Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хөтөл”-ийн зуухны тоосго хэмхэрч, “Монполимент” цементээ зөөж чадахгүйд хүрч, “МАК”-ийн цемент ченжүүдийн гараар зарагдаж байна

“Хөтөл”-ийн зуухны тоосго хэмхэрч, “Монполимент” цементээ зөөж чадахгүйд хүрч, “МАК”-ийн цемент ченжүүдийн гараар зарагдаж байна

 

Барилгын гол түүхий эд цемент дахиад л ховордож, "нүдний гэм” болжээ. Ердөө хоёр сар орчмын өмнө л тонн нь 380 мянгаар худалдаалагдаж байсан бол өнөөдөр 580-600 мянган төгрөг болтлоо өсчээ. Ховордсон цементийн үнийг хэдхэн ченж тодорхойлж аманд орсон үнээ хэлж, барилгын салбарынхныг дарамтлаад сууж байна.


Т.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрүүд хэрэгцээ хангах хэмжээнд ажиллаж чадахгүй байна


Бид Гурвалжинд байрлах барилгын материалын 44 дүгээр зах дахь нөхцөл байдлыг сурвалжиллаа. Өдөр 11:00 цаг өнгөрөөд очиход агуулахууд бараг хоосорчээ. Буланд нь цөөхөн шуудайтай МАК-ын цемент л харагдаж байв. Цементийн худалдаа эрхлэгч Т.Эрхэмбаяраас цөөн асуултад тодруулга авлаа.


-Цемент тасраад байна уу. Агуулахууд бараг хоосон харагдах юм?

-Эрэлт хэрэгцээ их байна. Өглөө орж ирсэн цөөхөн вагон нь тэр дороо дуусчих юм.

-Энэ зах руу өдөрт хэдэн вагон цемент орж ирж байна вэ?

-Энд өдөрт л 30-40 вагон цемент орж ирж хэрэгцээ хангадаг юм. Өнөөдөр цөөхөн вагон орж ирээд тэр дороо дуусчихаж байна. Цементийн худалдаа эрхлэгчид өөрсдөө үйлдвэрээс нь бага хэмжээгээр татаж аваад худалдаалах ч тохиолдол байна.

-Цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд ажиллаж чадахгүй байна уу?

-Нэг талдаа тийм. Дотоодын зах зээлд цемент нийлүүлж байгаа үйлдвэрүүд хэрэгцээ хангах хэмжээнд тогтвортой ажиллаж чадахгүй байна. Нэг бол уут дуусчих юм, үгүй бол нийслэл рүү вагон явуулж чадахгүй байгаа юм. Энд бол 30-40 вагон цемент орж ирж байж л бүрэн хэрэгцээ хангана. Одоо бол тийм боломж алга. Ачааны машинтай орж ирсэн хүмүүс дүүртэл ачаад гарч чадахгүй байна.

-Өнөөдөр цемент хомсдоод байгаа шалтгаан нь ердөө энэ үү?

-Хөтөлөөс шуудай цемент ч орж ирэлгүй хагас сар орчим болж байна. Гол ачааг үүрч үнийг тэнцвэржүүлнэ гэж дуугарч байсан газрынх нь үйл ажиллагаа доголдчихлоо.

Хоёрдугаарт "МАК”-ын зүгээс зөвхөн борлуулалтын цэгүүдээрээ цементээ борлуулах сонирхолтой байна лээ. Энэ нь өнгөрсөн зун Хөтөл цементийн удирдлагуудын зүгээс гаргасан үйлдэлтэй холбоотой байх. Одоо"МАК”-ын цемент энэ зах руу бага хэмжээгээр л орж ирж байна. Ирсэн нь хаанаа ч хүрэхгүй байна л даа.

-"Мон цемент” энд харагдахгүй юм. Орж ирэхгүй байна уу?

-"Мон цемент” орж ирээгүй удаж байна. Ер нь Дорноговийн Өргөн сум дахь үйлдвэрээсээ нийслэл рүү зөөхдөө асуудалтай байгаа гэж ойлгосон. Өргөнөөс вагон явахгүй байгаа. Энэ нь нийслэл рүү цемент нийлүүлэхэд түвэг удаж байгаа тухай л мэдээлэлтэй байна” гэв.


Л.Батзориг: Энэ янзаараа бол цемент урдаас татахаас өөр арга алга. Барилгын салбар сүйрэх нь


44 дүгээр захын орчим цемент сурагласан хүмүүсийн хөлд дарагджээ. Орж ирсэн цөөхөн вагон цементийг нь ченжүүд хувааж авчихаад дамлаж зарж байгааг иргэд хэлж байна. Тэдний төлөөлөл Л.Батзоригтой ярилцлаа.


-Цемэнт авч чадсангүй юу та?

-Чадсангүй. Өглөө вагон буухад нь 20 тонн цемент авчихыг бодсон юм. Ченжүүд нь хуваагаад авчихлаа. Сүүлийн гурван хоног цемент хайлаа, олж чадсангүй.

-Огт олдохгүй байна уу?

-Цементийн ченжүүд гартаа оруулчихаад хөөрөгдөл үүсгээд байна. Тонн цементийг 580 мянга гэж байна шүү дээ. 600 мянган төгрөгөөр байгаа газарт буулгаж өгнө гэж байна. Дотоодын үйлдвэрүүд зах зээлд хүрэлцээтэй хэмжээнд нийлүүлж чадахгүй байгаа учраас л цөөхөн хэдхэн шуналтай хүмүүс гартаа оруулчихаад ийм байдалд хүргэж байна. Цементийн зах зээлд ямар ч эмх цэгц алга. Хор уршиг нь барилгын салбарынханд ирж байна. Одоо байрны үнэ цаашид өсөх нь ойлгомжтой. Ачаа нь иргэдийн нуруунд л очно. Гэтэл дээр дуусан хүмүүс маань нэг сургуулийн захирал хольж солих асуудалд л ач холбогдол өгөөд байдаг. Энэ хооронд чинь барилгын салбар сүйрч дууслаа.

-Одоо та бүхэн үйл ажиллагаагаа яаж байна вэ?

-Таг зогсчихоод байна. Уул нь барилгын улирал дуусахаас өмнө ажлаа жаахан ч болов явуулчихмаар байх юм. Гэтэл нөхцөл ийм байна. Ямар ч арга алга.

-Цементийн зах зээлийг дотоодын үйлдвэрүүд бүрэн хангана гэж мөн ч олон удаа дуугарч байсан даа. Ам бардам хэлдэг.

-Дотоодын үйлдвэрүүд хэрэгцээгээ бүрэн хангаад байвал сайн. Гэхдээ чадахгүй байна. Өнгөрсөн хавар барилгын улирал эхлэх үеэр хомсдолд орж байсан. Тухайн үедээ үйлдвэрүүд уутгүй болсон гэж тайлбарлаж байлаа. Харин өнөөдөр Хөтөл нь хамаг чадлаараа ажиллаад техникүүдээ эвдлээд хаячихав бололтой. "Мон цемент” нь нийслэл рүү зөөж чадахгүй байна. Ийм бүтэлгүй байвал урдаас татахаас өөр аргагүй. Дотоодын үйлдвэрээ дэмжиж байгаа нь олзуурхууштай ч өнөө хэд нь үүргээ биелүүлж чадахгүй байна гэв.

Дотоодын үйлдвэрүүдийн тухайд "Хөтөл цемент”-ийн техник эвдэрсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдоод байгаа гэнэ.Энэ талаар тус үйлдвэрийн захирал Л.Наранбаатар "Барилгын салбарт 2 сая тонн орчим цемент ашигладаг.Хөтөл цемент хамгийн ихдээ 380 мянган тонн үйлдвэрлэж байсан бол энэ жил бид 400 мянган тонн цемент үйлдвэрлэхээр зорьж байна. Одоогийн байдлаар 280 мянган тонн цемент үйлдвэрлэсэн. Одоогоор төлөвлөгөөт засвар хийж байгаа. Одоогоор засварын ажил 70 орчим хувьтай байна.Бид мөнгөгүй, мөн тоосгоны нөөцгүй үйлдвэр хүлээн авсан. Нөөцөө бүрдүүлэхийн тулд тодорхой хугацаа орсон. Зуухны тоосгыг нь зургаан сар тутамд солих ёстой атал 36 сар солиогүй ажиллуулснаар эвдэрлээ. Засварын ажлыг барилгын улиралд багтааж дуусгахаар шахуу ажиллаж байгаа” гэв. Тэрбээр үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа.


МАК: Өдөрт 3500 тонн цемент зах зээлд нийлүүлж байна


Харин МАК евро цементээс дээрх асуудлын хүрээнд тодруулга авсан юм.


-Дотоодын зах зээлд цементийн хомсдол үүсч, үнэ нь тэнгэрт хаджээ. Танайх зах зээлд өдөрт хэдэн тонн цемент нийлүүлж байна вэ?

-Манай үйлдвэрт дотоодын зах зээлд өдөрт л 3500 тонн цемент нийлүүлж байна. Үүний 3200 тонн нь Улаанбаатар хотын зах зээл рүү ордог. Үнэ ханшийн тухайд үйлдвэрээс ууттай цемент тонн нь 335600 төгрөгөөр гарч байна. Харин задгай цемент тонн нь 183500 төгрөгөөр нийлүүлж байгаа. "МАК”-ын цемент зах зээлд хэвийн нийлүүлэгдэж байна хэмээв.

Додоодын үйлдвэрүүдээс "МАК” бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Гэвч тэдгээр нь ченжүүдийн гараар дамжиж байна. Харин "Мон цемент”-ийн тухайд хүчин чадлаараа ажиллаж байгаа ч вагоноор зөөж чадахгүй байгааг онцолж байгаа юм. Төрийн мэдэлд очоод буй Хөтөлийн үйлдвэрийн тухайд засвартай байгааг захирал нь хэлж байна. Тэд үлдсэн хугацаанд шуудай цемент ч зах зээлд нийлүүлж чадахгүй нь бололтой.

О.Дашням

Өдрийн сонин



“Хөтөл”-ийн зуухны тоосго хэмхэрч, “Монполимент” цементээ зөөж чадахгүйд хүрч, “МАК”-ийн цемент ченжүүдийн гараар зарагдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
2024 оны 12 сарын 05, 21 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани