Харин энэ удаагийн 1.9 сая тонн нүүрсний хэрэг хэд дахин их хохиролтой, хэдэн арван хүн оролцсон "сүлжээ” гэмт хэрэг учраас төр тэр чигтээ үймж байгаа гэх. Ямартай ч,  "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд, төрд эзэнтэй нүүрс тээврийн компаниуд, төрийн байгууллагуудын дарга нар, гаалийнхан сүлжилдсэн энэ хэрэг энэ өвлийн гол дуулиан байх нь ээ. 

https://ergelt.mn/news/175/single/27495



Гаалийнханд гав зүүлгэх 1,9 сая тонн нүүрсний хулгайн хэргийн мөрөөр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өнөөдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани