- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шатахууны импортыг орлож чадахгүй бол оролдож, оролцох ч хэрэггүй
Чухам л ОХУ-тай хэлцэл хийгээд АИ-92 шатахууныг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар "Роснефть" компанитай тохирчихлоо гэсэн яасан. Тэр чинь зүгээр л ард иргэдийн түмний тархийг угааж байсан хэрэг үү. Эсвэл тэр гэрээний хэрэгжилт чинь хаана байна. Үнэндээ тэр гэрээ чинь ерөнхий л юм болохоос биш үнэ төлбөрийг нь жил, жилээр харах тухай л юм байна лээ шүү дээ.
Тийм ч болохоор өнөөдөр дизель түлшний хомсдолд орж, цаашлаад шатахуун ч тасалдаж мэдэхээр байна.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар чинь лхагва гарагт /2022.11.23/ "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 27800 тонн түлш буюу 11 хоногийн нөөц байна. Арванхоёрдугаар сараас Роснефть компаниас сард 83 мянган тонн түлш авахаар гэрээ байгуулсан. Хангалтыг цаг хугацаанд нь нийлүүлэхээ тус компани илэрхийлсэн. ОХУ-ын дотоод асуудлаас үүдэлтэй тээвэрлэлтийн асуудал үүсэж магадгүй. Монгол Улс ч тээвэрлэлтийн асуудал гарч болзошгүй.” гэж хэлсэн.
Гэтэл цаанаа Засгийн газраас шатахуун импортлогч компаниудаа дарамтлаад, нөгөөдүүл нь эдийн засаг нь хямарчхаад нийлүүлэлтээ хийж чадахгүй байгаа юм билээ. Бүр тодруулбал, импортлогчдыг түлшний үнэ нэмэх юм бол тусгай зөвшөөрлийг чинь цуцална гэж. Тэгэхээр нөгөөдүүл нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, байгаа багахан мөнгөндөө "балгахан” шатахуун л авч байгаа аж. Тиймдээ ч Монгол Улс одоохондоо дизель түлшний хомсдолд орсон бол цаашлаад шатахууны ч хомсдолд орно.
Учир нь, ирэх сард гадна талд нефтийн үнэ бууна гэж байгаа. Харин манайд ам.доллартай харьцах төгрөгийн ханш өссөөр байна. Тиймээс Монголд нефтийн үнэ буух ямар ч боломжгүй.
Энэ бүх зохицуулалтаа хийж чадахгүй болохоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хаяагаа манаад дараагийн удаа дизель, шатахуун тасалдвал тээвэрлэлт рүү чихэх агуулга бүхий дээрх үгийг хэлсэн биз.
Тэгээд ч манайх шиг өөрсдөө нефть бүтээгдэхүүнээ боловсруулах боломж, чадамжгүй, шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг улсын хувьд үнийг нь тогтвортой барих бодлого барина гэдэг зах зээлийн зарчимд байж боломгүй санаархал.
Хамгийн сүүлийн жишээнээс харахад 2020 оны тавдугаар сарын үед дэлхийн зах зээл дээрх 1 баррел түүхий нефтийн арилжааны үнэ 17 ам.доллар байсан бол 2022 оны зургаадугаар сард 125 ам.доллар хүрч 7.3 дахин буюу 735% нэмэгдчихсэн байсан шүү.
Хэдийгээр энэ нь ковид цар тахалтай холбоотой дэлхийн дийлэнх улс орнуудад тогтоосон хөл хорио суларч, дэлхийн эдийн засгийн эрчимжил, ОХУ болон Украйны дайнаас үүдэлтэй ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд тавиад буй хориг арга хэмжээ зэрэгтэй холбоотой гэж байгаа ч бид "галууг дуурайж, хэрээ хөлөө хөлдөөв” гэгч болж болохгүй. Дээр хэлсэнчлэн гадаад зах зээлд нефтийн үнэ тогтворжсон ч манай улсад валютын ханш "тэнгэрт нисчихсэн” "буухгүй” байгаа учраас шатахуун импортлогчдын хувьд хямдаар авч байгаа гэх ойлголт аль хэдийн үгүй болчхоод байгаа шүү.
Тийм байтал төр, засгийнхан нь түлш, шатахуунаа хямд байлга гэж дарамталж байгаад импортлогчдоо дампуурал руу нь түлхэж, улсаараа хөлдөхөөс эхлээд өлсөхийн зовлонд нэрвэгдэх вий дээ.
https://erennews.mn/article/58103URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||