- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
AFP: Монгол Улс илүү их нүүрс экспортлохоор төлөвлөж байна
Дэлхий нийт бохирдуулагч чулуужсан түлшний хэрэглээг зогсоох оролдлого хийж байгаа хэдий ч Монгол Улс эрчим хүчний хэрэглээнд шунаж буй Хятадад нүүрс экспортлох хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байна.
Шарм-эль-Шейх хотноо болж буй уур амьсгалын өөрчлөлтийн COP27 бага хуралд дэлхийн удирдагчид цугларч, манай гарагийн ирээдүйг тодорхойлохоор болж байгаа бөгөөд дэлхийн нүүрстөрөгчийн ялгаруулалтад Хятадын гүйцэтгэх үүрэг чухал байр суурь эзэлсээр байна. Монгол улс экспортынхоо 86 хувийг Хятад руу гаргадаг бөгөөд нийт экспортын талаас илүү хувийг нүүрс эзэлдэг ч урд хөршдөө илүү ихийг борлуулахаар дэд бүтцээ сайжруулж байна.
Монголын Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал AFP агентлагт өгсөн ярилцлагадаа "Бид энэ цонхыг ашиглаж, ирэх 10 жилдээ аль болох их хэмжээний нүүрс экспортлох боломжтой болгох хэрэгтэй” гэв. Хятад улс дэлхийн хамгийн том бохирдуулагч бөгөөд 2060 он гэхэд нүүрстөрөгчийн хийг саармагжуулах амлалт өгсөн. Үүний тулд нүүрснээс татгалзахад бэлтгэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний сүлжээгээ байгуулж байна. Гэхдээ эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эх үүсвэрээс хангаж чадахгүй байгаа юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улс энэ оны байдлаар Хятад руу 19 сая тонн нүүрс тээвэрлээд байгаа бол 2021 онд нийт 16 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Монгол Улс 2019 онд урд хөрш рүүгээ 37 сая тонныг нийлүүлж, дээд амжилт тогтоож байв. Тус улс ирэх 10 жилд ч гэсэн Хятадад нүүрсээ тасралтгүй нийлүүлэх зорилготой байгаа талаар Батнайрамдал хэлэв. Тэрбээр "Ирэх 10 жилд коксжих нүүрсний эрэлт буурахгүй. Гэхдээ технологи нь өөрчлөгдөж магадгүй. Тиймээс ирэх 10 жил бол боломж хэвээр байна" гэв.
Цонх боломж
Монголын цахилгаан үйлдвэрлэхэд ашигладаг эрчим хүчний нүүрсээ зарах хугацаа улам бүр богиноссоор байгаа гэдгийг Батнайрамдал хэлж байв. Монголын нүүрсний экспорт энэ оны эхний есөн сарын байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. БНХАУ Австралиас нүүрс импортлохоо зогсоосон нь Монголд илүү том хаалга нээж өгсөн гэж ажиглагчид үзэж байна. "Хятад улс хүхэр багатай коксжих нүүрсэнд дуртай байгаа нь Монголын уурхайчдад ихээхэн эрэлт хэрэгцээг бий болгож байна" гэж судалгаа, зөвлөх үйлчилгээний "Wood Mackenzie" группийн ахлах зөвлөх Саймон Ву хэлэв. Гэхдээ Монгол Улс төмөр замгүй нь тэдний Хятадад илүү их нүүрс нийлүүлэхийг боломжийг хязгаарлаж байна гэдгийг Ву онцолжээ.
Улаанбаатар өнгөрсөн есдүгээр сард Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 233 км төмөр зам тавьсан. Уг төмөр зам тавигдах хүртлээ 14 жил зарцуулсан. Тиймээс шинжээчид улс төрийн тогтвортой байдал нь урт хугацааны турш хойшилж буй төслүүдийг дуусгахад чухал нөлөөтэй гэдгийг онцолж байгаа юм. "Худалдаа нээлттэй болно"
Монголын Бизнесийн зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт AP агентлагт өгсөн ярилцлагадаа одоо байгаа дэд бүтэц, хэрэгжиж байгаа төслүүдтэй нийлээд 2025 он гэхэд нүүрсний экспортыг жилд 70 сая тоннд хүргэх боломжтой гэв. Ердөө 3.3 сая хүн амтай Монгол Улс өмнөд хөрштэйгээ харьцуулахад харьцангуй бага хэрэглээтэй. Хатуу ширүүн, хахир өвөл, ган гачиг зэргээс үүдэлтэйгээр малгүй болсон малчид нийслэл Улаанбаатар хотод шилжин ирж, суурьшсаар байгаа юм. НҮБ-ын мэдээлж буйгаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн Монголд тохиож буй байгалийн гамшгийн тоо өсөж, Улаанбаатарын гэр хорооллыг улам өргөжүүлж, хөрс болон агаарын бохирдлыг улам нэмэгдүүлж байгаа аж.
Түмэнцогт "Монголын бэлэн мөнгөний хомсдолыг одоогийн нөхцөлд шийдэх ганцхан шийдэл байгаа илүү их нүүрс зарах. Нүүрс нийлүүлэх, экспортлох нь Засгийн газрын орлогын гол эх үүсвэрийн нэг хэвээр байх бөгөөд төсвийн хэрэгцээг нөхөх өөр эх үүсвэр байхгүй” гэв.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||