Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Энэ онд 22 мянган машин нүүрс хулгайд алдагдсан байх магадлалтай"

"Энэ онд 22 мянган машин нүүрс хулгайд алдагдсан байх магадлалтай"

 

УИХ-ын гишүүн Г.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/ хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж буй юм. Өнгөрөгч өдрүүдэд нүүрсний хулгайн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс нүүрсний хулгайн талаар ярилцсанаа хүргэе.


-Та УИХ-ын хянан шалгах түр хороог ахалж байгаа. Сүүлийн үед Засгийн газрын сайд нар, УИХ-ын  гишүүд нүүрсний хулгайг цэгцлэхийн тулд оффтейк гэрээг ил болгох тухай ярьж байна. Энэ чиглэлээр түр хороо ямар ажил хийж байна вэ. Нүүрсний хулгайг илрүүлэх боломж байна уу?

-УИХ 2021 онд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу нийгмийн өмнө тулгамдаж буй, нийгэмд ил болсон ч шийдэгддэгүй асуудлууд дээр шийдвэр гаргахаар түр хороо байгуулж байгаа. Зорилго нь хил гаальд үүсч буй хүндрэл бэрхшээлийг тогтоох, үүрэг чиглэл өгөх үүрэг бүхий түр хороо байгуулсан. Түр хорооны ажиллах чиглэлийг УИХ-аас баталж өгсөн. Нүүрсний хулгайн асуудлыг олон хүн ярьж байна. Жишээлбэл, С.Бямбацогт гишүүн чуулганы хуралдаанд хоёр сая тонн нүүрс хулгайд алдагдсан тухай шүгэл үлээсэн. Мөн өмнөх парламентад Өмнөговь аймгаас сонгогдсон  УИХ-ын гишүүн асан Л.Энхболд их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан талаар ярьж байсан. Иймд, бидний ажлын нэг чиглэл нь нүүрсний хулгайг зогсоох юм. Үүнтэй холбогдуулан бид олон газраас мэдээлэл авч байна. УИХ-ын хянан шалгах хуулийн дагуу шинжээч, хянан шалгагч нар томилогдсон. Хянан шалгагч нар мэдээлэл цуглуулж байна. Энэ хүрээнд нүүрс хулгайд алдагдсан талаар олон мэдээлэл ирж байна. Үүнээс гадна, нүүрсний үнийн зөрүү, нүүрсний тээврийн үнэ, бөмбөлөг тээвэртэй холбоотой асуудлаар гомдол санал их байна. Хянан шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газраас дотоод шалгалтаар илрүүлсэн шалгалтын дүнг сонслоо. 2013 онд 380 гаруй мянган тонн нүүрс алдагдсаныг тогтоосон талаар мэдээлсэн. 2018 онд 890 орчим мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байх магадлалтай.

2022 оны шалгалтын дүнгээр давхардсан тоогоор 22 мянга 600 авто машин гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байх магадлалтай байна. Тиймээс манай түр хорооноос нүүрс хулгайд алдагдсаныг тогтоохоор нотлох баримт цуглуулж, зарим хүмүүсийг гэрчээр дуудаж асууж байна.

-Нүүрсний хулгайн асуудлаар нотлох баримт цуглуулж буй юм байна. Энэ хэрэгт улстөрчид хэр их холбоотой байна вэ?

-Нүүрс хулгайд алдагдсан эсэхийг хэлэхэд эрт байна. Одоогоор хяналт, шалгалт явж байгаа болохоор тэр. 2013 оны шалгалтын дүнгээр маш олон зөрчлийг ГЕГ дотоод шалгалт хийж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон юм билээ.

Тиймээс 2018 оны Гаалийн дотоод шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж магадгүй мэдээллийг цагдаа, АТГ, хуулийн байгууллагад одоогоор шалгагдаад явж байна.

Ямар шатандаа явааг мэдэхгүй байна. Тиймээс УИХ-ын түр хорооны үндсэн зорилго нь нийгэмд яригдаад буй энэ зүйлсийг ил гаргана. Хоёрдугаарт, хянан шалгалтаар мэдээлэл цуглуулж, нотлох баримтаар цугларсан мэдээлэлд шинжээчийн дүгнэлт гаргана. Дараа нь нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн ард түмний дунд нээлттэйгээр УИХ-ын гишүүд, иргэдийн оролцоотойгоор мэдээлэл өгч буй хүмүүсийг дуудаж байцаана. Хэргийн явцын талаар иргэдийн өмнө нээлттэй мэдээлэл тавиулна. Тэрний дараа УИХ-д дүнгээ танилцуулна. Тиймээс зарим зайлшгүй тодруулах ёстой зүйл байгаа. Үнэхээр 22 мянга 600 авто машин нүүрс хулгайд алдсан бол ноцтой асуудал.

"НҮҮРС ТЭЭВЭРТ ЯВАХЫН ТУЛД АВЛИГА ӨГӨХ, ПСР ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ЗОХИОМЛООР ЭЕРЭГ ГАРГАДАГ АСУУДАЛ Ч БИЙ"

-Х.Нямбаатар сайд нүүрсний хулгайн хэрэг удахгүй шүүхэд шилжихийг мэдээлсэн шүү дээ. Ерөнхий сайд өөрөө нүүрсний бүлэглэлийн ард улстөрчид бий болохыг ч өнгөрсөн хавар зарласан?

-Ер нь хэрэг болгоны ард улстөрчдийн нэр байдаг. Үүнийг тогтоох ёстой. Жишээ нь Гашуунсухайтын хилээр өдөр бүр гардаг машин байна. "Чалко” компани "манай машиныг өдөр бүр гаргаад өгөөч ээ” гэдэг хүсэлтийг албан ёсоор тавиагүй байх.  Ямар ч байсан "Чалко” компанитай холбоотой байна уу эсвэл манай ямар нэгэн улстөрчидтэй холбоотой юу гэдгийг бид шалгана. Түүнчлэн төмөр замын асуудал байна. Энэ бүхнийг хянаж шалгаад, хэргийг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Ингэснээр цаашид хулгай гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Нүүрс тээвэрт явахын тулд, бөмбөлгийн зохицуулалтад орохын тулд шат шатанд авлига өгч, авалцаж байна. Бөмбөлөг гэдэг нь тусдаа хамгаалалттай байшин барьчхаад тэндээс гаргахгүй, оруулахгүй зөвхөн тээвэрт явахад нь гаргадаг хэлбэр юм. Бөмбөлөгт орсон хүмүүсийн ПСР шинжилгээг эерэг, сөрөг гаргадаг асуудлууд ч бий. Түүнээс болоод иргэд олон төрлийн нэр өгчихсөн байна. Жишээ нь ган бөмбөлөг гэдэг нь ерөөсөө задардаггүй, ПСР шинжилгээгээр covid-19 илэрдэггүй, байнгын байж байдаг учраас тэгээд нэрлэчихсэн. Хөөсөн бөмбөлөг гэдэг нь хэд хоног covid-19 гарахад хаагдчихдаг гэх мэт. Нөгөө талдаа бөмбөлөг гэдэг зүйл байх шаардлага байна уу, үгүй юу. Бөмбөлөг үүснэ гэдэг нь тэнд маш олон компаниудын кемп байгуулна. Бөмбөлөгт орохын тулд жолооч нар мөнгө өгч орно. Тээврийн рейс бүртээ тухайн компанид мөнгө төлнө. Тиймээс бөмбөлөг байгуулсан хүмүүс авлига авч байгаа тухай ч асуудал бий. Одоогоор, 300 гаруй бөмбөлөг байхад шинээр бөмбөлөг байгуулна гээд дахиад хүсэлт өгсөн хүмүүс байх жишээтэй.  Энэ мэтийг цэгцлэх шаардлагатай байна.

-"Эрдэнэс Таванттолгой”-ХХК-д онцгой дэглэм тогтоож цаашилбал, нүүрсний оффтейк гэрээг ил болгох нь зөв үү. Энэ асуудлаар Хятадын талтай хэрхэн тохиролцох вэ?

-Нүүрсний оффтейк гэрээг нууцын тухай хуулиар зохицуулсан. Гэхдээ УИХ, Засгийн газраас нүүрсний оффтейк гэрээг нууцаас гаргах ёстой гэж үзэж байгаа. Хянан шалгах түр хороо нууцын зэрэгтэй бүх материалтай танилцах эрхтэй. Энэ хүсэлтээ "Эрдэнэс Тавантолгой" ХКК-ийн БЭТ-д хүргүүлсэн. Нууцын зэрэглэлтэй хэдэн гэрээ байгаа, ямар нөхцөлтэй гэрээ байгуулсан бэ гэдгийг мэдэх шаардлага бий. Тэгэхгүй бол баахан нүүрс зардаг, гэтэл орж ирж буй мөнгө юу ч байхгүй байна. Төлбөрийг нь урьдчилаад зарсан нүүрс, төмөр замын бүтээн байгуулалтад өгсөн нүүрс гэхчлэн орж ирж буй валют байхгүй учраас түүнийг ил болгохоос өөр аргагүй. Засгийн газар ийм шаардлага тавьж байгаа юм билээ. Ер нь ямар нэг гэрээ нууц болох тусмаа нийгэмд хардалт төрүүлдэг. Тиймээс ил болгох тал дээр Засгийн газар онцгой анхаарч байгаа.

Саяхан түр хорооны хуралд Засгийн газраас томилогдсон БЭТ нууцын гэрээг ил болгоно, зарим маш нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгох асуудлыг ярилцана гэж байна лээ.

-Эцэст нь дүгнэхэд, нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийг нэрлэхэд эрт байна гэж ойлголоо?

-Одоохондоо нэр дурдах арай болоогүй байна. Нотлох баримт цуглуулж, гэрчийг дуудаж асууж байна. Яг нарийндаа түр хороо АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын шалгаж буй хэргүүд рүү орох боломжгүй. Гэхдээ мэдээж хуулийн хүрээнд нотлох баримтыг цуглуулах гэж оролдож байна. Хятадын талаас бүх хил боомтуудаас гарч буй нүүрсний мэдээллийг, Монголын мэдээлэлтэй тулгах юм бол тодорхой болгоно. Хэрэвзээ энийг өгөхгүй бол бид өөрсдөө Гадаад харилцааны яамаар дамжуулж Хятадын Элчин сайдын яаманд хүсэлт тавина.

https://news.mn/r/2603673/
"Энэ онд 22 мянган машин нүүрс хулгайд алдагдсан байх магадлалтай"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани