- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ж.Золжаргал: Шивээхүрэн боомтын чингэлэгт тээврийн терминалыг ашиглалтад хурдан оруулбал нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой
Манай улс энэ ондоо багтаан БНХАУ руу 42 сая тонн нүүрс нийлүүлэхээр зорьж байсан ч шат дараатайгаар хэмжээг нь багасган 18 сая тоннд хүргэсэн байдаг. Түүнээс гадна нүүрсний экспорт сүүлийн саруудад харьцангуй нэмэгдэж байгаа ч энэ нь тийм ч их хангалттай үзүүлэлт биш юм. Тиймээс бид Монгол Нүүрс Ассоциацийн захирал Ж.Золжаргалтай цаашид нүүрсний экпортыг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой болон бусад асуудлаар ярилцлаа.
-Манай улс энэ ондоо багтаан нийт хэчнээн сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй байна вэ?
-Хамгийн анх 42 сая тонн гэж ярьж байгаад дараа нь 36,7 сая тонн гаргана гэж тооцоолж байсан. Харин одоо 18 сая тонн нүүрс нийлүүлнэ гэж тоогоо шинэчилсэн байгаа. Он дуусахад төлөвлөгөөнд багтсан 18 сая тонн нүүрс гарна гэж миний хувьд бодож байгаа. Түүнээс ч их гарах боломжтой. Ойролцоогоор 20 сая тонн гарах болов уу гэж харж байгаа.
-Экспортод гаргах нүүрсний тоо хэмжээг яагаад дахин дахин шинэчлээд байдаг юм бэ?
-Төвсийн орлого тооцохдоо аль болох их хэмжээгээр нүүрсээ гаргана гэж тооцдог. Гэтэл бодит байдал дээр тогтсон хэмжээний нүүрсээ гаргаж чаддаггүй. Учир нь оны эхний хагаст коксжих нүүрс БНХАУ руу маш бага гарсан. Шивээхүрэнгийн боомт бүтэн жилийн хугацаанд тэг зогсолт хийсэн. Гашуунсухайт боомтоор ч мөн маш бага нүүрс гарсан. Тиймээс БНХАУ руу нийлүүлэхээр тогтсон 36 сая тонн нүүрсийг гаргаж чадахгүй юм байна гээд Засгийн газраас төлөвлөгөөгөө шинэчлээд, 18 сая тонн нүүрс гаргахаар болсон.
-Одоогийн байдлаар нийт хэчнээн сая тонн нүүрс БНХАУ руу гарсан байгаа вэ?
-Ойролцоогоор 15 сая тонн орчим нүүрс гарсан байгаа. Төлөвлөгөөнөөс гурван сая тонн нүүрс гараагүй үлдсэн байна.
-БНХАУ сүүлийн үед ОХУ-аас авах нүүрсний тоо хэмжээгээ нэмж байгаа. Түүнээс гадна Хятадын гангийн үйлдвэр уналтад орох эрсдэлтэй байна гэсэн мэдээлэл байна. Эдгээр нь манай улсын нүүрсний экспортод хэрхэн нөлөөлөх вэ?
-Хятадын гангийн салбарын өсөлт буурлаа гэхэд манайхаас гаргаж байгаа нүүрсний экспортын хэмжээнд төдийлөн нөлөөлөхгүй болов уу. Мөн ОХУ-аас Хятад руу гаргаж байгаа нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа ч энэ ч бас манайд нөлөөлөхгүй.
Харин юунд нөлөөлөх вэ гэвэл коксжих нүүрсний үнэ буурахад нөлөөлөх байх. Түүнээс биш миний бодлоор хэмжээнд төдийлөн нөлөөлөхгүй гэж бодож байна.
-Саяхан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нэгдүгээр зэрэглэлийн, хүнд даацын төмөр зам ашиглалтад орсон. Тус төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Тэгвэл хэзээнээс эхлээд нүүрсний экспортод нөлөөлж эхлэх вэ?
-Төмөр зам ашиглалтад орсон ч ачаа шилжүүлэх байгууламжаа бариагүй байгаа. Тус байгууламжийг барьж дуустал хоёр жил болох байх. Гэхдээ төмөр замаараа нүүрсээ тээвэрлээд, боомт дээрээс автомашинуудад ачих байдлаар ажиллаж эхэлж байгаа юм билээ. Түүнээс биш одооноос эхлээд шууд нүүрсний экспортод нөлөөлж эхлэнэ гэж байхгүй.
-Ковидын нөхцөл байдлаас үүдээд Цагаан хаданд их хэмжээний нүүрсний овоолго үүсээд байсан шүү дээ. Бүрэн гаргаж дууссан уу. Элэгдэл хэр их байсан бол?
-Цагаан хаданд байсан овоолготой нүүрсийг гаргаж дууссан гэсэн мэдээлэлтэй байгаа. Харин уурхай дээр нь доод ангиллын эрчим хүчний 3-4 сая тонн овоолготой нүүрс байгаа. Уг овоолгоос өнгөрсөн жил зарж байсан. Гэтэл зарж байсан үнээсээ хэд дахин өндөр үнээр зарсан гэж үзнэ гээд нөөцийн төлбөр, татвар тогтоочихсон. Гэтэл энэ нь ямар ч ашиггүй болоод хаягдчихсан байгаа. Тэр овоолгыг ахин ашиглах, зарах боломжгүй мөн тээвэрлэх боломжгүй учир хаягдмал том хэмжээний овоолго болоод үлдсэн. Татварын бодлогын алдаанаас болоод хаягдсан.
-Дотооддоо ашиглах боломж байхгүй юу?
-Дотоодод хэрэглээ байхгүй учир ахин ашиглах боломжгүй.
-Нүүрсний экспорт сүүлийн саруудад харьцангуй нэмэгдэж байна. Гэхдээ өнгөрсөн наймдугаар сарын экспортын дүн өнгөрөгч оны дүнтэй харьцуулахад орлого нь нэг их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа. Гэтэл өнгөрсөн жил энэ жилээс илүү бага нүүрс экспортолсон шүү дээ. Энэ ямар учиртай вэ?
-Өнгөрсөн жилийн хувьд Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ харьцангуй их байсан. Гэтэл энэ жил буурсан. Гэхдээ манай улсын хувьд борлуулж байгаа нүүрсний үнэ өсөж буурсан зүйл байхгүй.
Харин өнгөрсөн жил тийм их орлого олсон гэдэг нь худал дүн. Яагаад гэвэл төрийн албан мэдээнд компаниудын жинхэнэ зарсан үнэнээс хоёр дахин өндөр үнээр зарсан гэсэн хиймэл тоо явдаг. Татвараа өндөр авахын тулд орлогоо өндөр бичдэг. Тийм учраас ийм зөрүү гарч байгаа юм.
-Манай улсын хувьд цаашид нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд хэрхэн ажиллах ёстой вэ. Одоо гарч байгаа экспортын хэмжээ таны бодлоор хэвийн байна гэж үзэж байна уу?
-Хилээр нэвтэрч байгаа машины тоо, нүүрсний хэмжээний хувьд ковидын өмнөх үеийг бодвол харьцангуй бага ч гэсэн хангалттай хэмжээнд хүрсэн байгаа гэж харж байна. Энэ бол манайх зохион байгуулалтаа сайжруулж байгаагийн болон туршлагажиж байгаагийн илрэл. Мөн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлал ихээхэн нөлөөлсөн. Тиймээс Засгийн газрын хувьд чамлахааргүй сайн ажиллаад нүүрсний экспортоо нэмэгдүүлж байгаа гэж харж байна.
Харин өнгөрсөн хоёр жил Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг барьж байгуулсан. Гэвч түүний ашиглалт маш бага байгаа.
Тухайлбал, Гашуунсухайт боомтоор гарч байгаа нүүрсний 20-иод хувь нь л контейнер терминалаар гарч байгаа бол Шивээхүрэн контейнер терминалаа огт ашиглахгүй байгаа. Тиймээс энэ их хөрөнгө зарцуулж байгуулсан, экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой терминалаа ашиглахын тулд БНХАУ-ын талын хил гаалийн байгууллагатайгаа зөвшилцөөд ажиллагаанд оруулах хэрэгтэй байгаа. Үүн дээр Монгол Улсын Засгийн газар анхаарах шаардлагатай. Бэлэн болчихсон дэд бүтцээ бүрэн ашиглах хэрэгтэй байна. Шивээхүрэн боомтын контейнер терминалын барилгын ажил дуусчихсан.
Хэрэв Шивээхүрэн боомт контейнер терминалаа ашиглалтад оруулбал нүүрсний экспорт тодорхой хэмжээгээр нэмэгдэх боломжтой.
-Шивээхүрэн боомтын чингэлэгт тээврийн терминалыг ашиглалтад оруулбал нүүрсний экспорт ойролцоогоор хэдэн тонноор нэмэгдэх боломжтой вэ?
-Гашуунсухайт боомт дээр чингэлэгт тээврийн терминалыг ашиглалтад оруулснаар ойролцоогоор 10-аад сая тонноор нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж харж байсан. Тиймээс Шивээхүрэнгийн хувьд ч мөн адил нэмэгдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||