- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Европын улс орнууд ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛТАЙ нүүр тулж эхэллээ
Герман 65 тэрбум еврогоор иргэд, бизнесүүдээ эрчим хүчний үнийн өсөлтөөс хамгаалахаар шийдэв
Германд ирэх саруудад эрчим хүчний үнэ өсөх бөгөөд улмаар нийгэм, бизнесийн байгууллагуудад том эрсдэл нүүрлэх гэж байна. Уг эрсдэлийг бууруулахын тулд Герман улс 65 тэрбум еврогийн төсөв бүхий багц арга хэмжээ авахаар шийдсэн хэмээн канцлер Олаф Шольц зарлалаа.
Германд хэрэгжүүлсэн өмнөх хоёр багцаас илүү өргөн хүрээг хамрах энэ удаагийн арга хэмжээ эмзэг бүлэг, бизнесийн байгууллагууд руу илүү чиглэсэн ажээ. Тухайлбал, эрчим хүч их хэрэглэдэг 9,000 орчим бизнес эрхлэгчид 1.7 тэрбум еврогийн татварын хөнгөлөлт үзүүлнэ. Мөн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэд, оюутнууд зэрэг дэмжлэг шаардлагатай бүлэгт төрөөс нэг удаагийн санхүүгийн тусламж, хөнгөлөлт олгох аж. Европын бусад орон Германаас жишээ аван ижил төстэй арга хэмжээ хэрэгжүүлэхээр судалж байгаа юм.
Европ даяар Оросын эрчим хүчнээс бүрэн хараат бус болохоор хичээсээр байна. Орос улс "Умардын урсгал 1” хоолойгоо Бямба гарагт нээх ёстой байсан ч өнөөдрийн байдлаар хаалттай хэвээр байлгаж байна. Канцлер Шольц сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "Герман улс өвлийг давж чадна. Орос эрчим хүчний найдвартай түнш байхаа больсон” хэмээн хэлсэн юм. Германчуудын хийн агуулахууд зургаадугаар сард 50 хувь дүүргэлттэй байсан бол өнөөдөр 84 хувьд хүрч нэмэгджээ.
Швед улс эрчим хүчний компаниуддаа яаралтай тусламж үзүүлэхээр болжээ
Европт эрчим хүчний хямрал нүүрлэж байгаа энэ үед Шведийн засгийн газар хийн үнийн өсөлтөөс болж дампуурлын ирмэг дээр байгаа эрчим хүчний компаниуддаа яаралтай дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ.
Financial Times зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон орон нутгийн цагаар 3-ны өдөр эрчим хүч үйлдвэрлэгч компаниудад яаралтай тусламж үзүүлэхээр шийдсэнээ зарлав. ОХУ-ын тал хийн нийлүүлэлтийг бууруулснаар хийн үнэ огцом өсөхөд эрчим хүчний компаниудын гэрээ байгуулсан фьючерсийн маржин ч нэмэгджээ. Тэрээр "Хэрэв одоогийн нөхцөл байдлыг энэ хэвээр орхивол эрчим хүчний салбарын хямрал хөрөнгийн зах зээлд тархаж томоохон хэмжээний санхүүгийн хямралд хүргэж болзошгүй” хэмээн анхааруулав.
Ерөнхий сайд Андерссон хэлэхдээ, эрчим хүчний компаниудад хийн үнэ өссөнтэй холбогдуулан цахилгааны үнийг нэмэхээс өөр сонголт байхгүй ба бидний зүгээс эрчим хүчний үнийг тогтворжуулахын тулд тэдэнд дэмжлэг үзүүлэхээс аргагүй хэмээн онцолжээ. Шведэд цахилгааны үнэ энэ он гарсаар 11 дахин өссөн байна.
Оросын төрийн өмчит Газпром компанийн зүгээс "Умардын урсгал-1″ хийн хоолойд засвар үйлчилгээ хийх явцад турбинаас хий алдагдаж байгаа нь илэрсэн тул тус хийн хоолойн нийлүүлэлтийг өнгөрөгч 2-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргаснаа зарласан билээ. Энэхүү шийдвэрийн талаар ерөнхий сайд Андерссон "Энэ мэдэгдэл нь "дайн лугаа өвөл”-ийг дуудах эрсдэлтэй төдийгүй Шведийн санхүүгийн тогтвортой байдалд заналхийлж байна” хэмээв. Тэрээр үргэлжлүүлэн "Оросын уг шийдвэрийн цаана аюулгүй байдалд заналхийлсэн бодлого нуугдаж буй нь тодорхой юм. Орос биднийг хагалан бутаргах гэж Европын эсрэг эрчим хүчний дайн хийж байгаа ч бид Путины хүслийг биелүүлж зүгээр хараад суухгүй гэдгээ хэлье” хэмээн өгүүлжээ.
Хөрш Финланд улс ч мөн үүнтэй ижил хариу арга хэмжээ авах төлөвтэй байна. Финландын Сангийн сайд Анника Саррико өөрийн Твиттер хуудаснаа жиргэхдээ Шведийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шиг арга хэмжээг Финланд улс ч аль хэдийн эхлүүлээд байна хэмээн цохон тэмдэглэв.
Түүнчлэн Европын холбооны түвшинд ч цахилгаан эрчим хүчний компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, байгалийн хийн үнийн дээд хязгаар тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Financial Times сонины эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Европын холбооны эрчим хүчний сайд нар ирэх 9-ний өдөр зохион байгуулагдах яаралтай хурлаар эрчим хүчний компаниудын хөрвөх чадварыг сайжруулах арга хэмжээний талаар хэлэлцэхээр болжээ.
Эх сурвалж: BBC
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||