Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Оюунчимэг: Монгол Улсын нүүрсний орлого нь БНХАУ-д бараа материал болж үлдэж байгаа нь үнэхээр ноцтой асуудал

М.Оюунчимэг: Монгол Улсын нүүрсний орлого нь БНХАУ-д бараа материал болж үлдэж байгаа нь үнэхээр ноцтой асуудал

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.

- Ирэх оны төсвийг УИХ- аар хэлэлцэж хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Төсөв дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

- Ирэх оны төсвийг хэлэлцэн, батлахдаа олон зүйлийг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай.

Нэгдүгээрт, хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдал манайд шууд нөлөө үзүүлдэг. ОХУ болон Украин хооронд өрнөсөн дайны нөхцөл байдал намжаагүй байгаагаас эдийн засгийн олон сөрөг үр дагаврууд гарч байна. Мөн БНХАУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа тэг ковид бодлогын хүрээнд манай улсын хил гаалийн гацаа, түгжрэл арилаагүй байна.

Манай улс экспорт, импортын хувьд БНХАУ-аас бүрэн хараат байгаа энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц өсөхөд нөлөөлж байна. Бидэнд ажлын байр хомсодсон, долларын үнэ өсөж төгрөгийн ханш суларсан, ядуурлын хэмжээ 27.7 хувьд хүрсэн, ядуурлын шугамд тулаад ирчихсэн байгаа иргэдийн тоо 14.4 хувь байна.

Өөрөөр хэлбэл, ирэх онд ядуурлын тоо 42 хувьд хүрэх магадлал өндөр байна. Иймээс аль болох иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ ажлын байрыг дэмжсэн, үнийн дарамтаас иргэдээ хамгаалах чиглэлд илүү анхаарсан төсөв батлах ёстой. Тийм учраас ирэх онд ямар нэгэн шинэ хөрөнгө оруулалтын ажил хийхгүй байх зарчим дээр нэгдсэн.

Харин 2020 оноос хойш дутуу орхигдсон, зайлшгүй хийх шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг дуусгах бодлого баримталж байна. Тэр дундаа боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулсан төсөв боллоо. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 800 гаруй тэрбум төгрөг хэмнэхээр болсон.

Энэ мөнгийг зөв зүйлд зарцуулж ирэх оны төсвийг үр дүнтэй алдагдалгүй батлах зорилтыг УИХ-ын гишүүд барьж ажилласан боловч алдагдалгүй батлах боломж энэ удаад хараахан бүрдсэнгүй. Гэсэн хэдий ч дараа дараагийн төсвийг алдагдалгүй батлах боломж бий.

- Орлого талаа хэтэрхий өөдрөг төсөөлөөд, түүнийгээ дагаад зарлагын хэмжээгээ нэмэгдүүлчихсэн тал ажиглагдаад байгаа. Таны хэлснээр эрсдэл өндөр байхад төсвийн хэмжээг дахин танах боломжтой юм биш үү?

- Манай улс ирэх онд ДНБ-ий өсөлтийн хэмжээг таван хувь байхаар, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг найман хувь байхаар тооцсон.

Гэхдээ инфляцын түвшин 13-14 хувийн өсөлттэй байна. Цаашид БНХАУ-ын хил бүрэн нээгдэхгүй бол он гараад эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байх дүр зураг ажиглагдаж байгаа. Ганцхан манай улс ч биш бусад улс оронд ч инфляцын өсөлт өндөр байх талаар судлаачид, эдийн засагчид хэлж, анхааруулсаар байна. Ийм үед хэрэглээний үнийг найман хувьд барих нь бодит байдалтай нийцэхгүй байх. Тиймээс тооцоо судалгаа, тоо баримт бодитой байж төрийн бодлого хөрсөн дээрээ бодитой бууна.

Сүүлийн 14 жилийн 12 жилд нь манай улсын төсөв урсгал дансны хос алдагдалтай явсаар ирлээ.

Ялангуяа экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн түүнээс орж ирж байгаа орлогыг нээлттэй ил тод болгох, татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, шилэн болгох, валютын урсгалаа хянах юм бол бидэнд давуу боломж байгаа нь харагдаж байна. Тийм учраас гишүүд төрийн өмчит хувьцаат компаниудын орлого, зарлагыг олон нийтэд ил болгож, тэднийг хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар анхаарал хандуулан ажиллаж байна.

Тэр дундаа манай улсын орлогын гол эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алт, жонш зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт зэрэг томоохон уул уурхайн компаниудын гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээг тодорхой болгох ёстой.

Хэдий хэмжээний бүтээгдэхүүн гаргаад, ямар хэмжээний валют манайд орж ирэв, түүнийг юунд хэрхэн зарцуулсан талаарх мэдээллийг ил тод болгомоор байна. Энэ процесс явагдахгүйгээр мянга сайхан тоо тавиад иргэдийн амьдрал сайжрахгүй байна.

Үнэнийг хэлэхэд иргэдийн амьдрал хүнд байна. Цалин хангамж нэмэгдээгүй, тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг байгаа ч ахмадууд тэтгэврээ аваад эхний 15 хоногтоо л хоол хүнсэндээ зарцуулаад дуусаж байгаа талаар хэлж байна. Үлдсэн хагас сарын хугацаанд хоосон хонохын наагуур болгож байгаа учраас үнийн өсөлтөд анхаарч ажиллах талаар байнга санал, сэтгэгдлээ ирүүлсээр байна.

Гурилан бүтээгдэхүүний үнэ өнөөдөр 30 хувь өсчихсөн байна. Гэтэл төрөөс үнэ тогтворжуулах хөтөлбөр гаргаж, улаанбуудай, нефть, ургамлын тос, бүх төрлийн будааны үнийг нэмэхгүй байх чиглэл өгч татварын бодлогоор дэмжсэн. Гэтэл бодит байдал дээр иргэд талх, боорцог, гурилан бүтээгдэхүүнээ худалдаж авч дийлэхгүйд хүрчхээд байна.

Иргэдтэй уулзалт хийгээд явж байхад талхаа таллаж, тосоо граммлаж авдаг байсан үедээ эргээд очиж байна хэмээн ярьж байна. Инфляц, үнэ ханшийн өсөлт иргэдийн нуруун дээр асар том дарамт авч ирж байгаа энэ үед төсөв иргэдийнхээ орлогыг хамгаалсан, орлого олох боломжийг нь нээсэн төсөв байх ёстой. Ажлын байр нэмэгдэх учиртай. Тийм учраас миний бие төрөөс баримтлах мөнгөний бодлого, төсөв дээр онцгойлон анхаарч ажиллаж байна.

- Ирэх оны төсвийг хэмнэлтийн төсөв болсон хэмээн тодорхойлж байгаа. Хэмнэх нь зөв боловч хаанаас юуг танах, хасах талаар бодолцох нь зүйтэй байх. Таны хувьд Засгийн газраас гаргасан шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх санал гаргасан нь дэмжигдлээ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд хэчнээн төгрөг зарцуулахаар тусгасан бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын дагуу нийслэл, аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын 173.6 мянган айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд оройн 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн, хэрэглээний дээд хязгаараас давсан хэрэглээний тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор дээрх журамд өөрчлөлт оруулж аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн хэрэглэгчдэд 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлж байсныг нийслэл хоттой адил 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэл хот, 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын 173.6 мянган айл өрх 2022 онд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байна.
Дэлхийн банкны төслөөр "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 18 мянган айл өрх, "Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ’ ТӨХК-д 29 мянган айл өрх, нийт 47 мянган айл өрхөд цагийн ялгаварт тоолуур суурилуулах ажил хийгдэж байна.

2022 оны байдлаар шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж буй 173.6 мянган айл өрхтэй нийлээд ирэх онд нийт 220.6 мянган айл өрх шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах тооцоо судалгаа гарсан. Үүнд, нийслэл Улаанбаатар хотын 125 мянган хэрэглэгч, аймаг орон нутгийн 95.6 мянган хэрэглэгч, гэр хорооллын айл, өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийн өмнөх онууд буюу 2017, 2018, 2019, 2020, 2022 онуудын дутуу санхүүжилт 22.3 тэрбум төгрөг, 2023 оны хөнгөлөлтөд 37.9 тэрбум төгрөг, нийт 60.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа.

Шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх хамгийн гол зорилго агаарын бохирдлыг бууруулах байсан. Олон айл өрх, аж ахуйн нэгжүүд уг шийдвэрийн хүрээнд яндангаа буулгаж, нүүрс түлэхээс татгалзаж, халаалтаа технологийн дэвшил ашиглаж, цахилгаан халаагуураар шийдэж эхэлсэн.

Тус айл өрхүүдэд шөнийн тарифын хөнгөлөлт маш том хөшүүрэг болж ирсэн. Үүний үр дүнд 2018-2019 онд агаарын бохирдол, утаа 50 орчим хувиар буурсан. Гэтэл Засгийн газраас шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхгүй байхаар шийдвэл бид эргээд яндангаа босгохоос өөр аргагүй байдалд хүрнэ. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах асуудал дээр ухралт хийж болохгүй хэмээн 70 орчим мянган иргэнээс хүсэлт ирсэн.

Хүсэлтүүдийн дагуу тойргийнхоо болоод бусад иргэдтэй удаа дараа уулзалтууд хийсэн. Иргэдийн амьдралд шөнийн тарифын хөнгөлөлт ямар чухал байгаа вэ гэдгийг нүдээрээ үзэж, ойлгосон учраас төсөв өргөн баригдсан өдрөөс хойш уг санхүүжилтийг суулгахын төлөө иргэдийнхээ санал бодлыг бүх түвшинд илэрхийлж ирлээ. Үүний үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засаг хүнд байгаа ч иргэдийн амьдралд ойртсон улс төрийн шийдвэр гаргаж санхүүжилтийг нэмж суулгалаа.

Миний хувьд иргэдийнхээ саналыг ажил хэрэг болгож, бодитой үр дүнд хүрсэндээ баяртай байна. Хэрэв шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гарч Засгийн газрын 199 дүгээр тогтоол цуцлагдсан бол агаарын бохирдлын хэмжээ гамшгийн хэмжээнд хүрэх магадлал өндөр байна.

- Агаарын бохирдол утааны асуудал өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэж яригдаад удлаа. Анх сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлэх үед утааны хэмжээ буурсан нь илт анзаарагддаг байсан. Харин одоо эргээд агаарын бохирдол өндөр болчихсон санагдаж байна л даа?

- Агаарын бохирдлыг бууруулах чухал алхам бол нүүрсний хэрэглээнээс татгалзаж, иргэд яндангаа буулгаж, цахилгаан халаагуур руу шилжих явдал юм л даа. Асуудлыг аргацааж өнгөрөөх биш углуургаар нь ул сууриар нь шийдэхэд анхаарч ажиллах ёстой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 5-6 дахин их байгаа нь тогтоогдсон. Үүний үр дүнд эмнэлгийн байгууллагууд өвлийн улиралд ачааллаа дийлэхгүйд хүрч шалан дээр хэвтэж эмчлүүлэхэд ойрхон болсон.

Эрүүл мэндийн сайд нь "Хүүхдүүдээ шалан дээр хэвтүүлэн эмчилсэн эмнэлгийн даргад хариуцлага тооцно" хэмээн ямар ч амьдралд нийцэхгүй үүрэг даалгавар өгч байна. Ажилтайгаа үлдэхийн тулд "өвчтэй" хүүхдүүдийг гэрээр эмчилгээ бичээд буцааж байна, эсвэл бүрэн бус эмчлэгдсэн хүүхдүүдээ гаргаад дараагийн хүүхдийг хэвтүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болж байна. Иймээс эмнэлгийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чадварлаг хүний нөөц бэлдэх, чанартай эм тариа хэрэглэх гэх мэт асуудлыг цогцоор нь харж төсөвтөө уялдуулж шийддэг баймаар байна.

- Энэ жил анх удаа төсвийг иргэдээр хэлэлцүүлсэн. Энэ ажлыг та хэр үр дүнтэй гэж харж байна?

-УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас бид иргэдээ бодох ёстой. Энэ жил төсвийн хэлэлцүүлэг эхлэх үеэр иргэдээсээ нээлттэй санал хүсэлтийг нь авсан. Иргэдээр анх удаа хэлэлцүүллээ. Ер нь бол УИХ руу төсөв орж ирэхээс өмнө иргэдээрээ хэлэлцүүлэх нь зүйтэй юм байна. Иргэдээс маш чухал санал, санаачилгууд гарч төсвийн хуваарилалтыг тэнцвэртэй байлгахад нөлөөлөхүйц санаа бодлуудаа илгээсэн байна.

Нэн тэргүүнд шаардлагатай бус сумын соёлын төв, хөшөө дурсгал, ашиглалтын хэрэгцээ бага сургууль цэцэрлэг, зам барилга гэх мэтэд зориулсан өндөр төсвөө танаад хүн амын нягтаршил ихтэй газрууддаа хөрөнгө хүчээ зарцуулах ёстой гэдгийг хэлж байна. Зарим нэг аймагт дэндүү их төсөв хуваарилагдаж байна. Тиймээс хүн ам нь хэд байна, хөгжил нь ямар байна, тулгарч байгаа асуудал нь хаанаа илүү хүндрэлтэй байна түүнд нь тохирсон төсөв, хөрөнгө хуваарилах ёстой.

Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжуудыг аваад үзвэл нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг бүгдийг нь байшин хороололд амьдруулчих боломж байсан.

Сүүлийн 14 жилийн 12 жилд нь манай улсын төсөв урсгал дансны хос алдагдалтай явсаар ирлээ. Экспортын орлогын 92 хувь нь, төсвийн орлогын 40 хувь нь уул уурхайгаас хамаарч байна. Гэтэл уул уурхайгаас экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээ, үнийг нууц, маш нууц гэсэн ангилалд оруулчихсан.

Гэтэл энэ талаар УИХ, Засгийн газар нь ч мэдэхгүй байна. Тэгвэл хэнд Монгол Улсын орлогын гол эх үүсвэр болох уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийг нууцлах сонирхол байна вэ гэдэгт анхаарал хандуулах цаг болсон. Ерөнхий сайд энэ асуудалд онцгойлон анхаарч, улс төрийн манлайлал гаргаж нүүрсний хулгайчид, том бүлэглэлүүдтэй тэмцэл явуулахаа илэрхийлсэн. Түүний энэ манлайллыг дэмжиж байна.

Энэ бол ганцхан нүүрстэй ч холбоотой асуудал биш. Нүүрс бол зөвхөн мөсөн уулын орой. Цаашлаад ТӨХК-ууд дээр ч ийм бусармаг явдал их бий. Уул уурхайгаас орж ирдэг мөнгөний хэмжээг ил тод болгох цаг нь болсон. Бид эх орныхоо хөрснөөс гаргаж байгаа бүтээгдэхүүн бүрийнхээ хэмжээ, олсон валют, юунд зарцуулагдаж байгааг нь мэддэг, баялагтаа эзэн Монгол Улсын иргэд байх ёстой.

Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжуудыг аваад үзвэл нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг бүгдийг нь байшин хороололд амьдруулчих боломж байсан. Гэтэл бодит байдал дээр сүүл ийн хоёр жил гэр хороолол руу чиглэсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийгдээгүй байна. Гэр хороололд нийслэл хотод амьдарч байгаа нийт хүн амын 70 гаруй хувь нь амьдарч байна шүү дээ.

- Та саяхан УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Хятадын барилгын компаниуд руу Эрдэнэс Таван толгой компани их хэмжээний мөнгө шилжүүлдэгтэй холбоотой асуудлыг хөндсөн. Энэ ямар учиртай мөнгөний талаар яригдсан бэ?

- ОУВС-гийн энэ намрын хуралдаан дээр манайхыг хариуцсан захирал нь Монгол Улсад ам.долларын ханш огцом өсөх. валютын нөөцийн хомсдолд ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Монголд хэрэгжих Хятадын барилгын компаниуд руу Эрдэнэс Таван толгой компани их хэмжээний мөнгө шилжүүлдэг гэсэн мэдээлэл хийсэн. Үүнийг Монголбанк мэдэж байгаа юу. Ер нь ямар банкуудаар дамжаад Хятадын барилгын ямар компаниуд руу хаана хэрэгжих төслүүд рүү ийм их мөнгөний урсгал Эрдэнэс Таван толгойгоос гарсан талаар асуусан.

Монголбанкны ерөнхийлөгч энэ талаар хэлэхдээ Хятадын барилгын компаниудаар дамжиж байгаа энэ эх үүсвэрийн талаар ОУВС ч гэсэн өөрийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу хийсэн ажлын хэсгийнхээ дүгнэлт дотор дурдсан. Ялангуяа Эрдэнэс Таван толгой компанийн борлуулалтын орлогыг урьдчилж авах, оффтейк гэрээ байгуулах замаар экспортын борлуулалтын орлогын ихээхэн хэсгийг Хятадын барилгын компаниудаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулж байна гээд дүгнэлтэд бичсэн байна.

Монголбанкны зүгээс ч гадагшаа хийгдэж байгаа бүх төлбөр тооцоон дээр мониторинг хийж байгаа. Томоохон хэмжээний төлбөрүүд БНХАУ-ын компаниуд руу гарч явсан талаарх мэдээллийг өгсөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нүүрс борлуулсны орлого болох валют эргэж орж ирэхгүй БНХАУ-д бараа материал болж үлдэж байгаа асуудал бол үнэхээр ноцтой. Дээрээс нь хэдий хэмжээний мөнгө тэндээ үлдсэнийг одоогоор тооцож, гаргаж чадахгүй байна.

Ийм байхад Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийн талаар яриад ямар ч нэмэргүй. Энэ бүх завхралыг таслан зогсоож, уул уурхайг ил тод. хүртээмжтэй болгох ёстой. Энэхүү асуудлыг ойрын хугацаанд шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой.

Зураг


М.Оюунчимэг: Монгол Улсын нүүрсний орлого нь БНХАУ-д бараа материал болж үлдэж байгаа нь үнэхээр ноцтой асуудал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани