- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ ярьжээ
Аюулгүйн зөвлөл уржигдар хуралдсан. Хөршүүдэд болж буй үйл явдлуудтай холбогдуулан мэдээлэл сонсчээ. Улмаар Монгол Улсын баримтлах байр суурийг ярилцжээ.
Мөн удаан хугацаанд "царцсан”төслүүдийн буруутай этгээдүүдийг олж тогтоох, түүнээс болж алдагдсан боломж, гаргасан өртөг зардлыг тэдгээр нөхдөөр нөхөн төлүүлэх чиглэл барьж ажиллаж байгааг Засгийн газраас танилцуулсан байна. Ийм танилцуулгыг Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд хийжээ.
Өмнөх долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Дарханы замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутэй эсэхийг шалгаж тогтоох, Зүүнбаянгийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, АТГ, ЦЕГ-т Ерөнхий сайд үүрэг болгосон.
Ер нь бол Зүүнбаянгийн төмөр замын асуудал гэдэг явсаар сүүлийн үед яригдаад байгаа нүүрсний хэрэгтэй холбогдоно. "...Нүүрсний хэрэгт маш олон албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдож гарч ирнэ” гээд байгаа юм. Гэвч хууль хяналтын байгууллагууд нүүрсний хэрэг, төмөр замуудын удааширсан асуудлыг шалгахад хамгийн түрүүнд "...Бүтээн байгуулалтын зардал нь улсын нууц” гэсэн саадтай тулна. Уг нь Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны 135 тоот тогтоолоор Зүүнбаянгийн төмөр замын төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Ингэхдээ нэг удаагийн, хүүгүй, 20 жилийн хугацаатай, 750 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэрлэгдсэн үнээр, хаалттай худалдах зөвшөөрлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсөн байдаг. Энэ зардал ямар шалтгаанаар улсын нууцад орсон тухай өнөөдрийг хүртэл хэн ч ам нээж байсангүй. Нөгөө "...Шаварт унасан шарын эзэн” гэдэг шиг Зам тээврийн сайд Л.Халтар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сард болсон хуралдаан дээр энэ талаар нэгэн гишүүний асуултад "...Зүүнбаянгийн төмөр зам яагаад төрийн нууцад орсон талаар би танд өгье. Нийтийн өмнө яриад байж болохгүй байна.
Зүүнбаянгийн төмөр замын оператор хэн байх вэ гэдэг зөвлөмжийг Аюулгүйн зөвлөлөөс гаргасан. Энэ зөвлөмжид маш тодорхой гарсан. Гэхдээ нууцаар гарсан учраас нийтийн өмнө хэлэх боломжгүй байна. Бичгээр танд хүргүүлье” гэж байв. Ямартай ч "Монголын төмар зам” ТӨХК-ийн өнгөрсөн жилийн тайланд "... 2019-2020 онд нийт 298 гэрээ байгуулснаас Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой 211 гэрээ дуусгавар болж, гэрээг дүгнэх ажил хийгдэж байна” гэсэн байна. Иймэрхүү ээдрээтэй бүтээн байгуулалт болох Зүүнбаянгийн төмөр замын зардлыг Аюулгүйн зөвлөлийн энэ хурлын үеэр улсын нууцаас гаргах талаар ч хөндөгдсөн байж магадгүй гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин |
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||