- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Ганбаатар: ОТ-н өрөнд өдөр бүр 5 тэрбум төгрөг төлж байна
-Та сүүлд хэвлэлийн хурал зарлахдаа УИХ-д "Албан бус бүлэг
байгуулъя” гэсэн. Ингэж бүлэг байгуулснаар УИХ-ын үйл ажиллагаа илүү
сайжрах боломжтой юу?
-Өнөөдөр УИХ-д неолиберализм буюу үндэстэн дамнасан корпорациудын
захиалгаар шийдвэр гаргадаг хүмүүс маш олон байгаа. Энэ нь АН, МАН-ын
хоёр бүлэгт маш их хүчээ авсан. Олонхийн төлөө гаргах ёстой
шийдвэрүүдийн өмнүүр цөөхөн хүний бүлэглэлүүдийн шийдвэр гардаг.
Неолиберализм байгаа, байхгүйг та яаж нотолж байгаа юм бэ гэж асууж
болно. Өнөөдөр гудамжинд 400 мянган "Чингис” ажилгүй явж байна. Өөрөөр
хэлбэл, 400 мянган хүн ажилгүй байна. Баян, хоосны ялгаа ингэж их
гарлаа. Өнөөдөр манайхан уул уурхайн баялаг, өвөг дээдсийнхээ газар
нутгийг лиценз хэлбэрээр өм цөм гадныханд өгчихсөн байна. Хувьчлал,
хууль журамгүй бай, жижигхэн Засгийн газартай бай, чөлөөт хэвлэл гэх
зэрэг олон зүйл дээр бид ардчиллын зарчмаа барьж чадсан уу гэдэг дээр
эргэлзээ төрж байгаа. Энэ бүхэн Дэлхийн банк, Валютын сан гэх зэрэг олон
улсын байгууллагын зааварчилгаагаар явсны хар гай. Үүнийг нь
хэрэгжүүлдэг улстөрчид байдаг. УИХ-д ард түмнийхээ дэмжлэгээр орж
ирчихээд, сонгогчдоо мартчихсан, сонгогчид дээрээ дараа нь очоод юу гэж
хэлэх вэ гэдгээс айдаггүй, бүлгийн хэдэн том улстөрчдөөсөө л үхтлээ
айдаг улстөрчид 76 дотор их байна. Түүнчлэн эх орныхоо төлөө, сонгогчид,
ирээдүй, хүүхдүүдийнхээ төлөө сайн шийдвэр гаргамаар байдаг. Намын
бүлэг гэдэг айхтар том дарамт байна, яах вэ гэж зовж зүдэрч байгаа
хүмүүс ч байна. Тийм хүмүүст миний зүгээс болон бие даагч бусад
гишүүдийн зүгээс уриалга хүргүүлж байгаа юм. АН, МАН, МАХН-МҮАН-ын
"Шударга ёс” эвсэл гээд миний тоолсноор ямар ч байсан 13 хүн байна. Тэр
хүмүүс заавал бүлгээсээ, намаасаа гарах албагүй. Яг улс орны эрх ашгийн
төлөө гаргах, амин чухал шийдвэр дээр хамтарч дуугарч байя гэдгийг
уриалсан. Үүнийг албан бус бүлэг гэж нэрлэнэ үү, үгүй юу хамаагүй. Ямар ч
байсан зохион байгуулалтад оръё. Эмэгтэйчүүдийн бүлэг гэж байгаатай
адилаар зохион байгуулалтад орж ажиллая гэдгийг уриалсан. Үүнийг сонсоод
АН-ын зарим нэг том улстөрчид үхтэлээ айж, над руу маш их довтоллоо.
Гэсэн хэдий ч ямар ч байсан уриалах нь миний ажил. Эхний ээлжинд есөн
гишүүн. Бид хэд саяхан уулзсан. Ялангуяа Ашигт малтмалын тухай хууль,
Газрын тосны тухай хууль, Газрын тухай хууль дээр хамтарч ажиллая гэдэг
дээр санал солилцсон.
-Ерөнхийдөө ажил гацаах бас нэг тогтолцоо л бүрдүүлэх гээд байна уу гэж олонхийн зүгээс шүүмжилж байх шиг?
-10 гаруй гишүүн сэтгэлээрээ нийлчихлээ гэж бодъё. АН-ынхан зөв
санаатай, МАН-ынхан гацааж байгаа бол бид АН-тай нийлнэ. МАН-ынхан зөв
юм сэтгээд, АН-ынхан буруу юм сэтгээд байгаа бол бид сонгогчдынхоо дуу
хоолой болж, ямар нэгэн бүлэглэл, үндэстэн дамнасан корпорациудын дуу
хоолой болохгүйгээр хуульд нөлөөтэй оролцъё гэж байгаа юм.
-Үндэстэн дамнасан корпораци гээд Рио Тинто, Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хэлж байна уу?
-Тийм. Жишээ нь Рио Тинтогийн хувьд анх яг амлаж байсан ажлын байраа
бий болгож чадсан уу. Тэд 10 мянган монгол хүнийг ажилтай болгоно гэсэн.
Одоо хүмүүсээ халаад эхэлсэн. Үүнийг нь асуух эрх надад бий юу. Үүнийг
асууснаараа янз бүрийн нэр хоч зүүх нь тийм ч тааламжтай биш байна.
Жишээ нь гэрээ байгуулагдаад, баяжмалаа гаргаад л эхэлбэл, төсвийн 30
хувийг бүрдүүлнэ гэж байсан. Үүнийг асуух эрх надад байгаа юу. Хэрвээ
байхгүй гэвэл чөлөөтэй хэлэх хэрэгтэй. УИХ-д ард түмнийг төлөөлөөд сууж
байгаа хүн ингэж асуух эрхгүй юу. Өнөөдөр ийм аюултай, маш тэнэг гэрээ
хийчихсэн байна. Энэ гэрээгээ эргэж харъя гэж асуух эрх надад байгаа юу.
Энэ гэрээг би анхнаас нь шүүмжилсэн. Гэрээ байгуулахаас нь өмнө яриагүй
байсан бол би дуугүй байж болно. Бид 34 хувийг өр тавьж авсан.
"Наадахаа болио” гээд бид өлсгөлөн зарлаж байлаа шүү дээ. Үнэндээ хүч
хүрээгүй. Чи бодоод үз. Өнөөдөр өдөр болгон таван тэрбум төгрөг буюу
таван цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг бид зөвхөн хүүнд нь л өгч
байгаа. Би хэрвээ худлаа ярьж байгаа бол тэд намайг шүүхэд өгөх ёстой.
Өнөөдөр нэг кг зэс гаргачихаад, монголд юу ч өгөөгүй байхад бид энэ
гэрээний төлөө өдөр бүр таван тэрбум төгрөг хүүнд нь төлж байна. Энэ бол
үнэн. Худлаа байсан бол цаадуул чинь аль хэдийнэ шүүхэд өгчихөөр
байсан. Энэ шударга ёс мөн үү. Шударга биш.
-Одоо тэгээд анхны хөрөнгө оруулалт хэтэрчихээд байгаа?
-Бас нэг тоо баримт хэлье. Оюутолгойн хөрөнгө оруулагчид 2007 онд 2.7
тэрбум ам.доллараар бүх хөрөнгө оруулалт хийгдээд үйлдвэр ажиллана гэж
хэлж байсан. Энэ нь Засгийн газраас дэмжигдээд, Их хурал дээр орж ирээд
унаж байсан. Хоёр жилийн дараа дөрвөн тэрбум 124 сая доллараар бүх
хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж хэлээд оруулж ирсэн. Яг гэрээгээ
үзэглэхдээ таван тэрбум 124 сая ам.доллар болсон. Энэ 5.1 тэрбум
ам.доллар дотор 260 сая доллар нь ил уурхайн хөрөнгө оруулалт, нэг
тэрбум 524 сая доллар нь далд уурхайн хөрөнгө оруулалт. Ингээд бусад
хөрөнгө оруулалтууд жагсаад, дээрээс нь 927 сая ам.доллараар эрсдлийн
сан гэж байгуулсан. Ингээд нийлээд таван тэрбум 124 сая ам.доллараар энэ
үйлдвэр хангалттай босно гэж байсан. Гэтэл өнөөдөр 5.1 тэрбум ам.доллар
нь гэнэт 8.4 тэрбум ам.доллар болоод өсчихсөн. 5.1 тэрбум ам.долларын
34 хувь нь монголчуудын өр. Энэ нь 1.6 орчим тэрбум ам.доллар. Тэгвэл
8.4 тэрбум ам.долларын 34 хувьд ногдох өр 2.4 тэрбум ам.доллараар
нэмэгдэж байгаа юм. Байгуулсан гэрээгээ зөрчөөд, албаар монголчуудыг
нэмж өрөнд оруулж байгаа юм. Одоо дахиад далд уурхайн хөрөнгө оруулалт,
эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.доллар хэрэгтэй байна. Цаашид 10 тэрбум
ам.доллар хэрэгтэй байна гэж Монголын Засгийн газрыг шахаж байгаа.
Хөрөнгө оруулагчид мөнгөө өгөхөд бэлэн болчихоод байна, та нар
зөвшөөрөөч гэж байгаа. Хэрвээ энэ дөрвөн тэрбум ам.долларыг авах л юм
бол 1.2 тэрбум ам.долларын өрийг бид автоматаар дахиж нэмж авна гэсэн
үг. Дахиад 10 тэрбум ам.доллар гэхээр нийтдээ 22 тэрбум ам.доллар болно.
Энэ тохиолдолд бид нийтдээ 6.8 тэрбум ам.долларын өрөнд орох нь байна.
ДНБ-тэйгээ бараг тэнцэх хэмжээний мөнгө. Энэ бүхнийг Монголын ард түмний
өмнөөс асуух нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн асуудал ерөөсөө биш.
Хөрөнгө оруулалт орж ирээсэй гэж хүсдэг. Гэхдээ сайн хөрөнгө оруулагч
орж ирээсэй гэж хүсдэг. Монголын ард түмэнд ямар ашигтай вэ гэдгийг
асуух нь бидний үүрэг юм.
-34 хувиа зарах хэрэгтэй гэдгийг судлаачид хэлээд байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Рио Тинто Оюутолгойн гэрээ анх яригдаж байхад миний амнаас байнга
гардаг байсан нэг үгийг би дахин хэлье. Энэ гэрээний асуудлууд
маргаантай байгаа нь үнэн. Улстөрчид үүнийг шийдэхээс өмнө бие даасан,
хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг эхэлж гаргаач ээ гэж байнга ярьдаг
байлаа. Дүгнэлт гарсны дараа дүгнэлтийг тойрч УИХ дээрээ ярилцъя. Уул
уурхайн хөрөнгө оруулалтын аварга том гэрээний талаар анх удаа сонсож
байгаа хүнд эх орныхоо ирээдүйн 70 жилийг даатгадаг, ийм тэнэг ард түмэн
Монголоос өөр битгий байгаасай. Монголын ард түмэн ухаалаг. Ард
түмнийхээ ухааныг үл хүндлээд байгаа улстөрчид үнэхээр болчимгүй байна
гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэгэхээр бие даасан эрдэмтэн, шинжээчдийн
дүгнэлтийг гаргах хэрэгтэй. Нэгэнт 34 хувь энэ тэр гээд заваарчихсан.
Одоо бид яах вэ гэдэг дээр надад бодол байгаа. Гэхдээ би хэзээ ч
өөрийнхөө бодлыг ярьдаггүй. Түрүүнээс хойш миний ярьсан зүйл бол
эрдэмтэн, шинжээчдийн дүгнэлтийг л ярьсан. Би тэдэнтэй маш олон удаа
ярьсан. Өнөөдөр УИХ-ын гишүүдээс асуугаад үзээрэй. Яг гэрээгээ уншсан
хүн байна уу, үгүй юу. Би бол хэдэн арав, зуун удаа уншсан. Яг над шиг
гэрээгээ уншсан хүн байна уу. Цөөхөн байгаа гэдгийг би баталгаатай
хэлье.
-Одоо Оюутолгойн асуудал нэлээд сөхөгдөөд л хүмүүс ажлаасаа
халагдаж байна. Нөгөө Оюутолгойн гэрээг үргэлж ярьдаг, ард түмнээ
хамгаалдаг С.Ганбаатар гишүүн хаана байна вэ гэх хүлээлт байлаа. Гэтэл
та тийм ч их зүйл ярьсангүй?
-Би хүмүүст таалагдах гэж ажилладаггүй. Би чин сэтгэлээсээ хүмүүсийн
төлөө л ажилладаг. Одоо Рио Тинтогоос бүр муухай, олон зан гарна.
Хамгийн гол нь энэ ажилчдыг чинь хална гэдгийг 2007 оноос хойш би байнга
ярьж байгаа. Наадуул чинь худлаа ярьж байна, гэрээндээ баталгаажуулж
аваачээ л гэсэн. Гэрээндээ баталгаажуулаагүй тохиолдолд наад хүмүүсийг
чинь хамгаалах боломж байхгүй. Мэдээж хөдөлмөрийн хуулиар хамгаалах
боломж бага зэрэг байгаа ч хуулиас илүү зүйлийг гэрээндээ заагаад
өгчихсөн байна шүү дээ. Энэ чинь "Тогтвортой байдлын гэрээ”. Би тухайн
үедээ яг хэлэлцээрт ороод, зүтгэсний эцэст багахан зүйл оруулсан. Гэрээ
байгуулснаас хойш 90 хоногийн дотор Засгийн газар Рио Тинтойтой
Хөдөлмөрийн харилцааны тусгай гэрээг байгуулна гэж заасан. Өнөөдөр 2014
он. Таван жилийн турш би энэ гэрээг асууж байна. Уг нь гэрээ байгуулна
гээд заасан, тэгээд хаячихсан. Би уг нь энэ гэрээнд яг хэдэн хүн, ямар
цалинтай, ямар нөхцөлөөр, ямар хугацаанд ажиллах вэ гэдгийг тусгаж өгөөч
л гэсэн. Тийм гэрээ байгуулагдаагүй л байна. Үүнээс болоод Рио Тинто
өнөөдөр 3000 ажилтан ажилд авна гэчихээд, тэднийг гурав хоног
ажиллуулаад, хөөгөөд гаргачихаж болно. Тэгэхэд л 3000 ажилтан авсан гээд
л тооцогдчихно. Хэдий хэр хугацаатай байх вэ гэдгийг гэрээнд тусгаж
өгөөгүй. Ямар ур чадварыг шаардах юм, монгол ажилчдад яаж хөрөнгө
оруулалт хийж, сургах юм. Тэд монгол хүнд хөрөнгө оруулах ёстой.
Гэрээндээ үүнийг зааж өгөх ёстой. Даанч гэрээндээ үүнийг заагаагүй.
Анхаараагүй.
-Одоо Засгийн газар энэ гэрээг засах гээд хоёр жил гаран зүтгэж
байна. Бас ч гэж хүчин чармайлт гаргаж байгаа. Таньд ямар хүлээлт байна
вэ?
-Рио Тинтогоос хамааралтай улстөрчид манай улстөрчдийн дунд дэндүү
хүчтэй байна. Гэхдээ үүний эсрэг хүчин чармайлт гаргаж байгаа хүмүүс
байгаа. Би ил ярьдаг. Далд, үүний төлөө шаналж, Монголын төлөө үүнийг
өөрчлөх юм сан гэж санаа зовдог, шударга улстөрчид олон. Би тэр болгонд
баярладаг. Мэдээж ингэлээ гээд Рио Тинто маш хүчтэй пиар явуулж, тэр
улстөрчийг хэн ч биш болгох кампанит ажил явуулна гэдгийг би мэдэж
байгаа. Гэхдээ Монголын ард түмэн ухаантай. Би Монголын ард түмэнд
итгэдэг. Тийм учраас би чөлөөтэй ярьдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Энхдэлгэр
С.Ганбаатар: ОТ-н өрөнд өдөр бүр 5 тэрбум төгрөг төлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани