Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэтийн 49 хувь”-ийн хэрэг шүүхэд шилжиж, улс төр бужигнах уу?!

“Эрдэнэтийн 49 хувь”-ийн хэрэг шүүхэд шилжиж, улс төр бужигнах уу?!

 

Оросын мэдэлд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг "Монголын зэс корпораци” худалдаж авсан. Авчирсан гэвэл илүү зохино. Энэ наймаа 2016 онд хийгдэж дууссан юм. Ер нь бол "Монголын зэс корпораци"-ийхны Оросоос 400 сая ам.доллараар худалдаж авчирсан наймаанд ганцхан "Эрдэнэт"-ийн 49 хувь ирээгүй юм. "Монголросцветмет"-ийн 49 хувь бас багтдаг. "Монголросцветмет" нийт 31 лицензтэй. Хоёр нь хайгуулынх, үлдсэн 29 нь ашиглалтын лиценз юм байна. Увс аймаг дахь хайгуулын нэг лиценз нь 15 тонн алтны нөөцтэй гэсэн таамаг үнэлгээ гарсан. Ашиглалтын лицензүүдийн 14 нь жоншны, долоо нь алтных юм байна. "Монголросцветмет"-ийг авахад стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтын дээгүүрт бичигддэг Асгатын мөнгө, холимог металлын орд хамт ирсэн. Түүнчлэн хайлуур жоншны таван уурхайд олборлолт явуулдаг. Үүний гурав нь ил уурхай аж.
 
Тодруулбал, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Баргилтын төмрийн хүдрийн орд, Зэрэгцээ алтны ордыг эзэмшдэг. Энэ утгаараа "Монголын зэс корпораци” Монголдоо овоо юм "чирээд” ирсэн байгаа юм. Гэвч тухайн үеийн төр, засгийн удирдлагууд тус 49 хувийг худалдаж авах төрийн боломжийг "Монголын зэс корпораци"-д хууль бусаар шилжүүлж, ашиглуулсан нь удалгүй ил болсон.
 
Албан тушаалын байдлаа ашиглаж, тус компанид хууль бусаар боломж олгосон асуудлаар тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын албан тушаалтнууд шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Мөн "Монголын зэс корпораци"-ийн Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарыг "Эрдэнэт"-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан, мөнгө угаасан хэмээн буруутган шалгаж байна.
 
Түүнчлэн үүнд дэмжлэг болсон Монголбанк, Хөгжлийн банкны удирдлагуудыг шалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн боломжийг төрийн хөрөнгөөр худалдаж авсан "Эрдэнэтийн 49 хувь"-ийн гэх хэргийг хууль хяналтын байгууллага шалгаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Уг нь АТГ, ЦЕГ-аас "... "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь төрийн өмчийг хууль бусаар авсан, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх магадлалтай” хэмээн үзэж, хэрэг бүртгэл үүсгэн шалгах хүсэлтийг НПГ-т 2016 оноос хойш хоёр удаа хүргүүлсэн. Нийслэлийн прокурор ч татгалзсан хариу өгсөн байдаг. Харин 2019 оны хавраас хэрэг үүсгэж шалгахыг зөвшөөрсөн байна.
 
 
Тэр үеэр АТГ-аас "...”Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой 9.5 их наяд төгрөг асуудал яригдаж байгаа. "Эрдэнэт”-ийн 49 хувийг төр өөрөө мэдэлдээ авчихсан байгаа. Тэгэхээр 9.5 их наяд төгрөгийн хохирол бол битүүмжлэн хамгаалагдсан гэдэг ойлголтод хамаарна” гэсэн тайлбарыг өгч байв.
 
Улмаар АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг энэхүү "Эрдэнэтийн 49 хувь”-ийн гэх 152 хавтаст хэргийг 2019 оны долдугаар сарын 8-нд НПГ-т шилжүүлжээ. Тэгээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/764 дугаартай шийтгэх тогтоолоор
 
"…Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг 4.5 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Болорыг 3.5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэсэн. Харин Д.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.
 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг, 27 сая төгрөгөөр торгох, Б.Болорт оногдуулсан ялыг 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчилсөн юм. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох дээрх хэргийг 2021 оны зургадугаар сарын 30-нд хэлэлцсэн. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах баг уг хэргийг 2022 оны есдүгээр сарын сүүлчээр НПГ-т шилжүүлжээ. Прокурор өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэрэгтэй танилцаж дууссан байна. Эх сурвалжийн мэдээллээр, уг хэрэгт 20 орчим хүн холбогдсон бөгөөд энэ долоо хоногт харьяа шүүхэд нь шилжүүлэхээр болжээ. Тиймээс нэр дурдагдсан хүмүүс сандралд орж, улс төрийн элдвийн акц эхлүүлж бужигнуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд тархаж байна.
 
Дашрамд сануулахад  УИХ-ын дарга асан З.Энхболд 2019 оны зургадугаар сарын 26-нд АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэрбээр мэдүүлэг өгч гарч ирээд цахим хуудастаа "...Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "... "Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн байна.
 
Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна. "Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэсэн миний гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Ирж мэдүүлгээ өгөөрэй. Ер нь бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс нь авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг тухайн үед УИХ гаргах ёстой байсан. Одоогийн УИХ улсдаа авъя гэдэг шийдвэр гаргасныг иргэд ойлгосон байх. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй учраас одоо буруудаад байгаа. Түүнээс биш зарсан тал болох Орост буруу өгөх аргагүй. Мөн худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруу гэх юм алга. Тийм учраас хуулийнхан энэ хэргийн учрыг олох гээд ажиллаж байгаа юм байна” гэж байсан юм.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Эрдэнэтийн 49 хувь”-ийн хэрэг шүүхэд шилжиж, улс төр бужигнах уу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани