Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хэт халалт нүүрсний салбарынханд ашигтай тусаж байна

Хэт халалт нүүрсний салбарынханд ашигтай тусаж байна

 

Манай гарагийн ихэнх хэсгийг хамарч буй хэт халалт дэлхийн нүүрсний салбарынхны хувьд ашигтай тусаж байна. Хамгийн бохир түлш болох нүүрс Хятадын эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байсаар байна.

Хятадын нүүрсний үндэсний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Хун өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурал дээр "Нүүрсний зонхилох үүрэг ойрын 10-15 жилд өөрчлөгдөхгүй байх магадлалтай" гэжээ.

Дэлхийн нүүрсний талаас илүү хувийг үйлдвэрлэдэг Хятад улс 2025 он хүртэл нүүрсний хэрэглээгээ дээд цэгт хүргэхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ 2030 онд тус улс дөрвөн тэрбум тонн түлш түлсэн хэвээр байх бөгөөд энэ нь одоогийн хэрэглэж байгаагаас арай бага юм. Хятад улс цэвэр эрчим хүчний  нөөц бүрдүүлж байгаа ч өнгөрсөн онд болсон эрчим хүчний хомсдол болон ОХУ Украинд түрэмгийлсэний улмаас үүсэн үнийн өсөлтийн дараа эрчим хүчний аюулгүй байдлаа чухалчилж эхлээд байгаа билээ. Дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулсан хөрөнгийн зарцуулалт оны эхний зургаан сард 72 хувиар өссөн нь бусад эрчим хүчний эх үүсвэрийг бууруулжээ.

Эрх баригчид нүүрсээр ажилладаг цахилгаан станцын шинэ зөвшөөрлийг хурдасгаж байгаа тул илүү олон төсөл хэрэгжиж байна. "Greenpeace”-ийн шинжээч Ву Жинханы үзэж буйгаар БНХАУ-ын  нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадал аль хэдийн хэтэрсэн аж. Түүний үзэж буйгаар үүсээд буй асуудлыг шийдэхийн тулд эрчим хүчний нэгдсэн сүлжээ, эрчим хүчний хуримтлал зэрэгт Засгийн газрын зүгээс анхаарлаа хандуулах хэрэгтэй гэнэ. "Greenpeace”-ийн судалгаагаар тус улс 2022 оны эхний улиралд 8.63 гигаватт эрчим хүчийг  нүүрснээс гаргаж авсан байна.  Өвлөөс илүү зуны халуун өдрүүдэд агааржуулагч ажиллуулахын тулд ихээхэн эрчим хүч зарцуулдаг байна.

Түүнчлэн тус улсын хамгийн том нүүрс үйлдвэрлэгчийн орлого энэ  эхний хагаст 60 хувиар өссөн байна. Цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ болон хийн үнийн өсөлтийн улмаас дэлхийн нүүрсээр ажилладаг цахилгаан үүсгүүрүүд урьд өмнөхөөсөө илүү их эрчим хүч үйлдвэрлэж эхлээд байна.

Дэлхийн нүүрсний цахилгаан үүсгүүрүүд 2021 онд 10.244 тераватт-цаг (ТВт/цаг)  цахилгаан үйлдвэрлэж, 2018 онд тогтоосон 10.098 ТВт/цагийн дээд амжилтыг даваад байгаа ажээ. Орос Украин руу довтолсны дараа АНУ, Европын холбооны Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авснаар Европ, Азийн генераторууд  хийн хэрэглээгээ багасгаж,  2022 онд нүүрсээр цахилгаан үйлдвэрлэх нь огцом өсөөд байна. Дэлхийн нүүрсний олборлолт 2012-2014 онд жилд 8.1-8.2 сая байсан бол 2021 онд 8.173 сая тонн болжээ. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн нүүрсний эзлэх хувь 2013 онд 40.8 хувьд  хүрч байсан бол 2021 онд 36.0 хувь болж 10 жилийн өмнөхтэй дөхөж очсон байна.

Гэхдээ цахилгаан эрчим хүчний эрэлтийн асар их өсөлт (жилд 2.5 хувь) нь үйлдвэрлэлийн бүх эх үүсвэрийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн. Франц, Итали, Словак, Австри, Герман, Итали, Нидерланд нүүрснээс өөр сонголт байхгүй гэж мэдэгджээ. Үүний үр дүнд АНУ, Өмнөд Африк, Австрали, Колумбын  нүүрсний импорт өсөх хандлагатай байгаа бөгөөд Европын холбоо ирэх 5-10 жилийн хугацаанд өмнө нь тооцоолж байснаас таван  хувиар илүү нүүрс хэрэглэнэ гэж Европын комисс үзэж байна. Түүнчлэн Европын холбооны хориг нь Орост төдийлөн хохирол амсуулахгүй байх магадлалтай. Хятад улс дөрөвдүгээр сард ОХУ-аас 54 сая тонн нүүрс импортлосон нь гуравдугаар сараас бараг хоёр дахин нэмэгдэж, түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Харин Европ болон нүүрснээс хамааралтай хөгжиж буй зах зээлүүд ихээхэн хохирол амсах магадлалтай гэнэ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Хэт халалт нүүрсний салбарынханд ашигтай тусаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

Өчигдөр, 11:22
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани