- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Т.Дүүрэн: Уул уурхайн бус экспортод нөлөөлөх нэг шийдэл нь МҮХАҮТ-ын хуулийн шинэчлэл
Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх болон танхимын хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй ярилцлаа.
-Монгол Улс эдийн засгаа солонгоруулъя гэвэл уул уурхайн бус экспортоо дэмжих ёстой гэсэн асуудлыг танхим олон жил ярилаа. Бодит нөхцөл байдал ямар байна вэ?
-Засгийн газар, Монгол банк, МҮХАҮТ хамтраад "Экспортлогч үндэстэн” чуулганыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Манай эдийн засагт уул уурхай зонхилох үүрэгтэй. Уул уурхайн салбарт жилийн 90 сая төгрөгийн бүтээмжтэй 25000 хүн, хөдөө аж ахуйн салбарт зургаан сая төгрөгийн бүтээмжтэй 300 мянган хүн ажиллаж байна. Хэдийгээр нэг хүнд оногдох бүтээмж өндөр байгаа ч уул уурхайн баялаг төрийн томоохон бүтээн байгуулалтад ашиглагдаад байгаа учраас үр дүн нь шууд иргэдэд очихгүй байна.
Өнөөдөр, дундаж өрхийн сарын орлого нь зарлагаа нөхөхгүй байдалтай, монгол хүн зүгээр өмнөх ажлаа хариуцлагатай хийгээд амьдрахад л сардаа зээл нь 80 мянган төгрөгийн хасах баланстай гарч байх жишээтэй.
Учир нь манайх шиг хөгжиж буй үндэстэнд нэг хүнд оногдох ДНБ 4000 ам.доллар байхад хэвийн бизнес хийх боломжгүй байдаг юм байна. Харин ДНБ 8000 ам.долларт хүрч байж бизнес нь улс төртэй хутгалдахгүйгээр тайван оршин тогтнож болдог аж. Энэ нөхцөл байдалд ард түмэн хөдөө аж ахуйн баялагт найдахаас аргагүй байна. Ингэж байж богино хугацаанд эдийн засаг сэргэж цар тахлын дараах хямралыг давна. Гэтэл нэмүү өртөг шингээхгүйгээр жижиг зах зээл дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах орон зай байхгүй. Тиймээс уул уурхайн бус экспорт чухал юм.
Манай улсын уул уурхайн бус экспортын анхдагч гол зах зээл нь Өвөр монгол, Буриад, Тува. Харин үндсэн бүтээгдэхүүн нь ноолуур, мах, самар. Үүн дээр нэмэгдээд гар урлал, аялал жуулчлал, тээвэр гэсэн үйлчилгээний салбарууд байна. Жилд 10 мянган тонн ноолуур хурааж авч байгаагийн 20 хувийг нь өөрсдөө боловсруулж үлдсэн 80 хувийг нь Хятад руу өгдөг. Кг ноолуурыг 100 мянган төгрөг гэж тооцоход нэг их наяд төгрөг болж байна.
Гэтэл гааль, статистикийн байгууллагын албан ёсны мэдээллээр 400 тэрбум төгрөгийн ноолуур гадагшаа гарсан гэж бүртгэгдсэн. Эндээс харвал 600 тэрбум төгрөгийн ноолуур сох дутаж байгаа биз. Самар үүнтэй яг адилхан. 2020 оны гадаад худалдааны мэдээллээс харвал таван сая ам.долларын самар зарагдсан ч бодит байдал дээр 100 сая ам.доллар байх жишээтэй. Махан дээр танхимаас гарал үүслийн гэрчилгээ авахдаа 2.5 ам.доллараар зарагдаж байгаа гэсэн гэрээ хийдэг ч Эрээний хил давахаараа 4.5-5 ам.долларын үнэлгээтэй болчихдог.
Өөрөөр хэлбэл, үнийн 50 хувийг дарж байна. 2019 онд 250 сая долларын буюу 700 тэрбум төгрөгийн мах зарсан гэвэл тал хувь нь экспортоос дутсан байна гэсэн үг. Үүнийг дагаад Монголд орж ирж байгаа валют бүртгэгдэхгүйгээс далд эдийн засаг цэцэглэж байгаа.
Монголчууд мөнгөгүй, дэмжлэггүйгээсээ болж эдэлж чадахгүй байгаа боломжийг улс нь бодлогоор дэмждэг Хятадын ченжүүд ашиглаж, манай улсын түүхий эдийг хямдхан аваад явчихдаг. Хятадын сул мөнгөтэй ченжүүд ноолуур, мах, самрыг худалдаж авангуутаа Монгол хүний нэр дээр цаасны компани үүсгээд татваргүй аваад гарчихдаг. Хилийн цаана очоод боловсруулаад өндөр үнээр зардаг. Харин Монголын компани татвар, зээлийнхээ хүүд хүлэгдчихээд түүхий эдээ ч авч чадахгүй. Хятадуудын зараад байгаа Европ, Япон, АНУ-д нь яг адилхан бүтээгдэхүүн бариад очиход Хятад ченж татвар төлөхгүй байгаа учраас хямдхан үнэ хэлээд байгаа юм. Иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөхүйц уул уурхайн бус экспортын хууль эрх зүйн орчин ийм л бүрхэг байна.
-Тэгвэл уул уурхайн бус экспорт хөгжихгүй байгаа шалтгаан нь юу юм бэ. Та бүхэн ямар шийдэл санал болгож байна вэ?
-Байгалийн баялаг хангалттай байгаа учраас мөнгөтэй хүн бол баялгаа л зарах нь ашигтай. Мөнгөтэй бол нүүрс, төмөр, зэсээ авч зараад хялбархан ашиг олчихно. Харин уул уурхайн бус экспортыг хөл дээрээ тогтчих гээд үзэж байгаа жирийн бизнес эрхлэгч хийдэг учраас өндөр хүүтэй зээл авч түүхий эдээ боловсруулж чадахгүй. Ийм л ялгаа байгаа юм.
Уул уурхайн бус экспорт хөгжихгүй байгаа үндсэн шалтгаан нь төр засгийн байгууллагуудын уялдаа холбоо, хууль эрхзүйн орчны цоорхойтой холбоотой. Бараа экспортолж байгаа компани нь олон хүн ажиллуулж томоохон борлуулалт хийгээд байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нь харахаар ганцхан хүнтэй компани гэж гарч ирээд байгаа жишээг ЗГХЭГ-ын дарга хэлж байна лээ.
Эндээс харвал нийгмийн даатгал, татварын байгууллага хооронд ямар ч уялдаа холбоо алга. Үүн дээр нь дүн шинжилгээ хийдэг хүн ч байхгүй. Ийм замбараагүй байдал олон хүнд ашигтай байж ирсэн. Ойлгож, засах бүрэн боломжтой. Гэвч далд эдийн засгаар бүртгэлгүй гаргаж байгаа хууль бус экспортлогчдод ашигтай учраас засаж залруулах сонирхолтой хүн маш цөөн. Нэг ёсондоо ажил гүйцэтгэж байгаа төрийн дунд, доод шатныханд цэгцлэх сонирхол алга. Тиймээс хамгийн эхэнд бүртгэлжүүлье. Хүнд суртлын индексийн судалгаагаар авлига хүнд суртал цар тахлын дараа нэмэгдсэн гэж бизнес эрхлэгчид үзэж байна.
Зарим нэг бүтээгдэхүүн Монголоос 20 төрлийн бичиг баримт бүрдүүлж байж гарч байхад АНУ-руу ороход дөрвөн бичиг баримт л бүрдүүлж байх жишээ Монгол Банкны илтгэл дээр дурдагдсан. Монголд нэг бичиг баримт хөөцөлдөхөд 13 өдөр зарцуулж, албан ёсны 350 мянган, албан бусаар 220 мянган төгрөгийн зардал гарч байна.
Монголын үндэсний баялаг болсон хүнээ сарын хагаст нь нэг даргын үүдэнд суулгадаг ийм л нийгмийг бүтээжээ.Тиймээс цахимжуулалт, мэдээллийн уялдаа холбоогоо хөгжүүлэхгүй бол эдийн засгийг солонгоруулъя гэж яриад нэмэргүй. Хоёрдугаарт, зээлийн хүү хэт өндөр байгаа учраас дотоодын бизнес эрхлэгчид түүхий эдээ авч чадахгүй. Авлаа гэхэд боловсруулах мөнгөгүй. Тиймээс экспортыг дэмжсэн санхүүжилт зайлшгүй хэрэгтэй. Дэлхийн аль ч оронд дотооддоо борлуулалт хийх бол зах зээлийн жамаараа, гадагшаа гаргах юм бол шинэ ажлын байр бий болгож байгаа гэдэг утгаараа бодлогоор дэмждэг. Төрийн нэн тэргүүний үүрэг зорилго хянах, цагдах биш иргэдээ орлоготой, тайван амьдруулах юм.
Зарим хүмүүс мөнгө яах вэ. Экспортын стратеги төлөвлөгөө чинь хаана байна вэ гэж байна. Хамгийн чухал нь түүхий эд алга. Эхний алхмаа хийгээгүй байж хаа холын дараагийн стратеги төлөвлөгөөг бодоод яах вэ. Эхний алхам дээрээ төвлөрч түүхий эдээ Монголдоо аваад үлдчихвэл стратеги зэргийн юмыг бодоод олчих мэдлэг чадалтай хүмүүс хангалттай бий. Төгс төгөлдөр төлөвлөгөө гаргачихаад эхлүүлэх гэсээр байтал 30 жил өнгөрчихлөө шүү дээ.
-Танхим хуультай болно, үгүй гэсэн асуудал нэлээн яригдлаа. Уул уурхайн бус экспорттой та бүхний шинэчилсэн хууль хэрхэн уялдаж байна вэ?
-Уул уурхайн бус экспортод нөлөөлөх нэг шийдэл МҮХАҮТ-ын хуулийн шинэчилсэн найруулга. Анх 1995 онд АНУ-ын зөвлөснөөр хуучин социалист орнуудын бүрэлдэхүүнд байсан орнуудад загвар хууль гаргаж өгсний дагуу танхим хуультай болсон гэдэг. Тэр үед манай улсад 900 компани байж. Зах зээлийн эдийн засгийн талаар боловсролтой хүн ч хуруу дарам цөөн байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсад 60 мянган компани үйл ажиллагаа явуулж байна. Хувийн хэвшил нийгмийн хамгийн том бүлэг болж хувирах зааг дээр ирлээ. Монголын 3.3 сая иргэний 1.1 сая нь хүүхэд, хувийн хэвшилд 1.1 сая иргэн ажиллаж байна. Үлдсэн нь бусад гэсэн ангилалд багтана. Цаашид төрийн албыг данхайлгахгүй, цомхон болгоно гэж байгаа. Тэгэхээр жил бүр их, дээд сургууль төгсөж байгаа 40 мянган оюутан хувийн хэвшил рүү очно. Энэ мэтээр 1995 оны хуулийг өнөөгийн цаг үед тохируулж өөрчлөх шаардлага үүссэн. Ийм оролдлогууд хийж ирсэн ч янз бүрийн шалтгаанаар унаж байсан юм билээ.
Монголд байгаа 23 мянган ТББ статусаараа танхимтай ижил. Тэр дунд бизнесийн салбарын 3500 ТББ байгаа. Салбар болгон маш олон холбоотой. Тэд нь хоорондоо маргаантай. Танхим нэг зүйл ярихаар өөр нэг ТББ гарч ирээд бид ч гэсэн адилхан эрхтэй гэсэн хэрүүл гардаг. Бизнесийн 60 мянган компани байхад танхим 5000 гишүүнтэй.
Үлдсэн 55 мянган компани дуу хоолойгоо хаагуур хүргэж, эрх ашгаа яаж хамгаалуулах вэ гэдгээ мэдэхгүй байна. Тухайлбал, цар тахлын үеэр нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг тодорхой шалгуураар цөөн хэдэн компанид олгох байсныг танхим гишүүдтэйгээ нийлж үндэслэл, хэлэлцүүлэг, акц хийсээр байгаад бүгдийг нь тэгш хамруулах шийдвэр гаргуулсан. Энэ мэтээр цөөн хэдэн компани хөдөлмөрлөж хөөцөлдсөөр байгаад төр засгийн шийдвэр гаргуулахаар үр шимийг нь 60 мянгуулаа хүртдэг. Төлөөллийн зарчим яаж хангагдаж байгаа юм бэ гэдэг механизмыг тодорхой болгох цаг болсон. Аялал жуулчлалын салбарт 86 холбоо байгаагаас олон нийтэд танигдсан 14, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь долоо байна. Тэгсэн хэр нь хоорондоо хагаралдаж долоон өөр төрлийн зүйл ярина. Төр хэнийг нь сонсохоо мэдэхээ больж байна.
Тиймээс салбар тус бүрээрээ нэгдэх шаардлагатай. Өмнөх хуулиар бол компаниудыг газарзүйн байрлалаар хуваах гэж үзсэн. Одоо бол Монгол улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа 22 салбарын Танхимыг нэмж байгуулах саналтай байгаа. Нэг танхим бүх салбарыг хариуцаж дийлэхгүй учраас хөдөө аж ахуй, тээвэр логистик зэргээр салбар болгон дээр нь танхим үүсгэх нь зүйтэй гэж үзсэн.
Асуудал бүрийг хариуцдаг тусдаа яам бий. Гэтэл бүх салбарыг хариуцсан ганц л Танхим байна. Мэргэжлийн Танхимууд бий болбол салбарын бизнес эрхлэгчид экспортын асуудлаа өөрсдөө шийдэх боломж бүрдэх юм. Жишээлбэл, Хилийн боомтын үндэсний зөвлөл дээр нэгэн боомтын авто замын өргөнийг 11.4 метрээр баталсан юм байна. Гэтэл чиргүүлтэй шалаанз 14 метрт багтаж эргэдэг аж. Зөвлөлд албан тушаалаараа Танхимын дарга ордог. Гэтэл би уг асуудлыг нарийн мэдэхгүй. Шинэ хуулиар бол энэ тохиолдолд тээвэр логистикийн танхимын дарга нь сууж байвал илүү үр дүнтэй. Танхим дангаараа бүх салбар дээр очиж ярих боломжгүй.
-Шинэ хуулийг хэлэлцэх үеэр их хэмжээний татварын асуудал сөхөгдсөн. Ер нь танхимын орлогын хэдэн хувийг татвар бүрдүүлдэг юм бэ. Хуулийг буцаагаад байгаа шалтгааныг хэрхэн харж байна вэ?
-Салбар салбарын нэг танхим үүсгээд орон нутгаа нэмбэл ойролцоогоор 43 танхимтай болно. Тэр дотроосоо үндэсний танхимын даргаа сонгох юм. Одоогийн замбараагүй байдлаа хэвээр байлгаж халаасны хэдэн ТББ-аа ашиглаж төрийн ажлыг хийдүүлдэг тогтолцоог хэвээр нь авч үлдэх сонирхолтой хэсэг бүлэг хүн хуулийг унагаж байна гэж харж байгаа. Хамгийн гол нь мэргэжлийн танхимтай болж төртэй ажиллах механизмаа тодорхой болгоё гэж байгаа юм. Түүнээс ТББ-ууд тодорхой асуудлаар эвлэлдэн нэгдээд ажиллах нь чөлөөтэй. Танхим татвар аваад улсаасаа баян болох юм биш үү гэж ярьж байна. Танхимын татвар сарын 10 мянган төгрөг байгаа. Өнөөдрийн байдлаар орон нутгийн компаниудын 20 хувь нь гишүүнчлэлийн татвараа төлдөг. Нийслэлд 70-80 хувь нь төлдөг нь нийт орлогын найман хувийг бүрдүүлдэг. Шинэ хуулиар салбар, орлогоор нь ангилах, татварын дээд хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулан зааж өгөх, эсвэл бүр зарим салбарыг чөлөөлөх хосолмол аргыг хэрэглэх боломжтой.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Т.Дүүрэн: Уул уурхайн бус экспортод нөлөөлөх нэг шийдэл нь МҮХАҮТ-ын хуулийн шинэчлэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани