Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт”-ийн 49 хувь Д.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу /1/

“Эрдэнэт”-ийн 49 хувь Д.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу /1/

 

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан нэгэн мэдэгдэл хийв.
 
Тэр нь "Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой байлаа. Б.Жавхлан "...Өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол буюу "Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан судлах, хэлцэл хийх замаар барагдуулах, мөн уг асуудалтай холбоотой Цэцийн 2018 оны дүгнэлтийн биелэлтийг хангах шийдвэр гаргасан. Энэ оны зургадугаар сард 160 тэрбум төгрөгийг суутгахаар шийдвэрлэж байсан. Харин энэ удаад Худалдаа хөгжлийн банкнаас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийг суутгалаа.
 
Ингэснээр дээрх хоёр компанийг 100 хувь Монгол Улсын өмч болгох том алхам болж байна” гэв. Олон нийт энэ шийдвэрт ямар нэг "комент” хэлсэнгүй. Тэгсгээд л өнгөрөв. Гэвч Засгийн газрын шийдвэр бөгөөд Б.Жавхлан сайдын мэдэгдэлтэй холбоотой асуудлууд байна. "...УИХ-ын тогтоол, Цэцийн дүгнэлтийг хуулийн дагуу биелүүлж чадсан уу” гэж хэзээ нэгэн цагт асуугдаж мэдэх л юм. Энэ тусдаа, цаг хугацааны асуудал л даа. Ер нь бол "Эрдэнэт” дөч гаруй жил монголчуудыг угжсан. Энэ "саалийн үнээ”-ний сүү татрах болоогүй. Дахиад 100 жилийн нөөцтэй гэдэг. Гэхдээ Оросоос хувьцааг нь авчрах үеэр "...Хөгшрөөд сааль нь татарсан, эмчилгээ тэжээлийн цэгт очих болсон” гэсэн яриа гарсан. Тэр ч байтугай "Эрдэнэт”-ийн хаалтын ТЭЗҮ-ийг боловсруулчихсан ҮАБЗ-ийн босго давуулж байсан гэх мэдээлэл ч байдаг. Нөгөө талаас, төр 2019 оноос хойш УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмжийн хэрэгжилтгүйгээр "Эрдэнэт”-ийг эзэмшсэн. 2019 оны хавар "...Төрд буцаан авлаа” гэсэн. Засгийн газар энэ процессыг явуулахдаа "...УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, ҮАБЗ-ийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт”-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо” гэсэн. Хоёр, гурван удаа сунгасан. Залгуулаад, хүчээр шахам статусыг нь өөрчилсөн. Одоо ТӨҮГ болгочихсон. Гэхдээ энэ нь эрх зүйн хувьд шал түүхийгээрээ үлдчихээд байсан хэрэг. Өнөөдөр л засч залруулж эхэлж буй нь энэ.
 
Гэхдээ яахав, ковидын хүнд үед бүгдээрээ цахилгаан, дулаанаа "Эрдэнэт”-ээр даалгаад таатай л өнгөрүүллээ. Гэхдээ үүний цаана юу болж, ямар үйл явдал өрнөж өнөөг хүрэв ээ. Энэ хооронд "Эрдэнэт” засаглалын хямралд бол гүнзгий орсон. "Эрдэнэт” ерөөсөө л, төрийн биш хэд гуравхан хүний өмч болж хувирсан. Үйлдвэрийг ганц хоёрхон хүн удирддаг. Тэд гурав дөрөвхөн хүнд үйлчилдэг. Ийм болсон. Товчхондоо, онцгой дэглэмийн ард "Эрдэнэт”-ийн нууц эзэд хэдийнэ бууриа зассан байгаа юм.
 
За тэр, худалдан авалтын талаар ярих бол илүүц биз. Гурван жилийн өмнө шуугиулаад байсан алтан ширээ сандал бол "өнгөн хөрс” л гэсэн үг. Хууль хяналтын байгууллагууд харж хянаж байгаа гэж итгэе. Үүнээс гадна, нэг хууль бус үйл ажиллагааг яаралтай түмний сонорт хүргэж, төр нь юм уу, хууль нь арга хэмжээ авахгүй бол болохгүй болжээ. Тэр юу юм гэхээр, албан нэр нь "Эрдэнэт”-ийн балансын бус хүдэр, ашиглаж буй улс төр, бизнесийнхэн болохоор "...ядуу агуулгатай хүдэр”, зарим нь бүр "..хаягдал” хэмээдэг хүдрийн овоолготой холбоотой. Уг нь энэ чинь "Эрдэнэт”-ийн "ирээдүйд хэрэглэхээр бэлтгэсэн хүдрийн овоолго” юм байна. Нэршил ч ийм байх учиртай аж. Үүнийг Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу "Эрдэнэт” өөрөө үйлдвэр байгуулж ашиглах ёстой.
 
 
УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050”-ын Хоёрдугаар хавсралт дахь 4.2.13-т "...Уул уурхайн түүхий эдийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой байх зарчмаар хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэвшилтэт хэлбэрүүдийг дэмжинэ” гэж заасан. Засгийн газрын 2019 оны 224 дүгээр тогтоолын 3-т "... " Эрдэнэт”-ийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборыг байгуулах боломжийг судлахыг УУХҮ-ийн сайд болон "Эрдэнэт”-ийн ерөнхий захиралд даалгасан.
 
 
ТӨБЗГ-ын 2019 оны 262 дугаар тогтоолоор "Эрдэнэт”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж, Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгалт-SX/EW технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын 2020 оны 24 тогтоол, Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 129 дүгээр тогтоолд тус тус тусгасан. Гэтэл "Эрдэнэт”-ийн энэхүү ирээдүйд ашиглахаар бэлтгэсэн хүдрийн овоолгыг бусад хуулийн этгээд ашиглаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Хамгийн гол нь энэ бүхэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, ил тод, нээлттэй бус буюу сонгон шалгаруулалтгүйгээр хуулийн этгээдэд шилжүүлж, ашиглаж буй юм.
 
Үргэлжлэл бий...
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Эрдэнэт”-ийн 49 хувь Д.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу /1/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани