- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ж.Эрдэнэцогт: Сайжруулсан зуухыг зөв хэрэглэвэл агаарын бохирдол буурна гэдгийг олон улсын байгууллагууд тогтоосон
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогттой ярилцлаа.
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлсэн гэж байна. Энэ шаардлагын хэрэгжилтийг хэрхэн хангуулах вэ. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна?
-Улаанбаатар хотын зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 2000 гаруй аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн биелэлтийг ирэх есдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын чанарын алба хамтран шалгана.
Хэрвээ шаардлагыг хангаагүй байвал Агаарын тухай хууль, Төрийн хяанлт, шалгалтын тухай хуульд заасан санкцийн дагуу торгууль тавина. Үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авах бүрэн боломжтой. Одоогоор яг батлагдсан хууль, стандартынхаа хүрээнд л ажиллая. Байгаа стандартуудаа хатуу мөрдүүлээд, сайжруулаад л явъя гэж байгаа юм. Тэгэхгүй бол хэн хэнийхээ толгойг илээд явах зүйл биш. Энэ бол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх. Миний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байгаа. Иргэн өөрөө эрхтэй байгаа бол нөгөө талдаа үүргээ хүлээх ёстой. Аж ахуйн нэгжүүд ч бас ялгаагүй.
-Өмнө нь аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн иймэрхүү үйл ажиллагаа явуулсан туршлага байдаг уу?
-Энэ удаагийнх шиг өргөн хүрээнд явж байсан тохиолдол байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны барьж байгаа чиг бол стандартаа л мөрдүүлэх. Стандартын хүрээнд ажиллах. Хэрвээ бүх аж ахуйн нэгжүүд стандартын хүрээнд ажиллаад эхэлбэл, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна.
-Стандарт гэдгийг тодруулахгүй юу?
-Хэрэглэж байгаа зуух бүрээр нь стандарт гаргасан. Тэр стандартыг л баримтлах ёстой. Бид улсын байцаагчийн албан шаардлагын хамт тодорхой стандартуудын мэдээллийг хүргүүлж байна. Аж ахуйн нэгжийн дарга, захирлууд үүнийг үзээд, "Ийм стандарт байдаг юм байна. Минийх стандартад нийцэхгүй нь” гэдгийг мэднэ. Ингээд мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө аваад, хамтран ажиллах боломжтой. Тэгэхээр бид 3-4 сарын хугацааг аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа юм. Есдүгээр сарын 15-наас эхлээд торгоно. Аж ахуйн нэгжүүд энэ хугацаанд амжаад хэрэглэж байгаа тоног, төхөөрөмжөө сайжруулж, шинэчилж болно. Эсвэл халаалтын өөр горим руу орох боломжийг олгож байгаа юм.
-Яг хэдий хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм бол. Аж ахуйн нэгжүүдийг торгосон энэ мөнгө хаачих вэ?
-Хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно. Торгуулийн мөнгө улсын төсөвт орно.
-Тэгэхээр энэ торгуулийн хэмжээ аж ахуйн нэгжүүдийг гаргаж буй утаагаа бууруулахад хангалттай хөшүүрэг болж чадах уу?
-Болно л гэж ойлгож байгаа. Энэ торгуулиас гадна бид тодорхой төлбөр хураамж авч эхэлнэ. Удахгүй Засгийн газрын тогтоол гарна. Ингэснээр агаар бохирдуулагч аж ахуйн нэгжүүдээс тодорхой төлбөр, хураамж авах юм. Ер нь бол бүгд л хариуцлагатай байх ёстой. Нэг нь утааг бууруулах гээд байхад нөгөө нь баахан утаа тавиад, ард иргэдийг хохироогоод байж болохгүй.
-Эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлчихлээ. Тэгвэл аж ахуйн нэгжүүд зөрчлөө бууруулснаар агаарын бохирдол хэдэн хувиар буурна гэж төлөвлөж байна вэ?
-Нам даралтын зуухтай аж ахуйн нэгжийн бохирдол нийт утааны 20 гаруй хувийг эзэлдэг. Тэгэхээр бүгд стандартаа бариад ажилчихна гэж бодвол ядаж 10 хувь нь буурах байх.
-Утаа мөнхийн сэдэв гэж хэлж болохоор болсон. Харин энэ удаа зуны улиралд яагаад гэнэт танайх энэ талаар дуугарах болов?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын дэргэд энэ оны нэгдүгээрт сард очсон. Үндэсний хороо өнгөрсөн 2,3 сарын хугацаанд асуудлаа ойлгож, судалж байна. Тэгээд одоо үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явж байна. Гэнэт гэж хэлж болохгүй байх. Ер нь өмнө нь ярьж байсан. Харин одоо бид ажлаа илүү эрчимжүүлье, илүү хариуцлагатай болгоё, иргэн бүр, аж ахуйн нэгж бүр хариуцлагатай байя, өөрсдөө үүрэг хүлээе гэж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд "та бусдын хүндэтгэх ёстой” гэж заасан байдаг. Тэгэхээр та өнөөдөр дулаацаад галаа түлж болно. Харин танайхаас гарч байгаа утаа хажуу талын хашааны айлын хүмүүст нөлөөлөх ёсгүй. Энийг та ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, та өөрийгөө ч гэсэн хордуулж байгаа. Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах нь тухайн хүний үүрэг. Тэгэхээр тухайн хүн үүргээ биелүүлэх ёстой. Монгол Улсын иргэний журамт үүрэг гээд Үндсэн хуульд заачихсан. Үүнийгээ л иргэн бүр биелүүлэх ёстой. Аж ахуйн нэгж бүр Агаарын тухай хуулийг мөрдөөд үүргээ биелүүлэх хэрэгтэй.
-Айл өрхүүдэд утаагүй зуух, утаагүй түлш түлүүлнэ гэлээ. Мэдээж утаагүй зуух хэрэглэ гэж байхыг бодоход утаагүй зуухны яндангаас гарах утааны стандарт байдаг байх. Ер нь энгийн зуух нь арай их утаа гаргавал торгох ч юм уу тиймэрхүү арга хэмжээ авах уу?
-Сайжруулсан зуух, түлшийг зөв хэрэглээд явахад нийт бохирдлыг 100 хувь гэж үзэхэд тэрний 80 орчим хувийг нь бууруулдаг. Харин энгийн зуухнаас 100 хувь шахуу бохирдол гардаг. Хэрвээ сайжруулсан зуухаа зөв хэрэглээд явбал агаарын бохирдлыг бууруулахад бодитой нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжлийн олон улсын байгууллагууд тогтоочихоод байна. Тэгэхээр нийслэл, манай хороо хамтраад Улаанбаатар хотын бүх айлыг 100 хувь сайжруулсан зуухаар хангах хандлага руу явж байна. Маргаашийн дотор хангачихгүй, асар их ажил байна. Дээр нь сайжруулсан түлшний үйлдвэрлэлүүдийг дэмжих, их хэмжээгээр сайжруулсан түлшийг оруулах чиглэлээр ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
П.Буян-Эрдэнэ
Эх сурвалж http://www.info.mn

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани