Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний экспорт: Гэрээ шатаахгүйгээр жоомоо заавал устгаарай

Нүүрсний экспорт: Гэрээ шатаахгүйгээр жоомоо заавал устгаарай

 

Хятадын Ганцмод боомтын шуурхай штабаас 10 дугаар сарын 31-нд мэдэгдэл гаргаж, халдвар хамгааллын дэглэмээ чангалж буйгаа зарлав. Шинэ мутант вирус \BF7\ийг маш ихээр нуун дарагдуулж байгаа гэж монголчуудыг хатуу хөтүү үгээр шууд буруутгаад, лац ломбо нь хөдөлсөн байвал 3 сар, жолооч нь маск, багажны хайрцаг онгорхой бол 21, хамгаалалтын хувцсаа буруу хэрэглэвэл 14 хоногоор тухайн тээврийн хэрэгслийг Хятадын хил нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Нүүрс тээврийн жолооч нар 11-р сар гарснаас хойш хятадууд их чангалах болсон тухай хэлж байна. Хойд талаас түлш орж ирэхгүй цахилгаан станцууд, уул уурхайн том оврын тэрэгнүүд, ард түмний амьжиргааны унаа Портерууд сул зогслоо. Тов нь хойшилсны эцэст Хятадыг зорихоор болсон Ерөнхийлөгчийг аяны богцдоо худалдаагаа нэмэх, экспортод саад тотгор болсон элдэв чагт тээгийг багасгах харилцан ойлголцол ганзагалж ирэхийг хүлээж байна.

 

МӨНГИЙГ НЬ ТӨЛСӨН БАРААГАА НЭХЭВ ҮҮ? 

 

"Эрдэнэставантолгой”-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд, нүүрсний экспортоос ондоо багтаан, 500 сая доллар оруулах гэрийн даалгавар биелэх эсэх нь Хятадын талын ааш аяг, авир байдлаас маш их хамаарна. Хятадуудын муухай ааш хөдөлсөн үү? Наанаа цар тахалд биднийг буруутгаж ч монголчуудад мөнгөө төлчихсөн нүүрсээ авах нь багассанд Хятадын 4 компанийн гомдол нөлөөлөв үү? "Эрдэнэставантолгой” ХК-ийн ett.mn цахим хуудсандаа нээлттэй болгосон мэдээллээс үзвэл Хятадын 4 компанитай оффтейк буюу төлбөрийг нь урьдчилж авч, дараа нь нүүрсээ нийлүүлэх гэрээ байгуулжээ. Бүх гэрээг Засгийн газар тогтоол, тэмдэгдэлээр шийдвэр гаргасны дагуу хийсэн.  

 

ЭХ ОРНЫ ХИШИГ БА ЧАЛКО 

 

Эхний нь Chalco trading hong kong компанитай байгуулсан гэрээ.  2011 онд 15 сая тонн коксжих нүүрс тонныг нь 99,4 доллараар худалдахаар 11 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөр нь 305 сая доллар. Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл нь 274,7 сая. Нийлүүлээгүй үлдэгдэл нүүрс байхгүй. Энэ гэрээг Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулж, төлбөрийг нь авчихаад, мөнгийг нь эх орны хишиг, хувь болгон тарааж түгээсэн.

 

300 САЯ ДОЛЛАРЫН УРЬДЧИЛГАА ТӨЛСӨН 3 КОМПАНИ 

 

Glory town Holdings-той 2020 оны 6 дугаар сарын 9-нд гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт нь 100 сая доллар авсан. 15 сая тонн нүүрс нийлүүлэхээс 1,1 сая тонныг өгсөн, 13,9 сая тонн нь дутуу. Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл нь 100 сая доллар. Гэрээ нь 2022 оны 6 дугаар сарын 30-нд дуусна. 
Jiajou International logistics компанитай мөн 15 сая тонн коксжих нүүрс худалдах гэрээг  2021 оны 7 дугаар сарын 5-нд байгуулсан. Урьдчилгаа төлбөр нь 100 сая доллар, үлдэгдэл нь 63 сая доллар. 15 сая тонн коксжих нүүрс нийлүүлэхээс 300 мянган тонныг өгсөн, 14,7 сая тонн нь дутуу байна. Нийлүүлэх ёстой нүүрснийхээ 2 хувийг ачуулсан гэсэн үг. Гэрээ нь ирэх жилийн 7 дугаар сард дуусна. 


E-Commodities Holdings той 2021 оны 7-р сарын 5-нд мөн 15 сая тонн коксжих нүүрс худалдахаар гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөр 100 сая доллар, үлдэгдэл нь 35,2 сая доллар. 15 сая тонноос 600 мянган тонныг нь нийлүүлээд байгаа, 14,4 сая тоннын үлдэгдэлтэй. 
Хятадын 3 компани Glory town Holdings, Jiajou International logistics, E-Commodities Holdings гэсэн Хятадын 3 компанитай адилхан 1 тонныг нь 100,9 доллараар 45 сая тонн нүүрс худалдахаар тохирч, 300 сая доллар урьдчилан авсан ч өнөөдрийн байдлаар 2 сая тонныг нийлүүлээд байна. Хятадуудын муухай ааш мөнгийг нь түрүүлж авсан ч тэдэнд нийлүүлж буй нүүрс багассантай холбоотой юу? гэдэг болгоомжлол үүсч байна. Монгол жолооч бүхээгнээсээ гарахгүй, цонхоо ч онгойлгох эрхгүй сууж байхад лац ломбо хөдөлсөн гэж үзэх  боломжтой, маскаа  буруу хэрэглэсэн эсэх нь шалгаж хянах хүний үзэмж, зан авираас хамаарна. Өөрөөр хэлбэл, энэ 2022 ондоо багтааж, 11, 12-р сард нүүрсний экспортоор 500 сая доллар олох "гэрийн даалгавар” хэн нэг Ли овогт байцаагчийн үзэмж авир, үзэгний үзүүрээс шууд хамаарах эмзэг, эрсдэлтэй нөхцлийг давж байж биелнэ гэсэн үг. Нүүрс тээврийн машинуудыг ялих шалихгүй шалтгаар блоклож мэдэх энэ мэдэгдлийн урд өдөр Хятадын коммунист намын 20-р их хурал өндөрлөж, улс орноо жолоодох эрхээ сунгуулж авсан Ши Жин Пин тэг ковид бодлогоо үргэлжлүүлэхээ дэлхий нийтэд зарласан. Тэрбумтан Жозеф Безос, Элон Маск, хөрөнгө оруулалтын том банкуудын удирдлага, шинжээждийн дэлхийн эдийн засаг унана, мөнгөө гамна гэсэн байр суурийн гол шалтгаанаа Хятадын тэг ковид бодлого, Украины дайн сунжрахтай холбон авч үзэж байна.   

 

ХАГАС ТЭРБУМЫГ ОЛОХ ГЭРИЙН ДААЛГАВРЫН ЭРСДЭЛ 

 

"Эрдэнэставантолгой”-д томилогдсон бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатын мэдээлснээр экспортонд гарч байгаа нүүрсний 19 хувь нь оффтейк гэрээнийх, 81 хувь нь баруун, зүүнээрээ солилцож байгаа арилжаанд хамаарна. Тэрбээр энэ 19 хувийг 5 хувиар багасгаж, 14 хувь болгохыг зорьж байгаа бөгөөд том худалдан авагчидтай харилцан ойлголцох яриа хэлцэл өрнүүлж байна. Албан ёсны энэ мэдэгдэл экспортонд гарч байгаа нүүрсний 3 хувьд нь л шинээр доллар орж ирж байгаа, 97 хувь нь оффтейк гэрээний дагуу нийлүүлж байсан гэх улстөрчдийн попролоос илэрхий зөрж байна. Мөнгийг нь авчихсан учраас бараагаа нийлүүлэх нь олон олон улсын гэрээгээр хүлээсэн Монголын үүрэг. Төлбөрөө төлчихсөн компаниуд бараагаа авах эрхээ эдлэх нь ч зүй ёсны асуудал юм.  Нэг талаас шинээр доллар оруулж ирэх, нөгөө талаас мөнгөө урьдчилаад төлчихсөн том худалдан авагчидтай ойлголцож, дөнгөж сэргэж байгаа нүүрсний экспортоо улам эрчимжүүлэх хоёр гал дундуур энэ хүн ажиллаж байна.  Оргилуун дарс буудуулж шинэ оноо угтах мөчид нүүрсээр 500 сая доллар нэмж оруулах ирэх зорилгын эмзэг, эрсдэлтэй тал нь энд байна. Өнөөдөр Монгол нүүрсээ зарах ганц захтай, бүхлээрээ бол нэг том худалдан авагчтай, тэр нь Хятад. Валютын нөөц 2,5 тэрбум доллар болж дундран, төгрөгийн ханш суларч, импорт нь экспортоосоо давсан амаргүй бэрх цагт долларын орох урсгалаа нэмэхээс өөр аргагүй. Монголын авдран дахь ногоон мөнгөний нөөц бага зэрэг өсч, 2,8 тэрбум доллар болоод байна. Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат 10-р сарын 26-нд ажлаа авснаас хойших хугацаанд нүүрсний экспортоос 140 сая доллар оруулж ирээд байна. Үлдэж байгаа хугацаанд өдөртөө 84 мянган тонн нүүрс Цагаанхаданд хүргэж  чадвал сардаа 2,5 сая тонн болж,  шинэ оноо угтах мөчөөс өмнө 500 сая доллар олох гэрийн даалгавраа биелүүлж чадна. 

 

ОФФТЕЙК, ХУЛГАЙ ХОЁРЫН ЯЛГАА

 

"Эрдэнэставантолгой” ХХ бүх гэрээгээ ил болгож эхэлснээр урьдчилгаа төлбөрийг нь авсан 4, үйлдвэр, дэд бүтцийг санхүүжүүлэх 4, нийт 8 оффтейк, 136 нь арилжааны гэрээтэй нь илэрлээ.  Засгийн газрын тогтоол, шийдвэрээр газрын тос боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой-Гашуунсухайтын болон Богдхан төмөр замаа барьж босгох хөрөнгө санхүүг нүүрсээр санхүүжүүлж байна. Төр өөрөө нууц гэж дарсан, дэд бүтэц, үйлдвэр санхүүжүүлж байгаа гэрээн дээрх тамгаа 11-р сардаа багтаан арилгах юм. Нууцад хамруулах эрх нь хувийн хэвшил, компаниудад биш төрд байдаг учраас тагнуул зэрэг байгууллагуудын санал дүгнэлтээр, үе шаттайгаар ил болгоно. Газрын тосны үйлдвэр 2025 онд ашиглалтанд орсноор 1 тэрбум гаруй доллараар түлш, шатахуун авдаг хараат байдлаас ангижирч чадна. Нүүрс баяжуулах үйлдвэр үүдээ нээснээр илүү үнэд хүргэж чадна. Монголчууд өөрсдөө  бие даан Тавантолгой-Гашуунсухайтын 1-р зэрэглэлийн хүнд даацын 234 км төмөр замыг барьж бүтээснээр нүүрсээ 5 дахин бага зардлаар 2 дахин илүүг тээвэрлэх хүчин чадалтай болж байна. Богд хаан төмөр зам ашиглалтанд орвол эргэлт, өгсүүр ихтэй, зардал нэмж, түгжрэлд нэрмээс болдог, маршрутыг өөрчилнө. 


 Оффтейк гэдэг нь оффшор гэдэгтэй төстэй сонсогдож байгаагаас биш бүхлээрээ муу зүйл биш. Аль ч үйлдвэр, уурхай, бөөний төв бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхээсээ өмнө урьдчилж төлбөрийг нь авах нь муу биш сайн зүйл. Бүх гэрээг энэ сардаа ил болгоход нэг бүрчлэн танилцаж, Монголд ашигтай, ашиггүйгээр нь ус, тос шиг ялган эргэлзээгээ арилгах боломж нээгдэж байна. Харин нүүрсний хулгай бол бүхлээрээ хорлонтой, тэс өөр зүйл. Бүртгэгддэггүй, татвар төлдөггүй, ашиг орлого нь алга болдог, далд эдийн засаг. 2018 онд 10 гаруй байгууллагын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгаж, эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс хилээр гарсныг тогтоосон. УИХ-ын гишүүн "Ажнай” Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн, орон нутгийн "Тавантолгой” компанийн талбайгаас бүртгэлгүй гарсан нүүрсний тухай хэсэг шуугиад хэн ч хариуцлага шийтгэл хүлээлгүй, сураг алдарсан. Эрүүгийн цагдаа 9 жилийн өмнө 2013 онд "Ажнай” Д.Бат-Эрдэнийн орон нутгийн "Тавантолгой” компанийн удирдлагыг борлуулсан нүүрснийхээ хэмжээг санаатайгаар багасган, хуурамч тайлан гаргах, гаалийнхантай хуйвалдан мэдүүлэхгүйгээр хил нэвтрүүлэх аргаар их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, төрийн өмчийг завшсаныг тогтоосон. АН-ыг засаглаж байхад, тухайн үеийн Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн "Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнийн гарын хүмүүс буюу "Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр, Ерөнхий ня-бо Г.Шүрэнцэцэг, "Тавантолгой транс”-ын Д.Дагвадорж болон Гашуунсухайтын гаалийн даарга Б.Батгэрэл нарыг шалгасан ч Д.Дорлигжавын тэргүүлсэн прокурор хэрэгсэхгүй болгожээ. Улсын ерөнхий прокурорын газар нүүрсний хэргийг татаж авчирч байгаад хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэр үед анх илэрсэн нүүрсний хулгайг тас цохих байсныг зогсоосны гороор контрбандчид бүр амтшин өөгшиж хил дамнасан дээрэм эрээ цээргүй үргэлжилжээ. 2019 онд Сангийн сайдын ахалсан ажлын хэсэг  3078 тэвш машин нүүрс гаргаж, мөнгийг нь хувьдаа завшсан байж болзошгүй хэргийг АТГ-т шилжүүлсэн. Орон нутгийн "Тавантолгой”-нхон улсын "Эрдэнэставантолгой”- талбайд хөрс хуулж, 268,3 мянган тонн нүүрс олзворлож, 20 орчим сая долларын хохирол учруулсан.  


2022 оны 4 дүгээр сард  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мартагдсан шүглийг ахин үлээв. "Төрөөс гадуур хяналтгүй их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 доллар завшиж байсан. Цэгцэлбэл манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. А.Адъяасүрэн гишүүнээс эхлээд холбогдсон. Татвар төлдөггүй, бүртгэгддэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэнд маш их ашигтай байсан юм билээ. Удахгүй бүх зүйл ил болно” гэж мэдэгдсэн. Ерөнхий сайдын мэдэгдлээс төмөр зам бариулахгүй 10 гаруй жил гацааж, 90 их наяд төгрөгийн боломжийг монголчуудаас булаасан бүлэглэл нүүрсний машин тээвэр, бүртгэлгүй наймаанаас асар их ашиг хийж байсан нь ил боллоо. АТГ  33 хүнийг дайлчан байцааж, 24 объектэд нэгжлэг хийж, улс төрчид сүүлийн 10 жилд ДНБ-тэй тэнцэх хулгай дээрэм болсныг зарлаж байна. Монголын эдийн засгийг нугалж өсгөх хил дамнасан хулгай юм. 
Ерөнхий сайд нүүрсний хулгайчидтай хийх тэмцлийг удирдсанаар хувьсгалын тохироо нь ч бүрдэж, "Эрдэнэставантолгой” компани нүүрс олборлохоос хил гарах хүртэлх бүх үе шатыг ил нээлттэй болгож эхэлсэн нь олон нийтийн дэмжлэгийг хүлээж байна. Учир нь иргэн бүр энэ компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшигч юм. Гагцхүү жоомоо устгахдаа гэрээ шатаачихалгүйгээр муу, сайнаар нь ус тос шиг ялгаж, шилэн нээлттэй болгохын хамт сэргэж байгаа нүүрсний экспортоо ахиулан бататгах нь Монголын эрх ашиг, цаг үеийн сорилт билээ. 

Б.Болортоль 

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 228, 229 (6960, 6961)

Нүүрсний экспорт: Гэрээ шатаахгүйгээр жоомоо заавал устгаарай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өнөөдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өнөөдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өнөөдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өнөөдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өнөөдөр, 20:23
Өнөөдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

Өчигдөр, 15:40
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

Өчигдөр, 11:41
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

Өчигдөр, 10:31
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани