- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол Улс дэлхийд далд уурхайн мэдлэгийн шинэ төв болно
Жил бүр хариуцлагатай уул уурхайг нэхэх “ Уул уурхайн долоо хоног-2022” чуулган өчигдөр гурав дахь өдрөө “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, "Үүсмэл ордын ашиглалт", Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил" сэдвээр үргэлжиллээ. Энэ өдрийн арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани, ШУТИС хамтран зохион байгуулав.
УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа энэ өдрийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын уул уурхайн салбар хөгжиж байгаагийн томоохон илрэл саяхан Австрали улсад болсон “Кевинг 2022”-д "Оюу толгой" төслийг онцолж танилцуулсан нь дэлхийн томоохон аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилчид сонирхож байсныг энд дурдмаар байна. Цаашид далд уурхайн блокчлон олборлолтын чиглэлээр дэлхийд томоохон жишиг тогтоож, гадаадад өрсөлдөх чадвартай Монголын үндэсний боловсон хүчин, аж ахуйн нэгжүүдийг бий болж байгааг энд тэмдэглэе. УУХҮЯ дэргэд Монголын далд уурхайн музей сургалт судалгаа аялал жуулчлалын төвийг цогцлоох ажил ид явагдаж байна. Энэ бүтээн байгуулалт нь Монгол Улсад нөхөн сэргээлт, хаалт, менежментийн жишгийг тогтоосон, сургалт судалгаа, оюутан сурагч инженер техникийн ажилчдыг судалгааны чиглэлд хандуулсан томоохон бүтээн байгуулалт болох нь дамжиггүй” гэсэн юм.
Далд уурхайд аюулгүй ажиллагааны орчин үеийн технологи ашиглана
Гүний уурхай хариуцсан захирал Жак Ван Тондер хурлын үеэр бидэнд хэлэхдээ “ Оюу толгой”-н гүний уурхай дээр нэвтрүүлэн ашиглаж байгаа технологи бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи гэдгийг бахархалтайгаар хэлэх байна. Ер нь “Рио Тинто”-ийн блокчлон олборлох технологи сүүлийн 25 жил маш эрчимтэй хөгжиж байгаа. Энэ технологио Монгол Улсын “Оюу толгой” төслийн гүний уурхайн биетүүдэд ашиглах болсондоо бүр ч баяртай байгаа. Үүн дотроо онцлоод дурдвал үйлдвэрлэлийн болон агааржуулалтын босоо амнуудын угсралт суурилалтын хэсэг мөн өргүүрийн технологи, газрын доорх тунелийн дээд талын бэхэлгээнүүд зэргийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж угсарсан. Түүнчлэн ирээдүйгээ төлөвлөж гүний уурхайд ажиллах хүнд даацын тоног төхөөрөмж буюу цахилгаан тоног төхөөрөмж ашиглах боломжийг судлаж эхлээд байна. Мөн дижитал техник нэвтрүүлснээр геотехникийн болон биологийн судалгаануудын мэдээллүүдээ нэгтгэж Оюу толгой шиг ийм том уурхайг аюул осолгүй удирдах нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна” гэлээ. Тус хурал энэ чуулганы технологийн гол салбар хуралдаан юм.
Оюу толгойн нийт ажилчдын 96 хувийг монголчууд бүрдүүлж байна
“Оюу толгой”-н техникийн болон нэгдсэн төлөвлөлт хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр “Оюу толгой дэлхийд өрсөлдөх далд уурхайг цогцлоох нь сэдвээр, харин “Оюу толгой”-н далд уурхайн “панел О” хэсэг дээр олборлолтыг хэрхэн эхлүүлж байгаа талаар тус гүний уурхайн техникийн үйлчилгээ хариуцсан менежер Э.Баттулга нар илтгэлээ танилцуулав.
Оюу толгой орд газар бол бүлэг ордоос бүрдсэн. Бүлэг орд дундаа Хюго дамметт ордын Хойд хюго хэсэгт давхарга 1 буюу газрын гадаргаас 1300 метрийн гүний түвшинд олборлолтын үйл ажиллаагаа явуулж байна. Панел 0 нь 320 метрийн өргөнтэй, 360 метрийн урттай панел. Энэ хэсэгт 120 хүдэр олборлох юүлүүрийн ажил төлөвлөгдсөн. Панел тус бүрт хүдэр татах цэгийг байгуулдаг. 222 ширхэг хүдэр татах цэгийг төлөвлөсөн байгаа. Гүний уурхайн нийт ажилчдын 94 хувь монголчууд, өнгөрсөн оны үеэс гурван хувиар ахисан үзүүлэлт. Нийт монгол ажилчны 21 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байгаа. Өнгөрсөн оноос зургаан хувиар ахисан. Түүнчлэн эмэгтэй ажилчдын тоо ажиллах байр суурь жилээс жилд нэмэгдэж энэ онд 12 хувьд хүрсэн гэдгийг тодотгож байлаа. ШУТИС далд уурхайн хөгжил эрчимтэй явж байгаатай холбоотойгоор сургалтын төлөвлөгөөнд блоклон нураан олборлох арга технологи, материаллаг бааз гэсэн хоёр төрлөөр хэрэгжиж байна.
Чуулганы нэг сонирхолтой зочин “Фрипорт МакМоран” компанийн хамт олон ирсэн байв. Тус компаний төлөөлөл Девид Шо дэлхийн супер Кевин уурхайн түүхээс хуваалцав. Тэрбээр, Грасберг уурхайн тухай ярихдаа “Энэ бол томоохон төсөл. 1960-аад оноос эхэлсэн. Энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ уурхайн одоогийн нөөц бол 15 сая тонн зэс болон алт байгаа. 2021 он хүртэл тооцоолсон. Нэлээд нягт орд байгаа" хэмээн панел хэлэлцүүлэгийн үеэр ярьсан юм. Мөн хэлэлцүүлэгт “Монросцветмэт”-ийн ерөнхий менежер Машбат “Монголын Далд уурхайн холбоо байгуулагдаж байгаа юм билээ. Монголросцветмет баяжуулах үйлдвэрийн хувьд өөрсдийн боловсон хүчин дээр суурилан төслөө хэрэгжүүлж байгаа. “Оюу толгой”-н туршлага судлах чиглэлээр санал хүсэлт тавиад шинэ техник технологи судлуулах тал дээр ажиллаж байгаа. Монголын уул уурхайд далд уурхайн аюулгүй ажиллагаа талаасаа маш их туршлага бий болгож байгаа” гэлээ.
Далд уурхайг илүү ашиглана
Энэ өдрийн хуралдааныг блокоор нураан олборлох арга технологиор дэлхийд тэргүүлдэг “Рио тинто” группийн зүгээс зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр “Рио Тинто Монгол” группийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргалын хэлсэн үг оролцогчдын анхаарлыг татаж байсан юм. “Монгол Улс төдийгүй дэлхий дахинд ашигт малтмалын нөөц, орд газрууд газрын гадаргын буюу ойр гүехэн илрэх нь улам бүр ховордож байгаа. Үүнээс шалтгаалж уул уурхайн цаашдын ирээдүй газрын гүн рүү хүдрийн биет далд уурхайд тулгуурлаж явах нь тодорхой болоод байна. Уул уурхай бол Монгол Улсад хөгжлийн нэгэн тэргүүлэх салбар болоод байгаа. Тийм ч учраас Монголд мэргэжлийн уул уурхайн салбарыг бэхжүүлэх, далд уурхайн чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил туршлагаа бие биетэйгээ хуваалцаж байх нь улам илүү чухал болоод байна. Энэ зорилгоор “Рио Тинто”групп “Оюу толгой”, ШУТИС-тай хамтран далд уурхайн симпозиумыг хоёр дахь удаагаа ийнхүү зохион байгуулж байна. Энэ удаагийн симпозиумын хүрээнд олон улсад хэрэгжиж буй өндөр түвшний далд уурхайн болон манай улсад үйл ажиллагаа явуулдаг далд уурхайнуудын арга туршлагыг сонсож мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал. Монгол инженер уурхайчдын далд уурхайн мэдлэгийг шинэ түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болов уу гэж найдаж байна" гэсэн юм.
Тэрбээр "Хүдэр олборлолтын технологийн зардал бага учраас “Оюу толгой” төслийн далд уурхайг олборлоход ийнхүү ашиглаж байгаа ажээ. Энэ ч утгаараа Оюутолгойгоос блокчлон олборлох аргад мэргэшсэн олон мэргэжилтэй монгол инженерүүд төрж дэлхий дахинд ажиллах боломжийг нэмэгдүүлж, мэдлэг туршлагаа олон нийтэд танилцуулах нь нээлттэй аж. Төр хувийн хэвшлийн энэ бүх хамтын ажиллагаа урт хугацаанд үр өгөөжөө өгч, “Оюу толгой” уурхай Монгол улсын зэсийн зах зээлийн томоохон тоглогч, далд уурхайн технологиороо олон улсад манлайлагч уурхай болон гэдэгт найдаж байна” гэв.
ШУИТС-д геотехнологийн монголд ганцхан лаборатори байгуулагдсан
ШУТИС-д Монголдоо ганцхан олон улсын геотехнологийн судалгаанд суурилсан лабораторийг “Рио Тинто”групп “Оюу толгой” компанийн дэмжлэгтэйгээр байгуулж үйлдвэрлэлийн зориулалттай 60 гаруй тоног төхөөрөмжөөр тоногложээ. Ингэснээр цаг хугацааны хувьд хурдтайгаар үйл ажиллагаагаа явуулж ижил уул уурхайн компаниудтай мэдээллээ солилцох нь нээлттэй болж ач холбогдол өндөр төсөл хэмээн салбар хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн төлөөлөл ярьж байв.Тус лабораторид туршилт судалгааны дата өгөгдөл бүрдүүлэх боломжтойгоороо онцлогтой аж.
Уур амьсгалын өөрчлөлтийн хурд бидний эрэлт хэрэгцээг өөрчилнө
“Рио Тинто” группийн техникийн группийн захирал Крейг Стегман “Бид цаашид уул уурхайн салбарын эрэлт хэрэгцээ хэрхэн өөрчлөгдөх бол гэдэгт анхаарлаа хандуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц хурдтай байгаа учраас энэ эрэлт хэрэгцээн дээр өөрчлөлт гарах байх. Төслүүдээ үр дүнтэй хэрхэн хэрэгжүүлэх вэ. Ялангуяа далд уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчин соёл болон нийгмийн дээрх хандлагыг зайлшгүй харгалзаж үзэхээс өөр аргагүй болж байна. Түүнчлэн далд уурхайг агуйчлан олборлох болон оновчтой загвараар хөгжүүлэхийн тулд олон шинэ зүйлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай болсон. Мөн далд уурхайн үйл ажиллагааны үед ажилтнууд маань яаж цэвэр агаараар амьсгалах боломжтой байх вэ хэрхэн аюулгүй, хөрөнгө мөнгөний зардал багатайгаар ажиллуулах гэх мэтээр анхаарах хэрэгтэй байгаа. Далд уурхайн хувьд одоогийн орчинд нөхцөлд тохиолдож байгаа бэрхшээлүүд мэдээж нөлөө үзүүлж байгаа ч хамгийн түрүүнд хүлэмжийн хийг бууруулахад гол шийдлээ олох нэн тэргүүний ажил бий. Ялангуяа нүүрстөрөгчийн ялгарлын шийдлийн манлайлагч болох боломжийг бид хайж байна. Далд уурхай дээр хүмүүсийн аюулгүй, эрүүл ажлын нөхцөлөөр хангах ажил чухал зорилт. Энэ нөхцөлд салбараа автоматжуулахад бүтээмж өсдөг. Мөн аюулгүй байдлын үйл ажиллагаа илүү боловсронгуй болох боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (6915)
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||