- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Rio Tinto: Үнэлгээ бага бус, жижиг хувьцаа эзэмшигчдэд үнэ цэн олгоход хангалттай хэмжээ
"Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагч "Rio Tinto” компани "Turquoise Hill Resources”-ийн Тусгай хорооны шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.
"Оюутолгой” төслийн 66 хувийг "Turquoise Hill Resources” компани, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Харин "Rio Tinto” компани "Turquoise Hill Resources”-ийн 51 хувийг эзэмшиж байгаа юм.
Өнгөрсөн гуравдугаар сард "Rio Tinto” тус компанид эзэмшдэггүй 49 хувьд ногдох хувьцааг 2.7 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан юм. Энэхүү саналыг хэлэлцэхээр "Turquoise Hill Resources”-ээс Тусгай хороо байгуулсан бөгөөд даваа гарагт Тусгай хорооны гишүүд дүгнэлтээ гаргаж, "Rio Tinto”-ийн саналд татгалзсан хариу өгсөн байна.
Татгалзах болсон гол шалтгаан нь "Үнэлгээ хэт бага”, "Rio Tinto”-ийн санал "Turquoise Hill Resources”-ийн "Оюу Толгой”-д эзэмшиж буй хувийн урт хугацааны, суурь үнэ цэнийг илэрхийлэхэд хангалтгүй гэж үзсэнтэй холбоотой аж.
"Rio Tinto”-ийн хувьд нэгж хувьцааг нь 34 канад доллароор үнэлсэн байна. Энэ нь санал тавих үед буюу гуравдугаар сарын 11-ний хаалтын ханшаас 32 хувиар ахиулсан дүн юм. Мөн нэгдүгээр сард "Оюутолгой” төслийн гүний уурхайн огтлох түвшний малтлагыг эхлүүлэх шийдвэр гаргах үеийн ханшаас 78 хувиар ахиулсан үнэлгээ гэдгийг тодотгосон байна.
Тиймээс "Үнэлгээ бага биш харин ч хангалттай хэмжээ” гэж үзэж байгаагаа "Rio Tinto” онцолжээ. Түүнчлэн "Rio Tinto”-ийн саналаас хойш зэсийн үнэ буурч, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны ханш 35 хувиар буураад байгааг дурдсан байна.
Хэрэв "Turquoise Hill Resources” саналыг хүлээж авсан бол "Rio Tinto” компани "Оюутолгой”-ийн 66 хувийг шууд эзэмших байсан юм.
"Turquoise Hill Resources” компани "Rio Tinto”-ийн саналаас татгалзсаны дараа хувьцааны ханш нь Торонтогийн Хөрөнгийн биржид 10.4 хувиар буурлаа. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш нэг өдрийн дотор хамгийн огцом буурсан тохиолдол болж байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg TvURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||