- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хэн тууз хайчлах нь биш хэн хатууг нь нуруундаа үүрч, дайралтыг туулж ирсэн нь чухал
Төмөр зам бол улс төрд мөс хагалам хэцүү бас баалуулж, доромжлуулж ирсэн хэцүү даваа байв. "Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам өнөөдөр нээлтээ хийж байна”. Энэ ганцхан өгүүлбэрийн цаана хичнээн хүний хөдөлмөр, хөлс хүч басхүү доромжлол дайралтыг тэсэн гарсан тэсвэр тэвчээр байсныг хэн ч мэдэхгүй. Төмөр зам гэдэг үг, өгүүлбэрийг сонсмогц Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга байнга цуг дагалдах биз.
Учир нь түүн рүү "Х.Баттулгын овоолсон шороо”, "Монголын эсрэг дайсагнагч” хэмээх гүтгэлэг доромжлол цаг үргэлж хамт сүүдэр мэт дагалдаж байсан. Учир нь Х.Баттулга 7 хоног бүр Төмөр зам руу ухасхийж ажлын явцыг шалган, төмөр замын ажилд оролцож буй бие бүрэлдэхүүн болон үндэсний компаниудтай уулзаж, тулгарч буй асуудлыг шийдэхээр толгойгоо гашилгаж байсныг хэн бүхэн мэдэх биз.
Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн ажлаа өгөхийн өмнө өгсөн бүрэн хэмжээний ярилцлагадаа /2021.06.06/, "Монгол Улс хэт их улстөржөөд байнаа. Бидэнд улс төржиж болохгүй хэдэн сэдэв бий. Жишээ нь, Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа ОХУ-аас Хятад руу нийлүүлж байгаа хийн хоолой. Энийг ямар ч үед улстөржүүлж болохгүй. Ямар ч үед хэн нэгэн нь миний ажил гэж нааж болохгүй. Олон хүний хөдөлмөр байдаг учраас. Хоёрдугаарт, 6000 км үргэлжлэх төмөр замын бодлогыг улстөржүүлж болохгүй. Аль ч үеийн Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд дэмжиж ажиллаж байх ёстой. Гуравдугаарт, алслагдсан сумдуудын хөгжил. Энэ алслагдсан сумдуудад амьдарч буй иргэд, малчид энэ улсыг эзэнтэй болгож байгаа. Энэ улсын хөгжлийг, энэ улсын орлогыг дээд зэргээр анхааран малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг бодлогоор байгуулж, хурдан дуусгах ёстой. Мөн говийн асуудал. Эзэнгүй болж байгаа газрын доороо асар их баялагтай энэ говийг өнөөдөр бид эзэнжүүлэхийн тулд төрийн бодлогоо чиглүүлэх ёстой. Улс төржиж болохгүй сэдвүүд гэж эдгээрийг би байнга ярьдаг юм” хэмээн онцолсныг эргэн саная.
Учир нь өнөөдөр Эдийн засаг хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд үг хэлнэ. С.Баярын Засгийн газар эхлүүлсэн боловч зогсоод байсан бүтээн байгуулалтыг У.Хүрэлсүхийн Засгийн газар дахин эхлүүлж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн Засгийн газрын үед ийнхүү ашиглалтад орж байна” хэмээн энэ бүх ажлыг МАН-д наан алдаршуулжээ. Гэвч хэн нээх нь чухал биш. Хэн хүнд хэцүүг үүрч Төмөр замын бодлогыг УИХ-аар батлуулсан нь чухал юм. Х.Баттулга нэгэнтээ тухайн үед төмөр замын ажлыг явуулахад ҮАБЗ-ийн нэгдсэн байр суурь, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг оролцоо маш их байсныг ярилцлагууддаа олонтаа хэлж байжээ.
Төмөр замыг Монголчууддаа авч үлдэхийн тулд арав гаруй жил хараалгаж, доромжлуулж, гүтгүүлж өнөөдрийг хүрсэн мөс зүсэгчдэд талархая. Дахин хэлье, хэн тууз хайчлах чухал биш. Хэн эхлүүлж, хэн ажлыг гүйцэтгүүлж, хэн хатууг нь нуруундаа үүрч, хэн дайралтыг туулж ирсэн нь чухал.
Энэхүү төмөр замыг 2020 онд эхлүүлж гүйцэтгэгчээр "Бодь интернэшнл”, захиалагчаар "Тавантолгой төмөр зам” ажилласан байдаг. Ямартаа ч Баттулгаар овоглуулж, Баттулгыг хардаж сэрдэж ирсэн 240 км үргэлжлэх төмөр зам, 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламж, нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжийг ашиглалтад бүрэн оруулсанд нийт Монголчууддаа баяр хүргэе.
Х.Чимэд
https://www.sonin.mn/news/enews/132626
Хэн тууз хайчлах нь биш хэн хатууг нь нуруундаа үүрч, дайралтыг туулж ирсэн нь чухал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани