Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюу толгой” олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав

“Оюу толгой” олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав

 

Ц.МЯГМАРБАЯР

 

"Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани. Монгол Улсын Засгийн газар, "Туркойз Хилл Ресурс” болон "Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг "Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. "Оюу толгой”-н менежментийг гүйцэтгэгч "Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. "Оюу толгой” аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг. Энэ зорилгоо хангаж энэ оны II улирлын тайлангаа танилцуулах үеэр олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгаснаа энэ сарын 3-нд зарласан. Түүнчлэн II улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт болон гүний уурхайн төслийн явцаа танилцуулсан юм. Онцлог үзүүлэлтээс нь дурьдвал, нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгалж 91 сая ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулсан байна. Мөн дотоодод нийт 14.2 тэрбум ам.доллар зарцуулж гүний уурхайн анхны болон хоёр дахь хүдэр буулгуурын тэсэлгээг хийжээ.Бас Ханбогд сумыг хөгжүүлэх 50 сая ам.доллар буюу 150 гаруй тэрбум төгрөгийн хөтөлбөрийг баталсан аж.

    

ГҮНИЙН УУРХАЙН АНХНЫ ХҮДЭР БУУЛГУУРЫН ТЭСЭЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙВ

 

 Гүний уурхайн анхны болон хоёр дахь хүдэр буулгуурын тэсэлгээг зургадугаар сарын 17, долдугаар сарын 1-нд амжилттай хийлээ. Энэ нь үйлдвэрлэлийн чухал шат төдийгүй цаашид олон арван жил энэ төслийн үр шимийг хүртэх монголчууд, хувь нийлүүлэгчдийн хувьд яахын аргагүй түүхэн мөч билээ. Гүний уурхайн Панель 0-ын анхны тогтвортой үйлдвэрлэлд 2023 оны эхний хагаст хүрэх төлвөө хэвээр хадгалж байна. "Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер "Гүний уурхайн хүдэр буулгуурын анхны тэсэлгээг хийсэн нь бид гүний уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлж, 2023 оны эхний хагаст анхны тогтвортой үйлдвэрлэлдээ хүрэх бидний зорилгын илрэл боллоо. Энэ онцгой үйл явдлыг гэрчилсэндээ талархаж байна. Энэ хүртэл цуцалтгүй ажилласан хамт олон, оролцогч талуудаар бахархаж байна. Эдгээр үйлдвэрлэлийн амжилтаас гадна бид хамтрагч талуудтай хамтдаа өсөн дэвжиж, байгаль орчин, нийгмийн асуудлыг стратегийн цөм болгон ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард бид "Ханбогд сумын төвийн хөгжлийн төлөвлөгөө 2040” урт хугацааны, бодлогын баримт бичгийг хүлээлгэн өгсөн. Энэ хүрээнд "Оюу толгой”-н ТУЗ-өөс Ханбогд сумын урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.долларын хөтөлбөрийг баталсан. Бат бөх түншлэлээр аливааг хийх бүрэн боломжтой” хэмээн хэлснийг онцлон тэмдэглэе.

 

ХҮДЭР БОЛОВСРУУЛАЛТАД ДЭЛХИЙН УУРХАЙНУУДЫН ДУНДАЖААС ГУРАВ ДАХИН БАГА УС ХЭРЭГЛЭВ

 

Тайлант хугацаанд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 200 мянган хүн/цаг тутамд 0.21 байлаа. Нийт ажилтны 96.7 хувь нь дотоодынх байна. Оны эхний хагаст нэг тонн хүдэр боловсруулахад 0.39 м.куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харууллаа.  Энэ хугацаанд ашигласан усны дунджаар 87.16 хувийг дахин ашиглаж, энэ түвшинг 80-аас доошгүй хувьд барих зорилтоо давуулан биелүүлжээ. Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 91 сая ам.долларыг 2022 оны II улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.74 тэрбум ам.долларыг төлсөн. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана. II улирлын эцсээр 722 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 490 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтын 75 хувийг дээрх үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ. Уурхайн ашиглалтын төлөвлөгөө болон бага агуулгатай овоолгоос үйлдвэрийг тэжээсэн зэргээс хамаарч зэсийн агуулга болон металл авалт доогуур байснаар ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурсан. Алтны агуулга нэлээд бага буюу 2021 онд 0.5 хувь байсан бол 0.26 хувь болж буурсан. Баяжмалын тээвэрлэлттэй холбоотой зарласан давагдашгүй нөхцөл байдлыг цуцалжээ. Түүнчлэн зургадугаар сард гаргасан шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллоор төслийн нийт зардлыг 7.06 тэрбум ам.доллар байхаар тооцов. Тооцооллыг "Оюу толгой”-н ТУЗ хянана.  2020 оны шинэчилсэн тооцоололтой харьцуулахад зардал 0.3 тэрбум ам.доллароор өссөнд COVID-19-ийн хязгаарлалтууд голлон нөлөөлсөн гэж үзжээ. Гэхдээ энэ оны шинэчилсэн тооцоололд зургадугаар сараас эхлэн цар тахалтай холбоотой нөлөөлөл үүсэхгүй хэмээн тооцсон аж.

 

ГҮНИЙ УУРХАЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ  2023 ОНД ЭХЛҮҮЛНЭ

 

Гүний уурхайн "Хюго” хойд бүсийн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг зургадугаар сард хийлээ. Огтлох малтлагын ажил үргэлжилж, "Панель 0”-ын анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр ажиллаж байна. Өмнө мэдээлсний дагуу агааржуулалтын урд болон хойд амын барилгын ажил COVID-19-ийн хязгаарлалт болон ажиллах хүчнийг татан авах ажлыг дахин эрэмбэлэн зохион байгуулах болсон зэргээс үүдэн хойшилсон. Гэсэн хэдий ч ажлыг урагшлуулж, амуудын нэвтрэлтийн түвшин 176 болон 276 метрийн гүнд хүрээд байна. Амуудыг 2024 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар байгаа нь 2020 онд шинэчилсэн тооцоолол дахь төлөвлөгөөнөөс 15 сараар хоцорч байна. Панель нэг болон хоёрын судалгааны ажлыг 2023 оны эхний хагаст дуусгахаар төлөвлөсөн. Агааржуулалтын урд, хойд амын ажил хойшилж байгаагаас үүдэн агааржуулалттай холбоотой нөлөөлөл байх эсэхийг судалгаанд тусгахаар ажиллаж байгаа гэж "Оюу толгой”-н энэ оны II улирлын тайланд дурьдсан байна. Тайлангаас анзаарахад "Оюу толгой” төсөл Монгол Улсын эдийн засаг тэр дундаа төсөвд нөлөөлхүйц хөрөнгө оруулалтыг хийсээр байна.

 

Эх сурвалж "Зууны мэдээ” сонин

“Оюу толгой” олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани