Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Mining Week: Цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд Монгол Улс гарах боломж

 

Mining Week: Цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд Монгол Улс гарах боломж


Монгол Улс ойрын 10-20 жил, түүнээс цааш ч уул уурхайн салбараа түшин урагшлах нь өнөөгийн нөхцөл байдлаас тов тодорхой. Энэ салбарын 100 жилийн ойг угтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам "Оюутолгой” компанитай хамтран анх удаа зохион байгуулж, салбарын бүхий л асуудлыг цогцоор нь хэлэлцсэн Mining Week арга хэжээний үеэр урьд өмнө энэ салбарын хурлуудаар олон нийтийн өмнө хэлэлцэж байгаагүй уран хэмээх байгалийн баялгийг анхаарлын төвд авчирсан нь яах аргагүй онцлох сэдэв байв. Монгол Улсын Засгийн газар энэхүү ашигт малтмалаа уул уурхайн хөгжлийн нэг тулгуур болгож байгааг Mining Week илтгэсэн юм.


 Дэлхийн 200 гаруй улсаас ураны нөөцтэй ердөө 16 орон байдгийн нэг Монгол буюу манай улсад эрчим хүчний зах зээлд жижиг ч хамаагүй гол тоглогчдын нэг болох өгөгдөл байгаа гэсэн үг. Дэлхийн нийт ураны нөөцийн 2% нь Монголд оршдог. Энэ нь цөмийн эрчим хүчний станцуудыг бүтэн жил тасралтгүй хангахуйц хэмжээ хэмээн жишдэг юм билээ. Тэр дундаа Монгол, Францын Засгийн газар хамтран байгуулсан "Бадрах Энержи” компанийн төсөл хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо нь нөөцийн хэмжээгээрээ дэлхийд сүүлийн 10 жилд нээн илрүүлсэн хамгийн том ураны ордод тооцогдож байна. Тус төслийн талаар Mining Week арга хэмжээний хоёр дахь өдрийн "Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр "Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард танилцуулсан.


 Зөөвч-Овоо ордын ураны нөөц нь 93,291 тонн. Тус ордын нөөцийг 2013 болон 2020 онд тус тус  бүртгүүлж, 10 орчим жил бэлтгэл ажлыг хангасны үр дүнд "Бадрах Энержи” компани өнгөрсөн оны долдугаар сард үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байгаа юм. Нэг жил гаруйн хугацаанд үргэлжлэх энэ туршилтын үр дүнд төслийн шинэ ТЭЗҮ илүү нарийвчилж гарах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, ураны түүхий эд болох шар нунтгийг ямар хэмжээтэйг хэдий хугацаанд ямар өртөг зардлаар олборлож, улсад хэдэн төгрөгийн татвар хураамж төлж, хөрөнгө оруулах зэрэг бүх тооцооллыг урьдчилан хийх нөхцөл бүрдэх аж.

 Өмнөх ТЭЗҮ-дээ түшиглэн хийсэн урьдчилсан тооцоогоор үйлдвэрлэлийг албан ёсоор эхлүүлсэн өдрөөс хойш 30 жилийн хугацаанд олборлолт явуулах юм байна.


Үндсэн олборлолт эхэлснээс төслийн үргэлжлэх нийт хугацаанд 1 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийх ба  төслийн нийт хугацаанд мөн нэг тэрбум ам.долларын татвар хураамж төлөх тооцоотой байна. Үүний цаана орон нутаг, улсын хэмжээнд бизнес, ханган нийлүүлэлтийн боломжууд гарахын зэрэгцээ хамгийн чухал нь ур чадвар бүхий хүний нөөц бий болгох юм. Одоогийн байдлаар тус компанид ажиллаж буй нийт ажилтны 97 хувь нь монгол ажилчид тэдний 30% нь нутгийн иргэд аж. Худалдан авалтынхаа 97 хувийг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс хийж байгаагийн зэрэгцээ орлого багатай өрхийг дэмжих, малын эрүүл мэнд болон малжуулах төсөл хэрэгжүүлэх зэргээр нутгийн иргэдийг амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж иржээ. Тухайлбал, орлого багатай өрхийг дэмжих төслийг 2016-2019, 2019-2021 болон 2022 онд буюу гурван удаа хэрэгжүүлэхдээ 200 мянган евро зарцуулж, 300 өрхийг хамруулсан байна. Малжуулах төслийн хүрээнд л гэхэд 120 өрх тус бүр 50 толгой малтай болсон бол 2014-2016 онд 392,550 толгой малыг паразитын эсрэг эмчилгээнд хамруулсан зэргийг танилцуулсан.


 Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 255 сая ам.долларын хөрөнгийг Монгол Улсад оруулахдаа "Бадрах Энержи” компани татвар хураамжид нийт 25 тэрбум төгрөг төлжээ. Үүнээс зөвхөн 2017-2021 онд л гэхэд 16.5 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Илтгэгчдийн сайн туршлагаас харахад "Бадрах Энержи” компани орон нутаг дахь оролцогч талуудтай сайн харилцаатай байж, төслөөс ирэх нийгэм, эдийн засгийн үр ашгийг шударга хуваалцах удирдлагын механизмыг эртнээс бий болгон, нутгийн ард иргэдээс санал болгосон нийгмийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай санагдсаныг нуух юун.


Хэрэв ТЭЗҮ шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар 900 гаруй ажлын байр бий болох тооцоо байна. Монгол Улсад Оюутолгойгоос гадна гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий хоёр дахь мега төсөл болох Зөөвч-Овоогийн хамгийн том ач холбогдол нь эрчим хүчний бие даасан байдлаа хадгалах, энэ салбарт олон улсад гарах юм. Гэвч энэ том амбийцад хүлээс болж мэдэх гол асуудал нь нутгийн иргэдийн эсэргүүцэл. Монгол орон даяар уул уурхайн салбарт тулгамдаад байгаа орон нутаг, иргэдийн уул уурхайн талаарх ойлголт. Тэднийг бодит, үнэн зөв мэдээллээр хангаж эргэлзээг тайлах нь энэ салбарт ажиллаж байгаа бүхий л компани, төслийн толгойн өвчин болоод байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хариуцлагагүй уул уурхайн замнал энэ муу жишгийг бий болгосныг "Mining Week”-т оролцогчид хаа хаанаа хүлээж зөвшөөрч байв.


Тухайлбал, сүүлийн хоёр жилд л гэхэд байгаль орчны зөрчил хэмээн үзсэн олон нийтийн санаачилгаар нөхөн сэргээлт хийгээгүй 48 талбайн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Энхболд хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн эсэргүүцэл их байвал цуцлах, хаах амархан болсныг энэ тоо харуулж байна. Мөн энэ үеэр танилцуулсан зарим онцлох тоог харвал 2022 оны есдүгээр сарын 1-ний байдлаар ашигт малтмалын 2,564 тусгай зөвшөөрлийг 6 сая га газарт олгожээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3.9%-тай тэнцэж байгаа юм. 2005 онтой харьцуулахад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 2.5 дахин, нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 11.5 дахин буурчээ. Улмаар 2018 оноос хайгуулын зөвшөөрөл эрс буурч, дээд тал нь наймыг л олгож байсан бол эсрэгээрээ олгосон байсан хайгуулын талбайгаа буцааж авсан тохиолдол олож байжээ. Энэ хэрээр уул уурхайн салбарын хөгжих боломж хумигдсан гэсэн үг.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл байдал /2005-2022/ Эх сурвалж: АМГТГ

Ялангуяа, ураны салбарт нэг ч хайгуулын зөвшөөрөл олгоогүй буюу шинээр төсөл хэрэгжих боломжгүй байгаа юм. Үүний цаана геологичид мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрч байгааг Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч асан Ч.Энх-Амгалан хэлж байв.

Хайгуул хийхгүй байна гэдэг бид ямар нөөц боломж байгаагаа тооцох боломжгүй гэсэн үг. Монгол Улсын экспортын 90 гаруй хувь, улсын төсвийн 30 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа энэ тохиолдолд дараагийн нөөц баялгаа тодорхойлж, улам хөгжүүлэхгүй бол эдийн засгийн боломж энэ улсад ирэхгүй нь тодорхой байна. 


Иймд цааш алхахын тулд нийгмийн лицензийг авах буюу орон нутгийн иргэд, малчдад уул уурхайн талаар үнэн зөв, бодит мэдээллийг байнга өгч, хамтран ажиллах нь хамгийн үр дүнтэй арга хэмээн Mining Week-ийн оролцогч талууд онцолсон юм. Үгүй бол иргэд нь харанхуй эсэргүүцсээр Монгол Улсад хөгжих биш, малаа маллаад л амьдрах сонголт л үлдэхээр байна.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 192 (6924)

Mining Week: Цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд Монгол Улс гарах боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани