- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Сүхбаатар: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол өрсөлдөх чадварыг дээшлүүлэх асар том хөшүүрэг, үндэсний эдийн засгийн ашиг сонирхол
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг урьд урьдаас илүү ойр давтамжтай болсныг сүүлийн жилүүдэд тохиосон ган гачиг, үерийн гамшиг илтгэнэ. Улс орнууд дэлхийн дулаарал, агаарын бохирдлыг бууруулах олон шийдэл эрэлхийлснээс хамгийн үр дүнтэй нь нүүрс хүчлийн хийг бууруулах явдал юм. Карбон хийг шингээгч байгалийн агаар шүүгч бол мод. Манай улс "Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн сацуу Карбон зах зээлээс олон тэрбум ам.долларын орлого оруулж, ашиг хүртэх боломжтой аж. Энэ талаар "Sukhespartners” ХХК-ийн "Ойн кластер” төслийн координатор Д.Сүхбаатартай ярилцлаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөтөлбөр таны зорилгод дэм болсон байх. Ер нь танай компанийн зорилго, ашиг сонирхол юу вэ?
- Одоогийн уул уурхай бүхий хүрэн эдийн засгаас ногоон эдийн засгийн чадавхийг бий болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж НҮБ-аас батлагдсан бизнес моделийг авч, Монгол нутаг дахь элсэн түйрэнг зогсоох, говийн бүсийг ногооруулах, хэт халалтыг бууруулах, нүүрс хүчлийг шингээх, усны нөөцийг нэмэгдүүлэх, экологийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байв. Гэвч мод үржүүлж, ургуулсан ч борлуулалт байхгүй тул санхүүгийн модель маань нэг л болж өгөхгүй, богино хугацааны санхүүгийн эргэлтүүдээ Агро-Ой хэмээн хослуулах талаар төлөвлөж байлаа. Нуулгүй хэлэхэд Ерөнхийлөгчийн санаачлагаас хойш тэр чигээрээ мухардалд байсан ойн салбарынхан сэргэж, боломжийг хүлээж байсан юм шиг бид ч зориг шулуудсан.
Ойн салбар гэдэг их айлыг төр, уул уурхайн салбарынхан хамжаад сэргээн босгоод өгвөл улс оронд валютын маш том урсгал тун удахгүй бий болно. Тиймээс салбарынхан төрийн бодлогыг боломж гэж хүлээн авч овсгоо самбаатай ажил хэрэгчээр хандах ёстой. Ойн салбараа өргөн хүрээтэй харж богино хугацаанд сэргэлт авч өөрчлөлт, шинэчлэлт хийн нэгнээ нөхсөн өртгийн сүлжээнд эрч хүчтэйгээр нэгдэн масс үйлдвэрлэлд шилжин, шинэ технологи нэвтрүүлэн ажиллах шаардлагатай байна. Ийнхүү ойн салбарын компаниуд нэгдэж, хамтран ажиллавал "Тэрбум мод” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж чадна.
Манай компани мэдлэгт тулгуурласан ойн салбарын бизнесийн экосистемийг бүрдүүлж, модны масс үйлдвэрлэл эрхлэн үр ашигтай бизнесийн циклд орох замаар Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засгийн нэгэн том тулгуур баганыг босголцох зорилт тавьсан.
Стратегийн хувьд НҮБ-ын 2021-2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт "Алсын хараа-2050”, урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратегийн төсөл гэх мэт бодлогуудтай үйл ажиллагаагаа уялдуулан төлөвлөөд байна.
-"Тэрбум мод” хөтөлбөрийг зарласны дараа мод ургуулахтай холбоотой мэдээлэл, судалгааг олон нийт сонирхох боллоо. Ерөнхийлөгчийн санаачлагаас өмнө танайх олон улсын туршлагыг судалж байв уу?
-Манай компани зөвхөн мод тарина гэсэн ганцхан өнцгөөр зах зээлийг хараагүй. НҮБ-ын баталсан бизнес моделийг хэрэгжүүлэгч болж, Карбон хийн олон улсын гэрээ, үүрэг даалгавар, улс хоорондын кредит, квотын хэлэлцээртэй холбогдох бүхий л цогц менежментийн үйл ажиллагааг эхлүүлээд байсан юм. Жишээ нь, элсэн цөлийг амжилттай ногооруулсан олон туршлагуудыг НҮБ судалж үзээд 160 тэрбум ам.долларын орлого татсан нэгэн компанийн бизнес моделыг 2017 онд баталсан байдаг. Манай компани тэрхүү бизнес моделыг нэвтрүүлж байна. Энэ бизнес моделоор бол 30 жилийн хугацаанд 6000 км.талбайд 500 гаруй нэр төрлийн ургамал тариалж, 18.3 сая тонн хүчилтөрөгч "үйлдвэрлэж”, 15.4 сая тонн нүүрстөрөгч шингээж, 24 тэрбум куб ус хуримтлуулж, 70 тэрбум ам.долларын экологийн баялаг бүтээж, 102 мянган хүнийг ядуурлаас гаргаж, нэг сая ажлын байр бий болгосон байдаг. Хэрвээ Бид энэ загвараар ажиллавал манай компани Монгол улсад экологийн баялаг бүтээх бизнесээсээ 15 жилийн хугацаанд 160 тэрбум ам.долларын орлого татах боломжтой. Дэлхийн карбон зах зээл рүү тэмүүлж буй компани тэрбум мод гэсэн хөдөлгөөнийг мотивишн гэж харж байна. Товчхондоо бол Ерөнхийлөгчийн санаачлага бидэнд мухардлаас гарч урам зоригтой ажиллах хөшүүрэг болсон юм. Тиймээс тэрбум мод тариалах ажил оролцох нь, үндэсний түвшинд хөл дээрээ бат зогсох боломжийг бүрдүүлсэн. Ингэж дорвитой байж чадвал, хамтарсан кредит олгох механизм, квот гээд олон боломжууд нээгдэж мөн олон улсын зах зээл ч нээлттэй байна шүү дээ.
-Дэлхийн карбон зах зээлд гарах танай компанийн хэтийн зорилго сонирхолтой санагдлаа. Энэ нь хэр том бас өгөөжтэй салбар юм бол?
- Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, шингээх талаар үндэсний болон олон улсын хууль, дүрэм журам нь нүүрстөрөгчийн зах зээлийг бий болгодог. Хүнд үйлдвэрээ хөгжүүлсөн улс орнууд байгаль бохирдуулсныхаа төлбөрт их хэмжээний ам.долларыг төлдөг. Өөрөөр хэлбэл хүлэмжийн хийг бууруулсан тал өөрт олгогдсон кредитээ, хүлэмжийн хийг хязгаарлах үүрэг хүлээсэн талд худалдах, мөн ялгаруулах эрхийн худалдаа гэж Монгол шиг үйлдвэрлэл хөгжөөгүй улс зах зээлд эрхээ арилжих тухай яриад байгаа юм. Тиймээс карбон зах зээл дээр хамтран ажиллахаар дэлхийн өнцөг булан бүрээс хандахад бэлэн байгаа олон улсын байгууллагуудтай үндэсний эрх ашгийн үүднээс ажиллах чадвартай компанийг бий болгож эх дэлхийнхээ төлөө, даян дэлхийн түншлэгчидтэйгээ мөр зэрэгцэн хамтран ажиллах үндсэн зорилготой. Ингэж олон улсын хүнд үйлдвэрүүдтэй нөхөрлөж тэднээс цэвэр хөгжлийн механизм, өндөр технологид суралцаж, мөн тэдэндээ өөрийн одоогийн боломжоороо дэмжлэг үзүүлж ажиллах нь удахгүй улс эх орондоо хүнд үйлдвэрүүд барьж хөгжүүлэх хэтийн зорилготой маань холбогдох юм. Карбон зах зээлд технологийн дэвшлээр өрсөлдөж, байр сууриа эзэлж чадахгүй маань тодорхой тул шууд мод тарьж хүлэмжийн хийн шингээлтийн талаар ажиллаж эхлэх нь одоохондоо бидний хийж чадах зүйл юм. Мөн таны асуултанд товчхон хариулахад Монголчууд бид кластер болж хүчээ нэгтгэж чадах нь л бүх том өгөөжийн эхлэл бөгөөд хоорондоо булаацалдах шаардлагагүй асар их орлого татах болно.
-Танай компани хувийн хэвшилд тулгуурласан ойн кластер байгуулахыг зорьжээ. Олон улсад ойн кластер ямар бүтэцтэй байдаг вэ. Танайх ямар бүтцээр нь ажиллах уу?
-Эдийн засгийн өрсөлдөх чадварыг кластерын хандлагаар дээшлүүлэх онолыг Харвардын их сургуулийн профессор Майкл Портер дэвшүүлсэн. Кластер толгой компани, төрөлжсөн нийлүүлэгч компани, санхүү, хүний нөөц, дэд бүтцийн компани гэсэн пирамид хэлбэртэй. Байршлын хувьд ойролцоо оршдог толгой компани болон түүнийг дагасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр төрөлжсөн компаниудын оновчтой хамтын ажиллагаанд тулгуурлан үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн түвшинг дээшлүүлэх, инновацын бодлогыг хэрэгжүүлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, улмаар өрсөлдөх чадварыг нь сайжруулах боломжтой. Манай компанийн хувьд төрөлжсөн дөрвөн цогцолбор болж ажиллаж байна. Маркетинг судалгаа, сурталчилгаа, борлуулалтын департмент, үйлдвэрлэл, хүний нөөц, сургалтын төрөлжсөн департмент, материал, техник, төхөөрөмжийн департмент, санхүү, хөрөнгийн менежментийн департмент гэж байгуулсан. Ойн аж ахуйг гардан зохион байгуулах үйлдвэрлэл, үйл ажиллагааны "боловсорсон хүчин” буюу бие бүрэлдэхүүний тал дээр онцгой анхаарч төрөлжсөн сургалтын төв, ойн хөдөлмөрийн бирж, үрийн нөөцийн төвүүдийг байгуулаад байгаа ба инновац, технологи, материал, техник тоног төхөөрөмжийн хангамжийн менежментийн асуудлыг орхигдуулаагүй. Үйлдвэржүүлэн төлөвлөхийг олон улсад плант-эшн гэдэг. Манай компани улсын хэмжээнд 30 плантацийг шинээр болон хамтран ажиллах компаниудынхаа плантациудад хөрөнгө оруулалт хийж ажиллахаар төлөвлөөд байна. Мөн ойжуулалтанд гарах үед 30-аад ойн анги бий болгох шаардлагатай болно.
-Танай кластер бүрэн хэрэгжээд эхэлбэл хэчнээн ажлын байр гарах вэ?
-Бидний бизнес моделиор тооцвол ойн кластерийг хамгийн цомхон бүтэцтэйгээр тооцоход 30 мянган ажиллах хүч шаардлагатай болно. Гэтэл тэр хэмжээний ажиллах хүч манай улсад алга. Бид ойрын жилүүдэд гэхэд 1200 ажилчин бэлтгэх шаардлагатай байгаа. Эдгээр мэргэжилтнээ бэлтгэхийн тулд Ойн сургалтын төв, хөдөлмөрийн биржээ байгуулж байна. Ажлын байрыг тооцоолохдоо өөрийн технологийн шийдэлдээ тулгуурлан ажлын процессийн зураглал, ур чадварын ай сав, мэргэшлийн талаас харж ажлын байрны жагсаалтыг ачааллаар нь тааруулан гаргаж, түүнд таарсан дүрэм, журмын боловсруулалт хийж, ойн салбарын хөдөлмөрийн харилцааг орчин цагийн байдлаар шинээр боловсруулж байна. Эдгээр ажил мэргэжлийн стандартыг ойн салбарын бүх түвшинд тохируулан боловсруулах захиалгыг ажил мэргэжлийн стандартын чиглэлийн хүрээлэнд өгөөд байна.
-Ойн салбарт нэгдсэн зохицуулалт байдаг уу?
- Монгол Улсад ойн салбарын зохицуулалтыг төрөөс хийхээр ойн агентлаг, түүний дарга томилогдоод салбарынхан ёстой нэг нар гарч байна. Үүнээс өмнө энэ салбар мэргэжилдээ, салбартаа хайртай хэдхэн мэргэжлийн хүмүүсийн нуруун дээр тогтож ирсэн. Тэд маань одоо л нар нь гарах нь одоо л босох нь гэхэд мөн болоогүй гэдгийг энэ он харуулж байгааг хэлж байна. Төр, уул уурхайн компаниуд олон сая мод амласан ч өнөөдрийн байдлаар содны борлуулалт нь өсөөд байгаа юм алга гэж хэлж болно. Үтэр түргэн Ойн агентлагаас нэгдсэн зохицуулалт хийж дэмжихгүй бол уул уурхайн компаниуд салбарт түрэн орж ирж дэмжлэг бус цохилт өгөхөд бэлэн боллоо. Тиймээс манай компаниас бүх мэргэжлийн байгууллагуудаа нэгдэн ойн кластерийг байгуулж хүчээ нэгтгэе гээд байгаа юм. Бид хүчээ нэгтгэн өөрсдөө кластерийн системд орж өртгийн гинжин хэлхээнд байр сууриа эзэлж салбар эзэнжсэн нөхцөлд мод тарих гэсэн болгонд мэдээлэл, зөвөлгөө, арга зүйн туслалцаа үзүүлж, өртөг дээр суурилсан маш хямд үнийг санал болгосноор дэмжлэг үзүүлэгчдийг ойн салбарт орохоос сэргийлж чадна. Харин одоогийнх шиг мод олноор авна гэсэн сургаар үнээ нэмж, зуучлагч нараар бүр хөөсрүүлж, модоо массаар үйлдвэрлэхгүй, хуучин уналтын үеийн байдлаар бахь байдгаараа байвал дэмжлэг үзүүлэгчид маань амласан тоогоо гүйцээхээр өөрсдөө энэ салбарт орж ирж мэргэжлийн компаниуд байгуулж биднийг зах зээлээс шахахаас өөр сонголтгүй болно. Тэгээд ч компани бүр сая саяар тарьж ургуулж бодитоор хийж бүтээж байж зах зээлд оршин тогтнож, улмаар олон улсын түвшинд хүртэл бид урагшилна. Хэрвээ компаниуд олон улс гарах зорилготой ойн кластертаа нэгдэж, төр танил талаа гэхгүй шудрага бодлогоор зангидаад өгвөл ойн салбар нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүх салбар хөгжлөө дахин харахуйц жишиг болсон хөгжлийн шинэ загвар болох боломжтой.
-Танай компани энэ жил хэчнээн мод үржүүлэв. Монгол Улсын хэмжээнд ямархуу хүчин чадлаар ажиллаж байна вэ?
-Манай хамт олон энэ жил 20 га газарт үйл ажиллагаа явуулж, сүүлийн тооллогоор 7 сая мод үржүүлсэн. Бүх аймгийг нийлүүлснээс ч илүү мод тарьдаг Сэлэнгэ аймаг энэ жил 24 сая мод үржүүлсэн. Гэвч тэрбум мод тарих зорилттой харьцуулахад энэ тоо хангалттай бус юм. Тиймээс масс үйлдвэрлэлд шилжиж, автоматжуулалт, дэвшилтэт технологийн нэвтрүүлэлт хийх нь бодит шийдэл юм. Ирэх хоёр жил 50 сая мод үржүүлэн таван саяыг нь ойжуулалтад гаргах төлөвлөгөөтэй байгаа. 2024 оноос 100 сая мод үржүүлж, тус бүр ойжуулалтад гаргах төлөвлөгөөтэй байна. Үржүүлгийн ажил их хийхэд орхиж болохгүй зүйл бол үр сортын чанар, мод, ургамлын генетик нөөцийг хамтад нь авч явах, ой модыг эрүүл, эрсдэлгүй байлгахад биотехнологи хөгжсөн байдгийг мөн ойлгож мэргэжлийн хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж байна.
-Экологийн баялаг бүтээхэд байгалийн эрсдэлтэй нүүр тулах нь гарцаагүй. Тухайлбал, хортон шавьжнаас таримал ойгоо хэрхэн хамгаалах уу?
-Ойжуулна гэдэг шинжлэх ухааны судалгаатай ажил. Тйимээс ч урдаа барьдаг эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний байгууллагуудад үүд хаалгаа нээлттэй байгаа. Энэхүү ажлуудад 2023 онд гэхэд хагас тэрбум төгрөг төлөвлөөд байна. Ойн менежментэд эрсдэл тоочвол уртаас урт жагсаалт гарна . Тухайлбал Монгол Улсаар дайрах хүр хорхойн нүүдэлд олон мянган га талбайг хамарсан ой өвчлөх эрсдэлтэй. Ой модоо хуйгаар нь хүр хорхойнд идүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд турхүү хортон шавьжийг устгадаг бактерийг эрдэм шинжилгээний байгууллага гаргасан байдгийг дуулсан. Тиймээс орчин үеийн өндөр хүчин чадал бүхий багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон "Модны жилийн цагираг судлалын лаборатори”, "Ойн генетик, эко-физиологийн лаборатори”, "Ойн мониторинг судалгааны лаборатори”, ”Ойн түймрийн судалгааны лаборатори” зэрэг судaлгаа, туршилт явуулдаг лабораториуд хэрэгтэй.
-Танайх мод тарих хүсэлтэй компаниудтай ямар зарчмаар хамтран ажилладаг вэ?
-Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарих болсонд ойн мэргэжлийн байгууллагын хувьд гүнээ талархаж, бүх боломж, бололцоогоороо дэмжиж ажиллахын төлөө байдаг. Өөрөөр хэлбэл аль ойр байгаа ойн мэргэжлийн компаниудтай уялдаатай ажиллаасай, технологийн алдаа, үргүй зардал бүү гаргаасай, хамгийн гол нь мод тарихдаа урам нь бүү хугараасай гэж бодож, манай салбарт туслахад нь туслахыг л хичээдэг юм. Нөгөө талаар ойн мэргэжлийн байгууллагууддаа хүчээ нэгтгэе, нэг нэгнээ нөхөж кластерлан ажиллахыг уриалж байгаа билээ. Кластерийн системийг төр засаг бодлого, зохицуулалтаар дэмжээд өгвөл тэрбум мод амжилтанд хүрч, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны институци бэхжин, үндэсний эдийн засгийн бүтцэд цоо шинэ орлогын урсгал бий болж засаг захиргааны нэгжээс эхлэн глобал түвшинд хүртэл бүх шатанд өрсөлдөх чадвар дээшлэх юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||