- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэт”-ийн хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.25/ хуралдаан 10 цаг 23 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлаж хууль журамгүй, сонгон шалгаруулалтгүй, албан тушаалтны үзэмжээр олгодог явдал хавтгайрах болсон учир эрх зүйн зохицуулалт хийх нэн шаардлагатай байна.
Тиймээс хүдрийн овоолго ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх хуулийн этгээдийг УИХ-ын тогтоолоор хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж үзэн Улсын Их Хурлын гишүүний хувиар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэв.
Хаалттай хувьцаат компани нь "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагч, Орхон аймгийн шалгуур хангасан иргэдийн хамтын сан гэсэн хувьцаа эзэмшигчидтэй байх бөгөөд компанийн сайн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас хаалттай хувьцаат компанийн хэлбэрийг сонгосон гэдгийг Н.Алтанхуяг гишүүн танилцуулгадаа тодотгоод үйлдвэр барьж байгуулахад шаардагдах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх хөрөнгө оруулагч компанийн хувьцааны 33 хүртэл хувийг тодорхой хугацаагаар эзэмших бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш 7-оос илүүгүй жилийн дотор өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид шилжүүлэн өгнө гэж байлаа.
Хөрөнгө оруулагчийн компанид эргүүлэн өгсөн 33 хувийн хувьцааг давуу эрхийн хувьцаагаар сольж Орхон аймгийн орон нутгийн өмчид шилжүүлэх, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, мөн ноогдол ашгийг тогтоолд заасан зарчимд нийцүүлэн иргэдэд өгөөжтэй хэлбэрээр олгох, иргэдийн хамтын саналыг компанийн удирдлагын шийдвэрт тусгах боломжийг хангах зорилгоор иргэн бүр хувьцаа эзэмшигч байх биш харин хамтарсан сангийн хэлбэртэй Төрийн бус байгууллагаар дамжуулан хувьцаа эзэмшүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзжээ.
Мөн Орхон аймгийн иргэдэд хувьцаа эзэмшүүлэхдээ тус аймагт сүүлийн 5 жил тасралтгүй оршин суусан, уг аймагт төрөөд 5 нас хүрсэн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх зарчим барьсан гэдгийг тодотгоод иргэдэд ноогдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр хуваарилахгүй байх зарчмыг баримталсан гэв.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны 38.1-т "Холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад хууль, тогтоолын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бол тухайн Байнгын хорооны дарга эрх зүйн дүгнэлт хийлгэх төсөл, төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан саналын томьёоллын талаар албан бичгээр Тамгын газарт хүргүүлнэ” гэж заасан байдгийг тодотголоо.
Ингээд тогтоолын төслийн талаарх хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн дүгнэлт гаргахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.23 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан "Хууль зүйн дүгнэлт гаргах журам”-д заасныг баримтласныг тодотгоод ийнхүү дүгнэлт гаргахад ""Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэх, хэрэгжих боломжийн талаар дүн шинжилгээ хийлгэх тухай Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос өгсөн чиглэлийг үндэслэл болгосныг онцоллоо.
Мөн тэрбээр хууль зүйн дүгнэлтэд:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах саналаа "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ирүүлсэн бол Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг саналыг хэлэлцэн шийдвэрлэхээр байна.
2.""Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь хуульд заасан компанийн удирдлагын эрх хэмжээнд халдсан агуулгатай байгаа нь Үндсэн хуулийн өмчлөх эрхтэй холбоотой заалтуудад нийцэхгүй байна.
3.Төсөлд Орхон аймгийн иргэдэд хамтарсан сангаар дамжуулан хувьцаа эзэмшүүлэхээр тусгасан нь байгалийн баялгийн үр өгөөжийг хуваарилахтай холбоотой Үндсэн хуулийн холбогдох заалтыг хөндөж байх бөгөөд Төсвийн тухай болон бусад хуульд нийцэхгүй байна.
4.Үндсэн хууль, Компанийн тухай, Төсвийн тухай зэрэг хуулиудад тухайн харилцааг хуулиар зохицуулахаар заасан атал тогтоолоор зохицуулахаар төсөлд тусгасан нь хууль зүйн хүчин чадал, хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй байна гэснийг онцлон тэмдэглэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсэн.
Ингээд "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар болов
“Эрдэнэт”-ийн хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэнгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани