- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Coal Mongolia-2022”: Нүүрсний үнэ ба боломж
Дэлхийд өрнөж буй цар тахал, геополитикийн асуудлаас үүдэлтэй улс орнуудын эдийн засаг хумигдаж, хэтэвч нимгэрсэн сорилтын жилүүд үргэлжилж байна. Гэсэн хэдий ч Төв Азийн цээжинд орших Монгол Улс байгалийн баялаг, тэр дундаа нүүрсээрээ эдийн засгаа тэлэх боломж, гэрэл,гэгээ байгааг "Сэргэлтийг хамтдаа” уриан дор болсон "Coal Mongolia-2022” чуулганы төлөөлөгчид ярьж байв6
Энэхүү түүхэн дээд амжилтыг уул уурхайн дэлхийн гигантууд бүрэн утгаар нь ашиглаж хэтэвчээ зузаатгаж байгаа юм. Харин манай нүүрсний салбарынхан энэ боломжийг төдийлөн ашиглаж чадаагүйг чуулганы үеэр онцолсон юм. Хоёр хөршөөс хамааралтай манай улсын хувьд хил гаалийн хориг хязгаарлалтууд, тээвэр логистик гээд хэдэн 10 жилийн турш шийдэж чадаагүй шийдлүүд нүүрсний салбарынханд тээг болсныг тодотгож байв.
Манай улсын хувьд энэ онд эрчим хүчний эрэлт дээр тулгуурлан 34 сая тонн нүүрс гаргахаар төсөвлөсөн ч төсвийн тодотголоороо 18-20 сая тонн болгож бууруулсан. Одоогийн байдлаар 15 сая тонныг нь экспортолжээ.
Үнийн өсөлтийн энэ цонх үед нүүрсээ түүхийгээр нь бус баяжуулан нэмүү өртөг шингээн экспортлох нь гадаад валютын урсгалыг нэмнэ гэдгийг "Coal Mongolia-2022" чуулганы үеэр илүүтэй ярьсан. Олон жил нүүрсээ баяжуулья гэсэн энэхүү шийдлийн яриа энэ удаад илүү ажил хэрэгч байдал руу шилжжээ. Тухайлбал шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг барьж, бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, АМНАТ-ын тооцоолуурыг бий болгон нүүрсний ангиллын шинэ стандартыг нэвтрүүлсэн гээд бодитой ажлууд өрнөсөн байна. Нүүрсний ангиллын стандартын шинэчлэлийн хувьд хуучин 3 төрлийн 11 дэд ангилалтай байсныг 5 төрөл буюу 22 дэд ангилалд хуваасан аж. Энэхүү шинэ ангиллыг салбарынхан хүсэн хүлээсэн өөрчлөлт биш ч нүүрсний салбарт ахиц авчирлаа гэж дүгнэж байна. Дээрх шинэчлэл нь боомт бүрээр үнийн савлагааг хазаарлахаас гадна жишиг үнэ тогтох хөшүүрэг болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм.
Түүнчлэн нүүрснээс зай барьж байсан дэлхийн хандлагыг Орос, Украины дайн орвонгоор нь өөрчилсөн энэхүү геополитикийн хурцадмал байдал болон хийн үнийн өсөлт Монголоос нүүрс худалдан авах сонирхлыг нэмэгдүүлэх төлөвтэйг экспертүүд онцолсон. Европын холбооны хориг арга хэмжээ Австрали, Өмнөд Африкийн нүүрсний нийлүүлэлтийг Европ руу татаж улмаар Монгол, Казахстан зэрэг улсаас нүүрс худалдан авах эрмэлзлийг бий болгож буй.
Монгол Улсын эрчим хүчний нүүрсний нөөцийн задаргааг авч үзвэл дийлэнх буюу 7.8 тэрбум тонныг Төв аймаг, 7.2 тэрбумыг Өмнөговь, 3.7 тэрбум тонн Хэнтийд төвлөрдөг байна. Чулуун нүүрсний нөөц хойд, баруун, хангай, говийн бүсэд төвлөрдөг бол антрацит нүүрсний нөөцийг Өмнөговь, Дорноговь аймгууд бүрдүүлдэг байна.
Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж, ашиглалт, ачаа тээврээ тооцдог шинэ шанг татаад байгаа хэдий ч төмөр зам жигдрээд 30-40 сая тонн нүүрс экспортолтлоо хугацаа шаардана гэдгийг салбарынхан тодотгож байсан юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||