- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
БАРИМТ: Х.Баттулга ХБ-наас 16 тэрбумыг зээлсэн Т.Мөнхбаярын “Империал гоулд майнинг”-тай хамааралтай нь тогтоогдсон байж болзошгүй байна
Хөгжлийн банк /ХБ/-ны зээлдэгч нарын мэдээлэл ил болоод нэлээд хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд тус банкны зээлдэгч нартай холбоотой зарим улстөрчид ил болсон.
Тухайлбал,Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "Пирамид орд", "Шинэ яармаг", "Дарханы арьс ширний үйлдвэр" зэрэг Хөгжлийн банкны зээлдэгчидтэй хамааралтай байж болзошгүй гэх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл түүний холбоотой байж магадгүй аж ахуйн нэгж дахин нэгээр нэмэгдэж байна.
-"ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ” ХХК "АЛТ ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД ХБ-ААС 16 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ-
Тодруулбал, Хөгжлийн банкнаас 2019 оны дөрөвдүгээр сард 16 тэрбум төгрөгийн зээл авсан "Империал гоулд майнинг” ХХК нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой байж болзошгүй байгаа аж. Тус компани нь Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах алтны уурхайг ажиллуулдаг бөгөөд "Алт хөтөлбөр"-ийн хүрээнд дээрх зээлийг авсан байна. Харин тус зээлээ зориулалтын бусаар ашиглаж, Сүхбаатар дүүрэгт 500 гаруй м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байжээ.
Улмаар зээлийн эргэн төлөлтөө хийгээгүйгээс зээл нь чанаргүй зээлийн ангилалд орсон байна. Харин Хөгжлийн банкны зээлдэгч нарын мэдээлэл ил болж, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлснээс хойш тус компани нь зээлийн өр төлбөрөөс 4.5 тэрбум төгрөгийг төлж барагдуулаад байгаа аж.
-"ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ” ХХК-ИЙГ ХБ-ААС ЗЭЭЛ АВАХАД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА НӨЛӨӨЛСӨН ҮҮ-
"Империал гоулд майнинг” ХХК Хөгжлийн банкнаас зээл авах үед тус компанийг Т.Мөнхбаяр удирддаг байсан бол 2021 онд өөрчлөгдөж М.Энхтайванбаатар гэх хүнд шилжсэн байх аж. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэг нутгийн хуурай ах, дүү, Ерөнхийлөгчийн сонгуульд нь багагүй мөнгө хандивласан гэгддэг Т.Мөнхбаяр нь "Эрдэнэс Силвер ресурс”ХХК-ийн захирлаар томилогдож, улмаар "Империал гоулд майнинг” ХХК-аа бусдад шилжүүлсэн байна.
Харин Т.Мөнхбаяр "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг удирдаж тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий Салхитын мөнгөний ордын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлсэн байдаг.
Улмаар тус ордоос олсон орлогоор ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх санаачилгыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргаж, ахмадыг тэтгэврийн зээлийг тэглэж байсан түүхтэй. Үүний хариуд Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал Т.Мөнхбаярт Хөдөлмөрийн баатар цол олгож байсан юм. Товчхондоо Т.Мөнхбаяр "Империал гоулд майнинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас зээл авч, улмаар "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал болсон нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой гэдгийг хэлэх хүн олон. Тиймээс ч эл асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, тэдний хамаарлыг тогтоож байгаа гэх мэдээлэл байна.
https://isee.mn/n/42313
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||