- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эдийн засгийн өршөөлөөс хэн хожих вэ?
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж Засгийн газраар дэмжүүлсэн юм. Эдгээр төслүүдээ өнгөрсөн даваа гаригт УИХ-д өргөн барив. Түүний энэ удаад оруулж ирж буй Өршөөлийн хууль нь татвараа нуусан, буруу мэдүүлсэн, авлига авсан, мөнгө угаасан, хууль бусаар хөрөнгөжсөн иргэн, аж ахуйн нэгжид хамаатай юм. Бусдыг залилсан, дээрэмдсэн, биед нь хүнд, хөнгөн гэмтэл учруулсан, амь насанд нь халдсан, хүчирхийлсэн, хүн наймаалсан, хар тамхи хэрэглэсэн, худалдсан гэх мэт эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон хэрэгтнүүдэд хамаарахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл зөвхөн эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг л нэг удаа өршөөхөөр дээрх хуулиудыг санаачилжээ. Өршөөлийн хууль гэдэг байнга олны анхааралд байдаг учир наадмын өмнө батлагдаж магадгүй байгаа энэ хуулийн агуулга, хамрах хүрээ, гарах үр дүнгийн талаар сонирхуулъя.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжихтэй холбоотой гаргах гэж буй Өршөөлийн хуулийн дагуу Эрүүгийн хуулийн 156-170, 265, 266,269, 270.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42,43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан иргэдэд хамаарч, тэднийг ялаас чөлөөлөх юм. Татвараас зайлсхийсэн, авлига авсан, эд хөрөнгөө нуусан, гадаад дахь дансаа үнэн зөвөөр илчилсэн иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцохгүйгээр өршөөж, мэдээллийг нь нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглох ажээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн 4.3-т "Гадаад улсад байгаа нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгө бусад орлогоо мэдүүлсэн иргэн, хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлнө” хэмээн заасан нь анхаарал татаж байгаа биз. Хэдийгээр энэ хуулийн үйлчлэл Монгол Улсын иргэн бүрт, албан байгууллага болгонд хамаатай боловч хууль батлагдсаны ачаар завших хүмүүс нь яалт байхгүй авлигаар хөрөнгөжсөн, татвар төлөгчдийн мөнгийг дээрэмдсэн, гадаадад энэ мөнгөө байршуулсан буюу өмнө нь эрх мэдэлтэй байсан, байгаа хүмүүс болж таарч байна. Гэхдээ хууль санаачлагч энэ хуулиудыг батлан гаргах зайлшгүй шаардлагынхаа тухай "Хууль батлаж хэрэгжүүлсний үр дүнд огт илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулж, зөв гольдролд оруулна” хэмээжээ.
Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд ямар нэг айдасгүйгээр бүх орлого, зарлагаа үнэн зөвөөр мэдээлэх нь эдийн засгийг эрүүлжүүлэх чухал зүйл мөн. Ялангуяа эдийн засаг хүндэрсэн энэ үед зайлшгүй батлах, хэрэгжүүлэх ёстой хууль байж ч мэдэх юм. Ямар нэгэн байдлаар татвараа буруу мэдээлж байсан олон мянган байгууллагад энэ нь том боломж. Харин тоолох эд хөрөнгөгүй, татвар төлөх орлогогүй иргэдэд бол нэг их үр дүнгүй хууль бололтой. Энэ удаагийн Өршөөлийн хуулийн дагуу эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон шүүхээс ял сонсч шоронд хоригдож байгаа хэчнээн хүн суллагдах нь тодорхойгүй байгаа юм. Харин онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж гурав ба түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн, давтан хэрэг үйлдсэн, Өршөөлийн хуулийн дагуу өмнө нь суллагдсан ч дахин гэмт хэрэг хийсэн, уучлагдсан боловч дахин гэмт хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл үзүүлэхгүйгээр тусгажээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжихтэй холбоотой гаргах гэж буй Өршөөлийн хуулийн дагуу Эрүүгийн хуулийн 156-170, 265, 266, 269, 270.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42,43 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж шүүхээс ял сонссон иргэдэд хамаарч, тэднийг ялаас чөлөөлөх юм
Эрүүгийн тухай хууль
ХОРЬДУГААР БҮЛЭГ
АЖ АХУЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
156 дугаар зүйл. Банкны тухай хууль тогтоомж зөрчих
156.1.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр банк нээсэн, банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулсны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
156.2.Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавиас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
156.3.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
156.1 дүгээр зүйл. Хоршооны тухай хууль тогтоомж зөрчих
156.1.1.Хоршооны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
156.2 дугаар зүйл. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчих
156.2.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн, өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийсэн, худал мэдээлэл өгсөн, банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашигласны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
157 дугаар зүйл. Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцох
157.1.Албан тушаалтан банкны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцсоны улмаас банкны төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
157.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
158 дугаар зүйл.Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих
158.1.Үнэт цаас гаргах, гүйлгээнд оруулах, худалдах, арилжих, түүгээр төлбөр тооцоо хийх, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах журмыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
158.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1581 дүгээр зүйл. Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих
1581.1.Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
1581.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
159 дүгээр зүйл. Аудитын тухай хууль тогтоомж зөрчих
159.1.Хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэний санхүүгийн үйл ажиллагааг шалгаж баталгаажуулах, дүгнэлт гаргах талаар тогтоосон аудитын үйл ажиллагааны журмыг санаатай зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
159.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
160 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн тухай хууль тогтоомж зөрчих
160.1.Төрийн эрдэнэсийн сангийн тухай хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
161 дүгээр зүйл. Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх
161.1.Хууль тогтоомжоор хориглосон, тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлж, үлэмж буюу их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
161.2.Энэ хэргийг урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг буюу гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
162 дугаар зүйл. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх нэрээр халхавчлан хууль бус үйл ажиллагаа явуулах
162.1.Банкнаас зээл авах, татвар төлөхөөс зайлсхийх, хууль бус орлого олох, хориглосон буюу тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхийн тулд зохиомол аж ахуйн нэгж байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наян нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
162.2.Энэ хэргийг давтан, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
163 дугаар зүйл.
/Энэ зүйлийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
164 дүгээр зүйл. Санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авах, задруулах
164.1.Шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллага, банкны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ баримтыг хууль бусаар олж авсан, ашигласан, задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
164.2.Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
165 дугаар зүйл. Санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах
165.1.Аж ахуйн нэгжийг түүний эзэн буюу эрх баригч шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр санаатайгаар төлбөрийн чадваргүй болгосны улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
165.2.Аж ахуйн нэгжийг түүний эзэн буюу эрх баригч шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр санаатайгаар зээлийн өр төлөхийг хойшлуулах, түүнийг төлөх нөхцөлийг хөнгөрүүлэх, зээлийн өрийн хүүг багасгах, эсхүл төлөхгүй байхын тулд төлбөрийн чадваргүй болсон гэж харилцагч талд мэдэгдэх, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргах зэргээр зохиомлоор дампууруулсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
166 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх
166.1.Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
166.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
1661 дүгээр зүйл.Мөнгө угаах
1661.1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуусан, далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1661.2.Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1661.3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
1662 дугаар зүйл.Дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж арилжаанд оролцох
1662.1.Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг шунахай сэдэлтээр ашиглаж үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсны улмаас хөрөнгө оруулагчид их хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1662.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
1663 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах
1663.1.Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1663.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
167 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
168 дугаар зүйл.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах
168.1.Өөрийн болон гадаад улсын ижил нэр төрлийн бүтээгдэхүүний барааны тэмдгийг хуурамчаар үйлдсэн, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
169 дүгээр зүйл. Хэрэглэгчийг хуурч мэхлэх, төөрөгдүүлэх
169.1.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллагын ажилтан буруу жинлэх буюу хэмжих, үнэ, тарифыг өсгөх, баталгаагүй буюу баталгааны хугацаа дууссан жин, хэмжүүр ашиглах, хэмжих хэрэгслийн заалтыг санаатай өөрчлөх, бараа бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, хэмжээ, хэрэглээний шинж байдлын талаар зориуд худал мэдээлэл өгөх, хуурамч зар сурталчилгаа явуулах зэргээр хэрэглэгчдийг хуурч мэхэлсэн, төөрөгдүүлсний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
169.2.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавиас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
170 дугаар зүйл. Хууль бусаар шан харамж авах
170.1.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын ажилтан албан үүргийн дагуу ажил гүйцэтгэж үйлчилгээ үзүүлэх үүргээ далимдуулан хясан боогдуулах замаар удаа дараа буюу их хэмжээний шан харамж авсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
265 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах
265.1.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
265.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан гэдэгт төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна.
266 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
266.1.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
266.2. Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл түүний улмаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх
269.1.Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269.2.Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
270.1 дүгээр зүйл.Хууль бусаар хөрөнгөжих
270.1.1.Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
270.1.2.Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ хуулийн 2701 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзнэ.
/Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН
42 дугаар зүйл. Худалдаа, үйлчилгээний журам зөрчих
1. Хориглосон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
2. Зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 500-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
3. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 1000-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4З дугаар зүйл. Тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн журам зөрчих
1. Хүн ам, эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтан, аж ахуйн нэгжийн улсын тооллого явуулах, бүртгэх ажлаас зайлсхийсэн, эсхүл тооллого, судалгаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, түүнчлэн эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтныг тооллогоос нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох албан тушаалтан, иргэнийг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2. Хууль тогтоомжийн дагуу улсад гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, санаатайгаар буруу гаргасан бол 20000-50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||