Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ганхуяг: Засгийн газар дизель түлшний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд “Петрочайна”-тай өмнөх хэлэлцээрээ сэргээх ёстой

Д.Ганхуяг: Засгийн газар дизель түлшний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд “Петрочайна”-тай өмнөх хэлэлцээрээ сэргээх ёстой

 

-Стратегийн нефтийн бүтээгдэхүүн дээр нийлүүлэг ч хоёроос доошгүй байж эрсдэл буурна-


Уул уурхайн сайд асан Д.Ганхуягтай дизель түлшний асуудлаар ярилцлаа.


-Монгол орон даяар дизель түлш тасраад удаж байна. Хөдөө аж ахуй, уул уурхайн орны хувьд хамгийн өргөн хэрэглээ нь дизель түлш. Гэтэл хот хөдөөгүй хүнд байдалд орчихлоо. Ямар аргаар дизель түлштэй болох талаар энэ салбарыг удирдаж байсан хүний хувьд шууд асууя?

-Уг нь энэ дэлхий дээр түүхий нефтьгүй олон орнууд байдаг. Тэр орнууд хэд хэдэн нийтлэг аргуудаар шийддэг. Тодруулбал түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн энд тэндгүй боомт дээр байдаг. Иймд бензин, дизель түлш нийлүүлэх үүсвэрийг ядахдаа хоёроос доошгүй байлгавал худалдан авагч талд буюу Монгол Улсад ашигтай тусна. Нөгөө талаар зах зээлийн зарчмаар нийлүүлэлт дээр өрсөлдөөн бий болгоно гэсэн үг.

Өнөөдөр ийм байдалд хүрсэн нь олон шалтгаантай байгаа байх. Ажил хариуцаж байгаа хүмүүс нь сайн мэдэх болов уу. Минийхээр бол эрх баригчид маань нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэгчээ бас дахиад л ганцхан "Роснефть” болгочихсонтой холбоотой. Нөгөө талаас ОХУ дайны байдалтай байгаагаас дайны машин механизмд дизель их хэрэглэдэг тул дотоодод нь дизелийн эрэлт ихэссэн байх. Энэ эрсдэлийг урьдчилж хараагүй байж магадгүй. Бас Монгол Улсын бүхий л салбарыг гамшгийн байдалд оруулж байгаа томоохон хүчин зүйл болох улстөржилтөөр сонгуулийн дараа мэргэжлийн сайн хүмүүсийг халаад цүнх баригчид, сонгуулийн менежерүүдээ хариуцлагатай албан тушаалд томилсонтой шууд холбоотой.

Ер нь дээр үеэс л гурав дахь хөршүүдийн Монгол Улсад амьдарч байгаа иргэдийн дунд ОХУ-ын Элчингийн хүн "Монголыг манайх нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүч, төмөр замын тээвэр гурваар байдалд оруулж чадна” гэж ярьсан гэх аман яриа байдаг. Энэ үнэний ортой. Ер нь дэлхийн хэмжээнд стратегийн бүтээгдэхүүнд ордог шатахуун бензин гэх мэт бараан дээр хоёр орны дарга нар сайн найз нар учраас утсаар яриад шийдчихнэ гэдэг арга барил найдвартай биш байх. Байнга дарамттай. Тийм л учраас нефтьгүй орнууд зах зээлийн болон бизнесийн зарчмаар энэ асуудлыг шийддэг бололтой юм.

-Шинэчлэлийн Засгийн газрын үед бас түлш шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол үүсэх эрсдэлд тулж байсан гашуун туршлага бий. Ямартаа ч үнийг нь тогтвортой барьж шийдвэрлэж байсан санагдаж байна. Өнөөдөр ч харж болох шийдлүүд хэрэгжүүлж байсан байдаг шүү дээ?

-Бид хийх ёстой ажлаа хийсэн санаатай.Нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй бусад орны туршлагыг уйгагүй судалсан юм. Хомсдол үүсгэж байгаагүй. Ийм бүтээгдэхүүн дээр нэгдүгээрт хомсдол үүсгэхгүй байх, хоёрдугаарт, зах зээлийн үнээр бензинийг авах, гуравдугаарт, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэнд нөлөөлдөг тул аль болох урт хугацаанд тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал байдаг. Уг нь Монгол Улс Үндсэн хууль болон бусад хуулиараа стратегийн бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүний үнэд иргэдийнхээ амьжиргааны өртгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зохицуулалт хийх үүрэгтэй. Нефтьгүй ардчилсан, хөгжилтэй орнууд ч адилхан байдаг юм билээ.Энэ хуулийн орчин хэвээрээ байгаа болов уу. Одоо ч бас сайн мэдэхгүй байна. Шалтгаан нь зарим үед Засгийн газар болон Засгийн газрын төлөөний хүн бензиний үнийг чөлөөлсөн гэж ярих. Би мулгуу болохоор энэ байдлыг сайн ойлгоогүй байж магадгүй шүү.Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн бүтээгдэхүүний хилийн үнийн өсөлт хэцүү байсан. Бензиний үнийг өсгөхгүйн тулд Онцгой албан татвар, гаалийн татварыг бууруулна, дагуулаад л "Роснефть”-ийн бүтээгдэхүүний хилийн үнэ, мөн экспортын татвар нь нэмэгдэнэ. Гэхдээ энэ байдлыг манай баг давж чадсан.

-Ярилцлагын эхэнд та стратегийн ийм бүтээгдэхүүн дээр улс орон хоёроос дээш нийлүүлэгчтэй байх ёстой гэлээ. Яг л энэ асуудал өнөөдөр тулгарчихлаа шүү дээ. Ганц эх сурвалжаас хараат байснаас ямар нөхцөлд хүрэв. Япон, Казахстан, Хятад, Солонгос гээд гуравдагч хөршүүдээс импортлох боломжтой гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Таныхаар ямар боломжийг харж байна вэ?

-Эхний ээлжинд ойрхноор нь "Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээхийг зорьсон нь дээр болов уу. Ер нь нефтийн бүтээгдэхүүн дээр хомсдол үүсгэх нь маш хариуцлагагүй байдал. Энэ үед яам, агентлаг хариуцлага хүлээдэг нь олон улсын жишиг. Бензиний хомсдол нь эдийн засгийн бүх үйл ажиллагаанд нөлөөлдөг хор уршиг ихтэй учир Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн бүтээгдэхүүний нөөцийн хугацаа нэг сар байсныг дахин уртасгаж хоёр сар болгож байсан. Хэрэглээ ихтэй Япон, Солонгос зэрэг орнууд бараг зургаан сарын нөөцтэй байсан санагдаж байна. Тэд нефть хямд үед нь нөөцөө түүхий нефтиэр бүрдүүлдэг. Шалтгаан нь түүхий эд нь бүтээгдэхүүнээсээ ууршилт багатай байдагтай холбоотой.Тэгээд нефть боловсруулах хувийн хэвшлийн олон үйлдвэртээ боловсруулаад явчихдаг юм билээ.

-"Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээх гэдэг бодох л шийдэл байна. Ер нь үеийн үед үүсдэг нефтийн хараат байдлаас Монгол Улс бүрэн ангижрах боломж байна уу?

-Нэгд, хамгийн найдвартай арга нь нефть боловсруулах үйлдвэртэй болох л чухал шүү дээ. Энэ үйлдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед барьж эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил нь явагдаж байгаа гэж ойлгосон. Тэгээд хямд үед нь түүхий нефтиэр хангалттай бүрдүүлэх учиртай. Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг дуусгаж, төр хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар барих саналыг ҮАБЗ-д оруулсан боловч түүхий эдээ хэрхэн бүрдүүлэх дээр асуудал гарч, дэмжигдээгүй зогссон түүхтэй. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад шаардлагатай түүхий нефтийн хэмжээ нь "Петрочайна”-гийн олборлон экспортолж байгаа түүхий нефтийн хэмжээнээс бараг хоёр дахин илүү тул энэ түүхий нефтийг хаанаас авах вэ? гэдэг асуудал гарсан. Байршил нөхцөл байдлыг бодоход дахиад л "Роснефть” компаниас авах гарц байсан. Өөр хувилбарууд ч байж болох талтай. Иймээс ҮАБЗ нефтийн бүтээгдэхүүн дээрээ "Роснефть”-ээс хамааралтай, дахиад түүхий нефтьнээс хамааралтай болсноор давхар дарамт үүсэх нь тодорхой юм байна гэж үзсэн. Харин хувийн хэвшилтэйгээ хамтарч үйлдвэр барихыг дэмжсэн. Ийм үйлдвэрүүд 100 хувь төрийн өмчийнх болохоор үйл ажиллагааны болон нэгж бүтээгдэхүүний өртөг зардал өндөр тусдаг.

Дээр нь энэ салбарт технологийн дэвшил хурдацтай явагддаг учир хоцрогдчихдог, тогтвортой сайн, шинэлэг менежмэнт шаардлагатай байдаг. Өнөөгийн байдлаас харахад манайд бол шахаа хийсээр байгаад дампууруулчихаж магадгүй. Эсвэл амьдралдаа компани авч явж үзээгүй, туршлагагүй цүнхчин аваачаад тавьчихвал тэгээд бараг дуусна даа. Жишээлбэл, одоо манайх гадны орны зээл болон, төсвийн хөрөнгөөр нефть боловсруулах үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг барьж байх шиг байна.Энэ нь яваандаа томоохон скандал үүсгэж магадгүй. Иймээс ашиглалтад орохоос нь өмнө энэ үйлдвэрийн эзэн төрийн өмчийн компанийн 50 хувийн хувьцааг дотоод, гадаадын хувийн хэвшилд зараад тэднийг оруулчихвал маш сайн явах тал бий. Үүгээр дамжаад түүхий эдийн асуудлыг дарамт багатай шийдэх боломж ч гарч магадгүй. Тэр тусмаа гурав дахь хөршийн нефть боловсруулах салбарын томоохон хөрөнгө оруулагчийг оруулж чадвал илүү сайн байх талтай.

-Нефть боловсруулах үйлдвэрийг төр хувийн хэвшил хамтарч авч явах ёстой гэсэн үг үү?

-Тийм. Өмнөх агуулгаа үргэлжлүүлээд дуусгая. Хоёрт, стратегийн нефтийн бүтээгдэхүүн дээр нийлүүлэгч нь хоёроос доошгүй байж эрсдэл буурна. Үүний тулд худалдан авагч нь байнга эдгээр нийлүүлэгчдээсээ тодорхой харьцаагаар сайн нөхцөлийг уралдуулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан авна гэсэн үг. Нэгийг нь хаячихаад ганцхан нийлүүлэгчтэй сайжирч явж байгаад нөгөөдөхдөө дарамтлуулахаараа нөгөө хаясан нийлүүлэгчээ гуйж гувшина гэдэг бол зарчимгүй ажил хэрэг юм. Голсон юм голд орж, шилсэн юм шилд ордог гэдэг байх аа.

Гуравт, санхүүгийн аргачлалууд буюу бирж дээр ирээдүйд авах бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээ, үнийг урьдчилж тохирох санхүүгийн fitures болон биржээр дамжуулж бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн эрсдэлийг бууруулах, мөн даатгал ашиглах Hedging зэрэг үүсмэл хэрэгслүүдийг ашиглах ёстой. Мөн төр,хувийн хэвшлийн хамтарсан сангаар дамжуулж нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах гээд зөндөө хувилбарууд байна.

Б.Энхзаяа

Д.Ганхуяг: Засгийн газар дизель түлшний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд “Петрочайна”-тай өмнөх хэлэлцээрээ сэргээх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани