- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
О.Батнайрамдал: Хятадын зах зээлд нүүрсээ тогтвортой нийлүүлэх боломж нээгдлээ
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үр дүн болон уул уурхайн салбарын нөхцөл байдлын талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалын байр суурийг хүргэе.
-Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбож, БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Сүүлийн үед болсон хоёр өндөр хэмжээний айлчлал дээр чухал асуудлууд хөндөгдлөө. Бид өндөр түвшинд тогтвортой хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах асуудлыг олон жил тавьж байсан. Бидний хүсч байсан зүйлийн эхлэл тавигдаж, Ерөнхий сайдын түвшинд хэрэгжүүлэхээр болсон нь чухал ач холбогдолтой. Энэ гэрээг байгуулснаар Монгол Улсаас Хятадын зах зээлд нүүрсээ тогтвортой нийлүүлэх боломж нь нээгдэж байгаа юм. Нүүрсний гарцыг харвал сүүлийн нэг сарын хугацаанд долоо хоногт 700-900 нүүрс тээврийн автомашин хилээр гарч байгаа нь сайн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн байгаа. Энэ нь гадаад худалдааны тэнцэл өсөхөд чухал нөлөө үзүүлсэн.
-Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэгний солилцоог нэмэгдүүлснээр манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ?
-Нүүрсний экспортоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуулт гарч байна. Нүүрс экспортлох суваг нэмэгдэж буйг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гашуунсухайт-Шивээхүрэн боомтоор нийт нүүрснй 90-95 хувь нь гардаг. Энэ боомт дээр баригдсан терминал болон мөн LGV буюу автомат зөөлтөөр нүүрс гаргаад эхэлсэн. Энэ нь дөнгөж эхлэл боловч эрчимжээд явбал олон сувгаар тээвэрлэлт хийх гарц нээгдэх суурийг цар тахлын хоёр жилд нээчихлээ гэсэн үг. Цаашдаа задгай тээврээр биш, Хятадын талаас чингэлэг тээврээр хоргодол багатай авахыг хүсч байгаа. Тиймээс дэд бүтэц нь эхлээд үүсэх ёстой. Тэр дэд бүтцийг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч богино хугацаанд болон дараагийн 10 жилд ач тусаа өгсөөр байх боломжтой.
-Намрын улиралд нүүрсний экспорт нэмэгддэг нь улирлын чанартай юу. Өөр асуудал байна уу?
-Барууны орнууд нүүрснээс татгалзсаны улмаас хэсэг хугацаанд хөрөнгө, санхүүжилт нь багассан. Гэхдээ буцаад өссөн нь страктурын өөрчлөлт явагдаж байгааг илтгэж байна. Энэ нь өөрөө цаг хугацаа шаарддаг буюу 10-20 жил зарцуулна. Тухайн хугацаанд нүүрсний хэрэглээ огцом буурах боломжгүй. Тухайн орон зайг бид маш оновчтой ашиглах шаардлагатай. Тэр үед төмөр зам ашиглалтад орж байгаа нь манай улсад давуу талыг үүсгэж байна. Тэгэхээр төмөр замын асуудал дээр улс төржиж болохгүй, таван жилийн хугацаанд 10 тэрбумын боломж алдсаныг ойлголоо. Эрчим хүчний хэрэглээ байгаа цагт бид нийлүүлэхээс өөр гарцгүй. Альтернатив нь бэлэн биш учраас үнэ өсөх эсвэл буцаад олборлолт руугаа шилжинэ.
-Энэ жил геологийн хайгуулыг эрчимжүүлэн, тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулж цахимаар олгох ажил яригдаад байгаа. Явц нь ямар байна вэ?
-Хайгуулын лиценз гэдэг нь зөвхөн Монголд биш дэлхий нийтэд авлига, хүнд сурталд хамгийн их өртөмтгий салбар. Үүнийг 100 хувь цахимжуулж, нээлттэй болгохоор маш том реформ эхлүүлсэн нь олон төрлийн эсэргүүцэлтэй тулгарсан. ТББ-уудаар дамжуулаад эсвэл Сүхбаатарын талбай дээр зохион байгуулалттай жагсаж байна. Тэр бүү хэл, УУХҮ-ийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанаар оруулахад буцаж л байсан. Гэхдээ энэ мэт бэрхшээлийг давж, лиценз олголтын журмыг нээлттэй, цахим хэлбэрт шилжүүлэхийн төлөө ажиллана. Цахимжуулалтын журамтай танилцвал маш том өөрчлөлт гэдэг нь харагдана. Нэг лиценз олгохын тулд 100 гаруй хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай. www.tender.gov.mn сайт хөгжөөд 10 гаруй жил өнгөрч төрийн үйлчилгээний 99 хувь нь явагддаг. Үүний адилаар лиценз олголт ч тухайн сайтаар явагдах боломж бий.
Б.Дарьсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
О.Батнайрамдал: Хятадын зах зээлд нүүрсээ тогтвортой нийлүүлэх боломж нээгдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани