- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Southgobi Resources” компани оны эхний хагас жилд 0.1 сая тонн нүүрс экспортлов
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "SouthGobi Resources” компани оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани оны эхний зургаан сарын байдлаар 0.1 сая тонн нүүрс экспортолсон байна.
2021 оны 11 дүгээр сараас энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр хүртэл Шивээхүрэн-Сэхэ боомт хаалттай байсан юм. Энэ хугацаанд тус компани экспорт хийх боломжгүй болж, олборлолтоо зогсоогоод байсан нь нүүрсний экспорт нь буурахад нөлөөлсөн байна.
Харин боомтын үйл ажиллагаа эргэн сэргэж, нүүрс тээврийн автомашины тоо нэмэгдсэнээр "SouthGobi Resources” компани долоодугаар сарын 15-наас уурхайд олборлолтоо эхлүүлсэн байна.
Нүүрсний үнэ ханш БНХАУ-ын зах зээлд өсөлттэй байсантай холбоотойгоор тус компанийн нүүрс борлуулах дундаж үнэ тонн нь 66.6 ам.доллар болж, жилийн өмнөхөөс 26.4 хувиар өсжээ.
Санхүүгийн үзүүлэлтийг харвал энэ оны II улиралд 2.7 сая ам.долларын ашигтай ажилласан байна. 2021 оны мөн үед нэг сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан юм.
Ашгийн хэмжээ өссөн нь II улиралд "SouthGobi Resources” уурхайд хуримтлагдсан нүүрсээ экспортолсонтой холбоотой аж. Мөн валютын ханшийн зөрүүнээс 1.4 сая ам.доллар олсон байна. Харин оны эхний зургаан сард цэвэр ашгийн хэмжээ нь 2.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 61.5 хувиар буурчээ. Тус компани цаашид нүүрсний төрөл, чанарыг сайжруулах, худалдан авагчийн бааз сууриа өргөжүүлэхэд анхаарна гэж тайландаа дурдсан байна.
"SouthGobi Resources” компани Шивээхүрэн боомтоос 40 км зайд байрлах "Овоот толгой” нүүрсний уурхайд олборлолт хийдэг. Тус уурхай нь 100 сая тонн нүүрсний нөөцтэй. Мөн "Заг сүүж", "Сүмбэр" нүүрсний ордын ашиглалтын лицензийг давхар эзэмшдэг юм.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg TvURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||