- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Шинь Шинь" ХХК хүчингүй лицензээр газрын хэвлийг тоносоор байг уу?
УИХ–ын гишүүн асан, Ардчилсан намын тодотголтой Р.Бадамдамдин эрх мэдэл, өөрт байсан мэдээллээ ашиглан авсан Улааны ордын нийт нөөцийн 82 хувь нь хамаардаг 247 А лицензийг 2 сая доллараар "Шинь Шинь” ХХК-д зарсан гэдгээ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байдаг бол нийт нөөцийнх нь 18 хувийг хамаардаг "ДСД Жаргалант” ХХК-ийн эзэмшлийн 1562 Х тоот лиценцийг эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр бусадтай хуйвалдан зарсныг нь дараах шүүхийн шийдвэрүүд болон процессын үйл ажиллагаанууд нотолно.
БГД–ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /ИХАШШ /-ийн 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1465 дугаартай шийдвэрээр "ДСД Жаргалант” ХХК-ийн 1562 Х тоот тусгай зөвшөөрлийг хуурамч гарын үсгээр буюу хууль бус хэлцлээр бусдад шилжүүлснийг тогтоожээ. Энэхүү шийдвэрийг үндэслэн Ашиг малтмалын газрын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр "ДСД Жаргалант” ХХК –ийн 1562 Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд "Шинь Шинь” ХХК–д олгосон 1089А, "Хунбөө” ХХК–д олгосон 13555 А тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон байдаг юм.
"Шинь Шинь” ХХК-иас "АМГ нь 58 дугаартай шийдвэрийг гаргахдаа өөрсдийг нь байлцуулаагүй нь хууль зөрчсөн, 10089 А тоот тусгай зөвшөөрлийг сэргээлгэмээр байна” гэсэн утга агуулгатай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна. Захиргааны хэргийн 3 шатны шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд АМГ нь 58 дугаар шийдвэрийг гаргахдаа "Шинь Шинь” ХХК-ийг байлцуулаагүй процессын алдаа гаргасан гэж үзэн хүчингүй болгосон ч 13555А, 10089А тоот тусгай зөвшөөрлүүдийг олгосон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /АМХЭГ/-ын холбогдох шийдвэрүүд нь хууль бус хэлцэлд үндэслэсэн болох нь БГД-ийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1465 дугаартай шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул 10089 А лицензийг сэргээгээгүй юм байна.
Ийнхүү гурван шатны шүүхийн шийдвэрүүд гарсны эцсийн дүнд "ДСД Жаргалант” ХХК-д 1562 Х тоот тусгай зөвшөөрлийг анх олгосон АМХЭГ-ын 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 210 дугаартай шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж, уг лицензийг бусдад хууль бусаар шилжүүлсэн бүх захиргааны шийдвэрүүд хүчингүй болсон байна.
Улсын Дээд Шүүхийн 2014 оны 132 дугаар тогтоолыг үндэслэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02327 дугаартай шийдвэрээр "ДСД Жаргалант” ХХК-ийн 1562 Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа 5 жил 8 сар 10 хоног болохыг эцэслэн тогтоожээ.
Гэвч өнөөдрийг хүртэл холбогдох албан тушаалтнууд нь Дээд шүүхийн шийдвэрийг үл гүйцэтгэж, харин "Хунбөө" ХХК-д хууль бусаар давуу байдал олгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайханцэцэгийн даалгаврыг ягштал биелүүлснээр "Шинь Шинь" ХХК Дашбалбар сумын нутгийг хүчингүй лицензээр зогсолтгүй тоносоор байна.
Өмнөхийг ЭНД ДАРж уншина уу
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: BOLOD.MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||