- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Туркойз Хилл"-ийн жижиг хувьцаа эзэмшигчид "Рио Тинто"-д хувьцаагаа зарах бодолгүй байна
Туркойз Хилл компанийн хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг уул уурхайн аварга Рио Тинто пүрэв гарагт Туркойз Хиллийн 49 хувийг нэгж хувьцааг 43 канад доллароор худалдаж авах зарчмын тохиролцоонд хүрсэн билээ. Тэгвэл Калифорнид төвтэй Туркойз Хиллийн 2.16 хувийг эзэмшдэг "SailingStone Capital Partners” компани хувьцаагаа бэлэн мөнгөөр худалдах нь Оюу Толгойгоос цаашид хүртэх ашгийг хангалттай нөхөж чадахгүй” гэж мэдэгджээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос өмнөд хэсэгт орших Оюу Толгой төсөл нь дэлхийн томоохон зэс, алтны орд юм. Туркойз Хиллийн үлдэгдэл хувьцааг худалдаж авснаар Рио Тинто Оюу Толгой төслийн 66 хувийг эзэмшиж, үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ. Туркойз Хиллийн томоохон, урт хугацааны эзэмшигчдийн хувьд бид өөрсдийн эзэмшиж буй хувьцааг хямд үнээр зарах сонирхолгүй байна гэж "SailingStone Capital Partners” мэдэгдсэн байна.
"Туркойз Хилл”-ийн 10 хувийг эзэмшдэг "Pentwater Capital Management” Рио Тинтогийн сүүлд тавьсан саналын талаар тайлбар өгөхийг хүссэн Ройтерс агентлагийн хүсэлтэд хариу өгөөгүй байна. "Pentwater Capital Management” өмнө нь Риогийн гуравдугаар сарын дундуур гаргасан нэгж хувьцаанд 34 канад доллар өгөх анхны саналаас татгалзаж байсан. Анх 2.7 тэрбум ам.доллар санал болгож байсан бол дараа нь 3.1 тэрбум болгосон юм. Харин үнэлгээнд бага зэрэг өөрчлөлт орсон байна. Талууд хоорондоо хэлэлцэж нэгж хувьцааны үнэлгээг дахин нэмж 43 канад доллар болгосон байна. Ингэснээр хэлцлийн нийт дүн 3.3 тэрбум ам.доллар хүрлээ.
Хэрэв Туркойз Хилл Ресурс хувьцаагаа Риод худалдвал далд уурхайн өргөтгөлийн ажил дуусмагц дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох Оюу Толгойд шууд хөрөнгө оруулах боломжтой болно. "Credit Suisse”-ийн шинжээч Саул Кавонич гэрээний талаар "Энэ нь бидний үндсэн үнэлгээнээс арай өндөр байна. Гэхдээ энэ нь хамтарсан үйлдвэрийг Риогийн үндсэн хөрөнгө болох хөгжлийн тодорхой зам руу чиглүүлж байна. Төслийг урагшлуулахын тулд хувьцааг худалдаж авах шаардлагатай" гэжээ.
Хэлэлцээрийн хүрээнд Рио Тинто зэрэг хувьцаа эзэмшигчдийн гуравны хоёр нь дэмжсэн санал өгөх шаардлагатай. Дээрээс нь жижиг хувьцаа эзэмшигчдийн 50 гаруй хувь нь дэмжсэн санал өгөх ёстой. Рио санал хураалтыг 2022 оны дөрөвдүгээр улиралд аль болох эрт явуулахаар төлөвлөж байгаа аж. Риогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм "Энэхүү гэрээ нь далд уурхайн үйл ажиллагаа саяхан эхэлсэнтэй холбоотой бас нэгэн чухал алхам бөгөөд засаглалыг хялбарчилж, үр ашгийг дээшлүүлж, Оюу Толгой төслийг урт хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд илүү тодорхой санхүүжилтийг бий болгоно гэдгийг онцолсон байна. Рио Тинтогийн Сиднейд арилжигдсан хувьцааны ханш пүрэв гарагт 2.1 хувиар буурч 92.52 австрали доллар болсон нь арваннэгдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||