Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Чуан” үсэг ба унаган насны дурсамж

   

Жао Личао цайны үйлдвэр ХХК-ийн захирал Жиньли "Чуан” брэндийн хэвийн цайг танилцуулж байгаа нь

Номин ногоон хивс дэвссэн гэж харагдах цайны тарианууд "Мөрөн хот” гоёхон нэрийдэлтэй Ухань хотын бас нэгэн өнгө үзэмж болой... Цээж онгойлгох агаарт зүйлийн цэцэг дэлгэрч, бие биеэ чимсэн уул ус нь очсон бүхний сэтгэлийг баясгаж мэлмийг тогтооно. Бид зам дагуу хөх уул хөхөмдөг усыг сонирхсоор Хубэй Мужийн Жао Личао цайны үйлдвэр ХХК-ийн "Чуан” брэндийн цайны музейд очсоноор үйлдвэрийн захирал ажилтнуудын хамт халуун дотноор дотогш урилаа. Цайны анхилуун үнэр үнэхээр сэтгэлийг тайвшруулж, бүх анхаарал өөрийн эрхгүй том жижиг ширхэг ширхэг хөх цайны үзмэрүүдэд татагдлаа. Баяр дурсгалын өдөр буюу түүх соёлыг харуулсан хийцтэй "Чуан” брэндийн хэвийн цайнуудаас Хятадын эртний үеийн дөрвөн сайхан бүсгүйн цайны бүтээгдэхүүн онцгой содон байлаа.

 

   Эх оронтой маань нас чацуу баригдсан энэхүү үйлдвэрийн хашаанд цайны анхилуун үнэр ханхалж, сүүлийн үед баригдсан агуулах байгууламжууд нь орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангах нь тодорхой харагдана.

   Бид цай исгэх агуулахаар явж байхад хаалгатай эмх цэгцэй байрлуулсан цайг хараад "Энэ Монгол Улсын ард түмэнд хариу бэлэг болгон барьсан 30 мянган ширхэг "Чуан” брэндийн хэвийн цайны материал мөн үү? Эдгээр түүхий материалуудыг хаанаас хангаж байгаа вэ? Үйлдвэрлэх явц нь ямар байдаг вэ? Өдөрт хэдэн ширхгийг үйлдвэрлэдэг вэ?" гэж Монгол Улсын зочин Б.Тулга догдлон гайхсан байдалтай ар араас нь асуултаа тавина.

 "Чуан” брэндийн хэвийн цайны тав дахь үеийн өв залгамжлагч Чен Жүньхай Б.Тулгад хэвийн цайны үйлдвэрлэх явцыг танилцууллаа

   - Энэ "Чуан” брэндийн хэвийн цайны материал мөн. Та бүхэн сүүтэй цай чанахад хэрэглэдэг хэвийн цайны материал юм. Бид цайны тариаланчдыг хоршоо хэлбэрээр зохион байгуулж, холбогдох стандартын дагуу түүхий материалуудыг нийлүүлдэг. Манайхан цай үйлдвэрлэх долоон шугамтай. Өөр өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээний дагуу үйлдвэрийн шугамуудыг ажиллуулдаг. Цайны навчны материалуудыг багадаа хагас жилээс дээш бүр арав гаруй жил бэхлэх зэрэг процессуудаар исгэдэг. Та үүнийг харж байна уу?  2014 онд агуулахад оруулсан. Исгэх хугацаа удаан байх тусам цайны үнэр амт нь илүү зөөлөн, анхилуун болдог. Ямар ч химийн нэмэлтгүй. Өдөрт 10 мянган ширхгийг үйлдвэрлэж, Өвөр Монголд жил бүр 3-4000 тонныг борлуулдаг. Оргил үед 5-6000 тоннд хүрдэг" гэж "Чуан” брэндийн хэвийн цайны тав дахь үеийн өв залгамжлагч Чен Жүньхай танилцуулаа.

    "БНХАУ-д цар тахал гарсны дараа Монгол Улсаас 30 мянган халуун хошуут хониор тусалсан бөгөөд хожим нь Хятадын үндэсний биет бус соёлын өв болох "Түмэн газрын цайны зам"-ын "Чуан" брэндийн хэвийн цайг Монголын ард түмэнд хариу бэлэг болгон барьсныг би Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байсан. Хятад улсын нөхөрсөг хөрш болсон Монгол Улс цар тахлын үед тусламжийн гараа сунгасанд Монгол Улсын иргэний хувьд ихээхээн бахархаж байна. Би өнөөдөр Хубэй мужийн Чиби хотод ирж, "Чуан" брэндийн хэвийн цайны үйлдвэрлэлийн үйл явцыг нүдээрээ үзнэ гэж зүүдлээ ч үгүй байсан. Олон зуун жилийн турш эдгээр хэвийн цайны өв залгамжлагчдын тэсвэр тэвчээр, эр зориг, арга ухаан үнэхээр агуу их байна" гэж Б.Тулга эрхий гарган магтаж байлаа.

     2022 оны 05-р сарын 23-наас 29-ний өдрүүдэд "Гадаад хүний нүдээр хөдөө орон нутгийн хөгжил" цуврал сурвалжилгын үйл ажиллагаа Хубэй мужийн Ухань хот дахь аяллаас эхэлсэн юм. Монгол Улсын зочин Б.Тулгын хамт 4 хүний бүрэлдэхүүнтэй аяллаа эхлүүлсэн билээ. Б.Тулга маань энэ жил 47 настай, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод урт хугацаагаар амьдарч байгаа бөгөөд халдварт өвчний улмаас Монгол Улсдаа буцаж чадаагүй 3 жил болж байна. Бага охин нь энэ жил их сургуулиа төгсөх юм. "Хилийн боомт эрт нээгдэж, охиныхоо төгсөлтийн үеэр очих юмсан" гэж ярив. Тэрээр дүүтэйгээ хамт Хөххотод монгол хоолны газар ажиллуулдаг бөгөөд өөрөө оёдлын мэргэжилтэй болохоор хувцасны жижиг дэлгүүр ажиллуулан чөлөөт цагаараа хувьцас эсгэн оёж, орлогоо нэмэгдүүлдэг. Тэрээр "Энэхүү сурвалжилгын ажиллагаанд оролцож байгаадаа өөрийгөө маш азтай хүн, ховор тохиолдол боллоо” гэж ярилаа.

 "Чуан” брэндийн хэвийн цайны дөрөв дэх үеийн өв залгамжлагч Гань Дөпин "Түмэн газрын цай"-ны замыг танилцууллаа

 

Б.Тулгад цай бэлэглэв

     Тус музейд 1998 онд Монгол Улсад зориулан үйлдвэрлэсэн "Чуан” брэндийн хэвийн цай Б.Тулгын анхаарлыг татлаа. Тэрээр "Миний өвөө, эмээгээс хойш энэ хэвийн цайг ууж байсныг санаж байна. Намайг бага байхад ээж дэлгүүрээс авуулж, сүүтэй цай чанаж уудаг байсан. Харахад үнэхээр сэтгэлийг дулаацуулж, хүүхэд насны сайхан дурсамжийг санагдууллаа. Би аав ээж, төрсөн нутаг, гэрийнхээ үнэрийг саначихлаа" хэмээн хэвийн цайн дээр бичигдсэн кирилл үсгийг уншиж, ээждээ цай нүдэхэд тусалж байсан тухайгаа ярьж, нүд дүүрэн нулимстай байлаа. Тус үйлдвэрийн захирал Жиньли: "Жао Личяо үйлдвэрийн хэвийн цай нь малчдад эртнээс өдгөө хүртэл ихээр таалагдсаар ирсэн. Монголын ард түмэн "Чуань" /川/ гэдэг үсгийг танихгүй ч гурван зураастай /川/ цай бол хятад орны цай, сайн цай гэж сэтгэлдээ санаж явдаг” гэж ярьж байлаа.

    Ууж байгаа нь цай боловч сэтгэл зүрхэнд мэдрэгдэх нь аав ээж, эх нутгийн тухай дурсамж мөрөөдлийг санагдуулна. "Түмэн газрын цайны зам”-ын түүхийг бүтээсэн эдгээр ширхэг ширхэг цайнуудын тус бие нь нэг талаар түүхийн эргэцүүлэл, нэг талаар дурсамж болохыг өгүүлэхийн учир үгүй билээ. Адил бус улс орон адилс бус түүх соёл, адил бус зан заншилтай байдаг. Олон зуун жилийн турш "Түмэн газрын цайны зам” дагуух барилга байгууламж, эдлэл хэрэгсэл зэрэг олон зүйлүүд эрс өөрчлөгдсөн боловч хүн хүний хоорондох хайр сэтгэл, төрсөн нутаг төрөл садны тухай сайхан дурсамж, сэтгэл сэтгэлээ ойлголцох нөхөрсөг харилцаа огт өөрчлөгдөөгүй юм байна.

    Цайны анхилуун үнэрээр Хятад, Монгол хоёр орны ард түмний сэтгэлийн гүн дэх дурсамж үнэртэж, "Түмэн газрын цайны зам”-ын агуу их үзэл санаа бидний зүрх сэтгэлд хоногшсон билээ.

    "Чуан” брэндийн хэвийн цайны дөрөв дэх үеийн өв залгамжлагч Гань Дөпин "Монгол Улс бол "Түмэн газрын цайны зам”-ын чухал зангилаа, Ухань хот нь "Бүс ба зам"-ын гол зангилаа хот мөн. Хубэй муж ба Монгол Улс эртнээс нөхөрсөг харилцаж байсан түүхтэй. Цар тахлын үед Ухань хотын ард түмэн Монгол Улсын ард түмний халуун дулаан сэтгэлийг мэдэрсэн, бид "Чуан” брэндийн хэвийн цайг хариу бэлэг болгон барьснаар Хятад, Монголын ард түмний дунд "Хонь ирж, цай очих” сэтгэл хөдөлгөм түүх буй болсон байна. "Хонь ирж, цай очих” түүх өмнө нь байсан, өдгөө ч байна. Ирээдүйд энэхүү түүхийг илүү бадруулж сайн хийх болно” гэж сэтгэл дүүрэн ярилаа.

   "Хонь ирж, цай очих” түүх нь Хятад, Монгол хоёр орны найрсаг аялгууг эгшиглүүлж, шинэ эрин дэх Хятад улсын хамтын сайн сайхан амьдралын төлөөх чин үнэнч халуун дотно уриа болох бөгөөд Хятад, Монголын ард түмний нөхөрсөг харилцааны мөнхийн тод илэрхийлэл болох юм.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Хань Хуншя, Б.Сурнаа
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж: Солонго
“Чуан” үсэг ба унаган насны дурсамж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани