Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Глобал Таймс: Монгол, Хятадыг холбосон боомтын үйл ажиллагаа сэргэж эхэллээ

Глобал Таймс: Монгол, Хятадыг холбосон боомтын үйл ажиллагаа сэргэж эхэллээ

 

Монгол Улстай хиллэдэг Үзэмчин хошууны  Зүүн хатавч боомт 2021 оны есдүгээр сарын 15-нд коронавирусийн улмаас хаагдсанаас хойш жил орчмын дараа гаалийн үйлчилгээ сэргэсэн талаар Глобал Таймс мэдээлжээ. 

Боомтын хүчин чадлыг аль болох хурдан сэргээхийн тулд долоодугаар сарын 25-ны өдөр тус боомтоор хоёр талын ачаа, тэр дундаа тээврийн хэрэгсэл, машин механизмыг нэвтрүүлэх "ногоон гарц”-ыг нээсэн. Бямба гараг гэхэд тус боомтоор нийт 108 тээврийн хэрэгсэл, 350.6 тонн бараа бүтээгдэхүүн Монголоос Хятад руу гарсан талаар тус боомтын ажилтан  мэдээлжээ.

Хятадын ӨМӨЗО болон Монгол Улсыг холбосон боомтууд дахин нээгдэж байгаа нь КОВИД-19 болон  дэлхийн тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдлаас үл хамааран хоёр улсын худалдааг улам дэмжинэ гэж шинжээчид үзэж байна.

Мөн худалдаа эрчимтэй хөгжиж байгаа нь Монголын эдийн засгийн хүндрэлийг арилгахад тустай талаар Хятадын талаас мэдээлжээ.  КОВИД-19-ийн хил дамнасан халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд орон нутгийн эрх баригчид нүүрс, түүхий газрын тосны чингэлэгт тусгай зориулалтын талбай байгуулж, боомтыг хаалттай горимд шилжүүлэхээр ажиллаж буй талаар ажилтан мөн онцолжээ. Хятад, Монгол хоёрыг холбосон боомтуудыг дахин нээх нь нүүрс, түүхий нефть, машин механизм зэрэг томоохон түүхий эдийн солилцоог идэвхжүүлнэ гэж Хятад, Монгол, Төв Азийн орнуудын харилцааны мэргэжилтэн Сун Хуйжун ням гарагт "Global Times”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Хятадын "China Metallurgical News" сонины мэдээлснээр, Монголын нүүрсний экспорт зургаадугаар сард жилийн дүнгээр 225.8 хувиар өсөж 2.36 сая тоннд хүрсэн нь 2021 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.  Зүүн хатавч боомтоор Монголоос Хятад руу импортлодог гол бараа нь түүхий нефть, нүүрс, төмрийн хүдэр юм. Гаалийн мэдээгээр 2021 онд Зүүн хатавч боомтоор 145 мянга гаруй тонн түүхий нефть, 379 мянга 700 тонн коксжих нүүрс, 1270 тонн төмрийн хүдэр импортлосон байна.

"Орос-Украины мөргөлдөөний улмаас  олон улсад эрчим хүчний хямрал нүүрлэж байгаа энэ үед Монголоос нүүрс, нефтийн импортыг нэмэгдүүлэх нь Хятадын тэргүүлэх аж үйлдвэрийн материалын стратегийн нөөцийг нэмэгдүүлэхэд тусална" гэж Сун тэмдэглээд "Хоёр орны худалдааг жигдрүүлэх нь Монгол Улсын  тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүнд дарамтыг бууруулна"  гэжээ.

Дэлхийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан тайланд Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар өсөх боломжтой гэж таамаглаж, хилийн хаалтаас үүдэн сунжирсан худалдааны тасалдал, ложистикийн хүндрэлээс үүдэн эдийн засгийн өсөлт удааширч байна гэж онцолжээ. 

Синьхуа агентлаг Хятадын Жянсу мужийн Сюйжоу хот Монгол руу ачааны галт тэрэгний шинэ үйлчилгээ явуулж эхэлсэн тухай мөн  мэдээлжээ. Мотоцикль, хөнгөн цагаан хоосон лааз, хамгаалалтын хаалга зэрэг 1.4 сая ам.долларын үнэ бүхий 440 орчим тонн ачаа ачсан галт тэрэг наймдугаар сарын 1-нд Улаанбаатарт ирэх аж.  Хятад, Монголын эдийн засаг харилцан бие биенээ нөхөж, хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой бөгөөд Хятад улс том зах зээл, дэвшилтэт технологи, хангалттай хөрөнгөтэй, харин Монгол бол ашигт малтмалын арвин нөөцтэй орон бөгөөд хоёр улс эдийн засгийн нягт харилцаатай тухай Глобал Таймс онцолжээ.

Хятад улс 18 жил дараалан Монголын хамгийн том худалдааны түнш, гадаадын хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр байсаар ирсэн. Хятадын Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, 2021 онд хоёр талын худалдааны хэмжээ есөн тэрбум 120 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.3 хувиар өссөн байна.  Сун дэд бүтцийн салбарт Хятадын давуу тал болж, хоёр орон дэд бүтцийн харилцаагаа аль болох хурдан хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэдгийг тодотгожээ. Тэрбээр Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа нь "Бүс ба Зам" санаачилгыг КОВИД-19-ийн дараах үеийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг сэргээхэд түлхэц болно гэжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Глобал Таймс: Монгол, Хятадыг холбосон боомтын үйл ажиллагаа сэргэж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани